Tuesday, September 13, 2011

. . . .......


Чамайг хайралхын тулд
Цэцэг болхыг хүснэм.
                                        “Өврийн дэвтрээс”


Маралмаа минь маньцуутай сарны зүүд минь
Магад чиний сэвлэг үл мэдэг бор болоод
Алхааны чинь хэмнэлтэй адилхан өнгөтэй юм
Анзаарваас миний сэтгэлд хүрхрээ мэт асгарна
Рашаан яагаад тийм ариухан байдаг учгийг
Амьдарлыг яагаад цаг хугацаа хэмжидгийг
Лаа асаад унтрах хүртлээ хаашаа хайлж урасдагийг
Лааны гэрэл яагаад лийрынх шиг шар гунигтайг
Мэлмэрээд ирдэг нулимас маргаашынх шиг үнэн байдгийг
Мэнгэ яагаад хүний гоо үзэсгэлэнгэ чимэдгийг
Анзааралгүй явсаар цэцэгсэнд чиний үнэр мэт дуралж
Алгандаан чангаас чанга хавсраад эргээд хартал
Амьрал ард ирчихсэн сайн байна уу
Ахаа хэмээн хүндэтгэлтэйгээр мэндэлнэ.
 
                                                         

2011он    Б.Хадбаатар

Monday, September 12, 2011

Биииииииииииииии



Яруу найрагчтай уулзаж болох хамгийн тохиромжтой газар бид уулзав, номын дэлгүүр. “Номын дэлгүүр их гэгээлэг, сайхан энерги хурсан газар шиг санагддаг. Номын үнэр, ялангуяа хуучин номын үнэр их гоё шүү. Ном хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог” гэж байна.
“Хүн” гэдэг мөн чанарын яг цав тодорхойлсон тайлбар хаана ч байдаггүй, хэний хэн бэ, хэдэн тэг тоолдог эсэх нь ч үүнд хамаагүй. Жинхэнэ язгуур чанар нь үнэртдэг, тэгэх бүртээ тодрон гэрэлтэх хөгжмийн цор ганц утас шиг л зүйл байх.
Г.Баярын бүхий л оршихуй нь тэр утсаараа нэвт шувт сүвлэгдсэн болохоор л түүнийг “хүн” гээд нэрлэчихье. Сүүлийн арав гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн хэдий ч тэр оюун санаандаа тэнгэрт дүүлж, усанд шумбаж, бидний хэзээ ч мэдэхгүй газарт аялж чаддаг юм даа. Тэр аяллынхаа нэгээхэн хэсгийг бичиглэсэн “Азиза” номоо надад авчирчээ