Monday, February 25, 2013

ЭМИ ГЕРСТЛЭР : Сексийн өмнөх залбирал







Энэ хэдэн мөрийг уншихад
Үхлийн тухай  хүнд бодлоос магад сатаарна
Гэхдээ бидэнд шагнасан бүхэн зээлдмэл байдгийг
Хэн мартаж чадах билээ. Ямартай ч гэсэн
Өдөр хоног ээлэилж, агшмал анхаарал минь тэлж
Гариг ертөнц тойрон эргэлдэж, түүн дотор амьдралын зүрх цохилно

Бэлгэс, элэг хайш яаш хэдэн үс
Чинэрсэн маханд хоригдсон сэтгэл
Дур хүсэл болоод амьсгаадах тоо болгоныг
Махан биес өршөөх болтугай. Тэр үнэрийг бас
Гадаадын зочид буудалд өнгөрүүлсэн урт шөнүүд
Үрс олшрохын шинж. Тоосонд дарагдан хэвтэгсэд
Бидний дэггүй үйлийг шоол эсвэл дуугүй хэвт,
Бидний хагас биес бүтэн болж нийлнэ.
Аль болох олон удаа орондоо орж бас орноосоо босно
Сарны гэрэлд тагтан дээр зогсох түүнийг
Гэрэлт цохууд тойрон ниснэ
Ганц энэ мөч л бодит юм. Ганц тэр бүсгүй. Ганцхан би


Орчуулсан Г.Дэлгэрмаа