Thursday, November 22, 2012

Орос яруу найраг

Сергей Есенин 
 























 "Шаганэ
 
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Шаргих тариа сартайд халиурна
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Утгах саран ямар том гээч
Тэргэл шар нутаг сайхан ч
Тэнүүн Райжны талыг гүйцэх үү
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Хонгор үс минь тарианаас гаралтай
Худал гэвэл хуруугаа ороож үзээрэй
Өвчнийг би огт мэдрэхгүй байна
Уудам талдаа л би сэтгэлээ нээмээр байна
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаргал үстэй минь жишээрэй
Сайхан чи минь хөөрөн баяс, инээ!
Сэтгэлийг минь харин битгий уяраа
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умарын нутагт хоцорсон нэг бүсгүй
Үйлийн үргүй чамтай адилхан
Үнэхээр тэр намайг хүсч байж мэднэ
Шаганэ, миний Шаганэ минь ээ

 Орчуулсан: Ж.Нэргүй

No comments:

Post a Comment