Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. Сүйт бүсгүй
Sunday, December 2, 2012
Соломоны дуунуудын дуун.
Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. Сүйт бүсгүй
Thursday, November 22, 2012
Г.Баяр: Дууны үг бол хураангуйлсан роман
Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийн дуулсан “Бурхан залуу
нас”, С.Жавхлангийн “Цагаан Овоо”, дуучин М.Төрмандахын “Ахдаа бичсэн
захиа”, Ноён бондгорын “Дүү минь” гээд олон сайхан дууны шүлгийг яруу
найрагч Г.Баяр тэрлэсэн юм билээ.
Хүмүүс дууг сайн мэддэг болж,дагаж дуулаад ирэхээрээ дуучныг нь гэхээс
зохиогчийг төдийлөн мэддэггүй. Хэлж ирдэггүй зовлон бэрхшээлийг
сэтгэлийн хат, агуу тэвчээрээр ялан дийлж яваа авьяас билэгт яруу
найрагчтай уулзаж, “Бурхан залуу нас” дууных нь түүхийг сонирхлоо.
-Энэхүү дуу хэрхэн бүтсэн талаар сонирхуулаач?
-Энэ дууны шүлгийг 2006 онд бичсэн юм. Би хүний залуу насыг их ахархан
юм гэж боддог. Намрын сайхан налгар өдрүүд байдаг даа. Тийм нэгэн сайхан
өдөр “Дэрэн дороос үргээд ниссэн Далиа нуусан тогорууч юм уу” гэдэг
хоёр мөр шүлэг миний сэтгэлд орж ирсэн юм. Тэр жилийнхээ намар хөгжмийн
зохиолч Ц.Дашзэвэг ахад ая зохиож өгөх санал тавьсан. Би хотод байнга
байхгүй, хааяа орж ирдэг. Ихэвчлэн Архангайд байдаг учраас Дашзэвэг
ахтай дөрвөн жил холбоо барьж чадаагүй юм. Гэтэл нэг өдөр радио сонсоод
сууж байтал нэг л таньдаг дуу явдаг юм байна.
Сонсоод байсан чинь шүлэг нь сэтгэлд ойр. Дуу ч дууслаа. Мөн ч их
бодсон доо. Гэтэл миний бичсэн шүлэг байдаг байгаа. Тухайн үед
Ч.Бат-Эрдэнийн нэр хүнд өсч байлаа. Их гайхсан. Тэгээд л бүр дөрвөн
жилийн өмнө Дашзэвэг ахад өгснөө санасан. Энэ дууг П.Идэржавхлан бас
дуулж байгаа. Тухайн үед хөл газарт хүрэхгүй л баярлаж байлаа. Уулзсан
хүн бүртээ “Ч.Бат-Эрдэнийн “Бурхан залуу нас” миний дуу шүү” гэж хэлээд
л, дуугаа утсандаа татаж аваад найз нартаа сонсгоод л.Их баярласан
шүү.
-Яруу найрагчид “Дууны шүлэг бичих хэцүү” гэж ярьдаг. Таны хувьд?
-Шүлэг гэдэг утгаараа төрөх шалтгаан нь адилхан л даа. Гэхдээ дууны
шүлэг жижигхэн юмаар том санааг илэрхийлдэг болохоор хэцүү. Яруу найрагч
Ш.Дулмаа гуайн “Дууны үг бол хураангуйлсан роман” гэж хэлсэн байдаг.
Энэ бол үнэн. Дууны үг энгийн боловч үнэн байх ёстой.
-Сайн шүлэг, аялгуу хоёрын нийлэмжээр сайн дуу төрдөг. Тэрхүү
дууг сайн дуучин дуулж, олон түмэнд хүргэдэг. Тэгэхээр дуу бол хамтын
бүтээл юм?
-Дуу гурван жигүүртэй. Гурван биенээ олсон дуу л олонд хүрдэг. Хөгжмийн
зохиолч, яруу найрагч, дуучин гээд энэ гурван жигүүрээс нэг нь дутвал
хэцүү л дээ. Миний бодлоор дуу амьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр
дууг сонссон хүний сэтгэл ямар нэгэн байдлаар хөдөлдөг байх ёстой.
Дууны шүлгийг гудамжны үгээр бичиж болохгүй. Дуу бол ариун цагаан зүйл.
Тиймээс бүгдэд сэтгэлийн таашаал өгдөг, уран тансаг үгтэй байх
учиртай.
Б.Хадбаатар
2012 оны 11 сарын 02
Орос яруу найраг
Сергей Есенин
"Шаганэ"
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Шаргих тариа сартайд халиурна
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Утгах саран ямар том гээч
Тэргэл шар нутаг сайхан ч
Тэнүүн Райжны талыг гүйцэх үү
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Хонгор үс минь тарианаас гаралтай
Худал гэвэл хуруугаа ороож үзээрэй
Өвчнийг би огт мэдрэхгүй байна
Уудам талдаа л би сэтгэлээ нээмээр байна
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаргал үстэй минь жишээрэй
Сайхан чи минь хөөрөн баяс, инээ!
Сэтгэлийг минь харин битгий уяраа
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умарын нутагт хоцорсон нэг бүсгүй
Үйлийн үргүй чамтай адилхан
Үнэхээр тэр намайг хүсч байж мэднэ
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Орчуулсан: Ж.Нэргүй
"Шаганэ"
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Шаргих тариа сартайд халиурна
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Утгах саран ямар том гээч
Тэргэл шар нутаг сайхан ч
Тэнүүн Райжны талыг гүйцэх үү
Умар зүгээс ирсэн болоод ч тэр үү
Уудам талаа магтмаар байна
Хонгор үс минь тарианаас гаралтай
Худал гэвэл хуруугаа ороож үзээрэй
Өвчнийг би огт мэдрэхгүй байна
Уудам талдаа л би сэтгэлээ нээмээр байна
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаргал үстэй минь жишээрэй
Сайхан чи минь хөөрөн баяс, инээ!
Сэтгэлийг минь харин битгий уяраа
Сартайд халиурах тариа нь шаргалтана
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Умарын нутагт хоцорсон нэг бүсгүй
Үйлийн үргүй чамтай адилхан
Үнэхээр тэр намайг хүсч байж мэднэ
Шаганэ, миний Шаганэ минь ээ
Орчуулсан: Ж.Нэргүй
Tuesday, November 6, 2012
Шри Чинмой: Өөрийгөө танихуй
Өөрийгөө таньж гэгээрнэ гэдэг нь юу вэ?
Өөрийгөө таньж гэгээрэхийн хамгийн гүн гүнзгий утга нь өөрийгөө олж
нээхүй юм. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө Бурхантай нэгдмэл гэдгээ
ухамсарлаж мэдэхийн нэр. Та ном судраас Бурханы тухай уншиж, бусдаас
Бурханы тухай дуулж мэдсэн. Гэлээ ч Түүнийг ухамсарлаж гэгээрээгүй
хэвээрээ л байна.
Гэгээрэл гэж
юу болохыг ухаарахын тулд юуны өмнө дотоод “Би”-гээ хайрлах хэрэгтэй.
Дараа нь гэгээрлийг өөрийг нь хайрлах хэрэгтэй. Чухам энэ л хайр сүнсийг
сэрээдэг. Чухам энэ л хайр ухамсрыг маань гийгүүлдэг. Хайрлагтун, та
хайрыг хүртэх болно. Гэгээрэгтүн, та биеллийг олох болно.
Гэгээрэл гэж юу болохыг ухаарахын тулд юуны өмнө дотоод “Би”-гээ хайрлах хэрэгтэй. Дараа нь гэгээрлийг өөрийг нь хайрлах хэрэгтэй. Чухам энэ л хайр сүнсийг сэрээдэг. Чухам энэ л хайр ухамсрыг маань гийгүүлдэг. Хайрлагтун, та хайрыг хүртэх болно. Гэгээрэгтүн, та биеллийг олох болно.
Tuesday, October 30, 2012
Эмили Дикинсоны шүлгүүд
Би хэн ч биш! Харин чи хэн бэ?
Чи бас хэн ч биш үү?
Хөөе, тэгвэл бид чинь адилхан байх нь. Чишш!
Хүмүүс дуулчихвал, биднийг ад үзнэ шүү.
Хэн нэгэн байх ямар гунигтай вэ!
Хүн зон гэгддэг цаад хөөрхийс чинь
Хүслэнт намаг руугаа өдөржин чамайг дуудах
Хөгийн мэлхийрхүү яасан ч түйтэй амьтад вэ!
Thursday, October 18, 2012
Шүүмж
Монголын топ яруу найрагчид
Олохнууд Д.Баярхүү хэмээгч эрхэм "Цаг төр" сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчихээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шуналд автаж, ард түмнээ туйлдуулаад байгаа бололтой юм аа. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшин нь хардаг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүртлээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урлагийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монголын нэрийг дэлхийд мандуулах байлаа.
Нийт урлагийнхаа хамтаар утга зохиол маань ч “нийтийн дуу”-ны түвшин рүү доошилсоор, сүүлдээ хэн хаана явааг ялгаж салгадаг ч хүнгүй болжээ. Үүнийг далимдуулаад зарим нэг нь (энэ удаад нэрийг нь дурдаад төвөг үү дээ):
- Би бол Нацагдорж, Явуухулан хоёрын дараа Монголдоо гуравдугаарт ордог яруу найрагч! хэмээн гадаадын судлаачдад өөрийгөө танилцуулж сурталчлахад хүрсэн байна. Бид уран зохиол огт хэрэггүй зүйл гэх маягийн юм номлож мэдэмхийрцгээсээр байгаад сүүлдээ ямар нэгэн сайн дурын шүлэгчид өөрийгөө ингэж цоллож болдог хэмжээнд хүртлээ манай утга зохиол дампуурчээ. Уг нь бид боломжийн яруу найрагтай, бас ч муугүй утга зохиолтой улс. Гэтэл хэн хэн гээч шилдэг яруу найрагчидтайгаа ярьж сурталчилдаггүйгээс, нэг мэдэхнээ, ганц ч олигтой шүлэг бичээгүй хүн Инжаннашитай эн зэрэгцчихсэн тууж явах янзтай.
Тамирчдыг дүгнэдэг шиг яруу найрагчдын чансаа гаргах нь ч юу юм бэ. гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монголын “топ” хэмээн зарлаж болох, эх хэлнийхээ хөгжилд онцгой нөлөөлсөн яруу найрагчид манайд бий, бүтээлүүд нь ч нэгэнт олны хүртээл болоод удаж шүү дээ. Тиймээс энэ удаагийн Дэлхийн яруу найргийн өдрөөр Монголынхоо тэргүүн зэргийн найрагчдыг нэрлэмээр байна. Гэхдээ ямар үндэслэлээр ийм санал дэвшүү- лэхэд хүрснээ бага сага тайлбар- лах бодолтой буй тул, сонины нийтлэлийн зай багтаамжид хичнээн хүний нэр зохирч таарахыг басхүү харгалзъя.
Tuesday, October 16, 2012
Өгүүлэг
МЗЭ-ийн гишүүн. Залуу зохиолч Ñ.Áàòòóëãà
“Зүрх цагаан”
ÿéñýýð íîîðõîé ìóó îâîîõîéíõîî õàÿàíä èðýýä õàöàð äàãаñàí ãàøóóí íóëèìñàà õàíöóéãààðàà øóäðààä ãàçàð ñóóëàà. Õýíä èíãýòëýý èõ ãîìäñîíûãîî õ¿¿ ººðºº ÷ îéëãîñîíã¿é. Í¿ä õàðèóëæ áàéãààä àòãûí ÷èíýýõýí ìàõ ø¿¿ðýýä áóøóóõàí ãàðàõ ãýñýí ÷ áàðèãäàæ õàìàã ë ìóó ìóóõàéãààð äóóäóóëñàí áîëоõîîðîî
“Зүрх цагаан”
ÿéñýýð íîîðõîé ìóó îâîîõîéíõîî õàÿàíä èðýýä õàöàð äàãаñàí ãàøóóí íóëèìñàà õàíöóéãààðàà øóäðààä ãàçàð ñóóëàà. Õýíä èíãýòëýý èõ ãîìäñîíûãîî õ¿¿ ººðºº ÷ îéëãîñîíã¿é. Í¿ä õàðèóëæ áàéãààä àòãûí ÷èíýýõýí ìàõ ø¿¿ðýýä áóøóóõàí ãàðàõ ãýñýí ÷ áàðèãäàæ õàìàã ë ìóó ìóóõàéãààð äóóäóóëñàí áîëоõîîðîî
÷
òýãñýí ¿¿ á¿¿ ìýä. Îäîî ÿàõ âý? гýñýí ãàíöõàí áîäîë òàðõèíä ýðãýëäýíý.
Õè÷íýýí áîäîîä ÷ îëèãòîé ñàíàà îëñîíã¿é. Äîîø òîíãîéí íóñàà øîðõèéòýë
òàòàõ õ¿¿ãèéí ãàðò ÷èéãòýé á¿ëýýí ç¿éë õ¿ðõýä òîëãîéãîî äýýø ºðãºëºº.
Ç¿ðõ öàãààí õàð æèíãýð õ¿¿ãèéí ñàéðòàé áÿöõàí áîð ãàðûã õýä äîëîîñíîî
òóíãàëàã õ¿ðýí í¿äýýðýý ººäººñ íü øèðòýæ ñ¿¿ëýý øàðâàãíóóëíà. Õ¿¿ãèéí
õàðö òýð äàðèó ñýðãýýä èðëýý.
Äîòîãø îðæ ýýæèéíõýý äýðãýä èðэõýä, ìýëýðñýí õàðöàà𠺺人ñ нь øèðòýæ óðóóëаа ¿ë ìýäýã ºìºëçүүлнэ. Ýíý õýä õîíîãò ýõèéíõ íü õàöàð õîíõîéæ öàðàé íü öààñ адил öîíõèãîð öàãààí áîëжээ. Õ¿¿ ýõèéíõýý õàðöíààñ өөрийн эрхгүй äàëüäàð÷, ñàíàà àëäñàíàà õºãëºðñºí íîâøèí äóíäààñ ýðñýí ç¿éëýý îëæ àâààä áóøóóõàí áóöàæ ãàðëàà. Òýíãýðèéí õàÿàíä áàðààí ¿¿ëñ õóðàëäàí öàõèëãààí öàõèëàæ õàðàãäàõàä áîðîîíîîñ óðüòàõààð ÿàðч ç¿ðõ öàãààí æèíãýðýý äóóäàæ äàãóóëñààð овоолîîñòîé ºíäºð õîãíû öààãóóð îðов…
Äîòîãø îðæ ýýæèéíõýý äýðãýä èðэõýä, ìýëýðñýí õàðöàà𠺺人ñ нь øèðòýæ óðóóëаа ¿ë ìýäýã ºìºëçүүлнэ. Ýíý õýä õîíîãò ýõèéíõ íü õàöàð õîíõîéæ öàðàé íü öààñ адил öîíõèãîð öàãààí áîëжээ. Õ¿¿ ýõèéíõýý õàðöíààñ өөрийн эрхгүй äàëüäàð÷, ñàíàà àëäñàíàà õºãëºðñºí íîâøèí äóíäààñ ýðñýí ç¿éëýý îëæ àâààä áóøóóõàí áóöàæ ãàðëàà. Òýíãýðèéí õàÿàíä áàðààí ¿¿ëñ õóðàëäàí öàõèëãààí öàõèëàæ õàðàãäàõàä áîðîîíîîñ óðüòàõààð ÿàðч ç¿ðõ öàãààí æèíãýðýý äóóäàæ äàãóóëñààð овоолîîñòîé ºíäºð õîãíû öààãóóð îðов…
Subscribe to:
Posts (Atom)
