Wednesday, January 30, 2013

Их Петр хаан Чингисийн угсааны Монгол гаралтай -- “Оросуудыг сайн ухвал татаар л гарна” - ТАТАРО-МОНГОЛЫ


TАТААР - МОНГОЛ

ТАТАРО-МОНГОЛЬСКОЕ ИГО НА РУСИ

Дэлхий дээр 6,8 сая Татаарчууд байдаг бөгөөд Орос улсад 5,554,601, Узбекстанд 324,080, Казакстанд 261,000, Тажикстанд 97,000, Украйнд 69,000, Туркменистанд 60,000, Киргизстанд 52,000 хүн амьдарч байна. Тэд Татар, Орос хэлтэй, ихэвчлэн Сүннит, Исламын шашин шүтнэ. Татаарчууд бол Монголын өргөн уудам тал нутгаар мал маллан бага сага тариалан эрхлэн амьдарч байсан эртний Монгол аймаг юм. Татаарыг Дунху (Зүүн ху)-гаас гаралтай гэдэг. Татарын нутаг дэвсгэр харьцангуй уудам, хүн ам олон бөгөөд аж ахуй нь хөгжсөн байсан учир нэгэн үе нилээн хүчирхэг аймаг байв. Рашид-Ад-Диний “Судрын чуулган” зохиолд татааруудыг “долоон түмэн өрхтэй” гэж бичээд “Tituqliut” гэж тэмдэглэсэн буй. Энэ нь Татаарын нэгэн алдартай аймгийн нэр бололтой. 732 онд босгосон Түрэгийн Культегиний хөшөөний бичээсэнд татарыг “Татаар”, хятад бичээсэнд нь “Дадан” гэж тус тус нэрлэж тэмдэглэсэн байна. Татаар нарын нэр түүхэнд анх удаа тэмдэглэгдэн орсон нь чухам энэ болно.

Thursday, January 17, 2013

Залуу зохиолчид ахмад Ардын уран зохиолчид хүндэтгэл үзүүллээ

Монголын “Залуу зохиолчдын холбоо” /МЗЗХ/-ноос өчигдөр Ардын уран зохиолч /АУЗ/ Бөхийн Баастад сар шинийн баярыг угтан хүндэтгэл үзүүлж, өөрсдийн буюу шинэ мянганы яруу найдагчдын ном, бүтээлийн дээжийг өргөн барьлаа. Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд залуу зохиолч, яруу найрагчдын төлөөлөл болж М.Наранболд, С.Баттулга, Т.Дарханхөвсгөл, Э.Энхболд нар оролцсон юм.
Тэд шинэ мянганы, яруу найрагчдын “Нэн шинэ үеийн яруу найраг” анатологи, О.Цэнд-Аюушийн “Гунигт аяз”, Т.Дарханхөвсгөлийн “Сэтгэлээс цааш”, Э.Гантулгын “Тээр тэнд” яруу найргын,  С.Баттулгын “Ур модны зүүд” үгүүллэгийн зэрэг 30 шахам номыг ахмад зохиолид барив. Ахмад зохиолч тэдэнд хандаж “Монголын зохиолчдын ахмад, дунд, залуу үеийг холбосон ажил дутагдаж байгааг залуу зохиолчид хөндөж буй нь маш зөв.
Та бүхний уран бүтээлд амжилт хүсч, хамтран ажиллах болно” хэмээн урам хайрлалаа. Тэрбээр өдгөө 92 нас хүрч байгаа бөгөөд МЗЭ үүсэн байгуулагдсанаас даруй найм ах ажээ. Мөн АУЗ-дын хамгийн ахмад нь юм байна. МЗЗХ-ны залуу зохиолчид цаашид ч АУЗ-дод хүндэтгэл үзүүлж, оюутан залуучуудын дунд утга зохиолын дугуйлан хичээллүүлэх, нийт зохиолчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон ажил төлөвлөжээ. Мөн энэ холбооноос нийт зохиолчдод хандсан сонордуулгыг саяхан хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэсэн байна.


Г.НЯМСҮРЭН