Friday, May 18, 2012

Гоолингоо минь



 

Хадны цасыг нэвтэлж урагсан
Нялах ногоо юм чи
Сүүдрээ чамд хүрэгэх шахан шувуу үрэгтэл шүүрс алдсан
Зүрхэн тус газраа дурлалын шархтай гөрөөс юм би

Самрын модноос унаж яваа
Хөхөөний өндөг юм чи
Сандрахдаа өвс хонхойлж тоссон
Шувуудын, моддын. Бас чиний гүн ухаанч юм би

Усны өнгөн дээр хөвж яваа
Тэр л нэгэн навч юм би
Намайг гэдгийг чи таниад
Алгаараа хутгаж аван шүлэг хөгжимдүүлсэн
Баттогтохын сарны охин юм чи

Өндөр өндөр өвсний ардуур
Өндгөлж буй шувууны төрөлд байдаггүй, шувуу юм би
Үргээчихвий гэхдээ өлмий дээрээ яван,
Алчуураа унаган сандрахдаа
Шүлгийн минь дэвтэр лүү хийсээд орчихсон
Тийм нэгэн үйлийн үрийн
Тийм нэгэн цэнхэр өвдөлт юм чи

Чиний биеэр, чиний судсаар би урсаж байдаг болохоор
Миний биеэр, миний судсаар чи урсаж байдаг болохоор
Хүмүүсийн аз жаргал гэж нэрэлдэг тэр зүйлийг
Хүмүүсийн бас зовлон гэж нэрэлдэг тэр зүйлийг
Амсаж эдэлж яваа юм
Чи би Гоолингоо минь


2012 . 04 . 03

Thursday, May 17, 2012

Гүн ухаанч мод: Момо,д зориулав.




I
Би үсчин орохоор, бас эмийн сан орохоор явхад
Хар үстэй нөгөө л нэг мод
Би усанд орохдоо тэр эгчийн үснийх нь өнгийг төсөөлөн бодоод
Сормуусных нь салхиар арванхоёр дугаар сарын сонат тоглоход
Хар үстэй нөгөө л нэг мод
Би Модигльянны зураг руу нэтрэн ороод
Улаан дэвтэрийн хуудаснаа наран цаг зураад цохилж эхлэхийг нь хүлээнэ
Алгуурханаар өөрлүүгээ шунгин ороод хүүхэд насаа хар цагаан дэлэгцээр үзхэд
Хар үстэй нөгөө л нэг мод
Би бодь модны яруу найрагаас бас, дөрвөн хананы яруу найргаас залхан
Ингийн нэгэн усны яруу найраг сонсохоор гол руу очиход
Хар үстэй нөгөө л нэг мод
II
Модод хэнээч асуухгүй ургадаг
Тэр тэнгэрийн нууцыг
Тэнгэр хэзээнээс ийм хөх болсоныг
Тэнгисийн зүүд адууны нүдэн дотор давалгаалж байдгийг
Тэнгисийн цаадах ертөнцөд цас ороход уулс дотогшоогоо нурж байдгийг
Загас дүрсээ шахахын өмнөх гүн ухааныг
Загасны дүрс өөр хооронд шүргэлцхэд гарах чимээг
Шүлгэн доторх бүдэгхэн цагаан мананг
Манангүй шүлэг бичиж дусгаагүй байхад үхдэгийг
Бүсгүйн хөх ургаж гүйцхэд сарны гадаргуу хэрхэн өөрчлөгдөгийг
Тэрхэн мөчид ягаад бүсгүйн уруул ер бусны бүлээн зөөлөн болдогийг
Өвснүүд, одруу хараад олон цагаан алчуур өлөгчихсөн юм шиг гэж хэлэхийг
Однууд өвсрүү тонгойгоод ямар гоё вэ шар жараахайн сүрэг гэж дуу алдахыг
Ганцхан тэр л мэдэгч
Дуугүй байхын гоо сайханд аль хэдийн нэвтэрчихсэн юм
ЧШШ!

2012  . 02 . 02