Friday, May 18, 2012

Гоолингоо минь



 

Хадны цасыг нэвтэлж урагсан
Нялах ногоо юм чи
Сүүдрээ чамд хүрэгэх шахан шувуу үрэгтэл шүүрс алдсан
Зүрхэн тус газраа дурлалын шархтай гөрөөс юм би

Самрын модноос унаж яваа
Хөхөөний өндөг юм чи
Сандрахдаа өвс хонхойлж тоссон
Шувуудын, моддын. Бас чиний гүн ухаанч юм би

Усны өнгөн дээр хөвж яваа
Тэр л нэгэн навч юм би
Намайг гэдгийг чи таниад
Алгаараа хутгаж аван шүлэг хөгжимдүүлсэн
Баттогтохын сарны охин юм чи

Өндөр өндөр өвсний ардуур
Өндгөлж буй шувууны төрөлд байдаггүй, шувуу юм би
Үргээчихвий гэхдээ өлмий дээрээ яван,
Алчуураа унаган сандрахдаа
Шүлгийн минь дэвтэр лүү хийсээд орчихсон
Тийм нэгэн үйлийн үрийн
Тийм нэгэн цэнхэр өвдөлт юм чи

Чиний биеэр, чиний судсаар би урсаж байдаг болохоор
Миний биеэр, миний судсаар чи урсаж байдаг болохоор
Хүмүүсийн аз жаргал гэж нэрэлдэг тэр зүйлийг
Хүмүүсийн бас зовлон гэж нэрэлдэг тэр зүйлийг
Амсаж эдэлж яваа юм
Чи би Гоолингоо минь


2012 . 04 . 03

No comments:

Post a Comment