Tuesday, August 30, 2011

Сэрүүлэг дуугарахаас өмнө



Зөвхөн дурсамж болон үлдэхийн тулд
Зүрх сэтгэлээрээ би чамд дуралсан гэж үү
Дундуур дарстай хундага шиг амьдралд
Дандаа би толгой гудайж явах гэж үү

Сормуус дэвэхийн төдийд мартагдах гэж
Сарны симфонийг би чамд тоглосон гэж үү
Өөдсийн чинээ нарны хэлтэрхий шиг үнэнд
Өөрөөсөө би үргэлж нуугдаж суух гэж үү

Дахилт :Үгүй ээ, үгүй ээ энэ бүхэн
             Худлаа гэж хэлээч амраг минь
             Хатаж эхэлсэн цэцгийн дэлбээнээс
             Хайр хямдхан гэж үү
             Сэрүүнээрээ би зүүдлэв үү
             Сэрүүлэг дугарахаас өмнө сэрье ээ
             Цаг хугацааны эхлэлд
              Чи минь намайг үгүйлэнэ дээ

Хатаж амжаагүй байхад нь арчих гэж
Хайрыг би ягаан өнгөтэй будгаар зурсан гэж үү
Үүл хайчлан нисээд ирэх шувуудыг
Уранхай захидал шиг зүүтэй угтах гэж үү

Дахилт :Үгүй ээ, үгүй ээ энэ бүхэн
             Худлаа гэж хэлээч амраг минь
             Хатаж эхэлсэн цэцгийн дэлбээнээс
             Хайр хямдхан гэж үү
             Сэрүүнээрээ би зүүдлэв үү
             Сэрүүлэг дугарахаас өмнө сэрье ээ
             Цаг хугацааны эхлэлд
              Чи минь намайг үгүйлэн дээ




Saturday, August 27, 2011

Навчсын хүүрнэл Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр

1

Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?

Friday, August 26, 2011

С Молор-Эрдэнэ : Логиктой сэтгэн бодох

 
Эхлэл.

Жоохон логиктой сэтгээч... гэж хэлснээрээ бид аливаа зүйлийн тухай сэтгэхдээ логикийг хэрэглээ ч гэсэн санаа болов уу. Логик гэдэг нь зөвөөр сэтгэн бодох гэсэн утгатай грек үг юм. Чи жоохон логиктой юм ярьж байгаа ч гэдэг нь нээрээ л эхлээд зөв бодож сэтгээ ч тэгснийхээ дараа яриачээ л гэсэн ажээ. Тэгвэл логик гэдэг маань юу болох түүний гүн утгыг судалж ойлгох нь хамгаас чухал юм.

Friday, August 12, 2011



Хуучин танил ялаа чи
Хундагатай  дарсруу минь
Халтирч  уначих гээд л
Хамаагүй  битгий  зүтгээд  байгаач
Живж үхэхээ мартаа юу? Чи
Жаргалтай  амьдралаасаа  уйдаа юу? Чи
Ямбатай  айлын  эхнэрт  хараагдаад
Ялаан  тавиландаа   гутраад