Friday, August 12, 2011



Хуучин танил ялаа чи
Хундагатай  дарсруу минь
Халтирч  уначих гээд л
Хамаагүй  битгий  зүтгээд  байгаач
Живж үхэхээ мартаа юу? Чи
Жаргалтай  амьдралаасаа  уйдаа юу? Чи
Ямбатай  айлын  эхнэрт  хараагдаад
Ялаан  тавиландаа   гутраад
Дарс баахан ууж
Дулимхан зовлонгоо мартах гээ юу? Чи
Согтуу нисэж яваад
Цонх мөргөж далавчаа хугалчихвал яана
Согтуу нисэж яваад
Сонинд цохигдоод нам болчихвол яана
Эгээ л чамайг газраас хальтраад уначихвал
Эхнэр хүүхдийг чинь хэн харж, хандах юм бэ?
Ганцхан өөрийгөө бодож, битгий тэнэгт
Гарцаагүй чамаас дор амьдралтай ялаанууд зөндөө л байгаа
Хүний урдаас амьдарч байгаа юм шиг
Хөгийн зан битгий гаргаад байгаач
Арчаагүй царайлан тэнгэрийг харааж байхаар
Амьдралыг өөр өнцгөөс харах гээд үзээч
Буян нүгэл хэрэлдсэн орчлонгийн үүлэн цоорхойг
Бурхан  ч нөхөж чаддагүй юм. . . .


2008 10 . 7

1 comment: