Wednesday, June 13, 2012

Зэн Буддизм

Зэн буддизм нь буддизмийн нэгэн салаа мөчир бөгөөд Хятад, Япон зэрэг орнуудад илүү эрчимтэй хөгжиж, өдгөө барууны орныг байлдан дагуулж байгаа сэтгэлгээний чухал чиглэл юм.
Шагжамүни буюу Бурхан багшийн 28 дахь залгамжлагч шавь Бодхидхарма гэгч гэгээнтэн анх энэтхэгээс Хятадад очиж Зэн анх үүссэн гэсэн түүх байдаг. Хэдийгээр өнөөдөр дэлхийн их олон оронд Зэн буддизм хөгжиж байгаа боловч анх Япон улсад эрчимтэй хөгжиж байсан болохоор нь япон дуудлагаар нь ЗЭН хэмээн олон улсад нэрлэгддэг болсон байна.
Зэн гэдэг үг нь Монгол хэлээр бол Даяан, Солонгосоор Сон, Хятадаар Чань, Виетнамаар харин Тхянь гэх мэтээр нэрлэгддэг байна. Энэ нэршлүүд нь бясалгах гэсэн утгатай самгарьд үгнээс гаралтай.
Зэн-ийн ерөнхий анхан шатны ойлголт гэвэл Элдэв шашны зан үйл хийгээд уламжлал зэргийг шууд дагалгүйгээр гэгээрэлд хүрэх гэсэн утгыг агуулж байдаг. Өөрийн дотоод билгүүн чанарыг хөгжүүлснээр гэгээрэх учиртайг зааж байсан Бурхан багшийн үеээс шууд дамжин ирсэн сургаал гэж мөн ойлгож болно.
Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шунал хийгээд уур хилэнгээр зовоохгүй байж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар нь амсаж танихыг урлаг мөн гэж нэгэн алдарт Зэн мастер хэлсэн байдаг. Ер нь гэгээрнэ гэдэг бол аливаа баяр хөөр, айдас, шунал хүсэл, уур хилэнгээс сэтгэлээ бүрэн чөлөөлж туйлыг амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоо ертөнц хоосон чанартайг ухаарч улмаар амьдралын зовлонгоос ангижрахуйн нэр болно. Зэн-ийн бясалгагч хүний нүдээр ертөнцийг харвал сэтгэлгээний ямар нэг загвараас бүр мөсөн татгалзаж, логик дүгнэлт нотолгоо, үгүйсгэл зэргээр оюун ухаанаа хязгаарлахгүйд оршино. Сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй тэгсэн атлаааль нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь бодитой, илүү өргөн утгаар нь харна гэдэг эрүүл саруул сэтгэлгээний чухал тал болох нь гарцаагүй шүү дээ.

Зэн буддизм нь үндсэн 2 чиглэл урсгалтай.
1. Ринзай Зэн нь агшин зуурт гэнэт цахилгаан цахих мэт бүхний учрыг ухаарах явц буюу багш нь шавийгаа гэгээрэлд хөтлөн өдөөгч КОАН гэж нэрлэгддэг өвөрмөц хэлцээр дадлагажуулж гэгээрлийн шатанд хүргэдэг арга юм. Энэхүү агшин зуурын гэрлийн гялбаа мэт гэгээрлийн түвшинг САТОРИ гэж нэрэлдэг.
2. Сото Зэн. Энэ урсгал нь хүн анх төрөхдөө л Буддагийн мөн чанартай байдаг ба гагцхүү ахуйн нөхцөл, гадаад ертөнцийн нөлөөнөөс бурханлиг чанараа гээдэг. Тиймээс гэгээрэх арга нь өөрийн дотоодод байгаа үйлийн үр /Санкара/-г бясалгал хийн сууж устгах Випашяна буюу японоор Дазэн бясалгалыг хийдэг ажээ. /Бясалгалын техник маш нарийн тул нуршихгүйн тулд бичилгүй үлдээлээ/ Бясалгал гэдэг бол ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд биш бөгөөд харин бясалгах явц нь өөрөө гэгээрлийн ариун чанарыг агуулж байдаг.
Тиймээс Зэн гэдэг бол дотоод эрх чөлөөний мэдрэмжид нэвтрэхүй юм. Гэхдээ Зэн-г энд миний бичсэн төдийхнөөр дүнэх арга байхгүй. Хэрэв дүгнэгдэг болж байгаа аваас тэр бол үнэндээ Зэн биш юм шүү.

Г.Аюурзана Зэн буддизм-Амьдралаас ангижрахуй

Коан:


Нэгэн залуу хүн илдийн замыг төгс эзэмшихээр кэндо багшдээр ирж гэнэ л дээ. Багш түүний гарыг нь харж, их махруу хүн (эвэршсэн гараар нь) бас юмыг сурч чадах хөдөлгөөнтөй ухаантайг нь харж ойлгож, болгоож гэнэ.
Тэгтэл шавь нь модон илдээр бэлтгэж эхлэнэ гэж бодтол, багш нь түүнийг газар татсан дөрвөлжин дэвжээг тойроод алхаад бай гэжээ. Сайн шавь учраас, залуу алхаад л байж. Алхаад л байж. Харин багш нь орой нь алхуулсны дараа нээг үг дугаралгуй, шавиа бага сага магтаж, тэд хоолоо идээд, багш нь унтаад өгч гэнэ. Шавь нь гайхсан боловч, багшыхаа үгнээс гаралгуй дараагын өглөө нь өөрөө тэр дэвжээг тойрч эхэлж гэнэ.
Ийм маягаар хагас жил өнгөрч, багш нь ч түүнийг харж бясалгаж, "Чи их эрдэм сурч байна, бүх юм сайн болж байна" гэдэг байв.
Жилийн дараа шавь нь юу хийж байгааг багшаасаа асууж зүрлэлгүй, эцэстээ тэвчээрээ алдаж, явахдаа бэлдэж гэнэ. Харин багш түүнийг хараад, дассан шавийгаа асууж гэнэ:
-Чи яагаад дасгалаа тасалдуулав? гэтэл, шавь нь:
-Багшаа, таны хэлснээр би дасгалаа хийтэл, эцэстээ би энэ дасгалын учрыг ойлгохоо болилоо. Би явья даа, би их муу шавь бололтой гэж.
Багш нь инээж,
-Аан, тэгвэл жинхэнэ бэлтгэлдээ орье гэж гэнэ. Харин модон илдийн оронд жинхэнэ хурц илд авчирч гэнэ. Шавь нь гайхаж, би чинь жил орчим илд гартаа барьсангуй, болохгуй болохгуй гэтэл багш нь:
-За одоо чи эрдмээ харуулах цаг чинь ирсэн, гээд хэд хэдэн удаа довтлолт хамгаалалтыг давтаж гэнэ. Шавь нь хурц илдээс бага сага сэрэмжилж, ер нь яаж ч чадахгуй, сандраад байв.
Багш нь хэлж гэнэ:
-Чи жилийн турш тэр дэвжээ тойрч алхасан, тэр байдлаа дурсдаа? Тэр байдалдаа тэгээд ор! гэж.
Шавь нь эргэн дурстал, элдвийн бодол, ухаан самууруулсан сэтгэлийн хөдөлгөөнөө дарж байснаа санаж- бие ба ухааныг тухайн газар байлгаж, анхаарал нь бүрэн төлөвөрсөн гэдэг. Энд нь хөгшин багшын ялагдашгуй тулааны нууц оршиж байсан юм.
Тэр алхаж байсан нь идэвхт бясалгал гэдэг нь юм.

Орос яруу найраг

Расул Гамзатов: Зуун хүүхэнд би дурласан























Зуун хүүхэнд би дурласан,
Зуур замд, энд - тэнд,
Хоол нойроо ч мартан дурласан,
Хожим хойно ч санан дурласан.

Хол тэртээ хавар цаг
Хөл нүцгэн хөвгүүн явахдаа
Усны саваан барьсан охинтой
Улбаа зам дээр таарч билээ.

Учирсан тэр охин маань
Усны сав шигээ бяцхан байлаа.
Савтай ус нь шүд янгинам
Сайхан хүйтэн байсан хирнээ-

Эрэг горхиндоо буцалсан юм шиг,
Эгээ намайг түлчихэв гэлтэй:
Элэглэж мишээв,… бултрамтгай харц нь
Эдүгээ болтол санаанаас гардаггүй
Энхрийлсээр явнаа би, одоо ч гэсэн.

Хаврын хавсарганд хожуу хойно
Каспийн буурал долгисын захад
Нэгэн хүүхнийг онцлон харж
Нэхэн даган явсан юм сан.

Зүүдэндээ боссон балай хүн шиг
Зүг чиггүй, гудмаар эргэлдэж
Хоёр дахь давхрын цонхонд туссан
Хосгүй сүүдрий нь харах билээ гэж

Агчийн өндөр модон өөд
Авирч явснаа хэзээ ч мартахгүй...
Амрагласаар явнаа би, одоо ч гэсэн.

Амьд насандаа мартах аргагүй
Анхил нэгэн бүсгүйтэй би
Алс холын москваг зорихдоо
Азаар цуг явсан юмсан.

Хамт суулгаж, нэгэн цонхоор
Харц нийлүүлэн, энэ ертөнцийг
Харуулж, нүүр хагаруулж өгсөн
Каспийн бүсгүй танаа, баярлалаа!
Үг дуу ч үгүй, хоёулхан тэгж
Үхэн үхтлээ явмаар санагдсан юм.

Омогтой нэгэн эхнэрийг би бас
Одоо ч гэсэн хайрладаг юм.
Уур нь шатахдаа, шүлгийг минь
Ураад хаяж байж билээ л. Хөөрхий нэгэн жаал бүсгүйн
Хөгжүүн харцыг хайрланам.
Оролдож бичсэн шүлгийг минь тэр
Олон олон гайхан шагшиж билээ л.

Ааштай хүүхнийг ч хайрлаж,
Аанай даруухныг ч хайрлаж,
Айхтар хатууг нь ч хайрлаж,
Ангарайтсан балчрыг ч хайрлаж

Дунд зэргийнхийг ч хайрлаж,
Дуутай шуутайг ч хайрлаж,
Дуулгавартай номхныг ч хайрлаж,
Дундуургүй, цөмий нь хайрлалаа.

Хойш, урагш аялах бүхэндээн хайрлаж,
Хол, ойрын хот бүхэнд хайрлаж,
Дээд сургуулийн анги бүхний
Дэвших оюутан бүсгүй бүхнийг хайрлалаа.

Хосгүй дурлалдаан хөөрцөгдөн нисч
"хонгор минь" гэж цөмий нь дуудаж,
Зуур хооронд нь алаг цооггүй
Зуун хүүхнийг адилхан хайрлалаа.

Эхнэрийн царай хувьсхийгээд
Эрслээд, босоод ирлээ хөөе.
"тэр зуугийн чинь ганц нь би юү?
Тэрнийгээ хэлсэнд чинь баярлалаа!.." гэв.

Тэсч үз, битгий уурла,
Тэр зуу чинь чи ганцаараа байхгүй юу!
Зуун өнгийг биендээ цогцлуулж
Зуур замд минь чи учирсан юм.

Хөдөө тосгонд миний бие
Хөл нүцгэн гүйж явахад
Усны сав бариад чи өөрөө
Улбаа зам дээр учраагүй юу.

Тэнгис каспи тэлчлэн хөрвөөх
Тэртээ хотын хөл хөс дунд
Араасаа, миний дагаж явсныг
Ажиглаагүй гэж үү чи?

Дараа нь москва зорьсон вагоны
Давхиа түчигнээг санана уу, одоо?
Даанч сайхан зуун хүүхнийг
Дангаараа чи орлосон бус уу?

Уурлах, хайрлах хослон байж
Уйлан, инээн дассан бус уу?

Заримдаа би зөрүүдлэн байж
Загнаж хараасныг нуугаад яах вэ?
Заримдаа бас, гарын аясаар
Зайгүй хайрладгийг яриад яах вэ...

Өөрийг чинь хаашаа бол би тийшээ
Өөрц нь үгүй дагаж явлаа.
Хүссэнийг чинь би бас хүсч
Хүний дайтай явцгаалаа.

Үүлэн сүрэг үдлэн хурсан
Уулан дундуур хоёул алхаж,
Газар газрын хотоор хоёул
Гар гараасаа хөтөлцөж явлаа.

Зуур хооронд нь алаг цооггүй
Зуун хүүхнийг адилхан хайрлалаа...
Зуурдын биш, үүрдийн хайраараа
Зуу дахин чамайг "хонгор минь" гэлээ.

Зуун дүр чамд цогцолсон болохоор
Зуун давхар хайрласан юм - чамайгаан!
Орчуулсан Р.Чойном

Расул Гамзатов

* * *

Гомдол гунигаа би хэнтэйгээ хувааж,
Голынхоо уйтгарыг би хэндээн тоочъё доо?
Хавар гэгч, жилээс жилд цэнгүүн болж,
Хайрлан шүлэглэх минь оноос онд цөөрөв л.

Гомдол гунигаа би хэнтэйгээ хувааж,
Голынхоо уйтгарыг би хэндээн тоочъё доо?
Хүүхэн гэгч, оноос онд энхрий болж
Хүсэн шүлэглэх минь жилээс жилд буурав л..

Өөрийн гунигийг би хэнтэйгээ хуваая даа? Гэж
Өдрийн бодол, шөнийн зүүд болж явнам.
Өчнөөн их хайрынхаа тухай шүлгийг
Хамгийн эцсийн хуудсанд гаргах уу даа.

Орчуулсан Р.Чойном

А.Эрдэнэ-Очир: Тунгалаг тэнгэрийн дор

 





















 Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод
Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад
Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд
Сайхан юм аа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бударга ниссэн үзэгдээд
Бодлын чавхдаст хөг орж тэнгэрийн цэнхэрлэгт ая нийлсэн нь сонсогдоод
Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад
Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж санаа алдсан минь давтагдаад
Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш энэ өдөртэй найрсаад
Үнэмшим юм аа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

Ц.Бавуудорж: Хаврын анир
























 Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж 
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно

Б.Ренчин: Заан залуудай роман

ОРШИЛ
Yvрийн туяа гэдэг тvvхэн роман анх vvсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж єнгєрvvлсэн  явдлы нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зvйлд тэр зоригт євгєний насан туршийн сонин явдлыг яахин багтааж болох ажээ. Чингээд, сэтгэлэг адил Зєвлєлтийн хєхдєєс зоригжуулсанд урмас орж, vvрийн туяаг бичин гvйцэх vес, надад нэгэн санаа тєрсєн нь :
Манж дайчин улс, олноо єргєгдсєний Монгол улс, Монгол ард улс ын энэ гурван тєрийн нvvр vзсэн євгєдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал vзэж єнгєрvvлсэн явдлы нь дvрслэн vзvvлсэн. Yvрийн туяанаас цаашлаж, тvvх юvгээн бvтээгч ард тvмнийхээ vе vеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс Yvрийн туяа хvртэл vргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж vзвэл зvгээр юмсан гэж бодогдлоо. Зєвлєлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь , монгол хэл бичгийн шинжлэлд  насаа зориулан оролдох хvн , дан ганц монгол хэл бичгээр хязгаарлавал, учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гvйцэд гvнзгий оролдох гэвэл , хэл бичигтэй салшгvй холбоотой бєгєєд харилцан шvтэн барилдсан шинжлэлийн зvйлийг  уйгагvй оролдож,  аман зохиолын зvй, угсаатны зvй, эртний судлал, тvvх зэрэг зvйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бvрдээд, хэл бичгийн судлалд  нэмэр оруулж болохын дээр , бас уг судалсан зvйлээс єєр тєрлийн юм бичихэд хэрэглэх зvйл бvрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёсон нь , надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мєн тvvнээс vндэслэсэн билээ. Чингээд, єдгєє vсэн буурал болж, насны наран хэлбийж буй vес, эрдэмтэн багш нарыг шvтэн олсон  хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зvйн талаар гучин илvv жил  оролдон цуглуулсан зvйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар , тэдгээр цуглуулсан зvйлээс уран зохиолын зvйлд  хэрэг болох юм єдий тєдий  гарахыг тэвчин vл тvвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож vзье хэмээн, хєндий цээжинд ургасан vзэгдлээ цааснаа буулгахдаа мєхєс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм vvсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж vзье  хэмээн , балар эртний чулуун зэвсгийн vеэс сэдэвлэсэн энэ Заан Залуудай  гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо. Чулуун зэвсгийн vеийн  манай дээдэс, єндєр євгєс, байгалийн тvмэн эрхшээлийн дунд чадал мєхєс, мэдлэггvйхэн, зэвсэг хэрэглэл нэн ядуу асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хvсэл мєрєєдєл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хvчин vзэгдлийн vнэн учрыг  мэдэхгvй боловч, хєдєлмєрийн хvчээр мичнээс хvн болж, бидний олоогийн vед зvглэсэн анхны мєр гаргасан тэр vеийг лvрслэн vзvvлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсролыг  эртний судлалч нар нээн vзvvлж, аман зохиол, угсаатны зvйч хvмvvс, олон угсаатны утга соёлын зvйлийг харшуулан гаргаж, дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хєгжилд хvрч завдаагvй аймаг угсаатны соёл боловсролын зvйлийг судалсан нь , чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсрол, утга соёлын  хир хэмжээ тодорхой болсон  vvнд , тэдгээр зvйлийг баримжаалан , монгол аман зохиол, угсаатны зvйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн vvнээ, зохиолчын хувьд надад санаа байвч, чадал хvрэлцээгvй зvйл байж болох юм. Тийм зvйлд уучлахыг єчмvv.
Балар эртний тvмэн харанхуйн vед бас буман мэдэхгvйн дунд  оршиж байсан балрын хvмvvс, тэр мєртєє мєн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хєгжлийн зvг чадан ядан, унан дусан зvтгэж явсны нь уран саналгын vvднээс дvрслэн vзvvлж, тэр балар эртний хvмvvсийн дунд Европ зvгийн  германы Неандерталын хєндийн балрын хvн, Дундад улсын  Бээжингийн хvн гэж хvн судлалтан эрдэмтэн мєн эртний судлалтан  эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хvний зэрэгцээгээр, мєн тэр хавилцаа vед нь  манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний єндєр євгє, чулуун зэвсгээ барин , аж тєрж, амь зууж явсны баримтыг Зєвлєлтийн эртний судлалч эрдэмтэн олж,  Зайсан толгойн  зvvн урд хормойд нь хvртэл чулуун зэвсгийн  хvний орогнож байсан газар, чулуугаар vйлдвэрлэж байсан зэвсгий нь олсон тул, би германы Неандертал ч оролгvй, Бээжингийн балрын  хvний орогносон  газар чхvрч очилгvй, хаяанд маань тvмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дvрсэлж, vзье гэж зорин бодоод, сурах бичигтээ члуун зэвсгийн хvн гэж vздэг манай сургуулийн  багацуулд ч энэ зvйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг.
Уншигч нєхєд, та бvхнээ ийнхvv зориулан бичсэн vvнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгvй, шуудангийн 119 дvгээр хайрцагт бичиж, цаашдаа vvний хойд дахь цуврал болох vйлд минь тусална уу. Yvний тул, эл оршлын хэдэн vг бичин нуржлаа.
Улаанбаатар, харагчин туулай жилийн
хаврын тэргvvн сарын сайн єдрєє .

 . . . .

Улаанбаатар, харагчин туулай жилийн
хаврын тэргvvн сарын сайн єдрєє .
Эргийн бургасанд суун чагнаваас
Yелзэн урсах Туул голын ус нь
Эртний домог шивнэн ярих мэт
Yймцэх сэтгэлээ тогтоон,
Наран гэрэлд  нvдэн аниваас,
Балар vеийн vзэгдэл ургаад
Надаар хэлмэрч хийж, тvvхээ
Багацуулд уламжлах гэсэн мэт …
Єгvvлэх нь : Тэр аюултай том амьтан, гэв гэнэт, цов цочмог шугуйн єтгєн бургасан дотроос аягvй муухай урхиран гарч, галзуу мэт дайран оржээ. Тvргэн урсгалт, тунгалаг уст голын уудам нуга, дээр мангир тvvж байсан эмэгтэйчvvд, хvvхэд багачууд сочин эмээж, сандран бархиралдаад, хойд уулын энгэрт, єндєр сайхан дэнж дээр харагдаж байгаа єрх гэрийн зvг улаа бутран гvйлдтэл, хамар дээрээ урт богино хоёр эвэрт, бараан шар урт vстэй тэр хирис , хойноос нь газар донсолтол пижигнэн хєєгєєд, Туулай хvvг том тавхайгаараа мэлхий гишгэсэн шиг няц даржээ. Хєєрхий жаалын амь тасран, элээнд шvvрvvлсэн бєжин шиг аягvй муухай часхийтэл бархирсан дуунд нь Залуудай хvvгийн хуйх нь хєндийрч, vс нь сєхvйн босоод ирэх шиг боллоо. Айж сочсондоо, эргэж Туулайхvvгийн яасныг харах завгvй урагш ухас хийх  зуур, дэнж дээрх хэдэн єрх гэрийн гадаа , наранд ээж суусан  єтгєс  эмгэд сандан мэндэн, унан дусан босож, vймэлдэн арваганах нь харагдтал, муухай заар ханхлаад, нэг их ширvvн vстэй юм  араас нь лvс хийтэл мєргєж, уул дайвалзан, газар дээшээ, тэнгэр доошоо гарах шиг болоод, бургасны орой нь уруугаа унжиж байх шиг хачин сонин vзэгдээд, гэнэт нvд харанхуйлжээ. Хирисийн хєлд дайруулаад, тахийн хомоол шиг эргэлдэн vсэрч, газар мєргєж ойчихдоо, хурамхан зуур ухаан алдсанаа тєдхєн сэхэж, яаран єндийн харваас, зугтаасан эмс хvvхдийн тvрvvч нь , наад захын єрх гэрт хvрэх шахасхийж, хойноос нь тэр муухай догшин амьтан  уулнаас єнхрєн буух vхэр чулуу мэт vсрэн давхиж, хvvхэд багацуулыг тоохгvй, эмэгтэйчvvдийн хойноос хєєж явах ажээ. Залуудайн айн эмээн, дэмий л ширтэн хартал, тэр махан овоо шиг том амьтан, толгойгоо єчvvхэн тєдий  хоёр нэг хєдєлгєсхиймэгц, дэргэд нь нэг нь арвайн сарвайн, аргал хоргол чавхдах адил, дээшээ ойн vсрэх нь vзэгджээ. Чингэсээр, Поодой бєєгийн єрх гэрийн зvг , хурдан хєлт Паалиагийн хойноос нэхэн давхиж яваа нь Залуудайн гvдэнд жигтэйхэн тод харагджээ. Поодой бєєгийн євгєн ав Оодой дархан, єрх гэрээсээ жад барин гарч, Паалиа тэр бяцхан бор толгой шиг єрх гэрийнхээ орйо дээр гvйн гарахтай зэрэг, хирис, хойноос нь гvйцэн, нохой хуцуулж, єрх гэр дээр эрчээрээ давхин гарахыг Залуудай зvvдэлсэн юм шиг, айн эмээн, хєдлєх дуугарах тэнхэл тасран,  харж байтал, улаан шороо манараад, Паалиа, Оодой, хирис цєм далд орж, гагцхvv тэр муухай том амьтны хєндий цээжнээс гарч байгаа архирах сvрт дуу, нохой шуугилдан хуцах, эмэгтэйчvvд чарлалдан  хашхилдах чимээ дуулдан авай. Залуудай хvv сочин сандарсандаа хярсан бєжин адил, газар наалдан хэвтээд, хирист мєргvvлж євдсєнєє ч мартаж, євсний завсраар дэнж дээрх єрх гэрийн зvг юу болж байгааг эмээн ширтвээс зарим єрх гэрийн єрх нvхээр дотор нь байсан эмэгтэй, ганц нэг эмгэд цухуйн гарч, хэдэн нохой, Доодойн єрх гэрийн тэнд хуцан гvйлдэх нь vзэгдэв. Эргэж харахад , хирист дайруулан гишгvvлсэн Туулайхvvгийн шилэн хvзvv таталдсан юм шиг , толгойгоо єлийж, ангайсан ам нь хашгирч байгаа юм шиг боловч, завжаар нь цус гоожин, єрєєсєн гарт нь хэдэн мангир тас атгаастай, сvvжин бие нь няц гишгvvлчихсэн харагдаж, цаана нь эмгэн Мангина алдлан хэвтэж, бас хирисийн давхисан замд дайралдаж мєргvvлсэн ганц нэгэн эмэгтэй тэвдэж байгаа нь , бие агшиж, жижиг бичил болсон адил, их л сvргvй, бас огт хєдлєхгvй байгаа нь  айдас хvрэм аягvй vзэгдсэнд , Залуудай уйлах дур хvрэвч, хээр газар уйлж, чимээ гаргаж болдоггvй юм. Ан араатан халдана гэж эмэг эхийн сургадгийг санаад, шvдээ зуужээ.  Поодойн гэрийн тэндэх улаан тоос ч тэр завсар замхарч  амьтан тойрон бужигнаж, нохой хуцаж, хирисийн буйлах муухай дуу vе vе гарч байхыг чих тавин хартал, тэр амьтан бараа туруугvй  болсон мэт. Бас олон хvний овооролдсоны завсраар Поодойн єрх гэр vгvй болсон мэт. Учир байдал мэдэгдэхгvй хачин болсон тэр зvг  гайхан харваас, олны дунд эмэг эх нь vзэгдэх шиг болоход хайртай эмгээгээ танимагц, єндийн босож, ухасхийн гvйж орхилоо.
Хирисээс тутаах vес, торж унасан гаvраа хярж, хэвтсэн ганц нэг багацуул, Залуудайн гvйхэд, хойноос нь дагаж, бас гvйлдэх чимээ сонсодлоо. Хирист дайруулагсдын хажуугаар гарахад, цєм эвгvй хэвтэж, огт vл хєдлєх байдал нь vхсэн ан гєрєє, хvн харыг хэдий нас бага боловч, олон vзсэн Залуудайн нvдэнд тусаж, босохоосоо єнгєрсєн ажээ гэж бодон гvйтэл нэг эмэгтэй хєдлєх шиг боллоо. Бие биедээ тусалж байхыг vргэлж хэлvvлж, ахас ихсээ  харилцан туслалцау байдгийг vзэн хvмvvжсэн тул Залуудай, тэр хэвтэж байгаа эмэгтэйг хєдєлмєгц, дэргэд нь гvйж очоод, хажууд нь явган суутал, хойноос нь дагаж  гvйсэн Алцгар, Арваалж, Чулуун гурав гvйцэж ирээд, дєрвvvлээ vзвээс, Алцгарын эгч Пентуу ажээ. Бие чийрэг хvдэр тэр эмэгтэй, нvдээ нээн, єндийх гэснээ ёолж, єнєє дєрвєн жаалыг хармагц, алмайрсан мэт хачин харц нь ухаан сэхээ орсон шинжтэй  болж, сулхан дуугаар
- Єнєєх хэцvv нэрт амьтан хайчив? Гэж шивнэн асуугаад, багацуулын хариу хэлэхээс урд, бас нэг ёйлсхийгээд хоёр хєл мэдээ байхгvй, зоо нуруу их євдєж  байна гээд , дахин нvдээ анив.
- Алцгар чи эгчийгээ харж бай. Бид хvн дуудаж ирье гээд Арваалж, Чулуун  хоёрыг дагуулан , єрх гэрийн зvг гvйсээр ойртон очтол, Поодойн цємєрсєн єрх гэр дотроос хирисийн хилигнэн буйлах дуу гарсаар ажээ. Эхийн зvг гvйн очиж, суганд нь наалдан тэврээд, утаа єєх тосны vнэр шингэсэн сармай дээлийн их л дадсан vнэр авмагц, дотор нь онгойж,
- Пянтуу эгч, хирист мєргvvлэн бэртчихлээ. Бид vvрээд даахгvй яадаг билээ гэхэд нь , Поодойн цємєрсєн гэрийн тэнд  байсан эмэгтэйчvvдийн дундаас солонго сонсох сонор чихтэй эмэг эх нь , хэдийн тэр vг сонсоод,
- Ээ бид энд хирис єрх гэр цємєлсєнд авигтаж сандраад мартчихлаа. Цэцэг,Балт, Хvрнэ, Мєндєл та дєрєв очиж Пянтууг дамжилж ир. Хормойгий нь зєрvvлээд, ханцуйгаар нь мод шургуулж дамжилдаг  юм шvv .
Мод аваад яв гэж дєрвєн чийрэг эмэгтэйг тэр суурин єрх айлын хамгийн эгчмэд хашир хvний хувиар тушааж явуулав.
Залуудай,  эмэг эхийн хамт , Поодойн цємєрсєн  єрхийн дэргэд очиж, доошоо эмээн харваас, хирис, єрхийн дээврийг махаараа цєм дарж ойчихдоо, нарийвтар сургааг  унин дээр хар модны долон холтос дэвсэж, дээрээс нь  ширэг жигдлэн єрж хийсэн дээврий нь цєм дарж ойчихдоо, єрхийн тооно тулсан дєрвєн баганын  нэг нь цав гарсан газраа цуурч, шор мэт хурц vзvvртэй болсон нь , тэр нvсэр том амьтны гэдсий нь нэвт хатгаад, бєєрєн тушаа нь цус бултайн цухуйжээ. Хиррисийн зантайсан том толгой нэн хvнд тул, цээжин бие нь доошоо унжиж, урд хоёр хєлєєрєє газар самран, байн байн сvртэй муухайгаар урхирах ажээ. Оодой дархан Паалиа хоёр, нэг буланд , хирисийн эвэр хараахан vл хvрэх газар  хоргодон суугаад, шороо тоос  болчихсон тэр хоёрыг єчvvхэн хєдєлмєгц , хирис догшин нvдээ улаанаар эргэлvvлэн, эврээрээ єлгєж авах гэж урхиран тэмvvлэх тул, хярсан бєжин шиг, буланд бие биедээ шахалдан оцойж суух ажээ. Баганынг газар сайн зоосон боловч, том амьтан єлгєлдєж, тарчлахад нь баахан холхих  байдал орж, євгєн дархан, жаал хvv хоёрын зvг хазайсхийжээ.  Залуудайн эмэг эх Булжуухай, Оодойн булан тушаа нvх ухуулж, хvн багтах хиртэй болмогц, нэг мушгиа сураар Паалиа хvvг урдаар татуулж гаргаад, хирисийн уурлан урхирах нь баахан  завсарламагц, євгєн дархныг гаргаж эхэллээ. Тэгтэл хирис ахин буйлан  урхирч, хамар амнаасаа євгєний биед цус нєж тургин зvтгэсээр, баганыг ганхуулж, Оодойн дээлийн хормойноос эврээрээ дэгээдэн татсанд, эмэгтэйчvvд, тэр догшин сvрт амьтны гэнэт хєдєлж ухасхийснээс  айн цочиж, мушгиагаа алдсанд , ганц чийрэг Хойлог  чинэрэн  улайтлаа угз татаад, євгєний цээж биеийг нvхээр цухуйтал суга татсанд, хирисийн эвэрт єлгvvлсэн сартай дээлийн хормой цуу буугаад євгєн, хирисийн эвэрт гэдэргээ татуулсандаа тэсгэлгvй айж  магнайд нь хєлс агшин зуур бурзайн гараад, дэмий л ам ангалзан , нvхний амсрын ширэгнээс хуруугаа шигдтэл зууралдан тогтосхийв. Хирисийн цус, шороо тоос болсон царай, бvлтийсэн нvднээ vхмээр сандарч хэлмэгдсэн байдал тодорсонд , Булжуухай эмгэн,
- Татаач . гэж  хашгираад, залуу хvvхэн шиг vсрэн , Хойлгийн  барьж байсан мушгианы vзvvрээс шvvрэн, Оодойг угз татан гаргалаа. Євгєн нvхний амсарт суга татуулан хэвтээд, сандарч тэвдсэндээ єндийх чадалгvй , дэмий  л хэнхдэгээ оволзтол амьсгаадан  нэгэн хэсэг хэвтэв. Булжуухай, Залуудайг ус аваад ир гэж тушааж, жаалхvv яаран гэртээ ороод, шавар ваарт байсан уснаас бvдvvн хийцтэй шавар том аяганд хийж, євгєнд авцарч єгєхєд нь гуд гуд  залгиад дотор нь  сая онгойж, магнайн хєлс арчин сармай дээлийнхээ цуу татуулсан хормойг барьж vзээд :
- Yхлээ гэж бодсон. Хойлгийн шєрмєстэй  Булжуухайн бушууд л  амь гарлаав шvv. Ёх доо, айгаагvйгээ  айж, сандраагvйгээ єнєєдєр ганцхан сандарлаа даа. Айсандаа ам хатчихлаа. Ус ууж, дотор онгойх шиг боллоо. Насы минь аваарай, хvv минь гэж Залуудайд аянаа єгєєд єндийж, єнєєх цємєрсєн єрх гэрийн нvхний зvг шагайж vзвээс хирис , Оодой  євгєнийг дайрах гэж дошгирон тийчлэхдээ гэдсэнд нь шаасан багана биед нь чулам шигдэж, эцсийн тамир тасарч, мундаг том бие нь чичив, татав хийж амь тавьж байгаа ажээ. Шилэн хvзvvнд нь цус бялтаж, лав нэг шарх олсон амьтан бололтой. vгvй тэр юу цухуйж байна. Жадны хугархай иш байх шив дээ. Энэ лав нєгєє гєрєєчинтэй дайралдаж шарх олоод, тvvнээсээ болж, тэнэг уур нь хєдлєєд, манайхныг дайрч, уршиг тєвєг  чирсэн бололтой. Манай гєрєєчин загасанд явсан шvv дээ. Энэ амьтан хаа , ямар улстай дайралдав аа. Аль вэ хvv минь, авынхаа жад аваад ир гэж Залуудайгаар анч Бодонгийн чулуун гилбэртэй, жад ацруулаад, хирисийн зоог хэд хэд сайн чичээд vзтэл, тэр том амьтан ер хєдєлсєнгvй. Єрхийн минь эвдэн цємєлсєн энэ хирис манайх боллоо. Анчин ирэхээс ємнє  бид амаа тосдож, гэдэс гарлаа. Булжуухай чи  чи хэдэн  хvнтэй энvvнийг vнэр орохоос нь ємнє эвдэн аргалж, идээ хоол хийж  vз л дээ. Би нэг хэдэн хvнийг дагуулж, наадах чинь амь хохирсон хvнээ оршуулж vзсvv гэж бослоо. Бяцхан суурин єрх айлын нэг хэсэг, эмэгтэйчvvд Оодой євгєнийг дагаж, дэнж дээрээс буугаад, голын бургас улиаснаас  Оодой євгєний  чулуун сvхээр  огтолсоныг  дамнуурга шиг юм хийж, хирист дайруулан vхэгсэдийг отгийнхоо нєхцєгчдийн хvvр  тавьдаг газар дамнан аваачих боллоо. Туулайхvvгийн эх  догшин хирисийн хєлд няц гишгvvлсэн  жаалынхаа амнаас гарсан цусы нь євсєєр арчаад, тэсгэлгvй гашуудаж, vсээ задлан, нvvрээ маажилж,
Алгын чинээ  жаал хvvгээ
Анчин болохыг vзэхээс єнгєрлєє
Эрхийн чинээ жаал хvvгээ
Эр хvн болохыг vзэхээс єнгєрлєє
Эвий хонгор минь эвий
Эх нь гашуудан дууднам
Дайрах хирисийн хэлд осолдоно гэж
Даанч бодсонгvй чамайгаа хvv минь
Ууртай хирисийн хєлд осолдоно гэж
Ухаанд минь ч орсонгvй чамайгаа, эвий
Хєєрхий хонгор минь хєєрхий
Хєгшин эх чинь гаслан уйлнам
Алаг vрийнхээ амнаас гарсан цусы нь
Арчин арчин аюулт хирисийг зvхнэм
Хайрт vрийнхээ няц гишгvvлсэн биеийг
Харан харан хар хирисийг хараанам
Эвий хонгор минь эвий
Эх чинь гашуудан дууднам
Єглєєний єєд улаан нарнаар сэрээд
Єндийж намайгаа хардаг асан хvv минь
Yдшийн шар нарнаар намайгаа тэврээд
Yнсээд нойрсдог асан vр минь
Хєєрхий жаал хvv минь хєєрхий
Хєгшин эх чинь гаслан уйлнам
Эвий эвий эвий эвий,
Элэг минь эмтэрнэм
гэж уйлан гашуудах нь даанч єрєвдєлтэй тул, Оодой євгєн дэргэд нь хvрч, ирэн тайтгаруулах хэдэн vг хэлж, Туулайхvvгийн ясыг дамнуурганд тавиулан, отгийн хvний яс тавьдаг газар зvглэн цував. Уулын энгэрт Оодойн заавраар  эмэгтэйчvvд мол чулуугаар хэдэн гvйхэн нvх ухаад,  євгєн дархан нєгчигсдийн хувцсыг энд тэнд нь чулуун хутгаараа эсгэж, чархи гэдэг тvvхий ширийг  нойтонд нь хєлийнхєє шагайд хvртэл хумин тааруулж хатаасан шаахай гутлын зуузай хавьд бас эсгэж,
Эд нь эзнээ дагаж,
Элэгдэлгvй мєнх
Ханзралгvй бєх
Хагаралгvй бат
Yvрд эдлvvлж
Хэзээд хэрэглvvл
Гэж шившин , эмэгтэйчvvдийн хvзvvний сондор чимгийн  соёо  чулууг маажин, Туулайхvvгийн тоглоом авч ирvvлснийг бас  хутгаараа маажив.
Залуудай  баахан гайхаж,
- Оодой аваа, та юунд ингэж байгаа юм бэ? Гэж асуухад нь, Оодой дархан сурган єгvvлрvvн :
- Эзнээ эд нь дагаг гэж байна, хvv минь .Эд нь бvтэн бол, сvнс нь эзнийхээ сvнс дагахгvй, нэг хэсэг зовооно.  Эзэн хvний сvнс нь бие нvцгэн гар хоосон, хєл нvцгэн явах болно. Туулайхvvгийн сvнс ч гэсэн, тоглоомд  нь шарх оруулж эс авбал, бvтэн тоглоомоо ялзартал нэгэн хэсэг тоглоомгvй уйдах болно шvv дээ. Эртэс дээдсийн маань ёс эзнээ дага, эзнээ дага. Гэж тоглоомы нь тамталсхийж  гvйцэв. Тэгээд, Мангина  эмгэний хvvрийг амьд ахуй vес дэвсэж хэвтдэг адасган дээр нь баруун гары нь дэрлvvлэн, хєл нугалсхийн хэвтvvлээд, дэргэд нь ясан зvv, шєвєг, томсон шєрмєс, шавар ваартай хирисийн мах, шєл тавьж, бусдыг мєн тэр ёсоор хэвтvvлэн,  Туулайхvvгийн тоглоомыг хажууд нь єрж, нэг нэг атга улаан зоос хvvр дээр цацсанд, Туулайхvvгийн эх, хvvгийнхээ сармай дээлийн хормойг аятайхан засаад, нvдэндээ нулимас мэлтэгнvvлэв.  Оршуулах ёслолд ирэлцсэн эмэгтэйчvvд хишгээ хуваалцлаа гэж vснээсээ vгтээн, хvvр дээр тавьцгаав.
- Туулайхvvгийн эх, нэн гашуудаж, vснээсээ чулуун хутгаар нэгэн хэсэг огтолж аваад, хvvгийнхээ vсэн дээр тавингуут, биеэ барьж ядан , маш гашуунаа  уйлсанд, Оодой дархан тайтгаруулах vг хэлж, шавар саванд авцарсан цогоор хvvрийн дээд талд баахан  гал асааж, агь ганга хийгээд утуу уугих завсар бvгдээрээ булшийг шороо чулуугаар дарав. Тэгээд булш бvрийг  тойруулан чулуун хvрээ хийж, хооронд нь зайтай зайтай єрж гvйцэхэд, Оодой євгєн, омгийн дээдсийн хvvр булшинд  хиншvv єргєж, аман дотроо юм шивнээд, галд агь ганга нэмж, их утаа уугиулан , єндєр дуугаар уншин дуудруун,
Чоо - чоо - чоо , Сонсон хайрла
Єрх гэрт тєрсєн Мангина нар
Євєр энгэрт орших цаг боллоо
Мах ясанд тєрсєн Мангина нар
Манаас салан хагацлаа, та нар
Хий бие биелэн одлоо, та нар
Хиншvv идээтэн боллоо, та нар
Хилин дvрээ  атаатандаа хандуулж
Хишиг ээлээ халуундаа хайрла
Чоо - чоо - чоо , сонсон тогтоо
Харанхуй шєнийг далимдуулж
Халууныхаа манийг хорлох гэвэл
Хашмал чулуун хvрээ битvv шvv
Хагуучид онгодын хилэн хэцvv шvv
Саргvй шєнийг далимдуулан
Садан манийг хорлох гэвэл
Сахиусан  чулуун хvрээ давшгvй,
Сайн онгон авын  ээл барагдашгvй
Чоо - чоо - чоо сонсон тогтоо
Хашмал чулуун хvрээг мялаамуу,
Ханан хад мэт, тэнгэр тулан хашиж
Хайр чулуу болон элэгдтэлээ
Хамгаалан харж бай, Чоо - чоо - чоо
Сахиул чулуун хvрээг мялаамуу
Сарьдаг уул мэт тэнгэр тулан хашиж,
Сайр чулуу болон  элэгдтэлээ
Сахин харж бай, чоо -чоо - чоо
 гээд , хирисийн єєхєєр булш тус бvрийн чулуун хvрээний дєрвєн зvгийн чулууг мялааж, уг оршуулах ёс гvйцмэгц, бvгдээрээ,
-  Чоо - чоо - чоо гэж єндєр дуугаар гурвант хашгиран , гэдрэг эргэж харалгvй, єрх гэрийн зvг буцан одов. Ар гэрийн газар тэр завсар  Булжуухай эмгэн удирдаж, єнєєх хиррисийг чулуун сvх  хутгаар эвдээд гадаа хэдэн газар гал тvлж, хирисийн мах шарахы нь шарж, шавар ваар саванд  чанахы нь чанаж, чоно шиг нохойдоо идvvлэхий нь идvvлж, багацуул нvvр ам нь цус болчихсон гvйлдэж,
-   Манайхан уулын энгэрээс айсуй, гэж шуугилдахад, Булжуухай эмгэн яаран хоёр гал тvлvvлж, ганга тvлvvлж, ганга уугиулан, ганга буцалгасан устай хэдэн ваар тэр хоёр галын тэнд тавиулав. Хирист дайруулагсдыг  оршуулж ирэгсэд, тэр хоёр галын хоорондуур орж, биеэ ариутган, тvрvvн нvvрээ маажиж гашуудал илэрхийлсэн цусаа гангатай усаар угаацгаалаа. Тэгээд, тvvдэг галын тэнд очиж, галын зvvн талаар эмэгтэйчvvд, баруун талд нь Оодой євгєн тэргvvтэй хєвvvд сууцгаан шарсан, чанасан махны сайхан vнэр ханхлахад, шvлсээ зуун хvлээвээс, Булжуухай эмгэн, хvн бvрийн оногдол хувийг сайхан тааруулж хоёр залуу эмэгтэйгээр тэвштэй ваартай хоол тавиуллаа. Туулайхvvгийн эхийг єрєвдєж, аль амттай махнаас тэвш дvvргэн тавиулсанд саяхан гашуудан уйлж байсан тэр хєєрхий эмэгтэй, сайхан элбэг хоол хараад, сэтгэл нь сэогэж, тун жаргасан байдалтай идэж суув. Yvнд одоо цагийн хvн, эрт цагийн тэдгээр хvнийг буруушаахын арга чvгvй, ёс ч vгvй гэж бодууштай чадал муутай, зэвсэг муутай, vргэлж хоосон нойтон шахуу явдаг хоёр хєлт хєєрхий балар цагийн хvн, хоёр чихнээс нь хойш орох  вм л олдвол, цадахаа мэдэхгvй идэж аваа, тvvнийгээ жаргалын дээд гэж vздэг байжээ. Идэх юм эс олдвол, єл даахдаа нэн ч тэсвэртэй, ер єлсєх, даарах, ангах цангахыг жирийн хэрэг гэж vздэг цаг байжээ. Туулайхvvгийн эх , Булжууай эмгэний сонгож тавиулсан махыг маш амтархан  идэж, хааяа хааяа эмгэний зvг талархан мишээж, хоёр завжаараа єєх тєо элгэн дээрээ гоожтол  зажилж год год залгилан идэх нь маш шамдуу. Бусад хvн, мєн нэгэн адил амтархан идэж, ясаа тун чадамгай мєлжєєд, чоно лугаа адил тєсєрхєг нохойд хаяж єгєхєд нь хирисийн гэдэс дотроос хэдийн идэж цадсан тул, ганц нэг долоогоод, тоохгvй хэвтэцгээж байснаа баруун зvгээс салхи татах зvг шиншилсэнд, Булжуухай эмгэн ч тэдгээр  нохойноос  дутуугvй,
Солонго мэт
Сонсох тул
Yен мэт
Yзэх тул
бас л алсын vнэр хэдийн мэдэж, галын баруун зvvн зvг суусан хvмvvст анхааруулж,
- Голын зvгээс гєрєєлсєн загасны vнэр, манайхны vнэр, бас нэг єєр харь хvний vнэр гарч байна гэхэд нь  бvгд яаран босоцгоож, дэнжийн захад очин харваас, усны тохойд гурван урт онгоц зогсож, арван хэдэн эрэгтэйчvvд, том том загас  бургасаар холбосноо модонд дамнан, дэнжийн зvг айсуй. Нэг хэсэг нь сэрээ , жадаа vvрцгээн  явнам.
- Єєдєє гартал, Оодойн єрх гэр цємєрчихсєнийг хирдхийн харж бас эмэгтэйчvvдийн нvvрт гашуудан маажсан  ор тэмдэг илэрхийн дээр , нэг хэдэн  хvн бас дутуу байхыг  vзээд, учрыг яаран асуужээ. Ар гэрийн газар гэнэтийн аюул зовлон тохиолдсоныг сонсож, анчин эрсийн царай барайж, хємсєг зангидацгаав. Ирэгсдийн дунд уранхай, навтархай, сармай хувцастай, эцэнхий, аяншиж зvдэрсэн  байдалтай боловч сvрхий шєрмєслєг бяртай нэг эр, загас vvрэлцэн зогсож байхыг  Залуудай ажиж, Булжуухай эмээгийн хамар харь хvний  ханхлав гэж тийм холоос таних яасан  сvрхий хамар вэ? Гэж гайхан, тэр хvнийг сэм харваас царай зоримог бєгєєд шулуун. Бvснээ нэг vл таних сонин судалт модон иштэй сvх, нэг эрээн амьтны vсээр ороон зvvж, бас нэг сvх ширэн гэр углаж бvснээсээ хавчуулаад, ахар жад нэг гартаа барьжээ. Анчныг тэргvvлж явсан Мазаалай, єтгєн дуугаараа хvнгэнэн ,
 - Манай Булжуухай эмээн хvv, Залуудайн эцэг Шонхолой, энэ зvvн урд  уулын нэг чулууны нvхэнд  шар махчингуудаас хоргодож байна гэж энэ ихэрэс омгийн хvн бидэнтэй дайралдан хэл хvргэжээ. Энэ шєнє очиж  Шонхолойг гаргаж авахгvй бол шар махчин биднээс тvрvvлж магадгvй гэнэ. Хvний тоогоор манайхнаас олон гэнэ. Харанхуйг далимдуулан дайрвал бид дийлж магад. Оодой ав, Булжуухай эмээ, та хоёр єрх  айлаа мэдэж, сэргийлж бай. Дийлбэл бид маргааш vдээс хойш ирэх байх. Дийлдвэл, шар махчныг єрх гэрээсээ холдуулан, єєр зvг буруулж, уван цуван нуугдаж ирнэ. Шар махчинтай одоо л нэг vзэлдэх цаг боллоо  гэхэд нь хvн ер vг дуугарсангvй. Хэдэн жилийн  ємнє, урлах уулын зvvн урдах аманд Оодой авын суурин айлыг vгvй хийсэн Шар махчинтай тулсан тулаанд  Шонхолой сураггvй болж, Поодой бєє хvvгийн хамт амь гарсан.Оодой євгєн ураг тєрлийн барилдлагатай Чонос омгийнхоо єрх айлд багтан хамжсан явдал Чоносын бяцхан суурин айлын эрэгтэй эмэгтэйн сэтгэлд ургаж, єнєєх Шар махчны сvрэг дахин vзэгдсэнд цєм сэтгэл зовнижээ. Олны чимээгvй байтал, Залуудай єндєр дуугаар
- Би явалцаж, авыгаа шар махчнаас салгаж ирнэ, гэхэд нь  єнєєх vл таних  хvн, тэр vг монсмогц, бvснээсээ урт ишт  сvхээ яаран суга татаж аваад хоёр гараар  Залуудайд барьж,
- Авын чинь чамд явуулсан сvх. Хvvд минь гардуулж єгєєрэй  гэсэн юм. Зорьсон хэрэг чинь бvтэх болтугай, гэж єгсєнд , Залуудай тэр сvхий нь авч, гэрий нь мулталж vзвэл, жигтэй сайхан мєлгєр ногоон чулуугаар хийсэн хурц сvх байжээ.  Энэ ямар чулуугаар хийсэн  сvх вэ? Гэж Оодой дархны гайхан асуухад, тэр харь хvн,
- Хас тэнигэр гэдэг чулуу. Тун хатуу. Их цєлийн тэртээх нангиа омгийн урцуул хийдэг зэмсэг дээ. Шонхолой тэднээс сурч, хvvдээ єєрєє хийсэн юм гэхэд нь Залуудай
- Эмээ, би ах нартайгаа явалцаж, Шар махчинтай тулна. Авын энэ сvх шар махчны цусаар мялаана гэхэд Мазаалай, єтгєн дуугаараа
- Эмээ залуудайг явуул аа, явуул. Бидэнд нэг хvн чгэсэн нэмэр. Шар махчинтай эцгийнхээ тєлєє тулалгvй яахав. Гэхэд нь Булжуухай эмгэн,
- Эр хvнийг  явуулан хэлдэг ёстой юм даа. Хvv минь явж, атаатнаа даралцаад автайгаа мэнд буцаж ирээрэй  гээд Залуудайн баруун хацрыг vнэсээд, зvvн хацры нь илэв. Анчингууд, яаран хирисийн чанасан шарсан махнаас идэж аваад, ундаа хариулан, зэр зэмсгээсээ аль сайныг шилэн автал, нар ч жаргах шахаж, одоо явалгvй  горьгvй гэж эрцvvл цємєєрєє шаламгайлан хєдлєв. Єрх гэрийн газар эр хvйстээс ганц поодой євгєн тэргvvлэнхэн vлдэж хоцров.
Чонос омгийн бяцхан єрх суурин айлын дайчин эрс Шонхолойгоо Шар махчингуудын гараас салгах гэж  онгоцондоо сууцгаан  гол гатлаад, бургасан дунд онгоцоо далдлан сойгоод, яаран алхав. Бvгдийн ємнє єнєєх эцэнгир эр, том том алхмаар  газар хорооцтой алхаж, хойноос Мазаалай бусдаа дагуулан явав. Жаргаж байгаа нарны гэрэлд vvлс ягаан шар туяа татаж євсєн дунд гєрєєсний том ийш тийшээ зурайн, зарим нь голын зvг  ус уухаар явдаг зам нь байжээ. Агаар маш тунгалаг бєгєєд, зvйл бvрийн цэцэг навчны сайхан vнэр анхилан, vдшийн сэрvv татаж тогоруун сvрэг єндєр тэнгэрийн хєхєд цувран нисэх нь тов тодхон. Єргєн талд тахь хулан билчиж  зээр оронго  жирэлзэн давхиж, хойноос нь ямар нэгэн эрээтэн хєєж явааг  vзээд Залуудай  сvхээ атгаж аавынхаа дvvгvvр  бvснээсээ зvvснээ сугалж, гєрєєсний хойноос хєєцєлдмєєр санагдав. Мазаалай , Залуудайг эргэж хараад, толгой дохин дэргэдээ  ирvvлж, шивнэн єгvvлрvvн :
- Ан харалтгvй, авыгаа шар махчингаас мулталж авахыг зориглож яв. Бид удахгvй модны захад хvрч, дайсанд харагдахгvй нууцтайгаар  дєтєлж, харанхуй болоход  дайрна. Шар махчин , биднээс олон юм гэнэ.  Цочмог дайран , хэдий нь хороовол, хvч тэнцvv болох бий. Ав чинь тэр жил Шар махчинд баригдаад, оргож зугатаасаар олоэ омог дамжиж, их мєрний цаана нангиа  омогтон суудаг газар хvрч, тэндээс энэ  Шарнууд омгийн хvнтэй нийлэн наашаа буцаж яваад, Шар махчингийн сvрэгтэй дайралдан  хадан хонгилд хоргодсон юм байна. Ихэрсийн энэ Бух євгєнийг тэднvvд харсангvй. Аав чинь,єрх  сууриндаа дайсан дагуулж ирэхгvй гэж хадан хонгилд нуугдаад, Бухыг манайханд явуулж хэл хvргvvлсэн нь яг бидний загасны ангаас буцаж явахтай дайралджээ. Чи гєрєє хийж чадах боловч, хоёр хєлт дайсантайтулж vзээгvй. Биеэсээ давуу дайсантай битгий тулаарай. Миний ойр байж vзээрэй  гэж сурган хэлсээр, ойн захад ойртсон тул, бvгд модонд шурган орж, зvvн урд зvгийг чиглэн явтал, тєдхєн харанхуй болов. Олон хvн явах vнэрий нь ойн араатан гєрєєс хэдийн авсан тул урдуур хойгуур нь зэрлэг гахай зайлан одох чимээ гарч, хааяа хааяа араатны vнэр ханхлан Чоносын дайчин, чархи  гутлаараа огт чимээ гаргалгvй цуван алхсаар нэгэн хэсэг явтал, тvрvvлэн газарчилж яваа ихэрэс Бух євгєн гэнэт зогсож, модон завсар тэртээ хол гал гялалзахыг зааж шивнэрvvн  :
- Єнєєх Шар махчин тэр байна гэж шивнэв. Чонос, тэр зvг ширтэн харцгаагаад , шивнэн зєвлєлдєж,  салхины доод талаас гэтэн ойртохоор тогтож, хvн бvр дvvгvvрээ барьцгааж, Мазаалай тvрvvлэн бусад нь хойноос нь дагалдан, мєр мєрєє гишгэж, чив чимээгvй явав. Харанхуй модон дотор уруудаж буугаад , урт нарийн ам модны хаяагаар  єгсєж, дайсны зvг ойртох тусам , галын хажууд суух нь сууж, хэвтэх нь хэвтэж  байгаа хvн улам тодхон харагдах  болов. Тvvдэг галын гэрэлд  босоо хvний  мєрєн тушаа єндєр харлан харагдах  нvх сахисан хэдэн хvн, хааяа тэр нvх рvv чулуу хаях , цучил шидэх vзэгдэн, цучил нь нvхэн хонгил дотроос  хvн эргvvлж хаясан юм шиг гэдэргээ суунаглан унах байдал илэрхий vзэгдэх болсонд  Залуудай хvv , ав минь тэр нvхэн хонгилд байгаа юм байна гэж дотор нь онгойж, эцгийнхээ явуулсан урт ишт сvхийн бариулыг  чанга чанга атган , дайсны толгой руу буулгаж байгаа мэт сэтгэн алхтал, Мазаалай гэнэт зогсож, шивнэн  захисан нь :
-  Одоо ойртоов шvv. Нэг нэг дvvгvvрдээд, хашгиран дайрч орно шvv. Би тэр дунд нь сууж байгаа том Шар махчныг дvvгvvрдэнэ. Бух тэргvvтэй таван хvн доод талд нь сууж байгаа тавыг дvvгvvрд. Дээд талын тавыг бусад нь дvvгvvрд. Би тэрнийг,  чи тэрнийг гэж сайн оноож ав. Намайг дохио єгмєгц дvvгvvрдэнэ шvv. Одоо тун чимээгvй, салхин дороос нь ойртоно шvv. Шар махчны хамар нь манай Чоно аваас дутуугvй шvv, гээд  огтхон ччимээ гаргалгvй салхин дороос сэм ойртож, нэг хэсэг яваад, харанхуйд их тvvдэг галын дэргэд  шарсан мах идэж байгаа  Шар махчны ойр дvvгvvрийн чулуу хvрэм газар гэтэж, зулзаган модон дундуур дєтлєєд, , арын хvнийг гараар тvлхэн дохио єгмєгц, цєм сэм урагш давшин эгнэж зогсоод, Мазаалайн дvvгvvрийн чулуу  дvнгэнэх чимээ гарахыг хvлээв. Тvvдэг тойрсон дайсны  зvгээс шарсан махны vнэр, Шар махчны хєлс хулмасны vнэр ханхлан, хvн бvр дvvгvvртээ чулуу зуулган , дохио хvлээтэл, Мазаалайн дvvгvvрийн чулуу хvнгэнэнгvvт  бусад Чоносын дvvгvvрийн чулуу хvнгэнэж, тэр чулууны чимээгээр Шар махчингууд ухасхийн бостол, зургаа долоон хvн ойчих шиг боллоо.  Тэгтэл , Мазаалайн бvдvvн дуу гарч, Чонос чоно євгєє дууриан  ульж, дайран орвол  Шар махчин гэнэт  дайруулсандаа  хоромхон зуур  сочин сандарснаа  жад, сvх, бороохойгоо  далайцгаан , дайсантай тулах гэж  жагстал, Мазаалай шуугин орж, нэг том шар махчны хэнхдэг  жадлан унагаад, сvхээ далайн  бас нэг махчинтай авалцтал , хажуунаас эь нэг сагсгар Шар махчин  Мазаалайг дайрсанд  Залуудай хашгиран цавчмагц, эгмийг тас цавчиж,  тэр махчныг унагаав. Их тvvдэг тойрон тулалдагсад урхиран хашгиран  хашгиралдаж, сvх жад тачигнан, иш хугарах, ёйлох, урайлах дуу маш сvртэй бєгєєд гал тойрон сvvдэр жирэлзэн, нvдээ улаанаар эргvvлэн, амаа ангайн , урхиран хvрхэрч, байлдах эрцvvлийн дуу хаданд цуурайлан, жигтэйхэн юм боллоо. Шар махчин  цочмог дайруулсан боловч, сvрхий тулж, гэнэт дайрсан дайсны тоо амьд vлдсэн тэднээс нэг их илvvгvйг vзээд, бvр ч дошгирон тулалдаж, Мазаалайн дvvгvvрийн чулуунд шилэн хvзvvгээ цохиулан унасан том Шар махчин, ухаан сэхээ ороод, бяртай гараараа Залуудайн сvхний ишээс шаравтал нь шvvртэл, гэнэт хадан хонгилын зvгээс шурдхийх чимээ гарч, тэр том шар махчны суганд vзvvртэй шувууны єдтэй, нэг урт нарийн юм бараг тэр єдєндєє  тултал шигдэн орж, нєгєє vзvvр нь бєєрєєр нь чулуун vзvvрээ цухуйлгав. Шар махчин алдлан ойчиж, Залуудай тэр  сум шуугин  ирсэн зvг харваас эцэг нь хонгилын зvгээс нэг матгар мод татан, єдтэй урт нарийн бяцхан жад шиг юмаар дайсныг холоос унаган айсуй. Махчин ч гэсэн  Чонос ч гэсэн тэр vес нум сум vзээгvй тул холоос харваж байгаа Шонхолойн зvг дайрсан гурван махчин тєдхєн харвуулан ойчоод, тоо нь цєєрсєн боловч тулах зориг нь мохсонгvй. Yхэх нь зайлшгvй болсноо мэдээд, улам ч ширvvлэн тулалдав. Чоносын хvч давуу болсон тул Шар махчин зугтаан зайлах аргагvй нэг нэг чоностой тулалдан, зарим шар махчныг хошоод хошоод Чонос ээрэн байлдаж, Шар махчин зугтан зайлж чадахгvй, гагцхvv амиа сул єгєлгvй, нэг дайсныг дэрлэн унах юмсан гэж улайран тулжээ. Мазаалай  нvvр хэнхдэг нь дайсны улаан цус болж, гуяа сvхэнд хальт цавчуулавч, шархаа огт тоохгvй, зvс царай нь учиргvй сvртэй болоод нэг бvдvvн махчинтай гардан ноцолдож, Залуудай нэг балтгар Шар махчинтай сvхдэлцэж, бяраар тэр балтгар  илvv боловч  Залуудайн сvхийн иш арай урт, махчны сvхийн иш арай богино тул тэнцvv тулалдаж байтлаа Мазаалайн эсэргvvцэл, махчин санамсаргvй Залуудайд ойртсон тул сvхээр ширвэн, тэр махчны хєлийн булчин тас цохисонд , Мазаалай дайснаа даран, ойчингуут Залуудайн эсэргvvцэл махчны борвиос шvvрэн унагасанд Залуудай дайснаа цохин даржээ. Тулалдаанд хэн дийлж, хэн дийлдэх нь илэрхий болсон боловч Шар махчны амьд vлдсэн хэдэн нь  галзуу  догшин болсон юм шиг урхиран байлдаж, галын гэрэлд шуухинан амьсгаадаж, сєєнгє хоолойгоор хашгиралдан, жад, сvх, мєргєлдєх цавчилдах чимээ vргэлжилж, унасан нэг нь цус нєжєє цувруулан тэсгэлгvй хорссондоо Чонос эрцvvлийн хєлий нь гартаа дайралдсан мод чулуугаар цохиулж байв. Шонхолой хэдэн сумаа унасан дайсны биеэс  суга татан  тvvж аваад , тулалдаж байгаа махчныг харван унагаж, эхэлсэнд Мазаалайн том сvх лvс лvс бууж, Чонос дайчны  байлдааны уриа улам чангаар дуурьсаж, удалгvй сvvлчийн Шар махчин , Ихэрэс Бухын сvхэнд толгойгоо хага цохиулан ойчлоо. Дайсан дарагдаж гагцхvv хvнд шарх олж, газар унасан хэдэн Шар махчин  амьд vлдсэнийг тулалдаанд халж хорссон эрцvvл цохин алж гvйцээд , хагас цагийн ємнєхєн  их тvvдгийн дэргэд хэвтэх нь хэвтэж, суух нь сууж байсан Шар махчин цєм алагджээ. Дайснаа дарсан Чонос, Шонхолойг амьд гарсанд нь баярлацгаан, цус нєж болсон Шар махчны хvvрийг  тvvдгээс баахан зайдуу нэг газар чирч аваачаад, зэр зэмсэгээс нь бvтэн vлдсэн сvх бороохой, жадны нь зарим нь галын дэргэд хурааж, зарим нэг  нь шарх  олсон нєхдєє сувилж, Чонос  дайчны vхсэн хvнийг бvртгэвээс хоёр хvн амь алдаж, нэг хvн маш хvнд шарх олжээ. Поодой бєє шарх ологсодыг сувилж, аман дотроо юм шивнэн, нэг уутан дотроос эмийн навч vдэш амжиж тvvснээ гаргаж, шарх нь дээр нь тавин, євс жийрэглэж, нэг Шар махчны сармай дээлийг зvсэж ороов. Тулалдаанд халсан эрцvvл дэргэдэх нэг горхины усаар нvvр гараа  угааж сэрvvцээд, тvvдэгт тvлээ нэмж, гал тойрон сууцгаагаад Шар махчны идэж бараагvй, тураг гєрєєсний махнаас эвдэж шарцгаан, дайсны биеэс  хураасан сав саалийн дунд хэдэн гавал аяга байсныг сонирхон vзтэл, Поодой нэг тос шингэж, шарласан гавал аягыг гартаа эргvvлж, гадна дотроос нь ажигрлан vзээд,
- Тэр жилийн намар манай єрх айлыг Шар махчинд идэгдэхэд  дайсанд автагдсан манай авгын толгойгоор хийсэн аяга байна. Хємсгєн дээрээ шархтай хvн байсан юм. Тэр шархны сорви энэ байна гэж  сэтгэл хєдлєн дуугарав. Шонхолой тэр гавал аягы нь Поодойгоос аваад
- Нээрээ ,  Тэх авгайн толгойгоор хийсэн аяга байна шvv. сорвиний  нь ором ёсоороо байна. Одоо ч хєєрхий Тэх авгайн єшєє авлаа даа бид гээд тэр аягыг Поодойд эргvvлж єгєв.
- Одоо, яахав гэж Залуудайн асуухад, Дайсны зvрх сугалж, Тэх авгайн  хорслыг тайлан єргєєд, Буурал ав, ээж сахиусаа тайх сав болгоно гэж цахиур хутгаа барин дайсны хvvр тавьсан газар очоод, баахан удасхийж, цус болсон гавал аягаа бариад эргэж ирэхдээ
- Нэг муужиртал цохиулсан Шар махчин ухаан ороод, мєлхєн зайлжээ. Та нар мэдсэн байтал гаргаж битгий тэр амьтанд сэжиг авхуул. Галаа тойрсон хэвээрээ сууцгаа. Нэг бодвол Шар махчны євгєд, эмс эндээс асар холгvй байж магад. Гурван хvн сэмхэн мєрєєр нь мєлхєж, гэтээд чухам хаа хvрдгий нь мэдээд ирвэл таарна. Саяны тулааны дуу чимээ арай хvрэхгvй газар бас нэг отог Шар махчин байж магадгvй юм байна. Хэн гурав явах вэ? гэхэд  Шонхолой би явъя гэв. Залуудай бас би автайгаа явъя гэхэд  Поодой бєє
- За тэгвэл бид гурав тvлш дєхvvлэх байдал vзvvлж , нэг нэг тэвэр гишvv авцарсан болоод тэр Шар махчны хойноос мєрдєе. Тэр лав биднийг яадаг бол гэж ажиглаж байгаа байх гээд гурвуул шугуйд орж, нэг нэг тэвэр гишvv авцраад, дахин шугуйд тvлш тvvх дvрэм vзvvлэн , сэм єнєєх дутаасан Шар махчны мєрєєр мєшгєн, одвоос удалгvй харанхуйд хуурай мєчир тас тасхийж, хvн алхах чимээ гарч, Шар махчны нялуун vнэр мэдэгдэв. Залуудай vнэрий нь авмагц , урт гартай, богинохон хєлтэй, бvх биеэр нь шар vс ургасан  ёнхойсон Шар махчинтай саяхан тулалдсан нь санаанд нь  орж, дайралдсан дайснаа иддэг заншилтай тэр омогтныг дотроо дургvйцдэг боловч  саяын байлдаанд анх удаа єєртэйгєє адил хvн дvрстэй амьтныг алалцсан нь сэтгэлд их л эвгvй. Анх гєрєєс алснаас нь бvр аягvй санагдаж, нvдэнд нь тугаарын vхсэн Шар махчингуудын цус нєж болсон амь тавих vес мэсийн яр, бэрд зовон , муухай ярвайсан царай нь vзэгдэх мэт, ойн харанхуйд тов тодхон , шєнийн тvмэн хард ив илхэн, нvд анивч харагдаад эцгийн хойноос дэмий  л алхаж явхад нь эцэг нь хvvгийн санааг тааж, гараас нь атгаад,
- Хатуужиж яв аа хvv минь гэхэд дотор онгойж зориг орох шиг боллоо. Чингээд єнєєх шарван найгаж, хааяа амсхийн зогсож, аяархан гэлдэрч яваа, тэр амьтны хойноос vнэрээ авхуулахгvй гэтэн дагаж явтал гэнэт нэг юм тэр Шар махчныг дvvлэн дайрч амь алдан муухай ёолох дуу гараад, газар хvнд юм пидхийж ойчих чимээ гарав. Чингээд, харанхуйд хоёр том ногоон гал харагдах шиг болсонд
- Хутган соёот бар гэж Залуудайн ав нь шивнээд, бvгдээрээ зогсож, яахыг ч шийдээгvй  байтал сvртэй урхирах дуу гарч, сvvлээрээ пид пад гуядах анир гарсанд, Шонхолой, Поодой хоёр  Залуудайг урдаа гарган, яаран ухарч маш болгоомжлон буцав. Тэр аюулт араатан, хvний зайлсан чимээ сонсоод олзоо харамлахаа байжээ. Шар махчны хойноос дагасан гурван хvн одоо горьгvй боллоо гэж  гал тvvдэг дээрээ хvрэх гэж анир чимээгvй яаран алхалсаар хvрвэл галын гэрэл холоос харагдаж, єнєєх Шар махчны хvvр тавьсан газраас ойн араатны нvд ногоон гал шиг гялалзан архиран, урхиран хvvр зулгаах чимээ дуулдаж, хvн ойртож дуу гарахад, галын тэнд сууж байсан хvн хариу чимээ єгч, єєдєєс нь тосон ирсэнд  хvvр дээр овооролдсон чоно, нохой , чононцор, цєєвєр их л дургvй архиран зайлж єглєє. Шар махчны нэхvvл хийсэн манай гурван хvн мєрєєр нь мєшгєж яваад, хутган шvдтэд бариулж орхихыг нь vзсэнээ ярьж, бvгдээрээ тvvдэг тойрон суугаад, одоо яахыг зєвлєн хэлэлцлээ.
- Маргаашийн єглєєний єєд улаан нар гартал, эндээ галаа тvлээд хоноё гэж Мазаалай санал гаргав. Манай Шонхолойг барих гэж овооролдсон  Шар махчингаас нэг нь ч амь гарсангvй. Хамгийн сvvлчийнх нь хутгган соёотын аманд орж саллаа. Бусдыг нь идэж байгаа энэ араатан нэг ёсондоо бидний манаа догшин араатан буюу Шєр махчин ирвэл бидэнд дохио єгнє. Идэх улай байгаа цагт бидэнд бас халдахгvй. Галаа сахих нэг хvн vлдээгээд унтаж амрая. Харанхуйд хаа явах вэ? Гэхэд нь бvгдээрээ зєв гэж нэг манаа гаргаж цєм унтацгаажээ. Чоносын дайчин эрс vvрийн шєнє  шувтарч, уул завсарлах vес сэрвээс, ойн агаар маш сэрvvн чийгтэй. Шєнє ээлжлэн манаж байсан  хvн, нєхдийнхєє сэрцгээсэнийг  vзээд, галдаа тvлээ нэмсэн нь , босоод галын дэргэд дулаацан  суух нь  Залуудайд жигтэй сайхан санагдлаа. Шар махчны хvvр чирч урж шєнє тавьсан газрын зvг харваас, юу ч vзэгдэхгvй. Бас шєнє нойр дунд архирах, уралдах, юм химлэх, зулгаах чимээ гарч байсан нь дуулдахгvй болжээ.  Мазаалай тэр газры нь  эргэж vзээд,
- Урд шєнийн Шар махчингаас vнэг шинших яс, vхэр шинших сэвгvй боллоо. Галаа манадаг ваар савы нь буцах замдаа усанд хая. Тэгвэл,  хойноос нь энд ирэх махчин чтvрvvчийнхээ хvнийг хаа очсоны нь мэдэхгvй болно гээд, тvvдэг галын захад байсан нэг бургасан сvлжээтэй vнстэй шавар ваар заасанд Залуудай
- Шар махчингууд цахиур хавирч гал асаадаггvй юм уу? гэж гайхан асуулаа.
- Yгvй , цахиур хэрэглэх аргы нь олоогvй, явсан газраа шавар вааранд гал манаад авч явдаг юм. Ганцаараан ч холддоггvй бєєн бєєнєєрєє явдаг амьтан. Зарим цагт эмэгтэйчvvд, хvvхэд багацуул, настангууд нь нэг бєєн, чийрэг эрцvvл нь нэг бєєн явдаг ч цаг бий. Чадал нь олноороо явдагт нь байгаа юм. Эмс нь эрцvvлийгээ бараадасхийж бvлэг цvлгээр явдаг заншилтай . Бие биеэ иддэггvй. Бусад хоёр  хєлтєн амьтныг  хэнийг ч хамаагvй, дийлбэл иддэг муухай улс гэж Ихэрэс Бух євгєн, Залуудайд хариулав. Энэ бидэнд хядуулсан Шар махчны эмс хvvхэд нь эндээс асар холгvй яваа байх. Биднийг тэдэнтэй тулсныг  арай мэдээгvй байх. Ан гєрєє хийж яваа л гэж бодож байгаа байх. Энэ горхины ус уруудан буцъя. Тэгвэл усан дотор бидний ор мєр vлдэхгvй. Шар махчин ч энд биднийг тэдний нэг хэсгийг vгvй хийснийг мэдэхгvй болно гэж Поодой бєє санал гаргав. Чингээд, шєнийн тулалдаанд шархатсан нєхдєє тvшилцэн, Чоносын дайчин эрсийн бяцхан баг хvмvvс, горхины усанд орж уруудан нилээд яваад голд хvрч, тэндээс уруудан онгоцоо бургасан дунд сойсон газар амсхийгээд єрх гэрийн зvг чиглэв.
Онгоцоороо гол гатлаад, єрх гэрийнхээ зvг алхаж явахад Залуудай  хvvд  их л сайхан санагдаж, Поодой бєє, Мазаалай хоёрын дунд алхаж, тэдэнтэй юм ярилцаж яваа эцгийнхээ чийрэг биеийг араас нв харахдаа, олон ахын хамт  авыгаа Шар махчин дайсны гараас салгаж авсан , байлдан тулснаа санан, одоо ч би эрийн насанд хvрлээ гэж бодож явлаа.  Шонхолой ав нь  гэдэргээ хvvгийнхээ зvг нэг эргэж хараад,  магнай тэнийн, ахмад нєхдийнхєє дунд  мєр зэрэгцэн алхаж яваа хvvгээ энхэрлэн мишээж,  гараа сунган дэргэдээ ойртуулаад,
- Эцэг хvн,  ийм хvvтэй байхад зvгээр биз. Мазаалай? Гэж багаасаа сvрхий vерхдэг нєхєртєє баярлан єгvvлэв.
- Манай Чоносын нэг сайн эр болноо гэж мазаалай хvнгэнэн дуугарав. Чингээд, чийрэг гараа сунган манай єрх айл хэвээрээ байгаа биз? Ганц  Оодой дархны  гэр нь саяны миний хэлсэн хирисийн хєлд цємрєєд, засаж амжилгvй, бид чинийхээ хойноос єчигдєр одсон билээ. Одоо л  євгєн дархныхаа єрхий нь засаж єгнє дєє  гэхэд  Залуудай,
- Одоо бид, яг л тэр хирисийн довтолсон газраар явж байна. Тэрvvхэнд намайг дайрч унагаад, Туулайхvvг тэнд гишгэж орхисон юм. Мангина эмгэн  тэнд дайруулсан юм гэж , євс шороо нь нєжинд харласан газар зааж, тэр хирист дайруулсан єглєєний  явдал сэтгэлд нь ургав. Поодой бєє, Залуудайн царайг ажиглан,
- Хvv минь, чи сэтгэлээ дарж яв. Yзсэн харсан юмандаа сэтгэл чинь  хэт догдолбол муу шvv. Би чам шиг байхдаа  айсан баярласан юмаа мартдаггvй, санах бvр сэтгэлд ургаад, хожим зvvдэлдэг  болсон . Зvvдлээд єрхєєсєє гарч уулаар  хэсэж  явдаг болсоон. Яаж тэгж яваад догшин араатанд  идvvлчихээгvйгээ одоо гайхдаг. Нэг шєнє  модон дээр гарчихаад, дор минь хээрийн зэрлэг  нохой улилдаж байсан.  Хожим унадаг болсон. Тэгээд нэг унаад ухаан орж єгєхгvйд, манай  ав Хэрээдийн Хэрээ  удган залж, намайг бєє болгосон гэдэг. Тэрнээс хойш унах минь  зогсоод, шинийн есєн,  дундын есєн, хуучны есєнд л нэг  их бєєлдєг боллоо. Чи бас унадаг дусдаг болж  очих бий  гэхэд нь,
- Yгvй, би унах ч vгvй, дусах ч vгvй. Бєє ч болохгvй, Мазаалай авгын хэлсэн ёсоор  Чоносын нэг сайн эр болно гэж инээв. Чингэтэл, дэнжийн єрхнvvдийн  эмэгтэйчvvд Оодой євгєн  тэргvvлэн, бvгдээрээ дайчин эрсийн бяцхан багийг  тоо бvрэн буцаж  ирснийг баярлан vзэж, бахдан угтлаа. Эрэгтэй, эмэгтэй, хvvхэд багацуул цєм баярлалдавч жаргасан зовсон байдлаа ил  гаргах  заншил vгvй тул, амь мэнд , бvтэн бvрэн буцаж ирхийг vл мэдэх аянд одсон хvv, нєхєр, ах нараа угтан тосож, эцэг, эх, vр эхнэртэйгээ уулзаж  байгаа тэдгээр хvмvvсийн байдлыг єрнє зvгийн хvн харвал, гадагшаа  тvр зугаацахаар гараад ирсэн хvн  уулзаж байна гэж бодмоор айван тайван боловч, гагцхvv  нvдэнд баярын шинж тодорсон байдлыг  ажиглагсад, голын захад загачлаад ирсэн улс биш, хэцvv шиг юманд  яваад, олзтой омогтой буцаж ирсэн юм байх гэмээр байдал илэрхий ажээ. Шонхолой Булжуухай эхдээ баруун хацраа vнэсvvлээд, ээжийнхээ  баруун гары нь илж, эхнэр Хойлгийнхоо  гары нь барин илж, баярлан инээмсэглэсэнд , хойлог нєхрийнхєє аяншиж зvдэрсэн царайд баярын инээмсэглэл тодорсонд сэтгэл зvрх дvvрэн баясгалан тєрж, нєхрийнхєє шєрмєслєг чанга гарыг аяархан хариу илж, нєхрийнхєє хvрэн улаан царайг дахин vзэж баярласнаа тvvгээр илэрхийллээ. Тэгээд Залуудайгаа хацры нь илжээ.  Ноход ,  Шонхолойг таньж , ялангуяа нэг хєгшин гичий  баярлан гийнаж, элэг єєд нь асан нvvрий нь долоох гэж эрхлэхэд, толгойгий нь илээд
- Хєєрхий , энэ Марал намайг мартаагvй байна шvv  гэхэд нь тэр гичий, нэрээ дуулаад, бvр ч баярлан, нар зєв тойрон, vсрэн дэвхчиж, нэг цаашаа давхин, нэг єєдєєс нь давхиж эрхэллээ.  Эмэгтэйчvvд гадаа задгай гал тvлж, загас чанах нь загас чанаж, хирисийн мах чанах нь хирисийн мах чанаж, шарах нь шарж, хоол унд хийж гарав.  Эрэгтэйчvvд , Поодойн хирист цєм гишгvvлсэн єрх гэрийг очин vзэж, хоолны сvvлээр засахаар хэлэлцлээ.  Єрхийн эмэгтэйчvvд, аль хэдийн шинэ багана, сургааг, унь, гишгvvрийн мод, хар модны долон холтос авчирч гvйцээд байсан юм байж. Єрхийн доторхийг бас цэвэрлэж амжсан ажээ. Балар эртний хvн, хоол олдвол, идэхдээ сайн, эс олдвол  єл даахдаа сайн тул, элбэг хоолтой   vе дайралдсан  цаг асанж, бас хэдэн жил алга болоод нэг хvн нь буцаж ирсэн асанж. Булжуухай эмгэн тэргvvлэн, аль сайн хоол хийж, бvгдээрээ наранд сууцгаан , хоолоо маш амтархан идэцгээжээ. Чингээд, хоолны сvvлээр єрх айлын эрэгтэй эмэгтэй цєм  Шонхолойн хавчаахай нум сумыг их л гайхан сонирхоцгоож, хvний чулуудах дvvгvvрдэж хvрэмгvй газар юм онон тусаж байх ийм сонин сайхан зэмсэг байх гэж бас байдаг юмаа? Гэж найхан тагнажээ.
- Манай энд ийм сvрхий зэмсэг хийж болдог билvv? Манайхны хэн ч гэсэн, энэ зэмсэг хэрэглэж болдог болов уу?  Ойр хавьд ийм зэмсэгтэй омог байна уу? гэж бvстэй бvсгvй цєм их л сонирхож, Шонхолойн харвахы нь тун  ч таашаан харцгааж, ийм зэмсэг одоо манай Чонос єрхийн эрэгтэйчvvд цєм хийн хэрэглэх болно гэхэд нь , араатан дайснаас амиа хаацайлж, ан агнахад  хєл хурдсаж, гар уртассан шиг сонин сайхан зэмсэгтэй боллоо гэж баяр хєєр болцгоожээ. Амьтан хvний гар хєл нь хєнгєн болж, бvгдээрээ Оодой дархны єрхийг сэлбэн засаж гарлаа.  Хугарсан баганыг  шинэтгэж зоогоод,  газар шалы нь чигжээд, дєрвєн багана дээр дєрвєлжин  тооно тавьж, дєрвєн талаас нь сургааг  унь тvшvvлэн тогтоогоод, єрх дотор  орох гарах гишгvvрт модны доод vзvvрий нь газар бєхлєн тогтоож дээд vзvvрий нь дєрвєлжин тоонын зvvн урд булан  хавьд хєдлєхгvйгээр авалцуулаад, хар модны шинэ долон  холтсоор  єрхийн дєрвєн талыг бvтээж, ширэг зузаалан  тавьж єнгєлєєд, єрх дотор нь хоймор  талд єнєєх  гайтай хирисийн сахлаг vстэй ширийг  чулуун сvхээр цавчиж, Оодой євгєнд дулаахан зєєлєн гудас хийсэнд , євгєн  их л баярлан, хоёр эврээр  нь анчиндаа жадны  гилбэр, шинэ зэвсэг хавчаахай нумын суманд  хэрэглэх зэв хийж  єгнє гэж амлажээ.  Нар жаргахаас ємнє  Оодой дархны єрх  нь шив шинэхэн болж, Чоносын бяцхан суурин  єрхийнхєн, євгєний єрх шинэтгэсэн баяр , Шонхолойн буцаж ирсэн баяр хосолж, идээ хоол элбэгтэйн учир бас найр хийжээ. Эмэгтэйчvvд , Булжуухайн удирдлагаар сараана, мангина, гоньдтой холин амт оруулсан загас хирисийн махаар аль амттай гэдэг хоолоо хийж, сулхирын гурил хирисийн  єєхийн тосонд  багсарч, шавар модон тэвшээр овоолон хоол, гадаа зvлгэн дээр тавьцгааж, бэлтгээд, бvгдээрээ тойрон сууж, идэн цэнгэжээ. Хирист мєргvvлж бэртсэн эмэгтэй Пянтуугийн бие чийрэг тул, хvнээр тvшvvлэн  ирээд, олны дунд сууж тэр элбэг хоол идэх цэнгэлд оролцон, ямар ч эрvvл хvнээс  дутуугvй идэлцэж суув. Ан амьтан, хvний оршин суудаг газраас зайлдаг тул, Чонос омгийн бяцхан суурин єрхийн хавьд ер огтоно зурмаас єєр зэрлэг амьтан байхгvй. Элдэв гєрєєс араатан  чєрх айлын хавьд vзэгдэхгvй болсоор удаж, урин дулааны цаг санаа  амар суудаг ажээ. Гагцхvv саяын хирис, огт санамсаргvй vзэгдэж vймvvлсэн ажээ. Ємнєх голыг зун цаг бас араатан гаталж ирдэггvй, зэлvvд бєглvv, айван тайван нутаг ажээ. Чингээд, тэр орой Чоносын єрх айлынхан санаа амар, сав дvvрэн, vдэш дулаан. Гадаагаа бvгдээрээ зvлгэн дээр сууцгааж, Шонхолойг хаа явж, сонин юу vзсэнээ ярьж єгнє vv гэж тойрон суужээ. Садан олонтойгоо дахин нvvр золгосондоо ихэд баярласан Шонхолой дуртай, олны хvслийг дагаж, vзэж єнгєрvvлсэн юмаа ярьсан нь :
- Голын зvvн урдах Эзэн толгойн аманд Оодой ахын єрх сууриныг Шар махчин дайран идэхэд би бороохойгоор цохиулаад, ухаан алдчихсан билээ. Хичнээн болтол хэвтсэнээ бvv мэд. Нэг мэдэхнээ, хоёр гар хvлээстэй хэвтэж байлаа. Сэм ажиж харвал Оодой євгєн чvзэгдэхгvй, манайхны хэдэн хvн ч vзэгдэхгvй Шар махчингууд л єрх сууриныг эзлээд, хvний мах идэн жаргаж суух нь  харагджээ. Таньдаг хvнийхээ толгойгий нь  сvхээр хага цохиулж, тархий нь идvvлж байхыг харахад  эвгvйг хэлэх vv? Гэхэд сонсогчид махчныг их л зэвvvрхэн шуугилдав.
- Хvний махаар найрлаж цадаад, vхсэн махчнаа Эзэн толгойн энгэрт  амы нь хvний єєхєєр тостоод тавьж, олзны хэдэн хvнийг, идэж бараагvй мах vvрvvлэн туугаад явахад, би ч бас , гар хvлээстэй, хvний єрєєл мах ачаастай туугдлаа шvv.
- Их уул давж, хоёр хоног яваад, бас нэг бvлэг махчинтай  нийлж, найр хийхэд , олзны хоёр залуу алуулж, махчинд идvvллээ. Их уулын модон дундуур явахад, Шар махчингууд  модонд ургадаг  улаан цоохор мєєг их тvvж, нєгєє бvлэг махчинтай найрлахдаа тэр цоохор мєєгнєєсєє идэж, жигтэйхэн  согтжээ.
- Согтохдоо яадаг байж вэ? гэж Поодойн сонирхон асуухад, согтохдоо vг их олонтой сайхан зантай болоод, царай зvс нь улаан зээрд болдог юм билээ. Босоод  явахдаа шарваж туйвдаг тийм болчихдог  юм билээ. Тэр шєнєдєє согтоод, их бєх унтсанд нь би амьд vлдсэн хэдэн шарнуудынхаа хvлээсий нь тайлаад, цємєєрєє орголоо. Оргож яваад vvрээр  алмаст баригдчихлаа. Унд хоол муутай яваад, хол зугтааж чадсангvй. Дороо гvйцэгдлээ. Зэр зэмсэггvй оргож гарсан болохоор  улаан гараар тулаад дийлсэнгvй, баригдлаа. Алмас гэдэг сонин амьтан юм байна. Зарим отгийн эм алмас эь зжндаа бvлэглэн нийлээд явдаг юм байна. Бид тийм нэгэн бvлэг эм  алмаст  баригрдаж орхилоо. Хор хийхгvй боловч, биднийг бас тавих дургvй дагуулаад урагшаа их цєлийн  зvг явжээ. Хэл мэдэхгvй, буйлахаас єєр дуу гарч чадахгvй. Гал гэж мэдэхгvй. Унхтахдаа, биднийг дундаа хавчаад унтдаг, хєдєлбєл сэрчихдэг. Гурав хонохын даваан дээр Шар махчинд хєєгдєєд, сарын гэрэлд шєнєжин дутааж, vvрийн гэгээ шарлахад нэг их уулын ам єгсєж, орой дээр нь гармагц, бєєн алмас дээр орж ирлээ. Манай алмасуудын сандарсан байдлаар тэр уулын алмас, дайсан биднийг хєєснийг мэдээд, шуугилдаж, чулуу мод шvvрэн тулахаар шийдсэн бололтой. Манай хойноос хєєж яваа Шар махчны барааг хараад, дайсан гэж таньсан шинжтэй, шар vс нь сєхийж, урхирцгаан, адуун чулууны ард нуугдацгаан, дайсны ойртохыг  амдан тослоо. Би ч хэдэн шарнуудтайгаа  бас нэг нэг мод бариад , алмастайгаа нийлж, Шар махчинтай тулахаар шийдлээ. Бидний хойноос хєєсєн Шар махчин амаад гараад ирэхийн хамт, алмасууд урхиран  дайрч,  том том чулуугаар чулуудлаа. Хэдэн  махчин тэдний чулуунд цохиулж уналаа.  Алмас баярлаж, дайран ороод, махчинтай ноцолдлоо. Манай шарнууд ч зоригжиж , бороохойгоороо  цохилон орлоо. Цочмог дайруулсан махчин, хэдэн хvнээ хороолгоод , ухирч алмас гардан тулахдаа их бяртай,  шарх даахдаа сvрхий тул, ноцолдлоо. Алмас эмс ч мєн бяртай зоригтой байж, том том чулуу шидлэн, сvрхий туллаа. Шарнуудын маань хоёр хvн, нэг том махчинтай  тулаад, , жаданд нь чичvvлж унаад доошоо чирvvллээ. Хойноос нь би хэдэн алмастай гvйж, мєрєє жадлуулаад ойчиж , одоо  л vхлээ гэж бодсон. Алмас олон байсан тєлєєдєє  амь гарч, махчин уруудан дутаалаа. Тэгтэл алмас эргэж ирээд, намайг vvрэн, бас нэг шархтсан шарнуудыг тvшин, уулынхаа орой дээр гарлаа. Тэндээс алмастайгаа хамт , навч шарлаж, намар болтол явлаа. Амьд vлдсэн ганц шарнууд маань , шарх нь эдгэрэвч, бие нь муудаад шар навчнаар нас элэгдээд би ганцаараа алмасын дунд vлдлээ. Тэднээ орхиод явах гэхэд ,  надаас салдаггvй. Шєнє болоход би цахиур хавирч гал тvлдэг. Тэд маань  гал тvлж чадахгvй. Дулаацахыг л мэддэг. Дагасан алмасаа цохиж унагаад оргох гэхэд, бас аминд минь орсон амьтныг  алах нь бас тусгvй шиг санагдаад, салъя гэхэд тавихгvй бас хэцvv. Тэгэж байтал, намар их цєлд нэг хэсэг сvхтэй жадтай гєрєєчинтэй дайралдаад, алмас маань зугатааж , би юу ч болсон єєртэйгєє тєстэй хvнтэй нийлж vзнэ гэж зугатаалгvй хоцроод, тэдэнд баригдлаа.
- Достум, гель мандаа гээд, тэдний тэргvvлэгч нэг хvдэр эр, намайг алмаст олзлуулсан хvн гэж сvрхий найрсаг байлаа. Хэл сайн мэдэлцэхгvйд, хоорондоо шулганалдаад, нэг хижээлхэн анчин, харин манай vг бага зэрэг мэддэг байж, намайг баарин уу? гэж асууж. Биш , Чонос гэхэд, танайхантай vг нэгтэй баарин омогтон бидэнтэй  найртайсайн байдаг. Тэдэнд чамайг хvргэнэ гэж биеэ Теке омогтон гэлээ. Тэдэнтэй явах болж, хамт євєлжєєд, хавар тийшээ нэг хэсэг Теке гєрєєчнийг дагаж, Баарины газар хvрлээ. Нээрээ ч манайхантай vг тєстэй омгийн улс байлаа. Тэндээс хорчин омгийн газар хvрлээ.  Бас л манайхантай vг нийлдэг омогтон. Тэдний хэрэглэдэг зэмсэг нь  миний энэ нум даа. Нангиа гэдэг омгийнхонтой  арилжаа хийдэг улс байж, тэр хорчин нутгаас Нангиа омгийн газар хvрэлцэж, энэ Ихэрэс Бух ахтай дайралдан танилцлаа. Хойд зvг, Бай-кул- баян нуур гэдэг их усны хєвєє нутагтай гэж, хєл газраас Нангиа омгийн гаvар хэл нэгтэйгээ хvнтэйгээ дайралдаж, газрын холыг vзэж, сонсоогvй юмаа сонсож, vзээгvй юмаа vзэж ирлээ дээ .
- Нангиа омогтон чулууны эзэн юм байна. Тэдний урчуулаас их юм сурч ирлээ. Тэгээд, хоёулаа ууган нутагтаа буцах гэж хэлцээд, алсын замд зорьж бэрхийг туулсаар, єрх омгийнхоо олон та бvхэн дээр  мэнд хvрч ирлээ. Ганц ганцаараа бол, ийм хол аянд бэрх аюул давж ирэхийг санашгvй хэрэг. Бие биеэндээ туслалцаж, нэг нь нэгэндээ тvшиг болж явсны ачаар л бас та  бvгдийн тэнхрvvлсний ачаар махчны аманд оролгvй гэртээ эсэн мэнд ирлээ дээ. Хорчноос нум хэрэглэн харвах арга сурснаа та бvхэнд зааж єгнє. Нангиа  нараас чулуу засаж єнгєлєх арга сурснаас бас Оодой дархан ахдаа vзvvлж єгнє. Чонос омогтоо хэрэгтэй юм энэ хэдэн жил олзлогдон , баригдан явахдаа сурч ирлээ. Дэлхий юутай уудам  олон омгийн хvн юутай сонин бэ? гээд, нvдэн ємнє нь vзэж єнгєрvvлсэн тvмэн сонин юм vзэгдэх адил нvдээ анисхийн чимээгvй боллоо.
- Шонхолойнхоо сурч ирсэн сонин юмы нь  бид хийж сураад, халдах дайсан, аюцлт араатнаас айхгvй, чадал ихтэй аж тєрєх  сайтай болох маань  болтугай даа гэж  Оодой євгєн Шонхолойн яриаг  бахдан дуугарч , за одоо vдшийн сэрvv татлаа. Тvvдэг галын тvлээ тvлш, хvvхээд, тvvж бэлтгэ гэхэд, залуу эмэгтэйчvvд тvлээнд явлаа.
Шонхолой, алс газар сурч ирсэн сонин юмнаас нум сум хэрэглэх арга Чоносуудтаа зааж, Хорчин омогтон энэ модон дvvгvvрээ нум гэдэг юм. Нумаа харвадаг бяцхан  жадыг хор гэж нэрлэдэг юм билээ. Бас зарим нь годоль гэж ч хэлдэг юм ыилээ гэж сумын байдлыг танилцуулан, нэг vзvvрт нь  зэв гэж чулуу буюу ясаар хурц ирт юм хийдэг юм . Нєгєє vзvvрт нь  нумын хєвчинд годлио тогтоохоор они гэж хєвч зуух ам гаргаад, онины хавьд нь  шувууны єдєєр єдєлдєг юм. Тэгвэл, харавсан  хор гэдэг годоль нисэхдээ шарвахгvй, эгцээрээ шуугин очиж харван шаана гэж, нум сум хийхийг зааж, Оодой євгєн, Поодой бєє, Залуудай, Мазаалай нум  дархлаж,  ойн олон модноос  онцгой шулуун сvхээрээ  тайран  засаж, Шонхолойгоор заалган, бие биедээ таарсан  нум хийж, нумынхаа хэмжээнд тааруулсан  гдлийн мод хатааж, Оодой євгєн, єнєєх хирисийн эврээр сумын зэв хийжээ. Ихэрэс Бух євгєн чулуугаар сумын зэв дархалж, заримы нь цахиур чулуун хасуураар галт уулын шил чулуу засаж,  хожим бас ирмэгтэй том цахиур дєшийн тушаа хєндий шиг барьж байгаа , тун чадамгайгаар няцлан, ир ирмэгий нь засаж боловсруулсан нь , таатай гоё зэв болжээ. Зарим зэвийг шар цахиур, улаан хvрэн цахиур, ногоовтор маш хатуу  хас тэнигэрээр хийсэн нь алсын замд тvvж авсан зарим чулууг хэрэглэж, зарим нэгэн чулуу нь Оодой дарханд байсан ажээ. Оодой дарханд ооны хvзvv байснаар хєвч хийж, Чонос омгийн  єрх айлын  анхны харваач нар , Шонхолойгоор заалган харваж сурцгаалаа.  Хирисийн махыг урт нарийн зvсмээр наранд  хатааж, анчны байрьсан тул, хилим, цурхайн зэрэг том загас бас давслан хатааж, хоол элбэгтэй байгаа  учир эмэгтэйчvvд янз бvрийн тємс ногоо тvvж базаан, идэх юмаар тасалдаагvйн жавшаанд Чонос єрхийн эрэгтэйчvvд харвах сургууль єдєр бvр хийн сонирхож, холын харвалд Мазаалай, онолд Залуудай, дараа нь Паалиа орж,  ясан булцуу хийсэн сумаар тулын арьсан бай єдєржин харавдаг байлаа. Чингээд нэгэн єглєє эртэлж Залуудай, Паалиа,Алцгар гурав хавчаахай  нумаа хэдэн годольтой аваад голын зvг очжээ.  Нэг тохойд галуу нугас олон  байсныг ойртосхийн очоод гурвуул зэрэг харваж, нэг галуу хоёр нугас унагаж, тэр олзондоо омогшоод  бас явсаар арваан галуу , нугас харваж, хvзvvгээр нь дурсаар холбоод, бургасан дундуур єрхийн зvг чиглэсхийн явтал, Алцгар гэнэт цочиж, нєхдvvдтээ  уснаас гарч яваа нэг аварга могой  заан, тэсгэлгvй эмээжээ. Хvний дайтай бvдvvн аварга могой голын уснаас гулдран гарч, єглєєний хvйтэн ус туулж, гарсан тул, царцуу юм шиг хєдлєх нь хєшvvн маш яаралгvй ажээ. Гурван залуу ерєєс тийм том могой   байдаг  гэж сонсохоос биш, бараагий нь ч урьд  ємнє vзээгvй  тул тэр муухай том амьтны гулдарч явахыг хараад, айдас нь хvрэвч хvч хурды нь мэдэхгvй. Гагцхvv , бяцхан толгойтой, муухай хvйтэн харцтай  нvдий нь бургас євсний завсраар  харахдаа, дотор нь аягvй болж, огт чимээ анир гаргалгvй, сэм эмээн ажиглаж  байв. Тэгтэл, нэг бор гєрєєс єндєр євсєн дотроос хєєрхєн  толгойгоо  цухуйлган, нарийн жимээр усны зvг салхинд гэнэт хvний vнэр авч сэжиглэн  зогстол  аварга могой агшин зуур ухасхийж, тэр бор гєрєєс рvv дайран орлоо. Шур хийх чимээгээр  нь бор гєрєєс  vсрэн дvvлтэл, аварга могой сvvлээрээ гєрєєсийг гаvар буухаас ємнє цохин унагаж  эвхрэн орооход, хєєрхий гєрєєсний яс нь шажигнан хэмхрэх чимээ дуулдаж, амин лугаа хагацах дуу нь гурван залуугийн чихэнд хангинав. Чингээд, аварга могой, амаа нэг ихээр ангайж нуруу хавиргы нь хуга ороосон  гєрєєсийг толгойноос нь залгиж эхлэв. Залуудайн дотор тэрнийг хараад арзасхийж, урд дvvгvvрээр гєрєєс чулуудан унагаж алахыг ч vзсэн, чоно , цєєвєр , олон шарнуудын хєєж гєрєєс барихыг vзсэн боловч ийм жигшvvртэй муухай аварга могой, тийм хєєрхєн амьтныг дvvлэх хооронд нь сvvлээрээ цохиж унагаад, яс усы нь нажигнатал ороож алахыг vзээгvй тул, хєєрхий гєрєєсийг тэсгэлгvй єрєвдєж, єєрийн эрхгvй шилдэг годлио онилоод, гєрєєсний  тэгэн дундуурыг залгиж амжсан аварга могойн хvйтэн харцтай муухай нvд  vрvv  нь харваж орхилоо. Сайн шагайсандаа ч тэр билvv, азаар оносондоо ч тэр билvv , сум нь шав хийгээд, тэр аюулт аварга могойн нvд vрvv ороод, шилэн хvзvvгээр нь цухуйжээ. Хэвлээр явагч тэр vлэмж биет амьтан, сvvлээрээ шуугитал  шарваж, бургас хайлс хуга цохин том эрээн бие нь нэг эвхрэн зангирч, нэг задран тэнийхдээ  ойр хавийн мод чулуу  булгалж, сvртэй юм боллоо. Гурван залуус ухаа  алдан сандарч  дэмий л ухран зайлсхийж,  аюун харваас, тэр аварга могой ийш тийш єнхрєн сvvлээрээ євс мод савахад нь их муухай vнэр ханхлан, толгой сvvл нь нийлэн , дээшээ дэгдэж, хажуу тийшээ савж  єнхрєх нь  маш сvртэй. Ойр хавийн усны шувуу тэр чимээгээр vргэж, нугас галуу, тогоруу, цахлайн сандран  шуугилдах, ганганах дуу  шуу гарч сvрхий  юм боллоо. Аварга их могойн єнхєрч байсан газрын бургас  мод ч хуга нуга  цохиулж, vндэс орвонгоороо  сугарч нэг хэсэг шугуй,  євс ногоо ,  олон бодонгийн онгичсон буюу сvрэг арслан заан  ухсан газар шиг боллоо. Эвхрэлдэн тарчилж байгаа тэр аварга могойг дахин харвах гэснээ р, хаана нь ч харвахыг гайхан, бас сумаа эвдvvлнэ гэж  хайрлан, дэмий л харж байтал , тэр том амьтны догшин хєдлєх нь  намдасхийж, бие нь чичигнэх болсонд vхэж байгаа юм байна  гэж сая л ухаараад, айж сандрах нь баахан гайгvй боллоо. Аварга могойн ангайсан амнаас  гєрєєсний бєгс нь цухуйсан хэвээр , могойн эрvv нь зуурч, аюултай их хvчтэй сvvл нь мод чулуу ховх цохин ширвэх нь намдсаар, тэр аварга амьтны  бvдvvн урт бие  нь сунан, хєдлєхєє байж, гагцхvv сvvлийн vзvvр  чичив таталдах боллоо. Залуудай зориг орж, хавчаахай нумандаа бас нэг сум онилон могойн элэг  vрvv  нь  нэг харваад vзтэл, лvсхийгээд сум шаавч, могой хєдєлсєнгvй. ХОёр нєхєд нь бас  зvрх орж нэг нэг харваад vзсэн, бас хєдєлсєн  vгvй. Тэгэхэд нь маш болгоомжлон ойртож vзвээс vхжээ. Сvvлээс нь татаад vзэхэд хєдлєхгvй тул, холуур тойрч толгойн урдаас очиж харваас бор гєрєєс хагас залгисан том ам нь  зуугаастай. Єрєєсєн нvдэнд нь  шигдээстэй сумны онь хавиас аяархан барьж татваас, могойн толгой хєдлєхгvй боловч, сум тийм амархан сугарах шинжгvй тул,  Залуудай зvрх орж бvснээс зvvсэн  аавынхаа бэлэглэсэн хас тэнигэр сайхан сvхээр могойн толгойг тас цавчин, гєрєєс залгисан тэр чигээр нь салгаж аваад, гурвуул, модонд арай чvv  гэж дамжлан, єрх гэрийн зvг маш баяртай чиглэв. Гурван залууг нугас   галуу харваж, бас аварга могойг ганц сумаар алсанд их гайхацгааж, бvгдээрээ шахуу тэр могойг vзэхээр  очлоо. Чулуун сvхээр хэсэг хэсэг цавчин эвдэж, идшиндээ нийлvvлэх гэж vvрэн авч ирж бєєн их баяр хєєр болцгоолоо. Амьтан халдашгvй  аварга их могойг ганц  хор годлиор алсан  Залуудай маань сайн анчин эр болох юм байна гэж Оодой євгєн эрхий хуруугий нт хирисийн єєхєєр тvрхэж,
Омог олондоо  тvшиг
Олон нєхєртєє жишиг
Єрх олондоо тэргvvн
Євгєд  настандаа  тулгуур
Алжаахыг vл мэдэх биетэй
Айхыг vл мэдэх зоригтой
Энэрэх сайхан сэтгэлтэй
Элбэрэлт сайн хvv болоорой
гэж  ерєєжээ.
Ахас дээдсийн сургаал ерєєл бат оршиг гэж Залуудай хариу ёсны vг хэлээд, омгийнхоо олны баярласан царайг харахдаа, єєрєє бас цээж дvvрэн баярлав.
Чонос омгийн єрх сууринд Ихэрэс Бух євгєн бие сэтгэл амарч, аян замын чилээ гараад, элбэг хоолонд тэнхэрч, нутаг усандаа буцах асан гэж алс хойд зvг, Бай кул гэдэг Баян нуур их усандаа хvрэх хvсэлтэй болжээ. Сэрvvн хvйтэн улирал єдєр ирэх тусам ойртож байгаа тул, урин дулаан байгаа цагт  алсыг зорин явсуу. Хойшоо чиглэсэн их ус дагавал , давдуу Бай кул их нуурт цутган орох мєрєн гол дагаж, нутгаа хvрнэ гэж ярьдаг болжээ. Хамт холхи Нангиа газраас  бэрхийг туулан  давалцаж ирсэн нєхрєє ганцаарангий нь  яаж явуулахав? Би vдэлцэж єгнє гэж Шонхолой холын аянд зорилоо. Залуудай бас эцгийгээ дагаж явна гэсэнд , асар цааргалсангvй. Мазаалай явалцах гэсэнд , єрхийн хамгийн чийрэг бяртай эр олон хоногийн  холын аянд явбалр, араатан дайснаас хамгаалах тvшигтэй чийрэг хvнгvй бэрхдэх бол уу? гэж Шонхолой татгалзаад, хашир євгєн Шарнууд  Оодойтой зєвлєн хэлэлцсэнд , євгєн бас Мазаалайг єрх гэртээ ємєг болж байвал таарах бий. Єнєєх Шар махчны нэг отог нь  гол гарч ирвэл , хvн бvлгvйдэж хэцvvдвэл яана? Гэж бvгдээрээ  хэлэлцээд, Мазаалайгаа vлдээхээр болжээ. Хойд єдєр нь  эртлэн Ихэрэс Бух євгєн, Чонос, Шонхолой, Залуудай  умар зvг чиглэн гарчээ. Бух , Шонхолой хоёр нэг нэг жад, нэг нэг хавчаахай нумтай, хэд хэдэн сумтай, бvснээсээ нэжээд сvх агсжээ. Залуудай хавчаахай  нум сумтай, авынхаа єгсєн хас тэнигэр  сvхтэй явжээ. Хойд зvг чиглэн явсаар хэдэн даваа даваад, vдшийн бор хоногт нэг хадан хонгил олж, амсарт нь том чулуугаар хашлага хийгээд, дотор нь гурван хvний хэвтэх хэвтэш євсєєр засаж  бэлтгээд, єдєр харвасан хоёр тарвагаа боож оройн хоол хийлээ. Тэнгэр маш цэлмэг. Навч шилмvvсний vнэр ханхалсан агаар тун айхан тул хадан хонгилын  гадаа нь , галынхаа дэргэд хэвтэн амарч байтал, нар жаргаж харанхуй бvрэнхий болсоор  сэрvvн салхи татаж, модон дотроос хоёр бор гєрєєс гvйж гараад, гал харж баахан гайхан зогсосхийж, хvний vнэр аваад, год хийн vсэрч, дахин гvн ойд шурган далд орлоо. Модны захын шугуй сєєг дотроос бодон гахай гарч ирээд, галын гэрэл vзээд гайхан зогсжээ. Аяганаас мод євс асаж гал тvймэр гарахыг vзэж, галаас айдаг боловч, нэг байрандаа тогтуухан асаж байх гал  мяралзан асаж байхыг сонирхож, ойртон дєхєсхийтлєє, хvний vнэр авч тvр нэг зогссоноо, хvнтэй урьд ємнє ер дайралдаж vзээгvйн дээр , хир баргийн юмнаас айдаггvй хєгшин бодон тул , хvний vнэр авахдаа , нэг их аюултай  амьтны vнэр биш байна гэж  хvр хар дуугаран галын зvг ойртлоо. Галын гэрэл тусах газар хvрч ирээд, нурууны нь ширхэг сэрюийн, махир шар соёогоо хяхнуулан  зогсож, ууртай догшин улаан нvдээ эргvvлэн, vл танигдах хачин гурван амьтан галын хажууд ажиг сэжиггvй хэвтэж байгааг харан, хамраа сарналзуулан  харахад нь , Залуудай
- Хvvш гэж хашгиран бослоо. Бодон баахан цочиж  гэдэргээ ухраад дуулдаагvй сонин дуутай юм  гонзогос гээд босож ирэхэд, танихгvй юм бvхэн аюултай  байж магад гэж болгоомжлон , бас соёогоо хавиран, онигор улаан нvдээрээ Залуудайн зvг  гайхан харав.
- Хай , гээд Залуудайн гуяа пад хийтэл  алгадахад,  гахай эргээд зугатааж,  шугуй  уруу  шурган орох гэтэл  нэг алаг эрээн юм бутын цаанаас дvvлэн гарч гахайг нємрєх шиг болтол, бодон ч ухас хийж , дотроос нь гартал, бєгсєє чирээд, , шугуй  уруу  шаравсаар оржээ. Тэр том эрээн юм нэг муухай урхираад  газар єнхєрч євс бут маажилсанд, галын хажууд хэвтэж байсан Бух ,  Шонхолой  хоёр сандан босож, гурвуул харваас, бодонг дайраад нэг бар, гэдэс салтаагаа соёонд нь хага татуулжээ. Гэдсээрээ орооцолдон  ноцолдож,  аюумшигтай муухайгаар  хvрхрэхэд нь  модон дотор ан гєрєєсний тэр чимээнээс айж дутаасан чимээ тєвєргєєн дуулдаж, модны оройд  хоноглосон махчин шувууны цочин хагших дуу гарлаа. Нум жадаа барин, тэр тарчилж байгаа барын зvг  болгоомжтой ойртвоос, гэдсээрээ ноцолдон  тастаж байсан бар ч баахан муужирч, vл танигдах амьтан дэргэд нь ойртосхийхэд , тэнэг уур нь хvрч,  нvдний ємнє нь vзэгдсэн шинэ дайсны зvг дайрах гээд, бєгсєє чирэн архирч, ам юугаан ангайн  сvртэй дєрвєн соёогоо ярзайлган урд хоёр хєлєєрєє газар  алгадан  давштал, Шонхолой, Бух хоёр харваж, хоёр далаар нь сум єдєндєє хvртэл шаав. Барын толгой  доошоо тонгосхийтэл, Залуудай урт ишт хас тэнигэр сvхээрээ  хоёр нvдэн хооронд нь ишинд тултал цавчин буулгав. Догшин араатны чийрэг бие нь суларсхийгээд, сvvлийн vзvvр годгонон, бvх бие нь чичигнэв. Гурвуул, сvх, сумаа суга татаад, бодонгийн шургасан шугуй  уруу болгоомжлон ойртвоос, зоогоо тас шvvрvvлсэн гахай  байгаа  газраа мэдэгдэн хvр хар хийж, хэвтсэн газраасаа босоод бєгсєє чирч шарвалзан, шар хєєс гоожуулан, соёогоо хяхнуулж амиа зvгээр єгєхгvй, vзэлцэнэ гэсэн юм шиг гурван анчны єєдєєс муухай дуугарч, хурдалж чадахгvй боловч, хадрах санаатай гарч ирлээ. Шонхолой, Бух хоёр жадаараа хоёр бєєрєєр нь зэрэг жадалж, бєгсий нь єндєсхийтэл  дайран чичсэнд , бодонгийн урд хоёр хєл нь нугарч газар мєргєж ойчлоо. Залуудай бас сvхээрээ хулхи уруу  нь нэг сайн буулгаад, аяны явган гурван хvн, тэр том бодонгийн мах авч явах аргагvй тул, гуяы нь тас цавчиж авлаа. Шонхолой бас бодонгийн соёогий нь булга  цохиж аваад , хvvгээ явуулж, галаас цучил авчруулан барын дэргэд гал асаалгаад, Бух євгєнтэй хоёулаа чулуун хутгаар  шаламгайлан євчєєд, эхдээ барын цєсий нь аваачиж єгнє гэж салгаж авлаа. Бас соёогий нь сайхан зэв болно гэж тvv цохиж авлаа. Тэгээд, хадан хонгилынхоо тэндэх гал дээрээ очиж, галаа сэргээж, барын арьсаар гурвуулаа цахиур хутгаар эсгэж  нумныхаа vйсэн саадаг, хор гэдэг годоль сум хийдэг vйсэн хоромсгоо бvрэх бvрээс бас хєлдєє тааруулан барын арьсан чархи гэдэг  гутал хийж, нойтон дээр нь ясан шєвгєєр сvлбэж нvхлээд тасмаар хэлхэж  шагайгаа тойруулан боогоод, хатахад яг хєлийн хэвээр хєнгєн гцщутал болдог бар чархитай болцгоож, Бух Шонхолой хоёр , Залуудайгаар гал тvлvvлэн сахиулж, vйсэн саадаг хоромсгоо ясан шєвєг зvv, шєрмєс хэрэглэн, барын арьсаар тєдхєн бvрж гvйцлээ.  Тэр хооронд Залуудай , галдаа  тvлээ хийж, харанхуйн зvг, тэр бодон бар хоёрын хэвтэж байгаа газар нvд  чих  тавин сууваас, цєєвєр ирээд, сvvлээр нь чоно, дараагаар нь ийнэ гэдэг єндєр цээжтэй шовтон бєгстэй, хvн инээсэншиг муухай улин инээдэг  цоохор араатан ирж, бар бодон хоёрын улай дээр архирах, урхирах, улих гийнах, ноцолдох , зуулцах, анир ёимээ гарч байхыг ажин соносж суув. Чингэж байтал, чоно зугатааж, ийнэ зам тавьж, цєєвєр гаслан бутартал нэг нь зайлж  амжилгvй сvртэй том амьтны том тавхай дор  ганц ган хийгээд няц даруулж, тэр том амьтан, бvх биеэр  тэмээний зогдор шиг vстэй, багана шиг бvдvvн хєлтэй, хоншоор дээрээ дэлэм урт эвэртэй, тvvний ард нь  бас нэг арай богино шиг эвэртэй, зантайсан муухай толгойтой тийм нэг сvртэй том амьтан алцганан гарч ирээд, замдаа бут шугуй, зулзган мод, бургас, боролжийг огт тоохгvй євс мэт хага дайран замдаа ямар ч амьтан дайралдсаныг огт хайхрахгvй, найгалзан шогшсоор  гал тvvдгийн зvг шулуухан чиглэхэд, Бух, Шонхолой, Залуудай гурав яаран сандран хадан хонгил уруугаа шургав. Том хирис, галын ємнє шогшиж ирээд, хуурай гишvvн тас няс хийж дvржигнэн дvрэлзэж  байгаа галын яг урд нь зог тусаж, онигор нvдээ ууртайяа бvлтийлгэн, хамраа сарналзуулан, жигтэй сонин vнэр vнэрлэн, дэлэм хар эврээ галын зvг чиглvvлэн зогсоод, нэг хэсэг шуухинан амьсгалж, шиншлэн зогсож байснаа  сєєнгє муухай сvртэй дуугаар буйлаад, урт хар эврийн vзvvр нь галын нєлєєнд халав уу яав, толгойгоо сэгсрэн ухарсанаа, яаралгvй эргээд дуртай дургvй цаашаа алхахад нь хадан хонгилд хоргодон хойноос нь харж байсан  гурван хvн, хавчаахай нум сумтай, жадтай сvхтэй, хир єаргийн араатан дайсантай тулах чадалтай гэж бодож явсан улс, тэр лут том амьтны сvртэй байдлыг  тулгаран харахдаа , хирисийн дэргэд хорхой шавьж  шиг юмгvйгээ  мэдэж, айн эмээн харж байтал, урамдах мэт чимээ гарч, хар модон дотроос бас нэг  аймшигтай  том амьтан гарч ирлээ. Тэр мундаг том амьтны нvд нь ногоон гал мэт vзэгдэж, бvрэнхvй дотор нэг том юм харлан, галын зvг айсуй. Тэр том амьтныг хармагц єнєєх хирис эрчээрээ дайран орлоо.  Ой дотроос гарсан тэр том амьтан хиррисийн дайран орохыг харангуут зог тусаж, тvvдгийн гэрэлд нvд нь ногоон гал гялсхийгээд, нэг урт хар могой шиг юм  хирисийн эврийг ороож, шаравтал хажуу тийш нь зайлуулаад, матигар бvдvvн  хоёр шар  соёо  хирисийн бєєр лvv шааж, єєд нь оволзтол хаямагц пид хийтэл газар ойчив. Тэр газар ойчиход нь  гурван аянчин, хирисийн нvсэр том бие тонгорцоглон ойчсонд  газар доргих шиг санагдаж, тэр хар шивэр модон  дотроос гарсан сvртэй том амьтныг арслан заан гэж таниад тэр хоёр мундаг хvчтний тулахыг сvрдэн харж байваас хирисийг босохын чєлєєгvй, арслан заан дайран орж соёогоороо хатган чичиж, ургаа мод шиг хєлєєрєє хавиргы нь хамх гишгэхэд яс хугарах аягvй чмээ гурван аянчны чихэнд тов тодхон сонсдов. Хирис, сєєнгє муухай дуугаар хад цуриаттал урхирч, шархнаас нь  цус олгойдон, нvсэр том бие нь чичив татав хийж, ургаа зулзган мод бургас, чоно нохойг огт тоохгvй дайрч ирсэн vлэмж хvчтэй хирисийн  амин гол нь аянчны харсаар байтал тасарлаа. Тэнсэлгvй их хvчит арслан  заан, дайран орсон  дайснаа дараад урт хар могой шиг хушуугаа єргєж, орчин тойрны хєнлий хvнгэнэтэл урамдаад галын зvг ажиггvй  ойртож,  хадан хонгилын амсраас цухуйж  байгаа гурван хvний  зvг айх уурлах шинж огт vгvй сонирхон харж, галын дулаан илч нєлєєг их таашаасан бололтой дvржигнэн  асахы нь том чихээ хєдєлгєн чагнаж, цэцэн нvдээр  галын дєл харан  зогсож саяхан хиристэй тулсандаа баахан амьсгаадсан  мэт, гэдэс нь оволзож байснаа тайвширч, гэнэт галын дэргэд хэвтээд єглєє.
- За, одоо єид ч сайхан манаатай боллоо доо. Энэ арслан зааны энд байгаа цагт бидэнд ямар чараатан халдахгvй байх гэж хэлээд Шонхолой, хадан хонгилоос аяархан гарч
- Арслан заан, арслан заан чи бидэн битгий муу санаа, бид чамд хор хийх санаагvй. Галдаа тvлээ нэмээд, чамд дулаахан, бидэнд саруулхан болгоё. Манийг сайхан манаж хоноо гэхэд  нь арслан заан , хvний vг дуу сонсоод  чихээ хєдєлгєн сонирхож сонсох мэт бєгєєд огт босох санаа vгvй. Гагцхvv цэцэн нvдээрээ битvvхэн ажиглан хэвтэх ажээ. Хирисийг  дайран орж ирэхэд, бодон бар хоёрыг идэж байсан олон араатан зайлан зугатааснаа , одоо хирисийн цусны  vнэрээр дахин цуглан ирж чоно нохой цєєвєр шарнууд ийнэ тэр гурван амьтны сэг  дээр овооролдон  жижиг араатан нь томоосоо хулчийж, хирисийн цус долоох нь долоож, томцуулын унагасан яс махнаас самбаачлан зулгааж идэх нь идэж шєнєжин бужигнав. Соргог нойртой гурван аянчин , шєнє ээлжлэн босоцгоож, галдаа vдшийн базааж бэлтгэсэн хуурай урт модноос хийж, vvрийн гэгээ шарлатал галтай, галын дэргэд хэвтсэн арслан заан манаатай хонолоо. Хvнийг аяархан галд тvлээ шургуулахад тэр том амьтан хирийн дайсан халддаггvй тул, хvнээс огтхон ч айх ширвээдэхгvй, ажиггvй хэвтэн амарч байв. Чингээд vvрээр босоод хар мод руу идээлэхээр яваад єгсєнд Манай гурван анчин бас босоод, галдаа гахайн гуяны мах шарж идээд урд шєнє олон араатан бужигнаж байсан єнєєх бодон, бар, хирис гурвын сэг дээр очиж vзвэл, бодонгоос тас мєлжvvлсэн толгойн ясны тєдий vлдэж, барын савар, толгой, тас мєлжvvлсэн хэдэн чємєг яс vлджээ. Єнєєх махан уул шиг том хирисээс ганц араг яс нь vлдэж, гэдэс дотор % мах шир vгvй болсонд ийм том амьтныг ганцхан шєнийн дотор чоно нохой амархан идэн баржээ гэж гайхлаа.
Гурван аянчин тэндээс хойд зvгээ барин, єглєєний сэрvvнд  алхваас   шєнийн элдэв араатны дуу  чимээ  нам гvм, шvvдэртэй євсєнд нэг ч амьд амьтан vзэгдэхгvй, гагцхvv богширго бялзуухайн жиргэх чимээ дуулдах ажээ. Зvvн зvг наран гарах шахаж, цувж явсан гурван хvний мєр  нь шvvдэртэй євснєє жигтэйхэн тод зурайн vзэгднэм. Эцгийн хамт анх удаа алсын аянд зорьсон Залуудайн сэтгэлд урд єдрийн тохиолдсон явдал, шєнийн хирис, арслан заан хоёрын тулалдсан  тулаан  зvvд шиг сонин санагдаж хvн хэрэв арслан  заантай сайн ижилшиж дасгавал, элдэв араатнаас биеэ хамгаалахад ямар сайн ахньтай болох  асан бол гэж бодож явлаа. Чингээд, єглєєний чимээгvй нам гvм цагаар нэгэн хэсэг алхтал, нар ч гарч их  их сайхан боллоо. Энд тэндгvй хулан тахь, зээр талаар билчиж маш  их том эвэртэй vхэр гєрєєс сvрэг  сvргээр vзэгдлээ. Тогоруу тоодог, гурван аянчнаас огт айхгvй нар гарснаас хойш авулт махчин араатан далд орж, айван тайван болсон шинж илэрхий байлаа. Гурван аянчин, хааяа ганц нэг vг солилцон чимээгvй алхлан явсаар, vдийн алдад тэр талыг туулж, нэг хєндийд орлоо. Хєндийн баруун талаар модтой, зvvн талд нь сєхийсєн єндєр хадтай ёроолоор нь ганц нэг хайластай, энд тэндээ асгатай газар ажээ. Нилээд явж хєндийн эхэнд ойрттол, нэг єндєр дэнж дээр хэдэн єрх овойн vзэгдсэнд танихгvй гаvар танихгvй омгийн улс байгаа нь дайсагнаж ч болно гэж , vхэр чулууны цаанаас тэр єрх гэрийн  зvг ажин харваас , хvн бєайгаа шинж vгvй мэт. Сэмхэн дєтєлж очоод ыас ажин харваас, эзэнгvй болж орхигдоод эвдэрч нурсан ч шинж алга. Нум сумтайдаа найдаж бас, баахан ойртоход, ер нохой шувуу ч vзэгдэхгvй. хашгирч гуугалаад, нуугдан харваас, бас амьд амьтан байгаа шинж тэмдэг vгvй.
- Энэ лав нэг сєнєсєн  єрх айл байна гэж Шонхолойн хэлэхэд, Бух євгєн:
- Сєнєсєн бол учры нь магадалъя.  Ойртож vзнэ гээд гурвуул тэр єрхнvvдийн дэнж джжр гарваас, чив чимээгvй. Гагцхvv нэг баахан нялуун vмхий vнэр  ханхалсхийх мэт.  Баруун урд талын  их єрхийн орой дээр гараад, доош нь шагайж vзвэл,  хэдэн хvн зvvн баруун талд унтаж байсан шиг хэвтэж байв. Нэг чулуу аваад дотогш нь чулуудаад vзтэл, архийн доторх огт эс хєдлєв. Єрх дотроос ялзарч байгаа хvvрийн нялуувтар vнэр гарч байв. Амьд хvн нэг ч vгvй юм байна гээд, зэргэлдээ нэг єрх vрvv єнгийн харахад, бас л хэдэн эрэгтэй , хоёр нэгэн нvцгэн хvvхэд  хэвтэж байхыг  ажиглавал хvvхдийн нvvр бие нь хар цоохор болсон байв.
- Энэ єрхvvдийн хvн булт бодоо тусчээ  гэж Бух эмээн шивнээд, тэр аюулт бодоо буюу  цээрлэж хожмын хvн цагаан бурхан цэцэг гэх зэргээр нэрлэх болсон євчнєєс єрх айл нилээрээ сvйрч сєнєсєн тэр газраас яаран сандран зайлан одов. Цаашаа нилээд явтал бас нэг хэдэн єрх гэр vзэгдсэн нь мєн л хvн хар vзэгдэхгvй тул гурван аянчин  тэр хєндийн єрхийн хvн амьтанд аргалах аргагvй хэцvv бодоо тусжээ гэж ойры нь дєтлєлгvй бушуухан тойрон єнгєрлєє. Тэр єрх айлын зvvн хойно нь налуу зоосон урт  нарийн модонд  янгир, бор гєрєєс, тахийн ширийг  толгой шийртэй нь  зvvлттэй нь єлгєсєн vзэгдсэнд Ихэрэс Бух вгєн тэр зvг  дохин,
- Манай Бай  кул их нуур хавийн олон омогтны ёсон луугаа юутай  адил юм бэ? Бодоо євчин тусахад цагаан бурхан заларч ирлээ гэж ангаар тахин тайж, арьсы нь толгой сvvл зvvлттэй нь яг ингэж єлгєж єршєєж єнгєр гэж зvхэж мєргєдєг юм шvv дээ. Энэ хэсэг айлд нэг бєє байж дээ. Зvхэж  зvхэж , атаатан айл єрх, дайсан омог уруу зайлуулан  явуулах гээд ядаж дээ. Хэцvv євчин шvv. Нэг тусвал толгой тоолсон , єрх сєнєхєєс нааш єнгєрєхгvй. Манай газар бас ингэж єрхєєр баларсан суурин олон байдага. Ганц нэг хvн , хувиа хvртээд амь гардаг ч ёс бий. Тийм хvн дахиж хvртэх гэж байхгvй. тэр євчин гарсан газар ядаад  хувиа хvртэж байгаа хvнтэй цуг суугаад, унтаад байсан ч  гэм болдоггvй сонин  юм гэдэг. Би тийм хvнийг хэд хэдийг vзсэн. Царай нь нэг насаараа цоохор болчдог  юм билээ , хувиа хvртэсний  нь шинж тэмдэг нь тэр юм гэнэ билээ гээд тэр сєнєсєн хоёр єрх гэрийнхний булш нь болсон  хоёр суурин газрыг єнгєрсєн хойноо :
- Би мартаад нэрий нь нэрлэж  болдоггvй гэж  манай нутагт нэрээс нь хvртэл айдаг сvрхий євчний нэрий нь эзний  нь нэрийг  нэрлэж   орхилоо. Маныг дагавал яана ? гэхэд нь Шонхолой
- Бид єрхєєр нь ороогvй, юмнаас нь аваагvй, хоол унднаас нь  идэж уугаагvй. Яалаа гэж бидэнд нэхэн халдахав? Гэлээ.
- Нэрээ дуулбал нэхэж дагаад ирдэг юм гэж  манай нутагт хэлэлцдэг юм шvv дээ. Би харь газар олон жил тэнэж тэр ёс мартаж орхисноо, одоо санаад зовниж байна. Энэ даваан дээр гараад єчин залбирсуу , гэхэд нь Шонхолой
- Тэр цоохор юмны эзэн биднийг бар цоохор гуталтай, бар цоохор саадаг хоромсготойг vзээд , бас сvрдэж хамаагvй халдахгvй бий. Єчигдєр бидэнд бар алуулж арьсаар нь гутал хийж, зэмсгийнхээ  савыг бvрх санаа тєрсєн маань энэ сєнєсєн газраар дайран єнгєрхийн ємнє  аюулгvй болгосон  юм  биш vv? Гэхэд єьгєний сэтгэл баахан тайтгарч ,
- Нээрээ ч тийм юм билvv дээ ? гэж баахан зоригжив. Чингээд даваан дээр гартал чулуугаар  босгосон бяцхан овоо харагдлаа. Ангийн дал, буга, гєрєєсний эвэр, саарь сармайн єєдєс тасам мэтийг тавьсан  байхыг vзээд Бух євгєн барсын арьснаас нэг нарийн  зурвас єргєж аман дотроо,
Сэ – э –эг, сэ – э – эг , сэ – э – эг
Дайд дэлхийн эзэн танд
Давшуулж тавьцанд тавинам
Орон дэлхийн эзэн танд
Олзноосоо оршуулж тавинам
Барын цоохор арьснаас
Барьсанд тань барьж
Бай кул нуур нутагтаа
Баяртай хvрэхийн хутаг
Унасан газрынхаа шороонд,
Угаасан усныхаа саванд
Зовлон саадгvй хvрч
Золтой жаргалтай буцахын
 Дэлгэр их хишиг гуйж
Дэлхийн эзэд танд мєрєгнєм.
гэж шивнэн дуудахад нв тєрсєн нутгаасаа гараад он удаж мєрєєдєл болж яваа  Ихэрэс Бух євгєний чингэж шившин залбирч байгааг  Залуудай хараад vнэхээр дотроо євгєнийг єрєвдєж хол байгаа нутагтаа хортон араатанд хорлуулалгvй хvрэх нь болтугай даа  гэж дотроо бодлоо.
Шонхолой, Бухын шившин залбирч гvйцсэн хойно євгєнєєс царайг тєв болгон :
- Євгєн ах хэрэв энэ дайд дэлхийн эзэн нь , та бидний vг мэдэхгvй омогтон байвал яана ? гэхэд
- Хэл мэдэхгvй ч гэсэн  ёс мэдэх байлгvй дээ. Хvний барьц барьж мєргєж байхыг даан ч  мэдэх ёстой доо  гэж vнэн голоосоо хэллээ.Залуудай тэр бяцхан чулуун овоонд тавьсан зvйлийг  ажиглан vзвэл шавраар тун аятайхан хийсэн хирис, арслан заан, баавгайн жижигхэн  баримал  нэг газар тавьсан байв.
- Саяхан хийсэн бололтой. Хур борооны усанд  ч муудаййгv юм байна гэж тэр бяцхан шавар дvрсийг ажиглахад нь Бух,
- Энэ л єрхнvvдийн хvн амьд байхдаа боснож л дээ. Бєє нь нас барсан байх. Тэгээд энэ хавьд чандры нь тавиад , єл тавьц босгосон хэрэг. Тэр л хэцvv нэрт євчний хувийн нь хvртсэн байж болзошгvй гэхэд нь Залуудай :
- Тэртээ зvvнтэй юу вэ?  гэж хэдэн мод зоож, дээр нь индэр шиг юм засаад нэг урт юм тавьж шилмvvс нь шарласан зулзган мод  хатгасан юмыг заан сууваас Бух тvvнийг гараа саравчлан хараад, бєєгийн чандар тавьсан  аранга гэдэг юм байна. Энэ л сєнєсєн айл єрхнvvдийн бєє нь бусдаасаа тvрvvн нєгчиж vлдсэн хvн нь бєєгєє тавиад энэ тавьц босгоод сvvлээр нь єєрсдєє тэсэхийн аргагvй бэрх євчинд автагдан єрх гэр дотроо бие барж л дээ. Манй нутагт ч мєн ийм явдал гардаг даа. Хvн амьтан тийм газар нь хавьтан ойртдоггvй юм. Шєнє бол бvр чтэр хавиар  нь айж ойртохгvй. Санамсаргvй дайралдвалтэрнээсээ болоод айж ичиж євдєх vхэх явдал ч гардаг гэж хэлэхэд нь Шонхолой,
- Айснаасаа л болохгvй юv дээ. Би ер тийм юмнаас айдаггvй. Манай аав чайдаггvй хvн байсан. Айлтгvй чгэж нэр авсан хvн байсан юм. Нэрэндээ зохисон зоригт эр байсан даа. Их  анч хvн байсан юм. Тэгээд ан араатанд яагаад бєє байдаггvй юм бэ? гэж Шарнууд бєєнєртэй маргадаг  асан. Гомдож vхсэн амьтан буг болдог бол, миний алсан ан цєм буг болж намайг хорлрх асан. Надад єшєєтэй бєє нар  намайг яагаад идэх гээд чаддаггvй юм бэ? гэж Шарнууд бєє нарт айлтгvй хэлдэг  асан. Бугад мєргvvлж нас барахдаа намайг оршуулахдаа чулуун хvрээ бvv хийгээрэй. Би агнадгаа агнаж, иддэгээ идээд , амьсгалын минь тоо гvйцэх цаг нь ирлээ. Yхсэн хойноо сvнс минь шєнє булшнаас гарч та нарыг  vймvvлнэ гэж бvv зов. Надаас чадалтай хирис, бар, арслан заан давуу чадалтай юманд автагдаад vхэхдээясаа чулуун хvрээгээр хашуулдаггvй боловч буг бослоо гэж би л vзээгvй. Намайг бас бvv хаш. Би vхээд хvн амьтан vймvvлэхгvй. Амьддаа vймvvлдэгээ vймvvлсэн гэж захисан ёсоор  нь тавьсан  юм шvv.  Айвал догшин араатан , хар санаат дайснаас л айгаарай. Амьгvй юмнаас бvv ай гэж надад захисан vгий нь харь газар хэдэн жил тэнэхдээ би vргэлж боддог байлаа. Хvнийг хvндэтгээрэй , газрын ёсыг дагаарай гэж захисан захиагий нь би санаж явдаг гэхэд нь Бух,
- Чиний ав vнэхээр Айлтгvй гэдэг  нэрдээ зохицсон хvн байж л  дээ. Би урьдын юмыг ул, хуучны юмыг  худал болгож чадахгvй, олны жишгээс зєрvvд болж чадахгvй  хvн юм даа. Айхад аминд тустай гэж,  танихгvй, зангий нь мэдэхгvй юм болгоноос айж явагч хvн бий гэж хэлээд за бидний зам хол, ус урт, газраа дєхvvлж vзье  дээ гээд давааны ар уруу буухад нь Залуудай,
- Манай єрх айлыг хирис дайрахад осолдсон хvнийг оршуулахдаа  Оодой євєє эд нь эзнээ дага гэж арьсан гутал чархий нь хутгаар шарх оруулж  байсан. Эд нв бvтэн бол, сvнс нь гардаггvй юм гэж надад хэлж байсан. Танай нутагт бас тийм ёс бий юv?  Гэхэд Бух
- Тийм байлгvй яах вэ? гэлээ.
- Тэгвэл тэр арьс нь нэг л ангийн арьс байгаад хэдэн хvний чархи гутал хийхэд , гутал тоолон сvнстэй болчихдог нь ямар учир билээ?  гэж асуулаа.
- Тэр нарийн учрыг би мэдэхгvй ээ, хvv минь. Чи Оодой євгєнєєсєє  л асуудаг юмсанж. Над мэтийн хvн, далд нууцын учрыг яаж мэдэх вэ? гэлээ.
- Чингээд нэг  хэсэг чимээгvй явснаа Бух євгєн, Шонхолой, Залуудай хоёрын зvг
- Далай их дайд дэлхийд дая олны мэдэхгvй юм аль олон байгааг тоочиж яаэ барахав? Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр гэж хожим хойнын хvн учры нь олж, хужры нь тунгаах  цаг ирэх юм биздээ.  Хоёр хєлт амьтан дотор алмас гэж  огт гал мэдэхгvй vг хэлгvй амьтан байхад гал мэдэх боловч цахиур  хавирч асааж  чаддаггvй, манаж залгадаг Шар махчин байна. Цахиур хавирч дуртай цагтаа гал асаадаг манай Чонос, Шарнууд, Ихэрэс гэх мэт омогтон байна. Бодвол анх алмас шиг л амьтан байж, хожим Шар махчин шиг гал манадаг цаашилсаар яваад цахиур хавирч гал асаах ухаан олсон байх ёстой. Тэгэхээс анхнаасаа  Шарнууд, Чонос, Ихэрэс мэт л цахиураар  гал хэзээний асаадаг байгаагvй байх гэж  би бодож явдаг. Манай Шарнууд Чонос, Ихэрэс омогтон  огт мэдээгvй, нум хор годоль бид одоо Хорчин омгоос олж аваад сурч мэдээд, эзэн нь болоод, явна шvv дээ. Нутагтаа би мэнд  хvрвэл, харь газар, хол нутаг vзэж, нvд тайлсандаа , Ихэрэс омгийн хvний vзээгvй сонин , аж тєрєн амь хаацайлахад нь  тустай сонин зvйл нилээдийг олж мэдээд, омгийнхоо ах дvv нэртээ сурган таниулах гэж явна шvv дээ. Манай Ихэрэсийн vлгэр  онтохонд тэнгэрээр халин нисдэг гvн далайн ёроолд  ордог чадалтай их эрс гардаг. Би тийм хvнийг vзээгvй. Yлгэрт байсан юм гэж итгэдэг. Хожим хойно, хэт холын цагт над шиг эгэл євгєд  чбас тийм чадалтай  болж, агаар тэнгэрээр халин нисээд гvн их далайн усан дотор том загас шиг явах чадалтай болох цаг байж магадгvй юм гэж боддог. Хvн гэдэг хорхой –гайтай ухаантай  хорхой шvv. Бяр хvчээр эвэртэн, сvvлтэн, араатан, соёотон  амьтныг гvйцэхгvй боловч, ухаанаар , хамтын санаа , хvчээр даваад байгаа юм шvv. Хирисийн хvv тєрєхєєсєє эвэр ургах бондгортой тєрдєг бол хvний хvv тєрєхдєє хутга сvх атгаад тєрєхийг би vзээгvй. Амиа хаацайлж мод чулуу барьж сурснаасаа хойш  аргалсаар байгаад хутгатай, сvхтэй, нумтай,  годольтой болжээ. Хожим юутай болохы нь миний ухаан  гvйцэхгvй, санаа хvрэхгvй боловч, олон vеийн  олон аавын хvv , одооныхоос сонин сайхан юмтай  болох байх  гэж бодож явдаг даа. Ийм  байна  даа хvv минь.  Авынхаа байгаад нvн таньж, газрын холыг vзэж явах нь  сайхан шvv. Тэгээд чамайг аавыгаа дагаж, намайг vдэлцэнэ гэхэд  би дотроо их л тоож  баярласан. Араатан дайсан байгаа цагт хар санаа аминд тустай боловч дотор сайтай , хvн сайтай, байх нь тун чухал юм шvv хvv минь, гэж хэлээд одоо тєр дор голын хєвєєнд нэг vдэлнэ байгаа. Газар хол, аян урт. Амарч явах хэрэгтэй гэлээ. Бух євгєний тэр vгий нь сонсоод  Залуудай  хvv сайхан дотортой тэр євгєнд улам ч сэтгэлтэй болж хэлсэн vгэнд нь тун ч сонин сэтгэгдэл тєрж явлаа.
Голын эрэг дээр бууж, урд шєнийн бодонгийн шарсан гуянаас идээд, иддэг vндэс тємс ухаж, галын нурманд булж идээд, уснаас ундлан  сууж байтал  тэр голоос ус уух гэж тахь орж ирлээ. Хvнээс нилээд холхон байсан боловч vнэрий нь аваад, хамраа дуугаргаж, vргэн цочиж, доошоо нилээд зайлан уруудаад, сая ус уув. Хєлнийхєє хурданаар л хар амиа хаацайлж явдаг тул, єчvvхэн чимээ гарвал сэрэмжилж, аягvйхэн vнэр гарвал, ямар аюул учруулах нь энэ  билээ ?  гэж насан турхар болгоомжилж явдаг тэр зэрлэг адууг  хараад, Залуудай их л єрєвдєж байв. Модны хаяанаас нэгэн их сvрэг зэрлэг vхэр гарч ирээд яаралгvй голын зvг билчсээр дєтлєв. Тугал бяруу нь голдоо , хойно урд нь  том том  бух явах байдал нь зохион байгуулалттай бєгєєд  дайснаас хамгаалан  явж байгаа шинжтэйг айван тайван харж суухад  Залуудайд  сонин  санагдаж  байв.  Тахийн аймхай  цочимтгойг бодвол  vхэр гєрєєс чадал  хvчээ мэдсэн, олноороо сvрэглэж явбал, хирийн  дайсан халдаахгvй зохион байгуулалттай нь аятайхан санагдаж байлаа.
- Чингэж байтал , модны захын нэг хадан хушуу тойроод хvрэн шар олон юм усны зvг чиглэн гарч ирсэн нь гурван аянчны анхаарал татав. Хэдэн зуун арслан заан ус уухаар ирж,  голын хєвєєнд эгнэн ороод,  ус ууцгаан яв явсаар усанд орж хушуугаараа ус сорж, бие дээрээ тургин асгаж эм арслан  заан нь тугалаа дагуулан усанд шумбахад , vхэр гєрєєс хэдийн зам тавьж зайлаад, тхь хатиран уруудаад єгчээ. Арслан заан, ерєєс хvн амьтанд хамаагvй халддаггvй тул, гурван аянчин холоос тэр сvрэг зааныг харж суув. Сvргийн удирдагч хэдэн хєгшин арслан зааны бие нь сvртэй том, соёо нь хоёр vзvvр нь гадагшаа мушгиран , урт хушуу нь том могой мушгилдаж байгаа юм шиг . Усанд ороод сэлvvцсэндээ баярлан , зарим заан урамдан, хєндий дvvрэн хvнгэнvvлж хаданд цуурай татав. Голыг зvг хvрч ирсэн замд нь бут сєєг няц гишгvvлж, усанд ороход нь тэр хавийн амьтан бvхэн зайлж,  ус хvртэл  олон зааныг ороход савнаасаа  халин давалж байхыг  харахал ямар ч араатнаас айхгvй vлэмж их хvчтэн амьтны бvрэн шинж тєгс сонин сvртэй vзэгдсэнд, Залуудай тэдгээр  цэцэн, сэргэлэн, айван тайван , vлэмж биетэнтэй  шадардаж сайн болбол,  манай  Чонос єрхийнхєнд юутай сайхан болох асан бол ? гэж дахин дахин єчигдрийн сэтгэгдэл тєрж,  нутаг усандаа буцаж ирээд, арслан заантай танилцах  арга сvвэгчилнэ  дээ гэж бодож суув.
- Усанд орсон арсоан заан мєдд уснаас гарахгvй байх.  Бид газраа хороож vзэх vv дээ? Гэж Бухын хэлэхэд  Шонхолой, залуудай хоёр босож, зааны ар хойгуур нь ойрон гарахаар  зvглэж алхан явсаар% тэр сvрэг ирсэн замыг огтлон гарвал, хєлд нь хуга, няц гишгvvлсэн мод сєєг дунд нилээд хэдэн том могой няцарсан байв. Заан сvргийн замаар нилээд явж, хєндий уруудсаар тахь, vхэр гєрєєс , ороонго, зээр билчиж яваа талд ороод, тэр євс иддэг амьтан айван тайван билчиж байгаа нь  лав айлгах аюултай  араатан vгvйн шинж гэж санаа амар явсаар, нар баруунаа хэлбийж  буй тул, шєнийн араатнаас амь хаацайлах аятайхан газар эртхэн бууж vзэх юмсан гэж хоногийн  газар ажиглан явав.
- Талд хоноход араатан аюултай. Хад мод бараадах юм сан гэж  Бух євгєн  уул єєд  єгсєу vзье гэлээ.
- Тэр зєв, гээд Шонхолой, баруун талын модны хаяа барьсхийсгээд явъя гэж гурвуулойн зах чиглэн одов. Замд нь алд єндєр євсєн дунд хэдэн тоодог  дайралдсанд , Залуудай нэг том тоодог харваж, унагаагаад гэдэс дотры нь  гаргаж хаяад оройн хоол хийнэ гэж vvрэв. Чингээд модны  зах дагасаар явтал нь хэдэн мич модны ёроолоор ургаж байгаа жимс идэж байснаа, хvн хараад, эр мич нь дохио єгч дуугармагц, хэдхэн зулзагатай эм мич, яаран  модон єєд авиран гарч, хоёр гурван эр мич, модны ёроолд зогсоод vл таних  хоёр хєлтний зvг vе vе муухай урхирах дуу гарч , хэнхдэгээ шаан зогсов.
- Бид та нарт хор хийхгvй э –э – эй, та нараас ч айхгvй э –э – эй  , гэж Залуудайн хашгирахад, тэр эр мичин, мод тvшин зогсоод, чих тавин , хvний vг сонирхон чагнаж байв. Чингээд vл таних хоёр хєлт  амьтан тэдэнд халдах санаа vгvйг мэдээд, сvр бадруулж, урхиран хэнхдэгээ шаах нь зогсоод, холдож яваа аянчны хойноос модон дээр гараад нилээд удтал харж байснаа , гишvv дамжсаар модон дотор орлоо. Гурван аянчин явсаар нэгэн хадан хясааны ёроолд босоо хvнээс єндєр том дэвхгэр чулууны дэргэд хvрч очоод, энэ чулуун дээр гарч хоновол, муу хонгилоос дутуугvй. Арслан заан биднийг лав дайрахгvй. Хирис дайраад энэ том чулууг хєдєлгєхгvй. Дээрн ь гарч чадахгvй. Бодон ч хадран халдахгvй. Барагтай араатан  ч энэ чулуун дээр гарахгvй, санаа амар унтаж болох газар  байна  гэж Шонхолой тэр том чулууг нэг тойрч vзээд гурвуулаа дээр нь авиран гарч vзвэл гурав байтугай тав зургаан хvн зэрэгцэн хэвтээд байж болох єндєр давхар ургаа чулуу байв. Тэр чулуун дээр хонохоор шийдэж, эртлэн тvлш бэлтгэж хуурай гишvv тvvж, тоодгийнхоо маханд нэмэр болгох vндэс, тємс, мангир зэргийг тvvх завсар Шонхолой хус модны  vйс хуулж, дєрвєлжин сав хийгээд, чулуу тvvж, тоодгийн махыг vйсэн саванд хийгээд, галд улайсгасан  чулуугаар болгож шєоьэй хоол хийхийг зэхлээ. Хонох давхар чулуун дээрээ євсєєр хэвтэш зассаар байтал нар ч жаргаж, чулууныхаа євєрт авирах чулуу тавиад  гал тvлж, улайсгасан чулуугаар тоодгоо хорхоглож, хоолоо хийж идээд, галдаа тvлээ нэмээд, vдшийн сэрvvнд  тvvдгийн илчинд тун аятайхан сууж, орчин тойрны vнэр чимээнд  хамар чихээ талбин суутал, хvн шиг амьтны vнэр ханхлах шиг болж, садан дйасан алин нь болох бол? Гэж байтал хажуугаар нь бас нэг махчин амьтны vнэр гарлаа.
- Бартай л адилхан vнэр гаоаад ирлээ. Ойд яваа хvний хойноос мєрдєж яваа юм билvv? Гэж Шонхолойн нам дуугаар хэлтэл, нэг муухай дуу хангиналаа. Амь алдаж байгаа хvний ёолон бархирсан дуу шиг бєгєєд гаслан хангинах тэр дуунаар Залуудайн бие зарсхийж, гурван аянчин зэмсгээ шvvрэн, хаанаас аюул ирэх нь вэ?  гэж тэр дуу гарсан зvг  ширтвээс, ой дотроос хvн  шиг хоёр амьтан сандран гvйж гараад галын зvг сандан мэндэн гvйв. Байдлы нь харваас, шовтон мєртэй, бєгцгєр нуруутай туранхай  биетэй, зантгар толгойтой ажээ. Гартаа нэг бороохой шиг юм бариад, маш айж хэлмэгдсэн шинжтэй. Нvд нь бvлтийж, амьсгал давхцан, галын дэргэд  гvйж ирээд, , гурван  аянчны дэргэд хошоод  том алхмын  хиртэй ойртоод, бvх бие нь чичрэн  зогслоо. Модон дотроос том араатны  ялан  бахархсан урхирах дуу гарч, олон цєєврийн улин хуцалдах чимээ сонсодлоо. Тэр чимээ сонсмогц , ойгоос гарч ирсэн хоёр балтгар хvний царайл тэсгэлгvй эмээх байдал тодорч, аман дотроо  нэг юм шулганасанд  Шонхолой ,
- Бvv ай. Бидний энд айлтгvй гэж дуугарахад нь  тайван талбиун  дуугий нь сонсоод , тэр хоёр  алцгар хєєрхий  амьтны  дотор нь баахан уужирсан шиг. Амь авар гэсэн юм шиг , гурван аянчны єєдєєс харан зогсоход, галын наад талд , том давхар чулууны энгэр талд орж ир гэж Шонхолойн дохиход, дохиогий нь мэдэж, айж зовсон байдалтай орж ирээд, ойн зvг нэн сvрдсэн байдалтай харж, бvх бтие нь чичрэн дагжиж зогсов.
- Суу, гэж дэргэдээ газар алгадан  заагаад Шонхолой галдаа , дэргэдээ бэлтгэсэн тvлээнээс хийж,  тэр хоёр хєєрхий амьтны зvг  найрсгаар инээмсэглэн харваас, ядруухан бороохойгоо атгасаар, тэр хоёр амьтан дэргэд нь суугаад, дvржигнэн асаж байгаа  галыг баярлан харж, Шонхолойн зvг нэг юм шулганан, шvдээ ярайлган, нэг том соёоны дvрэм  хуруугаараа vзvvлэн, дvvлэн харайж юм барьсан байдал vзvvлэн дуугарахад нь, хутган соёот айхтар махчин  барт нэгийгээ бариулж сандарсан юм байна гэж гурван аянчин урхаарлаа.
- Тэгээд, Шонхолой, аман тушаагаа хоёр долоовор хуруугаа урт соёо шиг унжулан, нэг хуруугаа гозойлгож, хэдэн араатан бэ? гэж дохиогоор асууваас  тэр хоёр хєєрхий амьтан , хvний аймаг болох тул дохиог ухаарч, хочр хуруугаа гозойлгон  хутган соёот хоёр барт дайрууллаа гэж  дохиогоор мэдэгдээд, гурван аянчны єєдєєс юм шулганан  амь авар гэсэн байдалтай харахад, Бух єьгєн эрхий хуруугаа даран биеэ зааж, долоовроо  даран Шонхолойг зааж, дунд хуруугаа даран Залуудайг   заагаад, нэргvй хуруугаа заан, тэр хоёр ойн хvний нэгийг заагаад, чигчий хуруугаа даран нєгєє нєхрий нь зааж, таван хуруугаа зангидан , ойн зvг заасанд, тэр хоёр амьтан дохионы утгы нь ухаарч, хєєрхий царайд нь баяоласан шинж  тодров. Тэгээд муу бороохойгоо дэргэдээ тавин тvvдгийн халуун нєлєєнд  их л жаргасан байдалтай , гал єєд харж, хааяа ойн зvг хулгай  нvдээр харж  суухы нь  хараад Залуудай тун ч хєєрхийлєн єрєвджээ. Тэгээд халуун чулуун дээр мєєг тавин хайрч , тоодгийн махнаас єглєє иднэ гэж vлдээснээсээ  хоноц хоёр алцгар хvндээ халуун  чулуун дээр халааж єгсєнд, тэр хоёр баярлан инээж, маш амтархан, том томоор ам уруугаа чихэж, болсон мєєг, сонгино, цагаан  тємстэй мах агшин зуур залгилан идээд , дотор нь уужирч, санаа нь амарч сав нь дvvрсэн байдалтай, гурьан аянчны зvг тэсгэлгvй сайхнаар харан инээв. Гурван аянчин ч тав болсондоо бvл нэмэгдсэн шиг санагдаж хэлээ нэвтрэлцэхгvй боловч дохиогоор ойр зуурын юм нэвтрэлцэж болох байдалтайд баярлацгаав. Чингээд тэр ойн зvгээс хааяа хутган соёотын урхиралдах дуун сонсдох тул эртхэн чулуун дээрээ гарч авбал дээр юм уу даа? Гэж Бух євгєн , чулуун дээрээ гараад,
- Yгvй, энэ чулууныхаа гол дунд нь юмуу, ойн зvг хандсан нэг буланд гал тvлбэл болох юм байна шvvдээ гэхэд нь Шонхолой
- Тэр зvйтэй, гээд босов. Єнєєх ойн хоёр хvн, хаягдлаа гэж бодоод, царайд нь нэн айн сандарсан  байдал мэдэгдсэнд Шонхолой тэднийг тайтгаруулан тvлээгээ нэг заагаад, чулуу єєдєє нэг заасанд нь тэр хоёр амьтан санаа нь уужирсан бололтой . Чингээд Шонхолой, Залуудай хоёрыг тvлшээ чулуун дээрхи Бух євгєнд авч єгєхєд туслалцан, ганц бие алцгар намхан тул дээшээ сарвайж гар хvрэхгvй тул Бух євгєн , тэднийг дуудаж, наашаа гараад ир гэж дохин, гараа сарвайсанд , Шонхолой, Залуудай хоёроор дэмжvvлэн, тавхар чулуун дээр гараад, нєгєє хоёр анчны дороос єгч байгаа  моды нь  Бух євгєнийг дууриан дээш ататж авцгаав. Чингээд дорх  галдаа мод нэмээд шонхолой, Залуудай хоёр гартаа цучил  барьж, єндєр давхар чулуун дээрээ гараад, мод тийш харсан буланд нь  гал асаалаа. Єнєє хоёр ойн хvн гал асааж байгаа  аянчныг  хараад, их баярлан жаргасан байдалтай, аяарханаар инээж, гал дvржигнэн асахыг хvлээж суув. Галын гэрэлд Залуудай, тэр хоёр амьтны бороохойг  vзвэл, гар барьсан газар нь мєлийсєн, нилээд хатуу модоор хийсэн бороохой  байв.  Юм цохисон шинжтэй зарим газраа  амьтны цус  болж харласан тэр бороохойн  бариул  тал нь  нарийн шиг , нєгєє цохих vзvvр  тал нь арай бvдvvн бєгєєд иртэй чулуугаар цохиж зассан мэт байдалтай. Ойн тэр хоёр хєєрхий хvний бие нь хирдээ шєрмєслєг боловч, манай гурван аянчны ханхгар жээжтэй, єндєр нуруутай  чийрэг биеийн дэргэд сvр муутай,  нуруу нь хэтэрхий урт, хєл нь даанч богино бєгєєд хавирга мэт матигар. Бяр тэнхээгээр яасан чгурван аянчныг гvйцэхгvй. - Залуудай, Ихэрэс бух євгєн, Шонхолой эцэг хоёроос  нуруугаар нэг толгойн дайтай дутуу боловч, ойн тэр хоёр хvний дэргэд баатар хvн шиг vзэгдэн, тэр хоёр ойн хvн Залуудайн суганд  зулайгаараа арай, чарай хvрэх балтгар алцгар амьтан байжээ. Эрт балар уагт, гуравдагч галавын vе дэх ой модонд мичнээс хvн болсон ойн хvний дээдэс  нь чулуу хага цохиж, ирмэгтэй нэгээр нь зэмсэг хийж, мод бороохой хэрэглэж сураад, цєєн хэдэн vгтэй болоод, ой дотор идэх жимс ногоо, жижиг ан амьтан  олдох нь  хялбар  тул , элбэг хоолтойдоо дашуураад  асар хєгжиж чадсангvй. Тэр учраас цаг байдал єєрчлєгдєхєд , тэр байдалд нь зохицон боловсрох ухаан  чадал нь хvрэхгvй хоцрогдмол байдалтай хэвээрээ, гар хєл чдvй муутай, vг хэл нь ядуухан, бие бялдар нь ч vзэмж муутай,  болхи, ядуу хэвээр хоцорч, тал газар араатан  аюул бvр ч илvv  учир, талын байдалд оршиж чадахгvй, чийгтэй модон дотор оршсоор, талын хvн ойд орж ирэхдээ , Шар махчин шиг зарим  нэг нь  ойн хvнийг идшиндээ нийлvvлж, бусад арай илvv боловсролтой отог омгийн хvн гал мэдэхгvй, муу сайн бороохойтой, ирмэгтэй гонзгой чулууны  зvйлээр  хатгах, цохих зэвсэг болгосон, хєєрхий тэр ойн хvнийг амьтан чгэж боддоггvй байсан тул , махчин нэгэн аймаг омогтонд идvvлж баларснаас болж, тальын зvг зvглэдэггvй, ойд орогнодог ядуу аймгийн эдгээр хоёр хvнтэй манай аянчин дайралдаад,  эртний тэдгээрийн тvvх гарлыг яаж мэдэх  ажээ.  Тэр хоёр хєєрхий амьтан ч эртнийхээ тvvхийг яахан мэдэх ажээ. Мэддэгээс, ойд хэрэн аж тєрж, юм болгоноос айж, гагцхvv єєртэйгєє л омог нэгтэй  ойн хvнээс айдаггvй амьтан байжээ. Тэр vдэш,  ойн захад сєєг дотор  ойртоод, модон дээр хонох газраа олж амжаагvй явж байтлаа эцгийгээ хутган соёотод бариулж, ухаан амигvй зугатааж, гал хараад гvйж ирэн  уул талын гєрєєчин хvнтэй анх тулгаран учрахдаа, нэгий нь барьсан хутган соёотоос арай ээлтэй, єєрсєдтэй нь тєстэй амьтан  гэж  ядуу ухаанд нь орсон ажээ. Чингээд гурван аянчны  галд болгосон  хоолы нь идэж,  хорхой мэт єчvvхэн амиа  тэдэнд даатгаж, галын нь дэргэд дулаацаж, гэдэс цадаад, гурван аянчинд их л  итгэж тэсгэлгvй элэгсэглэжээ. Чингээд ойын бэрх амьдралд  vхэх зовох  нь жирийн хэрэг тул, нэгийгээ араатанд бариулж амь гараад, сайхан билчээрт  билчихдээ , нэгийгээа лдсанаа тєдий л  их гашуудан зовдоггvй  ан адгуусан адил, саяхан наран жаргах vес гурван амьтан явж байснаа хоёр болсондоо нэг их шантрах байдалгvй, харин ч гурван чийрэг дайчинтай нийлсэндээ  дотор  нь уужирсан мэт байдалтай. Єндєр тавхар чулуун дээр авиран гараад, галын дэргэд дулаацан сууж байхдаа харанхуй ойд модон дээр хонодгоос нь зvйрлэшгvй  жаргалтай байгаа шинж мэдэгдэн, гурван аянчны єєдєєс тэсгэлгvй талархсан байдалтай харж суув. Чингэж сууж байтал, ойн зvгээс том араатны сvрхий vнэр ханхалсанд  галын ємнє сууж байсан  таван хvн цєм зовнин,  ойн зvг ширтвэл, хоёр хутган соёот эр, эм бар гарч ирэв. Ойн нэг алцгар хvнийг барьж идээд, гэдэс нь цадаагvй бололтой .  Тэгээд галын vнэр, хvний vнэр аваад хvний vнэр нь саяхан барьж идсэн  амьтантай нь  адил тул  бас барьж идэх санаатай , ойртон айсаж яваа бололтой. Хоёул тавхар чулууны євєрт тvлээ нь барагдаж, , гэрэл гэгээ нь буурч байгаа тvvдгийн ойр хvрч ирээд, єндєр чулуун дээр галын захад  сууж байгаа   хvний єєдєєс харан, эм бар нь амаа ангайн, нган, гэж эвшээгээд, галын дулаан илчийг таашаан суниажээ. Эр бар нь чулуун дээрхи хvний хєдлєхєд ууртайгаар урхиран, сvvлээрээ гуяа ширвэжээ. Ойн хоёр хvн, тэр хоёр барыг хараад, нэгийгээ бариулсан сэтгэгдэл тєрж, царай зvс нь vнсэн  хєх болж, нэн социн хэлмэгдсэн байдал мэдэгдсэнд Шонхолой єндєр дуугаар барыг
- Ва, аминдаа хайртай бол , зайл, гэж хашгирахад нь эрэгчин бар нь муухайгаар урхирав. Гурван аянчин нэгэн зэрэг хавчаахай нумаа шvvрэн, єргєн хэнхдэг рvv нь харватал, бар дvvлэн сум ч элгэнд нь шигдэн, бар чурд хоёр хєлєєрєє єндєр ширээ чулууны ирмэгнээс савардан, амнаасаа цус сахруулан ход хоёр хєлєєрєє чулуу маажилж,  єєдєє толгойгоо єндийлгєтєл, Шонхолой чулуун сvхээ хоёр нvдэн хооронд нь тас хийтэл буулгав. Бух єьгєн барын суга уруу  жадлаад, суга татах завдалгvй байтал, ард нь байсан  ойн хоёр хvн  сандран бархирч, єлєгчин барын толгой давхар чулууны дороос овгос гээд гарч ирэхэд, Залуудай хаш тэнигэр сvхээрээ хоншоор дээр нь тэнхээ мэдэн буулгаад  орхив. Хоёр бар агшин зуур дєлд орж гэнэт барын доошоо ойчиход Бух євгєн жадаа алдаж, єєрєє заяатай ойчсонгvй. Шонхолой шvvрэн татаж Бухыг тогтоож авчээ. ХОёр догшин араатан дайран довтолж, тvvнийг няцаасан энэ явдал, хэдхэн хором дотор болсон хэрэг бєгєєд, гурван дайчин яаран  нум сумаа шvvрэн доошоо єнгийн харваас, гэнэт бар нь ойчоод , босож ядан тарчилж байв. Єлєгчин бар эмзэг хоншоороо хага цохиулж, шархнаас нь олгойдох цусанд хоёр нvд  нь юм харахгуй болоод , сvvл нь тvvдэгт ороод халсандаа ухасхийж, тавхар чулууны ёроол толгойгоороо тvс хийтэд мєргєєд, ргvv євчин туссан юм шиг сvvлээ даган эргэж эхлэв. Гурван аянчин, єндєр чулуун дээрээсээ дорх тvvдгийн гэрэлд хоёр барыг харваж,  хэдэн сум тавимагц єлєгчин барын хойд хоёр хєл нь хойшоо жийн шєрмєс нь таталдаж, цусаар бєєлжиж, урхирсаар хєдлєх нь  удаан болж% баахан муужирсан байдалтай боллоо.  Нєгєє гэнэт бар нь олон шархандаа б ас л муужирчхэдий бєх толгой боловч, хєл дээрээ тогтож чадахгvй, босон унан тарчилж байв. Том араатныг бараа болгон дагалдаж, чадвал юм олж идэх, явдал олзноос нь цус нєжийг нь ч долоож идэхийг горьдожявдаг цєєвєр чононцор мэт араатан тэр хоёр хутган соёотын барьж идсэн хvний гэдэс дотроос нь олж идээд уоам ч хорхой нь хvрч єлєн шvлсээ гоожуулж  байснаа єндєр тавхар чулууны ёроолд тvvдгийн гэрэлд хоёр хутган соёотыг чулуун дээрх амьтан єєд цоройж vсрэн халдахы нь хараад, чулууны євєр талд  эргэж тарчилж байхы нь ойртон ирж, гайхан харцгааж оцойн сууж байгаагий нь чулуун дээрээсээ гурван аянчин галын гэрэлд ажиглан харж  Шонхолой ,
- Харвахад сум хайран юм уу даа? Ингээд л голоо тасартал тарчилж байтал бусад амьтан ч бидэнд халдахгvй. Халдвал энэ хоёрт л халдана   гэлээ. Ихэрэс Бух євгєн доошоо єнгийж хараад ,
- Ээ дээ тэр зєв байх, миний хайран жад, барын хаанд шигдээстэй, иш нь хугарч дахин ишлэх  л хэрэг гарав уу даа? Бидний хэдэн годоль ч гэсэн ингэж єнхєрч тарчилж байхад нь хугарч гvйцэх нь дээ. Манагаар жад годлио  сэлбэхгvй бол алсын аяны хvнд горьгvй шvv  гээд, тавхар чулуун дээрээ асаасан тvлээ нэмэн, толгойгооо гадагш нь , хєлєє галын зvг жийж гурван аянчны хэвтэхэд, нєгєє ойн хоёр хvн , бас дуурайж  хєлєє дотогш, толгойгоо гадагш харуулан хэвтээд, цєм ойн мод, шєнийн салхинд  орой нь шуугинас хийх анир, тавхар чулууны ёроолд хоёр хутган  соёотын гол нь тасраагvй, vхэж ядан тарчлах чимээ , цєєвєр,  шарнуудын улих гийнах дуу гарч байгааг  чагнасаар тєдхєн унтаад, хааяа хааяа босож, галдаа тvлээ нэмж байв. Шєнє дундаас хойш  чулууны ёроолын тvvдэг ч унтраад тарчилж байсан хоёр хутган соёотын тэнд юм ноцолдож архирах юм зулгааж зажлах, яс шажигнах чимээ гарах болсныг  Залуудай нойр дундаа сонсож єнєєх хоёр догшин араатан, чоно нохойд идvvлж байгаа юм байна гэж бодож хэвтлээ. Бух Шонхолой хоёрыг шєнє босож галдаа тvлээ хийх бvр, ойн хоёр хvн нойрмоглон инээмсэглэж  маш талархсан  сэтгэлээ мэдэгдэн хэвтэж, аугаа хvчит хань нєхєдтэй болсондоо  их л баяртай байжээ. Yvр цайх vес гурван аянчин босоод, чулууны ёроолд  єнгийн харваас, шєнийн олон цєєвєр шарнууд чбайхгvй, хоёр хутган соёотоос гагцхvv том соёот ясан толгой, хэдэн яс vмхий гэдэсний тєдийхєн vлдээд, хэдэн хугархай сум, , соёо шvдний ором орсон  Бухын жад хєсєр хэвтэн авай. Чулуун дээрээс гурван аянчны  нум сумаа агсаж, сvхээ барин буухад , ойн хоёр хvн бас дагалдан бууж, хоёр догшин махчин бараас vлдсэн сэг ясыг гайхан  харж, аянчныг сумныхаа чулуун зєв, хирисийн эьрээр хийсэн зэв євс шороон дунд эрэхэд нь учрыг мэдэж эрэлцэн туслав. Зэвээ олоод, Бух Шонхолой хоёр дутуу сумаа нєхєж хийхээр тогтож, годольд хэрэглэх мод тайрахаар одов. Залуудай єглєєний хоолонд идэх вм олох гэж, ёvхээ бvснээсээ агсаад, нум сумтайгаа ойн зах чиглэхэд нь ойн хоёр хvн бас дагалцах гэсэнд Бух євгєн
- Наадуул чинь хэл ам мэдэхгvй харь омгийн хvн. Чамайг ганцаараа явахад чинь басаж, нум сумы чинь булаана гэж оролдож магадгvй. Танихгvй газар , хэл мэдэхгvй  хvнтэй болгоомжлох хэрэгтэй. Наад хоёр чинь биднийг дагаж, идэх жимс, тємс тvvг гээд дохиогоор тэр хоёр ойн хvнийг хамт явъя гэж зангахад нь тэр хоёр  алцгар хvн инээмсэглэн, Бух , Шонхолой хоёрыг дагав. Балар цагийн ой  шугуй , тал хєндий ан амьтнаар маш элбэг тул  Залуудай ойн захад бєр гєрєєс vзээд,  салхин дороос нь сэмхэн гэтэж годоль  харвам газар ойртоод хоёр гєрєєсний нэгий нь ганц сумаар унагаж, гол нь тасраагvй байсныг  сvхдээд  гэдэс дотры нь гаргаж, гєрєєсєє vvрч, урд шєнє хоносон давхар чулууныхаа тэнд хvрч ирвээс , тvvдгийн нурман дунд ганц нэг цог байсан тул vлээж, гал асаагаад, элэг шорлон шарж гєрєєсний хоёр гуяыг бас  шарж эхлэв. Чингэж байтал, модон дотроос єнєєх ойн хоёр хvн хиншvvний vнэрээр хvрч ирэхдээ, євсєнд хэлхсэн мєєг, бондгор бондгор газрын идээ авч ирсэнд , Залуудай тvvний нь авч галд халаасан чулуунд хавчин болголцов. Асар удалгvй Бух , Шонхолой хоёр нэг баглаа годоль хийх яргай шиг шулуун мод авчраад, цахиур чулуун хутгаараа  хальсалж, шvvрхий шарсан махнаас ойн хоёр хvнтэй хуваадцан , бvгдээрээ єглєєнийхєє хоол идэв. Чингээд гурван аянчин, гєрєєснийхєє цээж махыг тэр ойн хоёр хvнд єгєєд, явахыг завдтал, єнєєх хоёр хvн салан хагацах дургvй, аман дотрооо юм шулганасанд Бух євгєн инээж,
- Энэ хоёр маань манаас салах дургvй, хамт Бай кул хvрэх гэж байна уу  даа ? гэж тэр хоёрыг модондоо ор гэж дохиод, єєрсдийгєє хойшоо явна  гэж дохиход єнєє хоёр харин биеэ заагаад,  бас хойшоо явалцана  гэж дохиогоор заасанд ,
- Эднээ дагуулаад явах уу?  гэж хоёр нєхрєєсєє  асуув.
- Дагавал дагаг л даа. Хаа хvртэл бидэнтэй явахы нь vзье гэж Шонхолой , тэднийг хамт явья  гэж дохиход, тэр хоёр алцгар маш их баярлав. Чингээд хамт хэдэн хоног явахад, тэр хvн, хамар нь гурван аянчнаас бvр ч илvv. Араатан євс модонд байгааг ер андахгvй, их холоос vнэрий нь мэддэг байв. Бас ой модон дотор  идэх жимс ногоо,газрын идээ тємс мєєг олж танихдаа сvрхий чадамгай бєгєєд булаг шанд ус модон дотор олохдоо тун ч сурамгай байв. Бас эмт євс цэцэг навч vнднс танихуяа хэцvv тийм амьтан байв.Тэр учраас гурван аянчин бас тустай хань хамсаа болж ижилсэн дасалцав.Хижээлхэн нэгий  нь Yхvv,залуугийн нь Гекv гэж нэртэй юм байна гэж мэдэж авав.Чингээд Yхvv гэсэн нь шар шувуу гэсэн нэр юм байна. Гекv гэдэг нь Хєхєє гэсэн нэр юм байна гэж мэдэж авав. Юм дуурайхдаа сvрхий авъяастай залуу нь Yхvv Yхvv гэж дуугараад шар шувууны дуугарах,хєдлєх маягийг vзvvлэн Гекv, Гекv гээд хєхєє донгодох нисэх байдлын дvрэм vзvvлсэнд гурван аянчин тэр хоёр ойн хvнийг шувууны нэртэй хvн юм байна гэж мэдэж авсан билээ. Бух, Шонхолой хоёр тэр хоёр хvнд аятайхан бороохой хийж єгєєд нэг нэг цахиур сvхэнд модон иш гєрєєсний шєрмєс шандсаар тогтоон бэхэлж хийж єгсєнд тэр хоёр баярлаагvйгээр баярлаж хуучин муу бороохойгоо хаяв. 
Нэгэн єдєр таван аянчин баруугаараа их модтой , зvvн талаараа их асга , хад чулуутай хєндий уруудаж яваад тоо томшгvй олон хорхойд шилмvvсээ идvvлсэн хар модны захад хvрэв.Хvрэн хар єнгєтэй нvцгэн болсон нvдэнд тун жигтэй аягvй vзэгдэж,хэрэм буга гур зvр ойн олон ан огт дайралдахгvй  гагцхvv биедээ vстэй vй тvмэн муухай хорхой хар модны оройн шилмvvс идэн барж завсар цэггvй бааж байх нь модон дорх газар цєм тэр хорхойн хивдэс баасаар хучаастай, хєндийн євс ногоо хєхрєн харагдаж байхад нvцгэн модны шилмvvсгvй гишvv мєчир нь тоо мултарсан олон хорхойн шилмvvс хивэх найлзуур мєчир єєд уруу арваганан явах, баах гарилах чимээ нь намираа бороо орж байсан чимээтэй адил дуугарч чийг хєгцийн аягvй vнэр ханхалж байсанд таван аянчин бушуухан тэр газраас холдох гэж ширvvлэн алхалж байтал том дархийн хажуугаас араатны vнэр гарав.
-Ирвэсийн vнэр гарч байна гэж хэлээд  Шонхолой  жадаа барин ,тэр дархийн ойр нь салхины доод талаас ойртов.Бух ,Залуудай , хоёр хавчаахай нумаа саадгаас сугалаад нэг нэг сум онилон хойноос нь дагав. Тэгтэл Шонхолой одоо айлтншй гэж гараараа дохиод тэр дархийн ёроол тушаа хvрч очоод явган сууж доошоо шагайгаад ,ирвэсийн нэг зулзага шилэн хvзvvнээс нь атган нарнаж vзvvлэв.
Эцэг эх хоёх нь энэ хэдэн зулзагандаа баригдаад нvvн зайлж чадаагvй байх нь нэг их холдохгvй гєрєє хийж байгаа байх.Одоо болгоомжтойхон явъя гээд тэр зулзагыг хэвтэшинд нь тавьжээ.Yхvv Гекv хоёр хvрч ирээд ирвэсийн зулзага харангуут,сэтгэлд нь урд  ирвэст хорлуулж, отог омгийн хvн осолдож байсан нь санаанд орсон юм билvv, Гэнэт царай нь муухай болж хємсгєє зангидан, нvдний нь харц ширvvн болоод, бороохойгоороо цохилон алав. Гурван аянчин , тэр хоёр ойн хvнээс, учры нь асууя хэл нэвтрэлцэхгvй, дохиогоор утга нэвтрэлцэхгvй тул арга буюу ирвэстэй тун их єшєєтэй л байж дээ  гэж хий таамаглаад, юм хамаагvй алдаггvй, албал хамаагvй хаядаггvй  заншилтай тул, тэр хоёрын маш хорсон алаад хаясан гурван зулзагыг авч гурвуулаа цахиур хутгаар туламлан євчєєд, бvснээсээ агсах, сав хийнэ гэж тєдхєн євчиж авав. Чингээд нэг хадан хушуу тойртол, нэгэн сvрэг vхэр гєрєєс бэлчиж байх нь харагдав. Зарим нь хэвтэж, сэвсээ хивж, зарим нь бэлчиж, хэдэн том бух, хааяа хааяа сvvлээ ширвэн зогсож, арваад тугал тоглон давхилдаж, нэг хєгшин бух хааяа тэр тугалын зvг харж, vе vе огцомхон  ууг, ууг, гэж  дуугарч байгаа нь болгоомжилж бай гэж сануулж байгаа юм шиг. Ил цухуйн vзэгдвэл vхэр гєрєєс, тугалаа харамнан дайруузай гэж, дээгvvр нь уулан тал дагаж, єнгєрдєг юм билvv гэж харж байтал, тоглож байгаа тугалын дэргэд євс ногоон дунд бараг мэдэхгvй хоёр цоохор юм хєдєлсхийх шиг болсныг Залуудай ажиглаад, Тэр тугалын барантай нэг хоёр цоохор юм хєдлєєд байгаа нь саяын дархин дор байдаг ирвэс vv дээ ? гэхэд нь Бух євгєн, єлсєж улангассан энэ хоёр ирвэс лав олон vхэрт алуулна даа, та нар vзээрэй, аягvйдвэл, тэр ирвэсээс болж бид ч vхэр гєрєєсєнд хєєгдєж мэднэ. Мод бараадъя гэж модны захад сэмхэн хvрч, єнєєх тугалд мярааж байгаа ирвэсийг ажиглавал, євсєн дунд мєлхсєєр, захын нэгэн тугалд ойртмогц дvvлэн vсэрч дээр нь буугаад, агшин зуур хоолойгий нь тас татжээ. Тугал хагас дутуу нэг мєєрєєд ойчлоо. Бусад тугал сvvлээ сєхєж, сvргийн зvг мєєрєн, дутаатал,  олон vхэр тэр унасан тугалын зvг дайран орлоо. Ирвэс єнєєх унагасан тугалаа шvvрэн  толгойгоо нэг хєдєлгємєгц, тугалын ар шилэн дээр тоохоод том том дvvлэн зугатаав. Нєгєє ирвэс нь ар хударгын нь хамгаалсаар vлдээд, тугалын захад ойр байсан нэг vнээ бусдаасаа тvрvvлэн ойртоод ирэхэд, єєдєєс нь урхиран дvvлж, нуруун дээр нь асаад, дєрвєн хєлийнхєє савар хумсаар маажлан, гvрээгий нь тасдах гэж ноцов. Амьд махаа уруулж євдєхдєє тэр vнээ муухай дуугаар мєєрєн, цовхчиж, нуруу зоон дээр нь мордсон ирвэсийг унагаах гэж оролдовч хvч хvрсэнгvй. Хачиг шиг наалдсан ирвэс хумс соёогоороо урсаар, vнээний гvрээ тасдаж, цус олгойдон бие нь шарваж эхлээд, тєдхєн ойчоод єглєє. Ирвэс тэр vнээг ойчиход vсрэн зайлаад, олон vхрийн дунд орж сандарчээ. Хойгуур, урдуур, зvvгээр, баруугаар нь давхиж явсан vхэр цєм тэр ирвэсийг бvслэн тойроод, хаашаа ч vсрэн зайлах аргагvй олон эвэр тойрон хашжээ. Чингээд нэг урхиран дvvлтэл, том бух толгойгоо сэгсрэн урт эвэрийнхээ vзvvрээр ирвэсийг єлгєж аваад, сэжмэгц дvvлсэн ирвэсийн  эрч, мундаг хvчтэй бухын сэжих хоёр таарч трвэсийн гэдэс хутгаар хага татсан юм шиг эвэрийн нь vзvvрт ангасхийтэл євчvvнээс сvvлээ хvртэл хага ярагдан, ирвэсийн толгой тvрvv  нь  унжирсхийн газар ойчлоо. Олон vхэр, тугал vvрээд дутааж яваа ирвэсийг мартаад, гэдсээ хvv татуулан ойчсон ирвэс дээр овооролдож, мєргєн гишиглэж гарваа. Хvн бас энэ vхэр шиг байдаг шvv гэж Бух євгєн тэр ирвэс дээр овооролдсон vхрийг хараад хэллээ. Дарж авбал цохих юмыг гаргахгvй, унаад хаашаа ч зайлахгvй, юман дээр овооролдон муугий нь vзэж, муухайгий нь дуудсаар, нєгєє юманд чадуулж орхидог шvv гэж хэлээд,
- Нєхдєє,  тэр тугал vvрсэн ирвэс бидний зvг  айсаж явна. Зулзагы нь алснаас хойш, энэ араатныг ч vгvй хийнэ байгаа? Гээд нумаа шvvрэн бvгхэд, ойн хоёр хvн учрыг мэдэж, бас далд газар хоргодон тосов. Тугал vvрсэн ирвэс огт юм vvрээгvй мэт маш хєнгєн хєдєлж, vсрэн дvvлэн давхисаар, салхины дээд талаас огт ажиггvй Бух євгєн дээр орж иртэл, хавчаахай нумын хєвч тас хийгээд хирисийн эвэр, зэвт сум, тэр араатны омруу нь тус шав хийгээд шигдлээ. Хажуунаас нь бас Шонхолой, Залуудай хоёрын сум хавирга бєєрєєр нь орж, тугал vvрэн дvvлсэн ирвэс амандаа хоншоороос  нь зуурсан тугалаа алдаж, єєрєє ч газар ойчоод єндєсхийхийн завдалгvй бас гурван суманд тусагдаж тийчилтэл, ойн хоёр хvн ухасхийж бороохойдож алав. Чингэтэл тvрvvчийн ирвэс дээр овооролдсон vхэр сvvлчийн ирвэсийг анчинтай дайралдан тулахыг хараад, довтлон ирсэнд таван аянчин, тэр vхрээс зайлаар модны зvг гvйхэд Бух, Шонхолой хоёр ирвэсийн барьсан тугалыг шvvрэн  гvйж, захын саглагар нэгэн модонд  хvрэнгvvт  яаран тэр модон дээр тугалаа аван гарлаа. Нєгєє гурван аянчин хойноос нь хєєсєн vхэр гєрєєснєєс дутаан бас ойр хавийн модон дээр гарав. Цус улайн vнэр авсан vхэр догширч, таван аянчны авирч гарсан мод тойрон мєєрч, шєргєєгєєд, ер зайлах санаагvй, модон дээр хvнийг єчvvхэн хєдєлмєгц  мєєрєлдєн, том том бух нь  тойрон мєєрєлдєж, газар ухаад салахгvй сахин эргэв. Цаг алдаад яахав? Гэж модон дээр тугалаа авч гарсан Бух, Шонхолой хоёр тvvнийгээ цахиур хутгаараа євчиж, нэг бух модон дороос нь салж єгєхгvйд, тугалын сэвстэй гэдэс гvзээг тэр бухны толгой эвэрт єлгvvлэн хаяв. Чингээд тугалынхаа мах єрєєлдєж, модны гишvvнээс ойчихгvйгээр єлгєєд бvдvvн гишvvн дээр аятайхан сууж аваад, сум ч цахиур хутгаа гаргаж, баглаатай годолийн мод засаж, хирисийн эвэр цахиур чулуугаар хийсэн зэв ээ годольд  тааруулж шєрмєсєєр бэхлэн, тогтоож суух зуур хааяа хааяа доошоо харж  байв. Хэдэн бух сахиад хэвтчихсэн зайлах шинжгvй тул Шонхолой , Бух хоёр хэдэн сум хийж, гvйцээд тугалынхаа нэг єрєєлийг модны доод гишvvнд бууж, зэргэлдээ модны ойн хоёр хvний зvг шидэхэд, тэр ойн хvн модонд асах авирахдаа шаламгай тул дор нь шvvрч авсанд ид гэж дохиогоор нэвтрvvлээд, сvхээрээ гишvv мєчир тайрцгаан , модон дээрээ гишvv дамнан , хэвтэх хэвтэр засаж авав. Тэгээд тугалынхаа єрєєлийг нэг гишvvнд аятайхнаар єлгєєд модны хаг тvvгээд нэг хэдэн хуурай гишvv тэр модон дээрээсээ  цавчиж аваад, цахиур хавиран, уул хаг хоёр хавсран vлээж, хоёр гурван гишvvний  vзvvрт гал асаагаад, тэр цучлаараа єлгєєстэй єрєєл махаа шарж борлуулаад, асаж байгаа модыг шатсаар богино болоход ондоо нэг хуурай гишvvг vзvvрээс нь асаан барьж, богинодсон цучлаа vхрийн зvг хаяж, vргээсхийх заваар, Залуудай модноосоо буугаад нэг ухасхийж, Бух Шонхолой хоёрын сууж байсан модон дээр гарч ирэв. Бух  гєрєєс хойноос нь хєєх гэж давхийгээд шаламгай залууг гvйцэж амжсангvй модон дээр гаргажээ. Гурван аянчин тэр бvдvvн модон дээр тугалынхаа єрєєлийг гурван гишvv нэгэн зэрэг барин шарсаар, тун аятайхан болгож, саглагар гишvvн дээр хэвтэр зассан газраа тохитойхон сууж, аятайхан хооллоод, нєгєє модон дээрхи ойн хоёр хvн ч тугалынхаа єрєєлийг ерєєс тvvхий мах идэж явдаг, гал мэдэхгvй амьтан болхоороо манай гурван аянчны шарсан махнаас дутаагvй амтархан идэж байгаа нь хутга огт хэрэглэхгvй болоод байжээ. Цахиур чулуун хутна хэрэглэж сурсан хоёр Чонос нэг Ихэрэс цєм цахиур, цєм хутга гаргаад, шарсан махаа аятайхан огтолж, vхэр гєрєєсєнд хєєгдєн ээрvvлсэн хvн гэмээргvй тохитой хооллож, модон дээрхи хэвтэр дээрээ хажуулаад, дор нь ээрэн ёахиж байгаа хэдэн тэнэг vхэр гєрєєсийг огт мартжээ. Чингээд нилээд удтал хэвтэж амраад, доошоо харвал єнєєх vхэр гєрєєс огт явах санаагvй сэвсээ хивж, хэвтэхэд Залуудай,
- Ам баахан цангаж байна. Ус уувал юутай билээ гэж горхины зvг харан санаа алдав.
- Yхэр холдоогvй цагт ус санах хэрэг биш. Бух євгєн инээмсэглэв. Аягvй бол энэ vхэр нар шингэхээс нааш зайлахгvй, шєнє араатан гvйдэлтэй явж болохгvй. Энэ модон дээр л хонох болно байх гэхэд,
- Тэгвэл энэ одон дээр л хонохоос доо гэж бvргэдийн vvр шиг хэвтэр дээрээ сунаад, хэвтэж алсын бараа харж байтлаа зvvн зvг хадан хясааны тэнд нэг хэдэн бараан юм хєдлєх шиг болсонд ажиглан хартал, нэг vзэгдэн , нэг далд орж, наашилж байгаа байдалтай ажээ.
- Тэр зvvн хойно нэг юм хєдлєєд байх шиг гэж авдаа хэлэхэд нь Шонхолой ширтэн хараад,
- Эр эм хоёр арслан байна. Манийг ээрсэн vхрийг хєєх юм ирж яваа юм билvv? Гээд гурвуул чимээгvй ажиглан хэвттэл, тэр араатан нь ойртож модон дээрээс харахад эр арслан нь бараан зогдортой, сvрхий том амьтан, дэргэд нь урт шар эм арслан зэрэгцэн явж байгаа нь хєдлєх байдал тун гавшгай.модон дор хэвтсэн vхэр гєрєєс тэр айсуй буй араатныг хараахан мэдээгvй тул санаа амар, сэвсээ хивж хэвтнэм бєгєєд vнээ тугал бэлчих нь бэлчиж, хэвтэх нь хэвтэж байв. Дээрээс нь харахад хоёр арслан зарим газар  хотгор дагаж маш хурдан давхиад vхэрт vзэгдэм газар мярааж гэтсээр улам орйтож, захын нэг залуу  vхэрийн нуруун дээр дvvлэн гарч, нуга даран унагаалаа. Тэр vхрийн амь тасран, муухай дуугарч газар пидхийтэл ойчих чимээгээр vхэр тугал, тvр хийтэл vргэж зугтаагаад, модны ёроолд хэвтэж байсан хэдэн бух ухасхийн бостол, эм арслан дvvлж нэг тарган гунж тоглож байгаа юм шиг унагаж авлаа. Хэдэн том бух зугтааж, байгаа vхрийнхээ арыг халхлан хамгаалж, арсланы зvг урт эвэрт толгойгоо бєхийлгєн урд хоёр хєлєєрєє газар ухаж, сєєнгє бvдvvн дуугаар мєєрєв. Эр арслан гаvар унагасан vхрийн хvзvvн дээр нэг хєлєє тавиад сvртэй том дуугаар урхирсанд эм арслан бас сvр нэмэн урхирав. Тэр хэдэн бух vхэр сvргээ бар ирвэсээс зоригтой хамгаалдаг боловч арсланаас баахан эмээн сvрдсэн байдалтай хялайн хялайн ухарсхийсээр vхэр сvргийнхээ хойноос тэмvvллээ.
- Хоёр арслан нэг vхрээ идэж бараад, эр арслан нєгєє vхрийг vvрээд, хадан хонгил уруугаа аваад явав. Аянчин ээрvvлж байсан vхрээсээ хоёр арсланы ачаар салаад, тэр хоёр араатны холдохыг сэм хvлээж байтал арслан ч  далд  орлоо. Нар ч баруунаа хэлбийлээ.
- Энэ газар лав энэ хоёр арсланы ан хийдэг нутаг байна. Ондоо том араатан энд байхгvй байх ёстой, хоёр арслан ч єнєєдрийнхєє  хоол олж идээд, маргааш єглєє ч идэх юмтай болсон хойно єнєє шєнє дєє  хэвтэшнээсээ гадагш гарахгvй байх. Эндээ хоновол бид шєнє ямар араатан хаанаас халдахав? Гэж айлтгvй. Шарнууд, цєєвєр иинэ бидэнд халдаж зvрхлэхгvй нь лавтай. Тэгэхлээр бид одоо яавал дээр вэ? Бух авгай эндээ хонох уу? газраа хороож нэг хэсэг явах уу? гэхэд нь Бух євгєн
- Энэ хорхойд идvvлчирсэн модон дунд хоносноос нэг баахан яваад vзнэ байх аа. Энvvнээс арай сэргэлэн гаvар хvрч хоноё гэхэд нь Шонхолой, Залуудай хоёр зэр зэвсгээ аваад доошоо буув. Ойн хоёр хvн гурван аянчныг модноосоо бууж, алсын зам хєєх санаатайг мэдээд, бас яаран бууж сvхээ аянчныг дуурайн бvснээсээ агсаад, бороохойгоо атгаж, найрсгаар инээмсэглэн дэргэд нь хvрч ирэв. Чингээд зvг барин алхсаар таван аянчин горхи дагаж амныхаа цангааг гаргаж, уснаас уугаад, хэдэн цvрх нугас харваж, усны шувуу маш олон тул бас баахан явах зуур хэдэн галуу харваж, оройн хоолны юмтай болж авлаа. Цаашлан алхмаар хулан, тахь, зээр, тэмээн гєрєєс бэлчсэн талаар явж, тэр олон амьтан айван тайван байгааг vзвэл лав аюулт араатан vзэгдсэн шинжгvй байна гэж баруунаа хэлбийсэн нарны ташуу гэрэл сацрагт хариуран харагдах талын толгод зvvн талд сvvдэртэй болж байгааг ажиглан харж, хонох газар сонгох санаатай явтал Залуудай хойд зvгт нэг сонин хэлбэртэй онцгой уул байхыг дэргэд нь очиж vзмээр санагдаж, Бух євгєн ч бас сонирхож цємєєрєє тэр уулын зvг чиглэв. Ойртох тусам  нь газар тун сонин хар бараан , хvрэн чулуу дайралдаж, хєєс шиг нvхтсэн байдалтай бєгєєд чанар маш хєнгєн. Уулын орой нь хутгаар огтолж авсан юм шиг тэгшхэн бєгєєд байдал нь овоолон босгосон юм шиг тэгш хэлбэртэй. Уулын хормойгоо бор гєрєєс, зээр бэлчин явнам бєгєєд хvн ойртоход цочих, vргэх шинжгvй харин ч сонирхон харах тул Шонхолой тэр байдлын ажин ,
- Энэ хавьд л лав хоёр хєлт хvн яваагvй газар байна. Танихгvй хvн, дайсагнах омогтон байх вий гэж зоволтгvй, бас аюултай араатан ч гайгvй байж магад газр байна. Саяын хоёр арсланий эзэлсэн газар нутаг юм болов уу даа? Гэлээ
- Энэ сонин уулын орой дээр гарч хоновол яана? Гэж Залуудай санал гаргаваас, євгєн Бух
- Тэгвэл тэгж vзсvгэй. Модон дээр хонож болдог юм, уулын орой дээр хоноод vзэхэд  яадаг юм бэ? гэж инээлээ. Тавуулаа тэр сонин хэлбэрт уул уруу мацан авирч орой дээр нь гартал тэр уулын орой нь нэг их том тогоо шиг бєгєєд гол дундаа тєгрєг нууртай, тэр нуур тойрон мод ургажээ. Гаднаас харахад тэр нуур тойрон ургасан мод огт харагдахгvй. Нуур хvртэд доошоо нэлээд уруудан буух тийм єндєр хvрээн дотор байгаа юм шиг хашаастай нуур байжээ. Залуудай тэр сонин уулын орой дээр нь буюу чухамлан хэлбэл, дотогшоо хонхорын гаднах зах дээр нь гараад, тэр гол дундах нууры нь хармагц,
- Юутай сайхан уран тогоо шиг бvтсэн уул бэ? гэж гайхан єгvvлэхэд нь Бух євгєн
- Нээрээ уран хvний хийсэн уран тогоо шиг уул даа. Хожим хойно энэ сайхан нутгийн эзэн болох хvн энэ сонин сайхан ууланд манай Залуудай шиг бас л уран тогоо гэж нэр єгєх болтугай гээд тэр уулын оройн тогоо шиг том гэгчийн хонхорын голд нь байгаа нуурын зvг уруудан буулаа. Бусад дєрвєн аянчин Бух євгєний хойноос дагалцан буугаад, нуурын захад очиж vзвээс, болор мэт тунгалаг сайхан устай, тэр нуур доош нь єнгийн харахад  хєлгvй гvнзгий, бусад нуурын ус нь эргээсээ холдож байж сая гvнзгий болдог аваас тэр уулын оройн голд нь  байгаа нуур, яг доошоо єрємдсєн юм шиг  эргийн аль ч талаас очоод vзэхэд доошоо эгц чиглэсэн хєлгvй гvнзгий устай байгаа нь Ихэрэс Бух євгєн, Чонос омгийн Шонхолой, Залуудай эцэг хvv хоёрт их л жигтэй санагдавч учир утгы нь  олж чадсангvй дэмий л гайхаж, ийм сонин газар байдаг ажээ гэлцээд нуурын захад модны ёроолд хонохоор болж, гишvv мєчир тvvж, цахиур хавиран гал асаах боллоо. Ижилсэн дагасан хоёр ойн хvн, цахиур хавирах бvр маш сонирхон гайхдаг тул, бас л Бух євгєнийг цахиур хавирч, уул дээр оч унаад, утаа гарч уул шатан хуурай хєвдєнд гал авалцан асахийг анх сая vзсэнтэйгээ нэгэн адил тэсгэлгvй сонирхон харж суув. Чингээд удалгvй гал дvржигнэн асаж, галуу нугасны єд ноолууры нь  зулгааж, гэдэс дотры нь цахиур хутгаар хагалж гаргаад, модонд шорлон, галын захад хатгаад илч нєлєєнд шарж болгох vес нар чхэдийн ороод, салхигvй намуун сайхан  бєгєєд єєдєє харахад хар хєх огторгуйд од нь тvгээмэл баахан доошоо харвал, хар хєх огторгуйгаас илvv бараан хар юм эргэн тойрон харлаж, гол дунд нь их дор нуурын захад тvvний хавьд модны ёроолд хvн сууж байгаа нь ямар сонин юм бэ? гэж Залуудай дотроо бахдан, Бух євгєнийг нутагт нь хvргэж єгєх гэж авыгаа дагаж, холын сонин аян хийж, урьд vзээгvй юмаа vзэж, их юм сурч яваа даа баярлан бахдав. Ойн хоёр хvн ч бас ийм сонин газар хоног тааралдсандаа баяртай байгаа мэт галын хажууд жарган сууж, нам дуугаар юм шулганалдан , шувууны мах болохыг хvлээж байв. Удалгvй шарсан шувуу мах ч болж  бvгдээрээ амтархан идэцгээгээд, Бух , Шонхолой хоёр галын хажууд хэвтцгээв. Залуудай тэр ойн хоёр хvний дэргэд суугаад тэдэнд хэл зааж, цаад хоёр нь хичээнгvйлэн суралцаж, хэлж єгсєн шинэ vгий нь шивнэн давтав. Чингээд бvгдээрээ  эрт сєнєсєн тэр галт уулын амсар дотор єрхєнд нь  тогтсон хєлгvй нуурын захад унтацгаав.
Таван аянчин єнжин хонон явсаар хойшоо урссан нэг том голын хєвєєнд хvрч vдлэх vес,Бух євгєн усны шувуу янз бvрийн загас нэн илбэг тэр голын ус харж баахан бодлого болоод,дагаж явсан хэдэн нєхєртєє
-Энэ том гол лав нэг хоёр гол мєрєн дамжаад манай нутгийн Бай  кул гэдэг их далайн нуурт хvрэх ус шинжтэй байна.Загасны нь байдалыг ажвал манай тэр Далай буурал аавын усанд байдаг загас байх шиг байна.Тvvгээр бодоход лав энэ голын ус,Бай кул нуурт ордог нь зайлшгvй болно.Нєхєд бид энд хонож єнжиж байгаад нэг сал хийгээд уруудвал,биенд амар аминд аюул багатай болов уу?би сал хийж чадна.Бvгдээрээ мод огтолж аваад сайн сал хийж дээр нь саравч босгоод нар бороонд зоволтгvй,саравчин доор унтах газар засаад галаа ч гэсэн сал дээр тvлээд явж болно гэхэд нь
-Сал дээр яаж гал тvлдэг юм бэ? гэж Залуудай сонирхон асуужээ.
- Манай Ихэрэс омгийн улс усанд хэзээний чадамгай , сал дээр чулуу шороо зузаалан, дэвсээд дээр нь гал тvлж болдог юмаа гэж инээмсэглэв. Чингээд Бух євгєний сонгон заасан мод огтолж унагаад, голыг зvг єнхрvvлэн аваачиж, бургас мушгин холбож сал хийв. Бух євгєн салаа залах залуур хийж, салхи борооноос хамгаалах саравч дархлаад, Yхvv , Гекvv хоёроор туслалцуулан гал тvлэх газраа хавтгай чулуун єр хийж, шороо зєєлгєн чулуугаар хашуулж бэлтгvvлээд, саравчин дотроо таван хvний хэвтэрэнд хєвд цагаалж, євс зэргийг дэвсvvлж , дээр нь ангийн арьс тавиулаад, тvлшинд хэрэглэх  , хуурай гишvv vйс, хєвд тvvлгэн сал дээрээ ачуулав. Залуудай тэр завсар сал хийж, байгаа дєрвєн хvний хоолны зvйл дааж, загас гєєгдєх, сэрээдэх, гэрдэх зэргээр загас барин, усны галуу , нугас харваж, Бух євгєний заавраар зарим том загас давсалж, зарим нэгий нь утаж хvнсний нєєц хийв. Галуу нугаснаас бас нэг хэсгий нь модонд єлгєж,  дор нь гал тvлэн, утаа шингээж, ялаа батгана сууж, vнэр танар орохгvй болгов. Загас, нугас, галуу жигтэйхэн элбэг тул , хvнс базаахын зэрэгцээгээр бас єглєє, єдєр, оройн хоол тасалдуулахгvй хийж , тэр загас шувууны махан хоолон дээр нь  Yхvv, Гекvv хоёр янз бvрийн vндэс тємс тvvж, элдвээр найруулан буйлуулсаар, сал хийж хэд хонох vес , таван аянчин хоол нэн  элбэг, хийх ажил ч нилээд их. Тэнгэр ч маш цэлмэг, газар ус ч тун тайван, ер аюулт  араатан огт vзэгдэхгvй, хэл ам, учир зvг нь мэдэгдэхгvй, айлгаж сандраах, байлдаж ядраах, харь омгийн хvн амьтан ч огт vзэгдэхгvй сайхан байлаа. Чингээд хамаг юмаа цэгцэлж сал дээрээ ачаад, салаа аргамжих сайн аргамж хийн гэж vхэр гєрєєсний сvрэг бэлчин буй зvг Шонхолой, Залуудай, Гекvv гурав очихоор болж, хоёр Чонос нум сум,  жад, сvх авч Гекvv  бороохой, сvх хоёроо аваад явах гэтэл, голын тэртээ бургасан дотор vхрийн чимээ гарч, олон vхэр усанд оров. Огт хvн vзээгvй бололтой, ер хvнээс айх сочих янзгvй, санаа амар ус уув. Бух євгєн Шонхолой, Залуудай хоёрыг даллаж, сал дээрээсээ дуудаад, голын тэртээ ус ууж байгаа, vхрээс нэгийг харвая гэж дохисонд хоёр Чонос сал дээр аяархан гарч харваас голын цаад талд ус ууж байгаа vхэр элбэг, хавчаахай  нумын сум тусам газар тул, гурвуул нэг vхэр харвахаар болж, зэрэг гурван сум тавихад, тэр vхэр, сандарч эргэтэл, бас гурван сум бєєрєнд нь тусаж, тэсгэлгvй євдєхєд, мєєрєєд голын захад гарах гэж зvтгэтэл, цаана нь байсан vхэр зам тавьж єгєхгvй тэр самбаанд бас гурван сум тусаж, vхрийн тэнхэл муудав. Бусад vхэр нь учир мэдэхгvй, урьд ємнє нь  алс холоос хvнд харвуулж vзээгvй тул, голын тэртээх хоёр хєлт хэдэн амьтнаас болж нэг vхрээ хvнд шарх олсныг огт мэдсэнгvй, дэмий л цусны vнэр аваад мєєрєлдєв. Шарх олсон vхэр эргийн тушаа баахан элс шавартай газар тохиолдсон учир шаварт шигдэн, муухай дуугарч ам хамраар нь  ус орж, цацаж эхлэхэд, бусад vхэр айн цочиж эрэг дээр гараад єгєв. Холхон байсан vхэр харин ажиггvй ус ууж,  гагцхvv шархтай vхрийн дор ус ууж байсан vхэр, цусны vнэр авч, баахан сандран ухарсхийв. Єнєєх шаварт шигдсэн vхэр,  хэдэн суманд тамир нь тасарч, гарах гэж оролдох тэнхээ нь тасарч, улам шигдээд, цацаж хахаж хэд муухай дуу гараад, усанд хэвтээд єгчээ. Бусад vхэр нь хорлох дайсан vзээгvй тул хамраа баахан шуухинуулсхийгээд , уснаас гарч, удалгvй цєм бургасанд далд ороод, ганц шаварт шигдээд vхсэн vхэр л эргийн усанд vлдлээ. Бух євгєн залуураа барин салаа хєдєлгєж, голын тэртээх бургасны захад хvрээд, vхрийн тушаа салаа ус єєд татаж зогсоогоод, толгойгий нь сvхээрээ салгаж, гэдэс дотры нь гаргаж хаяад, салдаа vхрээ чирэн ойртуулж гаргаад, ус урсгал даган уруудлаа. Бух євгєн залуураа барин, Шонхолой vхрээ сал дээрээ євчиж, Залуудай , Yхvv, Гекvv гурав махы нь эвдэхэд туслалцав. Ийм бэлэн юм олдох гэж юутай сайхан хэмээн Бух євгєн баярлаж, салаа аргамжих ч юмтай боллоо. Хvнсний хойноос ч зоволтгvй боллоо гэж их л урамтай явав. Yхvv, Гекvv хоёр бас их баярлацгааж, салаар явж vзээгvй, ойн тэр хоёр хvн , нар салхинаас халхлах саравчтай, зєєлєн гэгчийн хэвтэртэй, сал дээр суугаад явахдаа , vзээгvйгээ vзэж, тун ч хєхvvн явжээ. Бух євгєн Шонхолой, Залуудай хоёрыг салын залуур барихыг заан сургаж, ээлжээр залах боллоо. Yхvv, Гекvv хоёр , Залуудайтай тун сайн болж, салын залуур барих ээлж тохиолдоход  дэргэд нь суулцан, ямар газар хаашаа залдагий нь сvрхий ажиглаж, бас Чонос vг заалган тогтоохыг их хичээж, Гекvv нь Yхvvгээсээ илvv авъяастай тул ойр зуурын юм ярьдаг болж эхэллээ. Нэгэн єдєр таван аянчны уруудаж яваа гол нь єєр нэг том голд цутган  ороод, зvг нь мєн л хойшоо урсах тул Бух євгєн ,
- Одоо санаа зоволтгvй. Ус бvхэн хойшоо цутгавал манай зорьсон их Бай кул нуурт цутган орно гэсэн vг. Харин сал явж болохгvй боргио  дайралдвал осолтой шvv. Усны чимээ их болж, урсгал ширvvсээд ирвэл намайг унтаж байсан ч мэдэгдэнэ шvv гэж  Залуудайд захьжээ. Салаар явахад тун таатай, биеэнд зvдэргээнгvй тул Бух , Шонхолой хоёр хавчаахай нумандаа хэрэглэх сумны млд сайхан хатааж  засаад, хирисийн эвэрээр олон зэв хийж авлаа. Гекvv тун авъяастай тул сумны мод засалцах, хирисийн эврээр зэв хийхэд туслалцсаар нилээд дvйтэй болсоэ тул Шонхолой нэгэн єдєр  монос огтолж, хавчаахай нум хийж єгсєнд, Гекvv баярлаагvйгээ  баярлаж, сум онилох татах зэрэг барил заалган, салыг эргийн бургаснаас уяж, vдлэх vес Залуудайгаар заалган харваж vзээд, зэвгvй булцуут годлиор бай харваж сургууль хийх боллоо. Yхvvд Шонхолой Дvvгvvрээр чулуу чулуудахыг зааж єгсєнд ойн тэр хvн бас сонирхон баярлаж, сал дээрээсээ чулуу дvvгvvрдэж, явдаг болоод нэг мэдэхнээ сvрхий дvvгvvрчин болж орхилоо. Нэг орой Бух євгєн залуураа бариад, єргєн голын хоёр эргийн бургасны  навч намаа, зєєлєн салхинд шуугинахыг сонсон явах vес Залуудай дэргэдээ суусан Yхvv, Гекvv хоёроос
- Та хоёр тэр нэгэн vдэш, махчин барт нэгийгээ бариулаад, манай гал дээр гvйж ирэхдээ, хаанаас хаачиж явсан билээ? ямар омгийн улс болох байна та нар чинь ? гэж асуусанд Гекvv
- Чоносын vгээр хэлбэл, бид ойн хvн гэдэг. Ойн хvн дотроо бид Хумка гэдэг омогтон. Хумка гэж нэг шувууны нэр. Yхvv гэдэг шувуу бас Хумка гэдэг  шувууны нэг зvйл. Манай хумка омгийн хvн олон байсан. Манай нэг хvн ойд хадын хvний ємсдєг юм олоод биедээ ємсєєд, тэр хvний бvх бие нvvр гарт муухай юм гарч, толгой бие , наранд халсан чулуу шиг халуун болоод vхсэн. Хумка хvн цєм vхсэн. vлдсэн хvнийг урт гартай, шар vстэй  хvн идсэн гэхэд Залуудай
- Шар махчин гэв.
- Манай Хумка хvн , тэр урт гартай талын хvнийг хvн иддэг хvн гэдэг байсан.Их айдаг байсан. Тал газар манай Хумка хvн явдаггvй. Хvн иддэг шар vстэй хvн ойд орж манай Хумка хvн харвал барьж иднэ. Хжмка хvн талын шар vстэй хvнээс их айна. Yнэрээр мэднэ. Yнэр их муухай. Yхvv, Гекvv Хелаки хvн иддэг хvнд баригдсангvй амьд гарсан. Тэгээд  Хелакиг тэр шєнє ийм урт соёот юм барьж идсэн. Yхvv, Гекvv  их айсан. Танай гал харсан. Танай галд гvйж ирсэн. Хvн иддэг хvний галд ирсэн  гэж их айсан. Танай vнэр , хvн иддэг хvнээс ондоо байсан. Yхvv, Гекvv амь гарсан. Одоо Хумка хvн Yхvv, Гекvv байна. Бусад Хумка хvн муу євчгєєр vхсэн. Би нvvр гар ийм болсон гэж  цэцэг євчний хомхруу , хогжруу дvрслэн vзvvлсэнд Бух Шонхолой Залуудай гурав тэр ойн хvний Хумка омогтон бодоо євчин халдаж, хиар vхсэнийг мэдэв. Гекvv бас сэтгэл нь ихэд хєдлєн, сайн сураагvй Чонос vг нь цєєдєх газар гар, толгойгоороо дохин зvс царайгаа ярвайлгах, зэргээр vгийн дутууг дохио, хєдєлгєєнєєр  нєхєж, цааш нь vргэлжлэн ярьсан нь
- Yлдсэн Хумка хvнийг талын урт гарт шар vстэй хvн идээд, Хелакийг  урт соёот идээд, одоо Yхvv, Гекvv амьд vлдсэн. Гекvv Залуудайн явсан газар явна, суусан газар сууна, унтсан газар унтана. Yхvv бас Гекvvгийн явсан газар явна, суусан газар сууна, унтсан газар унтана. Yхvv бас Залуудайд дуртай, Залуудайн авд дуртай. Бух авд дуртай. Гекvv бас залуудайн авд дуртай, Бух авд дуртай гэхэд нь гурван аянчин , тэр ойн хvний Хумка омогтны гашуун тvvх сонсон сэтгэл уяран хєдлєв. Чонос, Ихэрэс омогтон Ойн хvн Хумка нараас илvv чадалтай, илvv олон хvнтэй, илvv боловсролтой омогтон гэж санахад сэтгэлд нь сайхан бєгєєд Хумка омгийн хамгийн сvvлчийн хоёр хvн vлдээд, Чонос , Ихэрэсийг дагаж яваг гэж бодоход сонин санагдав.
Таван аянчин салаар уруудсаар олон хоног саадгvй сайхан явж, илэх хоол элбэг, бие чилээгvй, санаа амар аялж, Yхvv, Гекvv хоёр мэдэгдэхvйц тэвээрч махаллаа. Гекvv инээж, Залуудайд Хумка хэлээрээ нэг юм хэлсэнээ чонос vг болгон єгvvлрvvн
- Хумка хvн Чонос vг мэдвэл, Хумкагаар бодоод Чоносоор хэлж болно. Чонос vг олон. Хумка vг олон vгvй. чонос vг Хумка vгэнд vгvй. Жад гэж Хумка vгэнд vгvй. Нум гэж хумка vгэнд vгvй. сvх гэж хумка vгэнд vгvй, сал гэж хумка vгэнд vгvй. Чєрхи гэж хумка vгэнд vгvй, хутга гэж хумка vгэнд vгvй, олон vг vгvй. Чонос хvн чоносоор бодоод хумкаар хэлбэл, олон чонос vг Хумка vгэнд байхгvй. Гекvv , Yхvv  vхнэ гэж уйтгарлан хэлэхэд, Залуудай сэтгэлий нь засах гэж,
- Гекvv - ийм тарган, махтай болсон. Yхvv бас ийм тарган болсон. Ойд ойн хvн олон бий . Хумка хvн олон болно. Гекvv бие сайн, Yхvv бие бас сайн гээд Гекvv чи тvрvvн юу гээд инээсэн бэ? гэхэд нь Гекvv
- Талын урт гартай, шар vстэй хvн, Хумка хvнийг барина, эндээс барина. Энд сайн байвал иднэ гээд Залуудайн ирvvнээс барьж vзvvлсэнд, Залуудай инээж,
- Гекvvгийн эрvv их зузаан болжээ гэхэд нь Шонхолой, Бух хоёр
- Гекvv нээрээ хэлж байна шvv.  Шар махчин хvн барьж идэхдээ  эрvvгий нь  тэмтрэн vзээд, эрvvний єєх зузааныг урдаар иддэг гэж vнэн шvv гэлээ. Чингэж явтал, єргєн голын эргийн хоёр талд хадан хясаа vзэгдэх болж, урсгал баахан ширvvдлээ. Бух євгєн салын урд vзvvрт очиж зогсоод, урлах замаа ажиглан харж,
- Одоо боргиотой газар ойртлоо. Би залуур барья. Та нар хатгуур мод бариад, миний залуурт тусалж, хатга гэсэн газар зэрэг хатгаарай гэж , хєєсрєн буй усны урсгалыг ажиглан, голын урсгал нь,  усан дунд энд тэнд цухуйж байгаа том ургаа чулуунд мєргєж хєєсрєн буйг сvрхий ажин чулууны завсраар салаа гаргах гэж байдаг чадлаа гарган оролдов. Чингээд нэгэн хэсэг ургаа чулууны завсраар салаа гаргатал голын єндєр эрэг дээр бороохой, жад, чулуу барьсан нилээд олон хvн салчныг  бургасны завсраар даган гарч ирсэн бололтой.
- Ээкvvр кvvр бисийс?
- Ийдvv комоннеэ ?
- Эргийн улс хашгиралдан, эрэг рvv зал гэж Бух євгєнд дохин дохин хашгиралдаад , vгий нь эс дагасанд чулуугаар чулуудаж гарав. Зарим нэг нь ахар жад шидэцгээн, Yхvv чулуунд цохиулж, ус уруу ойчтол, Шонхолой шvvрэн барьж, саравчин дотроо оруулж авав. Залуудай, Гекvv хоёр  хатгуур модоороо Бух євгєнд тусалж, Гекvv нь чулуунд хацраа хага цохиулан цус гоожуулж байтал, Бух євгєн бас нэг ахар жадаар хєлєє шархдуулж, Шонхолойг дуудтал , Шонхолой хавчаахай нумаа авч,  харваж нэг хvнийг унагаад, нэг хvний ахар жадаа шидэх гэтэл нь эгэмий нь онож ус руу бууж байсан нэг хvний гуя уруу харван унагаасанд эргийн улс гайхан сандрав. Тэр самбаанд Гекvv бас хавчаахай нумаа авч, нэг хvнийг оносондоо баярлаж,
- Хумка хумка гэж хашгирав. Саравчин дотроо Yхvv босож ирээд, бас дvvгvvрээ барьж, чулуу  хvнгэнvvлэн дvvгvvрдэж, хоёр гурван хvнийг шаравтал ойчтол чулуудаж, 
- Хумка хумка гэж Гекvvгийн уриаг хашгиран дvvгvvрдэв. Шонхолой Гекvv хоёр харвалдаж, Yхvv дvvгvvрдэн, Бух євгєн залуурдан, Залуудай хатгуураа хатгаж, салаа боргионы чулуун дундуур тээглvvлэхгvй гаргах гэж байдаг чадлаа гаргацгаав. Чингээд эргийнхэн салчны сум, дvvгvvрийн чулуунд  хэдэн хvнээ шархдуулаад, тvрvvнийх шиг хамаагvй ойртохоо байж, дvvгvvрийн чулуу хvргэхгvй газар зайлбаас, Шонхолой Геккvvгийн сум туссаар тул, арга буюу холдон зайлаад, єєрсдєє чулуудаж vзвэл чулуу нь хvрэхгvй, ахар жадаа шийдээд vзэхэд жад нь хvрэхгvй болсонд ихэд тэсэж, ядан хорсоцгоож, муухайгаар хашгиралдан зарим нь чоно шиг улин  тун их шуугилдан, сал дагаж  эргээр гvйлдэв. Чингэтэл Бух Залуудай хоёр салаа боргион дундаас гаргаж, тайван намуухан урсгалтай газар ороод, дайснаас баахан хєндийрєх гэж нєгєє талын эргийг дагасхийж салаа залав. Сал дагасан дайсан салалгvй хашгиралдан дагах тул Бух євгєн нєгєє эргийн зvг салаа залаад, энд бууж саравчаа бургас модоор зузаалья. Би ч хєлийнхєє  шарх боосуу, та нар чшарх олсон цохиулснаа аргалж vз гэв. Эрэг дээр гарч салаа аргамжаад, бургас огтлон, саравчаа дайсны ахар жад, чулуунаас хамгаалах гэж  сvлжиж , Залуудайгаар манаа тавиад, нєгєє эргийн дайсныг ажиглан сэрэмжил гэж захиад, Шонхолой , Бух, Гекvv, Yхvv бургас огтолцгоогоод Бух євгєн тэр бургасы нь сvлжин дайсны талаас шидэх чулуу жадаас хамгаалах халхавч босгох гэж салын гулд модны дагуу гадас хатган тогтоож, хооронд нь бургас сvлжин, босоо хvний суганд хvрэх , хашилт хийж сvлжсэн бургас, давхар бариж зузаалав. Залуудай эрэг дээрээсээ дайсныг ажиглан , харваас аянчныг салаа бэхэлж байгаад хорсон чулуудахыг оролдовч Залуудайн сумаа онилон харвах гэтэл нь Шидэхээ байж гэдэргээ ухардаг байв. Таван аянчин салаа дайсны жад чулуунаас хамгаалах гэж оролдсоор байтал нар ч баруунаа нилээд хэлбийв. Нєгєє эргийн хvн ч бас нилээд нэмэгдэв. Шуугилдах нь их болов. Чингэсээр нэг хэсэг нь эрэг дагуу доошоо гvйлдэв. Нэг хэсэг нь мод шатаан ухаж, хийсэн суман онгоц дамжлан авчрав. Бух євгєн дайсны тэр бэлтгэлийг хараад,
- Одоо л горигvй  болж эхэллээ. Доошоо гvйдэг нэг хэсэг нь лав, суман онгоцоор голын нєгєє талд гарч, биднийг жадан чулуудах гэж байгаа байх. . Эд нь суман онгоцоор биднийг дайрах санаатай. Олондоо бардаж байгаа хэрэг. Бид нум дvvгvvртэй тєлєєдєє л нэг хэсэг тулна. Дvvгvvрийн чулууг базааж авах хэрэгтэй байна. Годоль нилээд олныг Шонхолой бид хоёр хийж авсан маань одоо л хэрг болох нь дээ. Хамаагvй харваж болохгvй шvv. Годоль гарздвал аминд хортой болно шvv. Нэг годоль нэг дайсан , нэг дvvгvvрдэхэд нэг ёйлох таарч байвал ухаантай юм асан. Шонхолой бид хоёр ээлжлжн сал зална. Залуудай Yхvv Гекvv та нар харвах нь харваж, дvvгvvрдэх нь дvvгvvрдэхдээ  чулуу годлио  хамаагvй бvv зар. Дайсан гуя онгоцоор халдаж, сал дээр гарах гэвэл Шонхолой бид хоёрын нэг маань тулуур модоор дайсны онгоц тvлхэн зайлуулна. Тэгэхэд та нар чулуу годлиор биднийг  хамгаална шvv гээд салынхаа аргамжааг тайлж, дайсангvй талын эрэг бараадсхийн уруулав. Эргээс салыг довтлогсод салын хойноос нэг суман  онгоц усанд тавин, хоёр хvн хатгаж, гурван хvн ахар жад хэд хэдийг тэврэн суув. Тэгээд онгоц нэгд салаас хурдан, хоёрт хатгах хvн хоёр тул салын хойноос хєєж, эрэг дээр байсан хvмvvс онгоцоор салын хойноос хурдлан явахад нь баярлан хашгиралдаж, єєрдийнхєє хvнийг зоригжуулан эрэг дагуу гvйлдэв. Бух євгєн дэргэдээ жадаа тавиад, бар цоохор саадаг хоромсгоо  агсаад суман онгоц санамсаргvй ойртоод ирсэнд Шонхолой, Залуудай, Гекvv гурвын харвахыг завдмагц ,
- Хоёр хатгуурчныг  унага гэж хашгиран Бух євгєн яаран нумаа суга татаж, годлио онилоод хармагц, дайсны онгоцны нэг залуурчин суманд харвуулан усанд палхийтэл ойчоод, нєгєє залуурчин нь  хатгуур модоо усанд алдаад, онгоц руу гаа унав. Ахар жад барьсан нэг хvн шарх олж, онгоцондоо хєндлєн тавьсан жадаа усанд алдаж vлдсэн хоёр хvн ахар жадаа шидэх гэтэл нэг нь Yхvvгийн дvvгvvрийн чулуунд цохигдож, гэдэргээ алдлан унав. Ганц жадчин vлдсэн нь сандрахдаа ус руу vсрэн ортол онгоцны хошууны салд  ойртон тулсанд Бух євгєн онгоцы нь татаж аваад vзvvрт нь басан аргамжий нь суга татаж, суман онгоцыг олзлов. Эрэг дээр сал дагаж гvйлдэгсэд нэг суман онгоцоо автагдсанд хорсон бархиралдаж, Yхvv тэр ус руу vсэрч орсон жадчныг хэд дvvгvvрдэн,   чулуу нь  толгойгйи нь оносонд , усанд далд ороод, дахин vзэгдсэнгvй . Суман онгоцон дотор ойчоод хэвтсэн гурван хvн онгоцоо баригдсан гэж мэдмэгц, vхэлдэн тулах санаа шулуудаж, суман онгоцоо салын залуур шєргєєх чимээгээр ухасхийн босоод, залуураас барин нэг жадчин сал дээр vсрэн гарлаа. Гэнэт хvн vсрэн гар чирэхэд сал дайвалзан , залуур байрьсан Бух євгєнєєс бусад нь хєл дээрээ тогтож ядан унацгаатал, бас нэг жадчин сал дээр жадаа тулан гарч ирэв. Эргийн олон хvн баярлацгааж,
- Дьавакал , дьавакал ва акал гэж хашгиралдан цовхчиж, салын зvг чулуу жад  шидэцгээв.
- Жафамби, ваамби гэж Хумка vгээрээ хашгираад Yхvv бороохойгоороо  нэг жадчины толгой дээр тасхийтэл буулган цохитол, нєгєє жадчин Yхvvгийн элэг рvv жадлахыг завдсанд Залуудай жадан дээр нь сvхдэж, хvчий нь бууруулсанд , Yхvvгийн гэдсий нь шалба зуран vзvvрээрээ сал шаасанд тэр жадчин хальтарч, ойн босохтой нь хамт  Гекvv бороохойгоороо цохиж унагав. Шонхолой урт жадаа барин Онгоцонд тvрvvн Yхvvгийн чулуунд хуйхаа хага уохиулсан дайсны зvг жадлан дайрч, ус руу чичин унагав. Чингэтэл тулалдах vес залуур эзэнгvй болсон учир  сал усны урсгалд цохигдон дайсны эргийн зvг ойртож, эргийн зарим хvн сал дээр гарсан хvн дээр туслах гэж усанд орцгоож, салд нилээд ойртож ирсэн тул, Бух євгєн яаран залуураа шvvрэн нєгєє эрэг тийш салаа залав. Салын модноос барилцан хоёр гурван хvн єєдєє авиран гарахыг завдсанд Гекvv нэгий нь бороохойдож, Yхvv сvхээрээ нэгий нь цавчин, эгэмий нь тас цохитол хажууны нь хvн Yхvvгийн  гараас  шvvрэн хоёулаа усанд далд оржээ. Эргийн олон шуугилдан, сал дээрхи дєрвєн аянчин, нэгийгээ усанд алдсанд гашуудан хашгиралдаж, тэсгэлгvй хорссон доо  хавчаахай нумаа шvvрэн усан дунд айсуй буй хэдэн дайсныг харваж гарав. Чингэж байтал Yхvv салын урд vзvvрийн тэнд цухуйн гарч, єєдєє авиран гарах гэж оролдтол, Залуудай гvйн очиж, Yхvvг татан гаргав. Усаар сал хєєсєн зарим нь суманд тусагрдан живээд, бусад нь сандан мэндэн эргийн зvг дутаав. Дайсны ширvvн довтолснийг няцаагаад, таван аянчны дотор баахан онгойж, Бух євгєн салаа дайсны эргээс холдуулсанд , завшаанаа гол єргєн болж, эргийн дайсан хор хийж чадахгvй боллоо. Yхvv усан дотор тжлалдсандаа халаад, бvх бие нь чичрэн жаданд зуруулсан гэдэснээсээ цус гоожихыг vл анзааран, дєрвєн нєхєртєє тэр дайсныг усан дотор багалзуурдсанаа дvрслэн vзvvлж,
- Хумка хумка хэмээн хашгиран, эргийн дайсны зvг гараа зангидан занав. Чингээд усан дотор сvхээ алдсандаа гашуудан
- Миний сvх, миний сvх гэж ус руу зааж хашгирахад нь Бух євгєн єрєвдєж, Шонхолойгоор залуураа бариулаад, саравчин дотроосоо тvрvv ишилсэн нэг цахиур сvх гаргаж,
- Гэртээ аваачих гэсэн сvхээ би урьд шєнє  та нарыг унтаж байхад, энэ тулаан болохыг мэдсэн юм шиг ишилсэн билээ. Миний бие мэнд хvрвэл, цахиур хаа мундахав. Энvvнээс дутуугvй сvх би хийж чадна. Yхvv  май, энэ сvх ав,

 Араатан дайснаас
Амий чинь хамгаалж
Урдах хvний
Улан дороос
Хойдох хvний
Хормой дороос
Олзын ихийг
Олгон баярлуулж
Уруулы чинь тостож
Урамы чинь оруулж
Гэдсий чинь цатгаж
Гэр єрхий чинь гийгvvлэг
гэж ерєєж єгєхєд нь , Yхvv vгий нь сайн ухаараагvй боловч, урт иштэй сайхан цахиур сvх єгч байгаад нь ухаангvй баярлаж, сєгдєн аваад эргийн дайсны зvг  шинэ сvхээ далайн, Хумка хумка гэж гурав дахин омгийнхоо уриа хашгиран уриалав. Тэр сvх нь сvх хийж vзээгvй ойн хvний Хумка омогтонд байтугай, Чонос омгийн дайчин эрцvvлд ч бараг байхгvй гэмээр сайхан сvх тул, Хумка Yхvvгийн баярлах нь ч аргагvй. Гекvv нєхрєє тийм сайхан сvхтэй болсонд бас их баярлаж, нєхрийнхєє уриаг тосож аван бас Хумкаа гэж ялгуун хашгирахад, Шонхолой Залуудай хоёр бас  Чоносынхоо уриаг ваа гэж хашгиран , Бух євгєн ч Ихэрэс омгийнхоо уриа шоо гэж хашгирлаа. Єргєн мєрний ус , жаргаж байгаа нарны гэрэлд тvмэн толбо  мяралзуулж, тулаанд сvрдсэн усны шувууд гунганан нисэлдэж, хараацай салын ємнvvр усан дээгvvр ялаа шумуул шvvрэн жирэлзэж vдшийн сэрvv татлаа. Бух євгєн дайсангvй эргийг бараадасхийн салаа залж алсыг ширтэн хараад,
- Тэр дор бургаснаас бас нэг суман онгоц цухуйж, биднийг тосож байгаа бололтой . Манай  олзны онгоцон дотор нэг тулуур, нэг сэлvvр хэвтэж байна. Залуудай, Гекvv бид гурав онгоцонд сууж, дайсны зам болж, Шонхолой Yхvv та хоёр салаа залан гарч vз гэхэд нь  Шонхолой онгоцоо салд ойртуулан, Бух Гекvv хоёр нум сумаа авч онгоцонд суугаад, Бух євгєн бас жадаа авч, нэг багц сум задлан, хоромсгондоо хийгээд, гурвуул онгоцноо сууж, Шонхолой тулуур мод барин, Бух євгєн сэлvvрээр хvч нэмэлцэж, салаас тvрvvлэн дайсны онгоц бургасан дундаас цухуйн буй газар ойртон очив. Эргээр дагаж явсан хvн шуугилдаж, єєрийн онгоцны зvг гvйцгээж, дайсны суман онгоцны тэндээс бас хоёр мод бургасаар холбож, хэдэн жадтай хvн дээр нь унаад, нэг нь урт модоо хатгаж, аянчны зам хєндєлсєх санаатай дєхєв. Нvvрээ улаан шар цусаар алаглан сvр оруулж, будаад, vс нь сагсайсан догшин зэрлэг царайтай, дайсны хvмvvс бvдvvн хийцтэй цахиур чулуун гилбэртэй жад барьцгаан, эрэгчин эмэгчнээ vзэлцэн тулахаар санаа шулуудаж, тvрvvчийн довтолсон нь  дарагдсан боловч хvн олон хvч давуудаа эрдэж, муухай бvдvvн хоолойгоор байлдааны дуу бархиран дуулж, салыг дайран махаараа дарна гэж аянчны зам тосон ирэхэд онгоцоо сум тусахаар ойртмогц , Бух євгєн
- Би юуны ємнє сэлvvрчин залуурчны нь  харваад байна. Шонхолой Гекvv та хоёр дайсны аль аюултайгий нь харваад байгаарай гээд  Шонхолой хатгуур модоо онгоцондоо хийж, Бух євгєн сэлvvрээ хураагаад холбоо мод унасан дайсны залуурчныг ганц сумаар унагаахад,  тэр хvн ойчингуутаа холбоо модны бєгсийг шарвуулан, толгойгоороо нєгєє суман онгоцны хатгуурчны мод цохин унасанд, хатгуурчин  нь  Шонхолойн суманд харвуулж, шарван ойчиход нь  суман онгоц нь хємєрчихлєє. Мод унасан хvний нэг нь  Бухын суманд шарх олж, жадаа усанд унагаад, сал дээрхи Yхvvгийн дvvгvvрийн шунгинах чулуунд бас нэг нь толгойгоо цохиулан ойчиход vлдсэн нэг нь  ахар жадаа шидээд арай холдсон тул жад нь салын наана усанд ойчоод, гилбэргvй vзvvр нь дээшээ гозгонон хєвлєє. Хємєрсєн онгоцны хэдэн хvн , Бухын онгоцонд ойртсон тул Шонхолой жадалж, Бух євгєн онгоцны бєєрнєєс шvvрсэн нэг гарыг сvхээрээ тас цавчин, Ихэрэсийнхээ дайчин уриаг  Шоо  гэж хашгиран, сумаа онилж, усан дунд харлан буй нэг толгойг урт ишт сvхээрээ буулган, бас нэг дайсныг дарлаа. Чингэтэл салын хажуунаас гэнэтхэн хоёр сагсгар толгой уснаас цухуйж, жад атгасан хоёр хvн сал дээр гартал, Yхvv шинэ  сvхээрээ нэгий нь далан дундуур нь татаад унагаж, нєгєє хvнийг цавчих гэж сvхээ далайтал, тэр нь дайран орж, Yхvvг даран уналаа. Залуудай сандарч, залуураа хаяад Yхvvг тэнхрvvлэх гэж vсрэн гvйж очоод,  дээр дороо гаралцан ноцолдож байгаа тэр хоёр хvний дэргэд дэмий л цовхчин, Yхvvгээ цавчуузай хэмээн болгоомжилж хийгий нь тааруулах гэж байтал, дайсны эр Yхvvгийн дээр гараад ирмэгц , Залуудай сvхээ ууцан дээрн ь буулгаад авлаа. Дайсны бие нь шал хийгээд суларсанд Yхvv дороос нь сугарч сvхээрээ  аман хvзvvн дээр нь ясы нь шархийтэл буулгаад, Хумкаа гэж дайчин уриагаа уриалав. Онгоцон дээрх Бух євгєний дотор онгойж, Шоо гэж Ихэрэсийн уриагаа цуурайтуулан, усанд сэлж яваа нэг дайсныг харван далд оруулсанд Шонхолой Чоносынхоо уриа Ваа ваа гэж ялгуун хашгирч, дайсны хємєрсєн онгоц татаж авав. Чингээд усанд бариул талын vзvvр нь гозос гозос хєвж, явсан дайсны хэдэн ахар жады нь тvvж  авахад, эргийн хvмvvс, єєрийн талын эрцvvл дарагдсанд шуугилдан хашгиралдаж, онох онохгvй, хvрэх хvрэхгvй  нь  хамаагvй  ахар жад , чулуугаар дэмий л  тэчьядан чулуудав. Таван аянчин , хоёр удаагийн дайран довтолснийг, нум сум , дvvгvvр, урт ишт сайн чулуун сvхийн давуутай чадлаар няцааж, дайснаа дарж, хvнгvй эргийг барин  уруудахад дарагдсан тэр vл таних омгийн хvмvvс  дээлдээ багтаж ядатлаа уурлан єширхєж, хараан зvхэж, нэг хэсэг дагалцаж явтал, нар чшингэж, харанхуй ч болж эхлэв. Шонхолой тэдний зvг хараад,
- Энэ омгийн улс, цахиур хавирч гал асааж чадахгvй улс байна шvv. Ваар саванд галаа аваад явж байна. Тэр цогтой галы нь унтраавал лав дахин гал олж автлаа гал алдаж сандрах юм байна. Энэ харанхуйн далимаар олзныхоо онгоцонд сэмхэн сууж, зам дээр нь тосоод галтай савы нт бороохойгоор няц цохиж орхивол бидний хойноос хєєдєг зориг нь мохох ёстой. Эс тэгвэл энэ хэрмэл улс биднээс саядаа салахгvй , шєнє гэнэдvvлэн дайрах гэж зовооно гэхэд нь Бух євгєн
- Тэр зєв. Хоёр хvн явахгvй бол горьгvй. нэгэнд нь би явсуу. Манай хоёр Хумкаа арай л мулгуудах болов уу? Залуудай бид хоёр явбал яана? Шонхолойтой явбал энэ сал дээр  Залуудай залуудан ганцаардаж, бид хоёр хэрэв осолдоход хvрвэл, хоёр хумкаатайгаа баларна гэсэн vг. Шонхолой энэ хоёртойгоо vлдвэл хал vзэж хашир таниснаараа  наад хоёртойгоо хvч нийлэн хэрийн юманд санаа зоволгvй аргалах байх гэж бодож байна гэхэд Шонхолой хvvгээ хараад,
- Могойг нарийн дайсны буурай гэж голж болдоггvй юм шvv дээ хvv минь. Эрийн цаана эр байдаг гэж бодож болгоомжтой яваарай, Бух авгайнхаа  vг сонсож, сургаалы нь дагау яваарай хvv минь, харийн газар хартны дунд орохдоо, Бух авгайгаа л сvvдэр шиг дагаж, сугы нь тvшиж явдаг юм шvv гэж хvvгээ явуулан хэлсэнд Бух Залуудай хоёр олзны онгоцны нэгэнд нь суугаад, чимээ гаргахгvй гэж сэмхэн хатгасаар, харанхуйд vл vзэгдэн одов. Шонхолой цахиураа хавирч гал асааж, дайсны анхаарлыг салдаа татах арга хэрэглэсэнд  Цахиур хавирах чимээ , цахиурын оч гялалзах нь  нєгєє эргийн хvнд андашгvй, гялс гялс хийж харагдаад, удалгvй сал дээр бургасан хашаасны завсраар гал харагдахад, эргээр явагсад шулганалдан, юм дуугарцгаах чимээ нь дуулдаж, галт ваар барьсан хvн нь бусдын сvvлд явах шинжтэй. Цогийн гэрэл хааяа хааяа сvvмэлзэсхийх нь харагдав. Шонхолой Yхvvгээр залуураа бариулаад, сал дээрээ  дайсны талаас хамгаалан босгосон бургасан сvлжмэл хашааны цаанаас харанхуй  эргийн зvг дайсны талд юу болохыг харж суутал, гэнэт нэг юм пидхийтэл цохих чимээ дуулдаж, оч бутарган нэг юм усанд шархийж ойчих чимээ гарч, ус руу чулуу мод жад буух, бургасанд тээглэх чимээ гарч, хvн хашгиралдах шуугиодах дуу харанхуйд дуулдлаа. Манайхны дуу гарах нь уу?  гэж чих тавин нэгэн хэсэг суутад хойноос нь суман онгоцны хошуу галын гэрэлд харанхуйгаас гарч ирээд, Бух євгєн Залуудай хоёр  онгоцноос сал дээр гарч ирлээ. Сал дээр байсан гурван хvн баярлаж, олзныхоо хоёр онгоцыг салын хоёр бєєрнєєс аргамжаад, Бух євгєн сал дээр тvлсэн галаа унтрааж, харанхуйгаар салаа дайсангvй эргийг бараадасхийн залах зуур дайсны галыг хэрхэн сєнєєснєє ярьсан нь
- Залуудай бид хоёр дайсны эргийн зvг ойртохдоо араас нь орох гэж сvvлдэж дагаад, бургасны нэг чєлєєнд онгоцоо олоход амар газар Залуудайгаа онгоцон дээр нь vлдээгээд, дайсны хойноос нь дагалаа. Завшаан дайрч сархи  хойноосоо  миний зvг дайсны vнэр надад мэдэгдээд, миний vнэр тэдэнд мэдэгдсэнгvй. Галтай сав барьж явсан хvн, хамгийн сvvлд явсан тул тvvнийг цохиж  унагаад, галтай савы нь шvvрэн авч, усанд хаяад хажуу тийшээ зайлахад минь урд явсан улс, галаа сєнєєлгєснєє гайхан дэмий л ус бургас уруу мод чулуу шидэлцэн жадалж, намайг хєдєє талд нь хоргодсоныг мэдсэнгvй, шуугилдан сандрах хооронд нь  аяархан араар нь гарч , онгоцоо хvлээлгэсэн газар мэдэгдэлгvй хvрч, та нарын гал дагаж , хойноос тань хvрээд ирлээ. Сал дээрээ гал асаасан тань бидэнд их тус болсон . Одоо галаа унтраагаад, харанхуйгаар эндээс холдсон нь дээр. Бидэнд халдсан улс, єєр галт сав vгvй бол галаа алдаад нэг хэсэг их сандарч, биднийг хєєх байтугай, єєрсдєє гал vгvй яаж амь зууна гэж тэвдэх бий. Чимээ л гаргалгvй явж vзье. Манай сал дээр гал бий гэж бодоод, учир мэдэхгvй улс, галын тєлєє улайран дайрч болох юм шvv. энэ шєнє унталгvй явж, дайсны нутгаас холдож vзье гэхэд нь  бvгдээрээ дайснаас холдох гэж Шонхолой салынхаа толгой талд гарч, Бух євгєн залуур барин, Залуудай ээлтэй эргийн талд хатгуур барин, Гекvv, Yхvv хоёр  салын бєгсєнд урт модоор тулж, салын хурд нэмvvлж, аль молхоор чимээгvй явахыг оролдоход хойгуур урдуур нь хааяа том загас энд тэнд цvлхийх чимээ гарч, мєрєн голын хоёр захын шугуй бургасны навч нь салхинд шуугинан , дайсны эргээс  харьтан хvний vнэр нь мэдэгдэмгvй шахам болсоор нэгэн хэсэг явахад , усны чийг замгийн vнэр ханхлахаас биш , эргийн хvний vнэр огт мэдэгдэхгvй боллоо. Чингэхэд , таван аянчин сая ядарч , аман ч цангаж, гэдэс ч  єлссєнєє  мэдэж, шарх олсон нэг нь шарх євдєх хорсохыг сая мэдэвч, дайснаас бvрмєсєн холдож, аюулгvй айван тайван  хvрэх юмсан гэж  залуураа барьсан євгєн Бух тулуур модоо голын ёроол хатгаж, салаа хурдлуулж яваа Гекvv, Yхvv хоёр эргийн талд тэмтрэн хатгаж яваа Залуудай, салын толгойд хатгуураар хатгаж, эрэг мєргvvлэхгvйг хичээж яваа Шонхолой цєм их аюулаас мултарсандаа хатуужиж, биеийн чилэхийг юмнаа тоохгvй явлаа. Дараа  энэ таван хvнд, ямар явдал урт замд нь тохиолдохыг хойд хэсэгт vзнэ vv
Шєнє дундаас хойш Бух Шонхолой хоёр дайсны эргийн зvгээс огт чимээгvй тул нєгєє гурвыгаа амарч унт гэж хэвтvvлээд, ємнєд нангиа аймгийн нутгийн захаас эхлэн одоо хvртэл зовлон жаргалангаа хамтатгасан хоёр найз, vvр цайтал ээлжлэн залуурдаж явлаа. Залуудайн нойр нэн сэргэг. Yе vе хоёр євгєдийн дvнгэр ярилцах нь чихэнд тусавч єдрийн тулаанд ядраад, “ зєєлєн бєхєд “ дийлдэж нэг хэсэг ухаан мэдээгvй унтаад  бас нэг сэрэхдээ Бух ав хоёрын юм ярилцах нь дуулдавч тэр хоёр хvн юv гэж ярилцаж, юугаа дурсан vvрийн шєнийн бvрэнхvйд хэлэлцэж байгаа нь  нойрын эрхээр хvvгийн ухаан санаанд орохгvй байлаа. Yvр цайх vес Залуудай сэрээд харваас, Бух євгєн унтаж ав нь залуур барин суув. Дэргэд нь Гекvv  салын хажууд суун хавчаахай нумын годлийн мод цахиур  хутгаар засаж, єчигдрийн байлдаанд алдсан сумын тоог гvйцээх гэж оролдож байгаа бололтой, зорж зассан модоо Шонхолойд шалгуулан vзvvлж, зэв суулгахад бэлэн болсон нилээд мод хажуудаа  тавьжээ. Залуудай єндийж босоод, авынхаа дэргэд очиж  халаагийн нь авч залууры нь барин голын хоёр захыг  хєвєєлєн  ургасан бургас шугуйд vvрийн салхи шуугинан , урсгал ус vелзэн, хєлгvй гvнзгий газар мэлтийн харлаж дороос нь ус ундрах адил цалгилах байдлыг   харж, богширго бялзуухайн жиргэх чимээ  сонсон явтал vvрийн туяа татаж, тэнгэр маш цэлмэг, таатай сайханд усны шувуу сvрэг сvргээр дайралдан салаас нэг их айхгvй зєвхєн замаас нь холдосхийн зайлах  ажээ. Чингэж  явтал нэг хадан хошуу  vзэгдэж, хэдэн гуя онгоц шиг юм  холоос харагдсанд эмээж, бас дайсагнах омогтон тосуузай хэмээн, унтагсадыг сэрээтэл, хадан хушууны ёроолоос  хvний бараа харагдлаа. Сал хараад, зарим нь гуя онгоцны  зvг, зарим нь отог уруугаа гvйх нь vзэгдэхэд, таван аянчин баахан эмээсхийж, дахин тулалдах хэргэ гарав уу? гэж салаа нєгєє эргийн зvг залсхийтэл, хадан хушуу ч ойртлоо.  Эрэг дээр эрэгтэй, эмэгтэй  хvн, хvvхэд шуухад цуглаж даллаж эхэллээ. Холоос харахад гартаа зэр зэмсэггvй, халдах довтлох санаагvй мэт тул аянчны санаа амсхийж, найхсаг байдалтай даллахад нь аргагvй салаа эргийн зvг залав. Загасны элдсэн арьсаар хувцас хунар хийсэн хvрэн улаан царайтай, эрэгтэй эмэгтэй хvн vл мэдэгдэх vгээр юм хэлж, хэдэн чийрэг эрс, гуя онгоцноос том том хилим барин авчирч дайлах санаатай тун элэгсэг байхад Бух євгєн,
- Хvн  гэдэг ийм л байх ёстой юм даа. Хэл мэдэхгvй  єєр   омгийн хvн гэсэн ч хvн хvндээ  нєхєрсєг найртай байх ёстой юм шvv дээ. Бууя гэж салаа эргийн зvг зориглон  зааад аргамжаа эргийн зvг хаямагц хэдэн хvн ухасхийн тосож аваад эргийн захын улиаснаас аргамжив. Хэл нэвтрэлцэхгvй боловч дохиогоор санаагаа нэвтрvvлэн найртай сэтгэлээ илэрхийлэлцэж, тавуулан тэр эргийн хvний отог дээр нь хvрч очиход, эмэгтэйчvvд хэдийн галд загас шарж зарим нь тарган загасны тvvхий мах зурвас зурвасаар зvсээд, давсанд дарсан сонгино мангиртай тавьж зочилжээ. Таван аянчин, гэдэс нилээд єлссєн тулманд хайлах тарган махтай хилимийн тvvхий мах, дарсан ногоотой маш амтархан идээд шарсан загаснаас нь бас цадталаа идлээ. Зочныг дайлаачин , Бух євгєн, Yхvv хоёрын шархтайш vзээд юм асууваа. Хэл нэвтрэлцэхгvй тул, дохиогоор Бух євгєн, голын боргионы байдлыг чулуу заан дvрсэлж, эргийн зvгээс хvн дайран чулуу, ахар жад шидэн халдсаныг гар хєл, царай биеийн хєдєлгєєнєєр маш чадамгай харуулж, тэр отгийн улс,
- Кара Намиаттар,  Кара Намиаттар, гэж шуугилдан, тэр дайчин Хар Намиад омгийнхонд  гол загасчилж яваад дайруулж, хэдэн хvн алдсанаа дохиогоор vзvvлж, хоёр хуруугаа гозойлгон явган сууж, сэлэх байдал дvрэм гаргаж, тулалдаад , хоёр онгоцноос хvн усанд унаж, онгоцоо Хар Намиадын хvнд алдсанаа дохин дvрсэлж vзvvлэв. Шонхолой тэр дохио байдлыг ажиглаж байгаад, манай олзолсон хоёр онгоц эдний онгоц биш  байгаа гэтэл, нэг хижээлхэн загасчин, эргийн зvгээс хvрч ирээд сал зааж, юм хэлэхэд загасчингууд шуугилдаж, Бух Шонхолой хоёроос нэг юм асуух мэт тул, Шонхолой босоод, салын зvг одвоос загасчин хойноос нь очоодсалаас аргамжаастай хоёр суман онгоц заан, хушуунд нь загасны толгой дvрсэлснийг заан юм хэлэхэд Шонхолой дохиогоор тэр хоёр онгоцыг Хар Намиадаас  олзолсноо таниулав. Чингээд энэ хоёр онгоцоо  та нар ав гэж дохиход тэр загасчингууд учиргvй баярлав. Тийм онгоц хийхдээ галтай цог тавьж, шатсан газар нь чулуун сvхээр хусаад, дахиад цог тавьж шатсаны нь цахиур хусуур сvхээр хичнээн олон хоног ухсаар сая нэг онгоц хийдэг тvмэн тєвєгтэй ажлыг Шонхолой андахгvй тул, тэр загасчны баярлах нь аргагvй гэж тэдний хамт баясалцаж хvнээ алдаад, онгоцоо олзлуулсан улс, санамсаргvй дахин онгоцоо олж авсанд  нь ийм сонин тохиол бас байдаг юмаа гэж бодсонооотог дээр очиж Бух євгєнд хэлбээс :
- Чи тэр Хар Намиадыг галаа сжнєєлгєж хоёр онгоцоо алдсанд нь єрєвдєж, онгоцы нь урьд шєнє тэдний эргийн бургаснаас аргамжих гэж  байсан шvv дээ. Тэр тонуулчинд онгоц олдоно. Бидэнд илvvдэхгvй авч явья. Бусад хvнд єгсєн ч авах хvн олдоно гэж миний хэлсэн одоо зєв боллоо. Энэ найрсаг загасчин онгоцоо бидний хvчээр  эргvvлж авах тvvхтэй байж л дээ гэж хоёр найз баярлалдав. Чингээд  дайлуулж, дайлуулж, аян замаа хєєх гэж найрсаг загасчинтай салах ёс хийхэд нь тэр отгийн нэг эмгэн , Бух, Yхvv хоёрын шаоханд навч vндсээр найруулсан эм талбин боож єгєєд, загасчингууд хэдэн том тул, хилим загас бэлэг болгож єглєє. Нэг чийрэг загасчин,  ясаар хийсэн  сайхан сэрээ єгч, Шонхолойг загас сэрээдэж байгаарай гэж дохисонд, сайхан сэтгэлт Шонхолой сал дээрх юмнаасаа хирисийн эврээр замдаа зорж  хийсэн  жадын гилбэр хариу бэлэглэж, хоёр этгээд маш элэгсэг найртайгаар  салах ёс хийхэд сэрээ бэлэглэсэн чийрэг загасчин  биеэ, нєхдєє заагаад
- Биз Балакчинар бар гээд балак балак гэж  загас заасанд Шонхолой тэр дохиогоор нь бид Загасчин улс гэсэн юм байна гэж ухаараад,
- Би Чонос, хvvгээ зааж, Чонос гээд, Бух євгєнийг заан Ихэрэс, Yхvv, Гекvv хоёрыг заагаад Хумкаа гэсэнд Балакчинар учрыг мэдэж, толгой дохин маш элэгсэг байдал vзvvлэв. Чингээд таван аянчныг салдаа суугаад єргєн мєрєн уруудахад хойноос нь талархах vг хэлж гараар  дохин эрэг дээр удтал зогсов. Чингээд хадан хушууг тойртол дахиад хvн vгvй зэлvvд их тал газар сvрэг сvргээр билчиж яваа хулан зээр vзэгдэж цаана нь хєхрєн харагдах єндєр уулс сvндэрлэн , сvрлэг жавхлант байгалийн байдал тун vзэсгэлэнтэй  тул єргєн мєрнийг уруудан яваа таван аянчин чив чимээгvй сууж, баян хангай дэлхийг харж, амьдын жаргалыг эдэлж явлаа.
Хэдэн хоног нартай сйахан, єдєр амгалан, шєнє жаргалантай явтал, нэгэн орой салхи хєдєлж тэнгэр муухай боллоо.
-Єдєр даанч бvгчим халуун байсан юм . Хєх тvрvv хэдгэн ч сvрхий ширvvн байсан , бороо орохыг л зєгнєж дээ. Салынхаа боолт бєхєлж саравчаа зузаалах хэрэгтэй боллоо. Их бороо орвол бид нэг газар бууж єнгєрvvлдэг юм  билvv? Гэж Бёух євгєн , салаа эргийн зvг залж бургаснаас аргамжаад , тавуулан эрэг дээр гарч, баахан бургас огтолж салын боолт суларсныг сэлбэж засаад,  унтдаг саравчаа дээрээс дусаал орохгvй болгож засав. Yхvv Гекvv хоёр хэдийн галын ач тусыг мэддэг болсон тул, хуурай мод тvvж, сал дээрээ хураагаад, сvлжсэн бургасаар даруулж, мушгисан бургасаар торгож салхинд хєдєлгєхгvй болгов.
Чингээд цаашлан хєдлєхєд  нь салхи баахан ширvvсэж эхлэв. Борооны  бараан хар, маш сvртэй vvл. Уул даван гарч ирэхэд, , Бух євгєн ,
- Борооны ємнє  салхи, боохойн ємнє хэрээ гэж энэ дээ. Yхvv, Гекvv  та хоёр салхи, бороонд ус уруу ойчив, болгоомжтой бай, Залуудай чи ч бас мэдэж яваарай. Их салхи хєдлєхєєс ємнє нэг аятайхан нємєр газар хvрч, бороо єнгєрvvлэхийг бодьё гэтэл салхины чимээ улам  их болж, мєрний хоёр захын бургас шугуйн шуугинах  дуу сvрдмээр ширvvн боллоо. Тэнгэрийн хормойгоор гялаан цахилгаан гялалзаж, жаргаж байгаа нар , зузаан vvлэнд халхлагдан , харанхуй болоод , салхины хvч чимээ нэн их болж,  мєрний ус буцлах адил, оргилж сал ч салхин єєд явахгvй, болоход таван аянчин арга буюу аятай газар сонгох нєхцєлгvй болж, улиас бургасны нємєрт салаа  зогсоож, ширvvн бороо, догшин салхийг єнгєрvvлэх гэж салаа модноос аргамжин, шуугинах салхины айхтар их чимээнд  тэнгэрийн дуу, цахилгаан ойртож байгааг эмээн чагнаж суув. Цахилгаан завсар vгvй гялалзан цахилж, нvд анивч , ногоон гэрэл аньсга  нэвт  харагдаж, тэнгэрийн дуу чих дvжрэм, газар доргим  сvртэй болж ирсэнд Yхvv Гекvv хоёр нэн эмээж чичрэн дагжин Бух Шонхолой хоёрт шахалдан наалдав. Чингэсээр аадар бороо айсуй чимээ дуулдаж, улам ойртох тусам  жихvvн амьсгал сэнгэнэж, тэнгэрийн дуу, vер борооны чимээ нийлэн, алсаас нижигнэн шуугих чимээ ойртсоор , мєндєр бууж, шугуй, модны навч тас цохиход хєдєє шугуйн амьтан , араатан жигvvртний сандран дуу тавих анир чимээ гарав. Цахилгаан цахиоахад уулнаас уруу гялалзан мушгирч буух нь  харагдан тахь унгалдах, vхэр гєрєєс сандран мєєрєлдєх, арслан зааны урамдах дуу, салхи бороо, мєндєр, аянгын чимээнд  нэмэрлэн оролцож хоёр Хумка нэн айв. Уулнаас ширvvлэн буух уруйн усанд нэг хирис, голын усанд унасан цох хорхой шиг эргэн хєрвєн урсаж явахыг Залуудай цахилгааны нvд гялбам гэрэлд хараад  тийм сvрхий амьтан ийм болчих гэж  ямар хэцvv  юм бэ? хэмээн сvрдэн харж байтал, тэнгэр нурах , газар цємрєх адил их дуу гарч, нэг єндєр саглагар модонд аянга  туссанд дэргэд нь бйасан хэдэн мод бас хяргуулсан юм шиг ойчиж, нэг шхэр гєрєєс хугаран унасан модонд цохиулж ойчихыг хараад, эцгийн гараас сандран атгатал,бас нэг урт эрээн амьтан тэр vхрийн хавиас vсрэх шиг болов. Энэ юу вэ? гэж хартал, нэг бар дэргэд нь шахуу аянга буусанд ухаан алдаж зєв буруугvй, ийшээ тийшээ дvvлсээр, яг салын зvг vерийн усан дундуур давхиж ирэв. Таван аянчин сандарч сvхээ шvvрэх нь  сvхээ шvvрч, жадаа шvvрэх нь жадаа шvvрч, тэр давхин ирж яваа араатнаас амь биеэ хамгаалах гэж тулалдахаар босов. Усан дунд  vсрэн цовхчиж явсан  бар, сал хараад, саравчин дор нь хоргодон суусан  хvнийг анзааралгvй, хэд vсрээд сал дээр гарч ирэнгvvт, мєндєр борооноос зайлах гэж саравчин дор орох гэж ухас хийхэд  тэнгэрийн дуу, цахилгаан дундуур Бух Шонхолой хоёр , тэр барын хоёр талаас жадаараа омруу єєд нь ёворч, Залуудай єргєн духан дунд нь сvхээрээ нэг буулгангуут барсын толгойд мєргvvлэн хажуу тийш хомоол шиг vсрэн ойчихдоо, нэг юм тас хийж хугарах чимээ гараад, Бух євгєн барын хойноос чирэгдээд саравчин дороос гарчих шиг боллоо. Саравчны хоймроор бургасан хаалт цєм цохиод  гарсан догшин араатан , дайрсан эрчиндээ Бух євгєний жад хуга vсрээд євгєний жад нь тэр хvчинд барын зvрхэнхд шигдэн орсон тул, саравч шовтлон дайраад унасан байв. Бух євгєн жадаа хуга дайруулахдаа  дэргэдvvр нь сvр хийгээд  гарсан тэр араатны сvvлээс атган, чирэгдэж гараад баруун гартаа сагалдрагалаастай сvхээ шvvрэн самбаачилж зоон дээр нь буулгасанд барын тамир тасарч,  гагцхvv амаа ангалзуулан урхирч урд хоёр хєлєєрєє дэмий л салын мод цохин маажилж байв. Бух євгєн ухасхийн босож,  сvхээрээ нуруун дээр нь цавчин, Yхvv тэр самбаанд саравчин дотроос сугаран  гарч, сvхээрээ нvvр нvдгvй  дэлдэн тэнгэрийн дуу цахилгаанд  цоохор  мэдээтэй болсон тул хэдийн гол нь тасарсан араатныг ха ха ха гэж цавчин нvдсээр байхад нь Бух євгєн  араас нь татаж зогсоолоо. Залуудай барт ширвvvлж ойчихдоо хоёр нэгэн газар шалбаравч єєр гэмтэлгvй гарчээ.  Yхvv, Бухын  жад  хуга татуулахад, ишинд нь мєрєє хага зуруулаад,  Бухын хєл дор унасан байжээ. Барын саравчин дор дайран орох, саравчин дор хоргодсон хvний эсэргvvцэн тулах нь хэдхэн хормын хэрэг боловч, тэнгэрийн дуу цахилгаан ухаан алдсан араатантай адил сочин хэлмэгдсэн аянчин , бараг сандраагvйгээ сандарч саравчин дорх бага зайд том араатантай халз тулгаран , тvvний vмхий  амьсгалын шурхирах чимээг сонсож, чийрэг биенд нь   дайруулан шєргєєх тэрvvхэн хооронд хэцvvхэн сангдсанаа ярилцахын ч завгvй догшин саохи, шиоvvн бороо, мєндєр дундуур уулын уруу тvрхрэн буух чимээ, гялбааны нvд эрээлжлэм хурц мяралзалд  нэг бэрх юмнаас амь бvтэн гарлаа  гэж яаран сандран , саравчин дороо шурган орцгоогоод , газар тэнгэр хоёр нийлж, гал дєл болж байгаа юм шиг тэр дуутай тэнгэр, тєндєртэй хурын сvрхийд мєрний ус дээшээ хєєсрєн ойж хоёр эргээс уруйн усанд абургас мод урсан орж ирэх болсонд сал аргамжсан мод ч уруйн усанд vндэс шороо нь идэгдэн , унах шахсан байдлыг тавуулан эмээн ажиглав. Чингээд нvд ирмэх завсар тэр улиас  мод унаж, орой нь залуур байгаа газрыг нємєрч салын бєгсєн тал нь ус уруу доошоо орж, цээжин тал нь єєдєє цухуйсхийн урсаад єгсєнд Yхvv Гекvv ойн хvн бєгєєд модон дээгvvр авиран мєлхєж явахдаа уулаас чадамгай тул, сагалдрагатай сvхээ унжигнуулан ,  тэр сал даран унасан  модон дээр  аймшиггvй гарч, гишvv мєчрий нь тас тас цавчилж, залуураа шулуутгаж авав. Бух Шонхолой , Залуудай гурав Гекvvд туслалцан тэр сал дарсан модны оройг цавчилцтал, Yхvv аргамжааны уяаг тайлж авах гэж тэр сал даран унасан модны нэг бvдvvн  гишvvнээс уясан аргамжийг усанд дэвтэж, салхинд татуулж, тайлахад хэцvv болсныг , гишvvгий нь сvхээрээ тас цавчих гэж оролдов. Нойтон модыг ширvvн бороон дундуур харанхуйд , ганц гялбааны гялалзах  гэрэлд чулуун сvхээр байтугай  ган сvхээр ч оволзож байгаа сал дээрээс ганц нэг цохиод тас цавчихад амаргvй тул Yхvvгийн байдаг хvчээ гаргаж, аргамжны доод  талаар цахиур сvхээрээ цавчиж байхад нь сал мод хоёр хєдлєєд , сvх бас нойтон гилгэр мод дааж єгєхгvй, ир нь халтираад байв. Бас гишvv  мєчир дотор шургалан орсон Yхvvгийн далайж цавчих гэхэд гишvv навч саад хийгээд далайц ихтэйгээр  цавчиж болохгvй байв. Чингэтэл бух, Шонхолой, Гекvv гурав салыг доош нь дарж байгаа гишvvг огтолж, модны оройн хэсгийг тас цавчиж, салаа хєнгєлсєнд сал аргамжсан гишvv , Yхvvгийн  цавчилж байгаа газраар хугарч хоёр нэг цохиход нь салаад єглєє. Том улиас ч салаас хєндийрєн хєвж Yхvv ч  аргамжаа гишvvнээс нь мулт татаж аваад, Гекvvтэй хvч хавсран, тэр том гэгчийн гишvvг ус уруу  тvлхэн унагаалаа. Тэнгэрийн дуу аянга ч баахан холдож,  бороо ч баахан  намдах шинжтэй болж, аянчны дотор ч баахан уужирч ирлээ. Эргийн модноос салаа уях гэхэд их борооны vер ус уруу зvг зvгээс бууж, эрэг дээр гарахад чхэцvv, бас харанхуйд тохитой газар сонгон, олох нь хэцvv болсон тул, хоёр эргийн чимээгээр мєрний гол дундуурыг баримжаалан салаа залж явахаас єєр аргагvй болжээ. Гялбааны гэрэлд харвал, vео уруйн ус, мєрєн рvv орж ирэх нь улам ихдэж байн байн эрэг нурах ажээ. Салын ємнє нэг том мод хєвж явах нь харагдтал Залуудай, цахилгааны гэрэлд нэг хирис уруйд золтос шиг урван хєрвєн уосаж мєрєн v рvv  ороод, ємнєх тэр том модонд нємрvvлж орхихы нь  vзэн сандарч, тэр аюулт том амьтан сал дээр гарах гэж оролдвол яадаг билээ гэж бодтол завшаанаа тэр модон дороос гарч ирсэнгvй. Чингэж  айн эмээж явтал мєрєн дунд нэг том арал тохиолдсон тул, Бух євгєн, салаа тэр арлын нэг нємєр эргийн зvг залж, таван аянчин арлын бургасны нємєрт хонохоор шийдэж, салаа аргамжаад, бороо чзогсож, сал дээрээ галаа тvлж, даарснаа дулаацан, загасчин Балакчиларын єгсєн загаснаас идэж хонолоо.
Таван аянчны олон хоногийн урт аян шувтрах тийшээ хандаж нэгэн єглєєний єєд улаан нарнаар тэднйи нvдний ємнє мэлтэлзсэн далай их ус харагдав.
- Одоо л Бай кул гэдэг далай их ээжийнхээ бараа харлаа, гэж Бух євгєн уяран баярлаж идээнээсээ  авч аман дотроо
Унасан их дайд газартаа
Угаасан  их  далай   усандаа
Амтат идээнийхээ дээжийг
Арван хуруугаараа єргєнєм
Єргєн их мєрєнд сал тавьж
Єндєр євгєдийнхєє нутагт
Алс холын аян замаас
Амь мэнд буцаж ирсэндээ
Баярын магнай тагнайлж
Барьц идээгээ єргєнєм
гэж усанд цацав.  Бай кул гэж Бух євгєний бахдан ярьдаг их ус ийм юм байжээ гэж Залуудай, хєхрєн харагдах тэр жавхлант их нуурыг тун бахдан сонирхож, эргээрээ тэнгэр  єєд сvндэрлэсэн сvртэй сайхан уултай, ууландаа их модтой, тодондоо их антай, андаа тураг их гєрєєстэй нь юутай  таатай вэ? гэж бодож тэр далай их усны загас ихтэйгий  нь гайхан харж явлаа. Чингээд мєрєн их усны цутгалан хавьд нэг аятайхан газар сонгон , манай таван аянчин , салаа далай  нуурын  эрэг дээр зогсоож, том чулуунаас аргамжин бууж, хоол ундаа идэж уугаад, зэр зэмсгээ агсаж, явган аялах боллоо. Бух євгєн єдийд эрэг дагуу яваад байвал, лав манай омгийн хvн дайралдах ёстой гэж нєхдєє  дагуулан явсаар атал нэгэн хадан хушууны хавьд утаа гарахыг хараад, тэр зvг чиглэн алхацгаав. Ойртон очтол, хэдэн євсєн ємбєл усны захад vзэгдэж, хэдэн суман онгоц эрэг дээр гаргаастай, ємбєлийн ємнє гал тvлээстэй, хэдэн хvн, хvvхэд шуухад vзэгдэв. Хэдэн нохой аянчныг хараад хуцаж галын дэргэдэх хvнээс хэдэн эрцvvл, жад бороохой  барин  босоод, аянчны урдаас угтан ирэв. Ойртмогц нэг євгєжєєл анчин,
-Yгvй энэ чинь Бух авгай, та мєн vv? Гэж баярлан асуув.
Мєн байлгvй яахав? Чи Тогоруу ач минь мєн бол би Бух авга чинь мєн байлгvй хайчих вэ? гэж инээн золгож, нутгийнхаа хvнтэй баярлан уулзлаа. Отгийн тэндээс давхиж ирсэн нохойгоо хорьцгоож таван аянчныг аятай сайхнаар угтаж галынхаа дэргэд суулган, тэр хэсэг загасчныг тэргvvлж яваа Тогоруу холоос ирсэн айлчны нэр усы нь асууж танилцав. Бух євгєнийг нутгийн зах хvргэх гэж газрын хол, усны уртаас явж ирснийг сонсоод эмэгтэйчvvд дайлан зочлох гэж хоол унд хийж гарлаа. Нимгэн бяслаг шиг шахсан vрэл жимсийг  шавар тавагт тавьж бас зэрлэг арвайн болсон гурилтай нухаж ааруул шиг хатаасан идээ, мэхээртэй найруулж ыуйлуулсан  цагаан тємс сараана, зэдгэнэ, бєєрєлзгєнє, аль байдаг тансаг идээгээ тавилцан , сая давсалсан загасны мах, утсан загас тавьж шинш гэдэг хар модны холтос чанасан хvрэн унд, модны ураар хийсэн аяганд аягалж тавилаа. Халуун чулуун дээр тосонд  хайраад сайхан vнэр ханхалсан зэрлэг арвай vйсэн саванд хийж, холын гийчнийг дайлсанд Чонос, Хумка омгийн хvний идэж vзээгvй газрын сонин идээгээр дайлахад нь маш сонирхон амтархаж, цадатлаа идэх завсар Залуудай ийм сонин идээ хийдэг аргы нь асуун сурч , нутагтаа буцаад Булжуухай эмээдээ зааж єгєх юм байна гэж бодож суув. Ихэрэсийн тэр нэгэн отгийн хvн, цєм Бух євгєнийг таних бєгєєд тэр жил ан аянд яваад, сураггvй болсонд нь араатан дайсанд осолдсон гэж бодож байсан нь амьд мэнд буцаж ирсэнд нт их баярлалдаж , нэг залуу эр Бух євгєний ар гэрийнхэнд буцаж ирсний  баярын мэдээ хvргэх гэж нэг сжман онгоцоор яаран яваад єгчээ. Отгийн хvн бvгд, бух євгєн сэлтийн нум сум тун сонирхож, ийм чадалтай  сонин сайхан зэвсэг  бас байдаг  ажээ гэж ихэд гайхан одоо манай ихэрэс хvн ийм хурдан зэвсэгтэй болж, ангийн олз ихтэй, уруул тостой болно. Дайсан халдвал , хавьдуулахгvй урт гартай, чадал ихтэй боллоо гэж бахдацгаав. Чингээд Бух євгєний зvлгэмэл чулуун сvхийг vзээд гайхан сонирхож Бух  дархан  маань улам их уран болж ирлээ гэж тэр схий нь хvн бvр дамжуулан vзэж шагшин гайхав. Загасчны ан элбэг, ууланд жимс элбэг тул євлийн хатаамал загас жимс бэлтгэж байсан тэр отгийнхон Бух авгын буцаж ирсэнд  рой галын наадам хийнэ гэж бэлтгэцгээв. Бух євгєн ч  наадмынханд гєрєєсний мах идvvлнэ гэж нум сумаа  агсан, ууланд гарахыг завдахад  Шонхолой Залуудай цєм явалцахаар  болж Гекvv бас хавчаахай нумаа агсан нутгийн  хэдэн хvн, харвалы нь сонирхох гэж дагалдсан, ууланд гарч , модон дунд ортол ан гєрєєс элбэг тул тєдхєн хvн бvр нэг нэг бор гєрєєс хартваж оигийн хvн олзы нь vvрч, бvгдээрээ гал дээр хрч ирвээс дєрвєн гєрєєс ийм тvргэн агнаад ирэх ямар сонин юм бэ? гэж отгийн хєгшин залуу vгvй цєм гайхалцав. Залуудай Гекvv хоёр уснб эргээр явна гэж , нум сумаа агсаад нэгэн хэсэг газар эрэг дагуу явтал, элстэй налуу эрэг дээр нэг хэдэн сонин амьтан хэвтэж , уснаас бас нэг хэдэн амьтан гарч ирээд, тэр хэвтэж байгаа амьтны дэргэд гарч ирэхийг vзвэл, усанд сvрхий мєртлєє, газар дээр явах нь тун болхи дєрвєн хєл нь богино, vс тачирхан бєгєєд гялгар, бие нvсэр бvдvvн тийм сонин амьтан байхыг маш гайхаж салхин дороос нь сэм гэтэж  очоод, сум харвам газраас ажиглаваас  байдал гєрєєс  атал , усанд бас орших нь  юутай  сонин жигтэй амьтан бэ? Махлаг  тарган биетэйг vзвэл идэж болох байх гэж зєвлєєд хоёр залуус тэр урьд ємнє vзээгvй  амьтны ус уруу орох замы нь хєндєлсєн хааж ойртоход нь нэг их ёочиж сандрахгvй гагцхvv ганц нэг урхирах мэт дуу гараад, нэг том нь элсэн дээр хэвтэж байснаа ус уруу орох гэж  цээжин биеэ єндийн хоёр залуусийн єєдєєс шvдээ ярзайн бєгсєн биеэ чирсхийн ус уруу  гулгав. Хоёул тэр амьтны єєдєєс  зэрэг харваж, дахиад нэг нэг сумонилон харвахыг завдтал усны эргийн захад хvрээд тэнхэл тасран, амнаас нь цус олгойдон тарчилж  байхад дахин нэг нэг харваж алаад, єргєж vзвээс нилээд хvнд. Тэр завсар бусад амьтан нь ус уруу гулгасаар усан дотор шумбан далд оржээ. Харваж унагасан  тэр амьтнаа урд хоёр хєлєєс нь чирсээр , отгийн  ойр хvрч ирэхэд улс тосон ирээд, vvрэн аваачиж хоёр  залуу анчны зэвсгийн чадлыг гайхав. Чингээд Залуудайн тэр ямар нэртэй амьтан бэ?  гэж сонирхон асуухад  хав загас гэж нэртэй амьтан. Усанд байдаг юм. Уснаас гарч  эрэг дээр нарлаж хэвтэх  дуртай. Мах тарган. Арьс ер ус тавьдаггvй тийм амьтан гэж отгийн хvмvvс ярьж єглєє. Чингээд тэр  хав загас гэдэг усны амьтныг євчиж махы нь оройн наадмын олонд идvvлнэ гэж эмэгтэйчvvд ажиллаж гарваа.
Тэр vагасчин отгийн эмэгтэйчvvд орой нар жаргатал  vдшийн найр наадмын хоол хийх гэж тун зав чєлєє муутай байлаа. Тэгээд vдшийн бvрэнхvйгээр хоёр том тvvдэг асааж, нэгий нь тойрон отгийн эрэгтэйчvvд сууцгааж, нєгєєгий нь эмэгтэйчvvд тойрон сууж, залуу эрэгтэй эмэгтэй нь хоср тvvдэг тойрон суусан ахмад эгчмэд хvндээ бэлтгэсэн хоол барив. Євгєдийн тvvдгийн гол хойморт нь Бух євгєн, тэргvvтэй таван аянчин, хvндэт зочин боллон сууцгааж, эхлээд модон торхонд тvvж дарсан жимс, жимсний шvvснээс амсацгаан, дараагаар нь загас, ангийн мах идэцгээн эмэгтэйчvvдийн галын тэнд бас хоол унд идэж ууж гvйцээд наадам хийхээр болж, євгєд настангууд нь урдаар жишиг vзvvлдэг заншилтай тжл их тvvдэг тойрон гар гараас барилцан нар зєв галаа тойрон хатирах наадамын дуу дуулалдан, цєм маш цэнгэлтэй хєгжилтэй байв. Чоносын хоёр хvн, хоёр Хумка тєдхєн тэр гал тойрон хатирах хєдєлгєєнийг сурцгааж, Ихэрэсийн олны адил наадалцаж байтал, хэдэн гуя онгоцоор  єдрийн элч дагалцан Бух євгєний  тєрєгсєд ирэлцэж, улам их баяр хєєр боллоо. Бух євгєний охин гэж Залуудайн насны нэг хєрслєг бор царайтай, хєєрхєн торомгор хар нvдтэй, сvрхий сэргэлэн янзын бvсгvй жаал, эх, ах хоёртойгоо ирж Бух євгєн бага охиноо баруун хацры нь таалан vнэсээд,
- Чоносын Шонхолой, Ихэрэсийн  Бух гэдэг бид хоёр энэ хэдэн жил  vхэхээс л бусдыг vзэж, зовлон жаргалангаа хамтатган, дайсантай мєр  зэрэгцэн тулж єнєєдєр хvртэл явж ирлээ.
Далай ээжий нутагтай Ихэрэс  бид
Дая олонд охидоор алдартай билээ
Бай  кул  нутагтай Ихэрэс бид
Бацгад царайлаг гэж нэртэй билээ
Єнгєтэй айхан охидоо єгч
Єнєр олон зээнэртэй болдог
Хад сайтай нутагтай
Хадам сайтай Ихэрэсийн
Бух дайчин гэдэг  би єнєєдєр
Буянт Чоносын Шонхолойтой
Газрын холоос наашаа
Гал нэгтэй яван аялж
Аюулт дайсан араатны дунд
Амь нэгтэй зvтгэн туулж
Ууган нутагтаа ирээд
Ураг элгэн болцгоож
Тансаг идээгээ амсалцаж
Тангараг vгээ хэлэлцэж
Эрийн сvлд болсон бvсээ
Эрхэм элгэн тєрєл болохын
Бат тэмдэг олны ємнє болгож
Баярлан солилцсуу бид хоёр
Баргудай баатар нагацтай
Баргужин гоо охин минь
Чон чулуун зоригтой
Чонос Шонхолой минь
Заан Залуудайн
Заяат хань нь болог
Нvдэндээ галтай
Нvvртээ цогтой
Зээ нар, ач нараа vзэж
Зэрэгцэн найрлах болтугай
Зээнэр маань
Зээрнээс олон
Ач нар маань
Аргалаас олон
Шонхолой бид хоёрын улс
Шороо мэт олон болтугай
Шоо, шоо шоо
гээд бvсээ тайлан Шонхолойд барихад, харь газар харьтны гарт хvний газар, хvний эрхэнд хамт явж, єлсєх, ядрахыг хамт эдлэн єнєр олон тєрєлтэйгєє улаан нvvрээ vзэлцэн золгосон Шонхолой, Ихэрэсийн Шударга Бух євгєнд тун  хайртай болсон тул євгєний Баргужин гоо охин сэргэлэн цэврийг бахдан vзэж, Баярлан бахадсандаа яаран бvсээ тайлж Бух євгєнтэй солилцон бvслэлцээд
Хvний газар
Хvчитний дунд
Yнэн  сэтгэлээр
Yерхэн нийлсэн
Ихэрэс Бух дайчинтай
Ижилсэн нийлсэн Шонхолой
Заан гэж сая цоллуулсан
Залуудай гэдэг хvvдээ
Баргужин гоо  ханьтай болгох
Баярт vг сонсоод бахаднам
Усны холоос ихэрэс, Чонос
Уулзалдан танилцаж,
Ураг элгэн болоод vеийн vед эвтэй
Yрийн  vрд жаргалтай
Эрчимтэй гараараа  хэзээд
Эдийн сайныг  бvтээж
Саруул тунгалаг ухаанаараа
Сайхан бvгдийг зохиох болтугай
Ваа, ваа, ваа
гэж Чоносынхоо уриаг уриалан, vнэн голынхоо vг хэлж дуусахад нь Залуудай Баргужин гоо хоёр ичингvйрэн улайж наадмын олон баярлан, нэг залуу эр урагш давшин  ахмад євгєдийн ємнє ыєхийн ёслоод, хангинам сайхан хоолойгоор :
Бvрэнхvй шєнийн наадамд
Бvгдээр цуглаад ирлээ бид
Харанхуй шєнийн наадамд
Хамгаар