Tuesday, August 30, 2011

Сэрүүлэг дуугарахаас өмнө



Зөвхөн дурсамж болон үлдэхийн тулд
Зүрх сэтгэлээрээ би чамд дуралсан гэж үү
Дундуур дарстай хундага шиг амьдралд
Дандаа би толгой гудайж явах гэж үү

Сормуус дэвэхийн төдийд мартагдах гэж
Сарны симфонийг би чамд тоглосон гэж үү
Өөдсийн чинээ нарны хэлтэрхий шиг үнэнд
Өөрөөсөө би үргэлж нуугдаж суух гэж үү

Дахилт :Үгүй ээ, үгүй ээ энэ бүхэн
             Худлаа гэж хэлээч амраг минь
             Хатаж эхэлсэн цэцгийн дэлбээнээс
             Хайр хямдхан гэж үү
             Сэрүүнээрээ би зүүдлэв үү
             Сэрүүлэг дугарахаас өмнө сэрье ээ
             Цаг хугацааны эхлэлд
              Чи минь намайг үгүйлэнэ дээ

Хатаж амжаагүй байхад нь арчих гэж
Хайрыг би ягаан өнгөтэй будгаар зурсан гэж үү
Үүл хайчлан нисээд ирэх шувуудыг
Уранхай захидал шиг зүүтэй угтах гэж үү

Дахилт :Үгүй ээ, үгүй ээ энэ бүхэн
             Худлаа гэж хэлээч амраг минь
             Хатаж эхэлсэн цэцгийн дэлбээнээс
             Хайр хямдхан гэж үү
             Сэрүүнээрээ би зүүдлэв үү
             Сэрүүлэг дугарахаас өмнө сэрье ээ
             Цаг хугацааны эхлэлд
              Чи минь намайг үгүйлэн дээ




No comments:

Post a Comment