Sunday, June 10, 2012

Эмили Дикинсоныг: Тайчихуй

 







































Эхлээд түүний торон юүдэнг
мөрнөөс нь эвтэйхэн өргөөд
модон сандлын түшлэг дээр тохов.

Уяаг нь хөнгөхөн татаад
бүчтэй малгайг нь дараа нь авав.

Ар нурууг нь дагасан олон бяцхан сувдан товчтой
адармаатай урт, цагаан даашинзийг нь
тайлах гэж дэндүү удав.
ус руу шунгагч давалгаа цуулах шиг
уулзварыг нь нэг юм ярав.  

Түүнийг дээд давхрын унтлагын өрөөний
онгорхой цонхны дэргэд
хөдөлгөөнгүй, нүдээ яльгүй дүрлийлгээд
жимст цэцэрлэг рүү харж зогссоныг,
өргөн зүүмэлт хатуу модон шалан дээр
даашинз нь хөлд нь унасныг
хэлэх хэрэгтэй биз.

Арванесдүгээр зууны
америк бүсгүйчүүдийн дотуур хувцасны түвэгтэйг
дурсахгүй байхын аргагүй,
яг л хадан хавцал, эвхдэг хутга, арцат уул,
ан ав, олс бүслүүр, халимны биеийг анхлан мэдрэх
туйлын судлаач шиг би
түүний нүцгэн биеийн мөсөн уул руу хөвөв.

Хожим тэмдэглэлийн дэвтэртээ би
“шөнийн гүнд хун унах шиг байсан” гэж бичсэн
харин жимст цэцэрлэг рүү ширтэж байгаад нүдээ яаж
анисныг нь,
хатгуургүй үс нь хэрхэн сул асгарсныг,
хааяа нэг үг хэлэхдээ яаж цочисхийснийг нь
бүгдийг хэлж чадахгүй нь ээ, мэдээж.

Байшингийн урдуур өнгөрөх сүйх тэрэг,
цонхны шилэн дотор дүнгэнэх ялааг эс тооцвол
мөргөлийн тэр өдрийн үд дунд
Амхерстэд эвгүйцмээр нам гүм байсныг л
хэлж чадах байна.

Тэгээд л бэлхүүсэвчнийх нь хамгийн дээд дэгээг
сугалахад гүн амьсгаа авахыг нь би
сонссон хэрэг.

Тэр дараа нь яг л
итгэл найдвар далавчтайг,
утга учир нарийн банз шиг гэдгийг,
амьдрал гэдэг шар нүдээр ширтэх
цэнэгтэй буу шиг болохыг
ухаарсан уншигчид санаа алддаг шиг
санаа алдсан.


                Билли Коллинс

No comments:

Post a Comment