Saturday, June 9, 2012

Б.ШАРАВ: Уран бүтээлд сүнс, амьдрах цаг хугацаа, мандах, буурах үе гэж бий



Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Хүмүүс” буландаа урилаа.
-Өмнө нь “Б.Шаравын уран бүтээлийг хэн сайн дуулах вэ” улсын уралдаан зохион байгуулж байсан. Энэ удаагийнх юугаараа онцлог вэ?
-Зөвхөн Б.Шаравын уран бүтээлийг бус, Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг эгшиглүүлэх олон улсын уралдаан болох юм. 1940-өөд оноос Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчид бүтээлээ туурвиж эхэлсэн гэж бо доход гурав дахь үе нь одоо ид бичиж байна. Энэ хугацаанд төрсөн шилдэг бүтээлүүдийг дэлхий нийтийн сонорт хүргэх зорилготой. Урал дах, өрсөлдөх, бие биетэйгээ харь цуулах гэдэг ойлголт за луусын дунд л байдаг. Тийм болохоор хөг жимчдөд 35, дуучдад 33 насны босго тавьж байгаа.
-Шагналын сан нь манайдаа хамгийн өндөр нь гэж байсан?
-Дэлхийн жишигтэй харьцуулбал 33 мянган ам.долларын шагналын сан бага л даа. Монголд бол ийм шагналын сан тай уралдаан болж байгаагүй байх. Энэ уралдааны үнэлэмж, чанар чансааг өөрс дийн хөө чадлаар өргөж, олон улсын жишигт ойртуулахыг хичээж байна. Уралдааныг зохион байгуулж дүгнээд орхих бус, уралдаанд шалгарсан уран бүтээлчдийг сурталчилж, энэ уралдааны нэрээр олон улсын тайзнаа тоглодог болоосой гэж хүсэж байгаа.
-Уралдаанаа цаашид уламжлал болгох уу?
-Уралдаан маань ирэх арванэгдүгээр сарын 17-23-нд болно. Эхний уралдаан ямар болох нь вэ. Дүгнэлт хийж бай гаад цаашид 3-4 жилд уламжлал болгон зохион байгуулах боломжтой гэж бодож байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, А зэрэглэлийн тэмцээнүүдийн зэрэгт уралдаанаа хүргэх юм сан. П.И.Чайковскийн уралдаанд тү рүүлсэн, байр эзэлсэн уран бүтээлчдэд Европын том театруудын үүд хаалга нээлттэй байдаг. П.И.Чайковскийн уралдаан шиг биш юмаа гэхэд ядаж Азидаа томоохонд тооцогдох уралдаан болгохыг зорьж байгаа.
Манай дуучид сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас хоёрдугаар байр, Римский Корсаковын нэ рэм жит уралдаанаас нэг, хоёрдугаар байрыг нь авлаа. Ардын хөгжимчид Европын урлагийн томоохон наадмуудыг чимж байна шүү дээ. Английн алдарт Алберт холлд манай хөгжимчид яаж тоглож, түмний анхаарлыг татаж, хэдэн мянган үзэгчийг бос гож байгааг нь харсан биз дээ. Уран бү тээлчид маань ийм чадвартай байхад төр засаг бодлогоор дэмжиж, холыг харсан, олон улсын хэм жээний далайцтай арга хэмжээг эх орондоо зохион байгуулах цаг нь болсон. Энэ уралдаан манай дуучид, хөгжимчдөд үр өгөөж тэй болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
-Нас хөгшрөөд тэгж байгаа юм уу, дөрвөн хананы дунд суух уйтгартай байна. Зав л гарвал хөдөө явдаг. Өнгөрсөн зун уран бүтээлийн эрэл хай гуул хийж, Хөвсгөл, Завхан, Архангай, Ховд, Өмнөговь, Дундговь, Хэнтий аймгаар аялсан. Ирээд явсан газрынхаа тухай нэлээд олон хөгжим, дуу бичлээ. Хам гийн сүүлд гэвэл Оюутолгойд очсон сэтгэгд лээрээ “Монгол орон бадартугай” гэдэг симфони удиртгал бичсэнийг маань оркеструуд тоглож эхэлж байгаа.
-Дөрвөн хананы дунд сууж бичсэнээс хөдөө, гадаа явж бичсэн нь илүү амьд, амттай болдог гэдэг.
-Тэгэлгүй яах вэ. Явж үзээгүй газраараа аялахад шинэ санаа орж ирнэ, шинэ мэдрэмж төрнө. Янз бүрийн хүмүүстэй уулзаж ярилцах нь судалгааны ажилд тус болно. Жишээ нь, би Ховд аймгийн нутгаар аялах даа Хөөмийн концертдоо хэрэг болох олон зүйлийг хүмүүсээс асууж сураглаж, олж авсан.
-Хөөмийн концерт гэдэг сонирхолтой сонсогдож байна.
-АНУ-ын нэг удирдаач захиалсан юм. Өнгөрсөн жил АНУ-д очиж бүтээлээ тоглуулахад надтай хамт Ховдын Сэнгэдорж гэдэг сайн хөөмийч явсан. Түүний тоглолтыг америкчууд маш их сонирхсон. Тэгээд хөөмийг симфони оркестртой хослуулбал хүмүүсийн сонирхлыг татаж, дэлхийн зах зээлд гарах боломжтой гэж тооцоолж, энэ бүтээлийг хийж байгаа. Энэ бүтээл дээр нэлээд удаан ажиллалаа, хараахан дуусаагүй байна. Хөөмий бол бүрэн судлагдаагүй, адармаатай урлаг. Хүн бүр өөрийнхөөрөө хөөмийлдөг, түүнийг нэгтгэж зангидсан онол байхгүй. Тийм учраас ихээхэн судалгаа хийж, ул суурьтай ажиллах шаардлагатай.
-Тантай нэгэнт уулзсаных, уран бүтээл, өөрийн тань тухай дэлгэрэнгүй ярилцъя гэж бод лоо. Бусад хөгжмийн зохиолч дыг бодвол та хөгж мийн урлагт хожуу орсон гэл үү?
-Би хөдөөгийн хүүхэд. Аав, ээж минь малчин хүмүүс. 1968 онд 16 настай даа Багшийн сургуульд ирсэн үеэсээ л хөгжмийн урлаг руу орсон. Багадаа хөгжим тоглох талаар нэг их бодож байгаагүй санагддаг юм. Тэгж хүслээ ч хөгжим олдохгүй л дээ. Зураг зурж, дуу, хөгжим сонсох дуртай хүүхэд байлаа. Дуу, хөгжим сонсмоор байдаг, манайх радиогүй. Айлын радиогоор дуу, хөгжим явж байвал гэрийнх нь гаднаас ч хамаагүй чагнаад зогсчихно. Хөгжимд дурлаж байгаа минь тэр. Наймдугаар анги төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид л орно гэж Улаанбаатарыг зорьж байлаа. Бас ч үгүй, арын хаалга хэрэглэж байж хүссэн ангидаа орсон.
-Шалгуулаад тэнцээгүй хэрэг үү?
-Хичээл эхэлчихсэн хойно, арванэгдүгээр сард ирсэн болохоор анги дүүрчихсэн, орон тоо байгаагүй. Тэр үед Багшийн сургуулийн хөгжмийн ангийн багш Задгай гэж хүн байлаа. Багш маань одоо ч энх тунх байгаа л даа. Задгай багшийг таньдаг хүнээр нь яриулж, хагас жилээр хасагдсан хүүхдийн оронд нь орохоор болж, орон тооны оюутан болтлоо стипендг үй байлаа.
-Нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулиас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гэдэг байх аа?
-Багшийн сургуулиа төгсөөд арван жилийн нэгдүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар томилогдсон. Тухайн үед яруу найрагч Загдын Түмэнжаргал бид хоёр хувь заяагаар нэгдүгээр сургуульд хамт ажиллаж, анхны дуунуудаа тэнд зохиосон. “Сургууль минь баяртай”, “Багш даа”, “Пионер” зэрэг дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Тэнд гурван жил ажиллаад хуучнаар ЗХУ-ын Свердловск хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан. Оросын хөгжмийн урлагийн ид цэцэглэлтийн үед тэнд сурч таарсан нь миний хувьд их завшаантай тохиол байлаа.
Оросын хөгжмийн урлагийн ноён оргил болсон хөгжмийн зохиолчид тэр үед уран бүтээлээ ид хийж байв. Хэлний бэлтгэлд хоёр жил сурснаа оруулбал би Орост найман жил суралцсан. Өөрөө л хичээх юм бол үзэж харах зүйл, сурах нөхцөл бүрдсэн сайхан сургуульд очсон. Чамгүй хичээсэн, үү ний хүчинд овоо зүйл сурч мэдсэн гэж боддог. Тэр үеийн оюут нууд бүгд их хичээл зүтгэлтэй байжээ. Өглөө 05.00 цагт босоод хөгжмийн бэлтгэл хийх ангид цаг авах гээд дугаарлана. Дугаарлаж цаг аваад өдөржин хөгжмөө давтана. Хойно оюутан болсон эхний хэдэн жил бол орой үдэш телевиз үзэх завгүй шахам л өнгөрсөн дөө. Тийм шаардлага ч байсан.
-Найман жил тэнд амьдрахаар бараг орос хүн болчихно биз?
-Хамаг залуу нас маань тэнд өнгөрсөн болохоор Орос оронд их дассан. Анхны томоохон бү- тээлүүд маань тэнд төрсөн. “Төгөлдөр хуурын гурвал” гэж энд тэнд нэлээд тоглогддог бүтээлээ гуравдугаар курст, “Замбуутивийн наран”-гаа дөрөвдүгээр курст, “Нэгдүгээр симфони”-оо төг сөх жилээ бичсэн. Боломжийн гэж үздэг цөөнгүй бүтээл минь оюутан байхад төрсөн байдаг. Залуу, эрч хүчтэй ч байж, мундаг багш нарын нөлөө ч байсан биз. “Оюутнууд нэгдүгээр курстээ өөрийгөө ардын жүжигчний дайтай боддог” гэдэг шиг юуг ч бүтээнэ, би чадна гэж бодож явсан тэр үедээ хийсэн бүтээл арай л гал цогтой байдаг юм билээ.
-ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн хөгжмийн санд бүртгэлтэй Монголын цөөн бүтээлийн нэгийг та оюутан байхдаа бичжээ.
-ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн хөгжмийн санд Монголоос хөдөлмөрийн баатар Н.Норов банзад гуайн дуулсан “Уяхан замбативийн наран” уртын дуу, Төрийн шагналт Ж.Чулуун гуайн “Ардын хоёр дууны найруулга” гэж хийл хөгжимд зориулсан бүтээл, миний “Замбуутивийн наран” зэрэг гурван бүтээл бүртгэгдсэн байдаг. Миний хувьд аз таарсан хэрэг.
-Дэлхийн хөгжмийн санд бүртгэгдэнэ гэдэг азаар шийдэгдэх хэрэг ч биш байх аа?
-Аз байлгүй яах вэ. “Замбуутивийн наран” бол тухайн үедээ их шинэлэг бүтээл байсан. Миний хувьд төдийгүй Монголын хөгжмийн урлагт эргэлт, шинэ санаа авчирсан бүтээл болсон гэж хэлэх хүмүүс байдаг.
-Бүтээлийн талаар ярьсных, хүмүүсийн сонсох дуртай, олон тоглогддог бүтээлүүдийн тань талаар яриулъя гэж бодлоо. “Хэрлэнгийн домог” зохиолыг Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тог лосон. Энэ бүтээлийнхээ талаар яриач?
-Хөгжмийн сурталчилгааны “Торгоны зам” компанийн захиалгаар бичсэн зохиол л доо. Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас эхлээд дэлхийн А зэрэглэлийн арга хэмжээ, томоохон тоглолтын танхимын ихэнхэд нь тоглогдсон шүү. 2000 онд АНУ-д очиж “Хэрлэнгийн домог”- ийг тоглуулахад 14 том театрын менежер ирсэн. Тэд бүтээлийг маань сонсоод, бидэнтэй уулзаж, өөр, өөрийн тайзнаа тоглуулахаар болсон. Хорь гаруй оронд тоглосон байх шүү.
-“Сэрсэн тал”-ыг хүмүүс сонсох дуртай?
-Ардын найрал хөгжимд зориулсан анхны бүтээл маань байгаа юм. “Сэрсэн тал” намайг нэг их зовоогоогүй төрсөн. Би л бичих ёстой бай сан юм байлгүй. Энд тэнд олон тоглогддог юм. Үзэгч олон таалдаг болохоор л тэр байлгүй.
-“Чингис хаан” дуурийн тухайд?
“Чингис хаан” дуурийг 2002-2003 онд хийсэн, намайг зовоож төрсөн шүү. Миний томоохон бүтээ лийн нэг. Сайн, муу болсон ту хайд одоо ярихад эртэднэ. Алс ирээдүйд ярих байх. П.И.Чайковский, М.Глинкийн нэрэмжит уралдаануудад оролцож, нэг, хоёрдугаар байр эзэлсэн залуус “Чингис хаан”-ы ариг дуулсан. Тэгэхээр Монголын мэргэжлийн ур лагт хэрэг болж байгаа юм байна гэж ойлгож байгаа.
-Та хойно суралцаж ирээд хаана ажиллав?
-Хөгжим бүжгийн дунд сургуульд хоёр жил багшлаад, Ардын ансамбльд нэг жил концертмейстр, Дуурийн театрт нэг жил уран сайхны удирдагч, Хөгжмийн зохиолчдын хорооны нийтийн дуу болон дан хөгжмийн зөвлөлд хэсэг ажиллаад чөлөөт уран бүтээлч болсон доо.
-Уран бүтээлчид сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, дүрэлзсэн хүмүүс байдаг шүү дээ. Харин та?
-Сэтгэлийн хөдөлгөөнтэй, үүнийгээ гаргаж илэрхийлэхдээ маруухан. Би багаасаа номхон, дорой хүн шүү дээ.
-Онгод гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Онгод байна аа, байна шүү. Тухайн зүйлдээ итгэж, орохыг онгод гэж хэлж байгаа юм. Түүнээс зүгээр сууж байхад нэг зүйл ирээд гарыг нь залж хөдөлгөөд бичүүлээд байдаг юм биш. Гэнэт шинэ мэдрэмж, гоё санаа орж ирэх, ойлгохгүй байсан зүйлээ ойлгох зэрэг нь онгод орж буй нэг хэлбэр. Гэвч онгодод найдаад, хүлээгээд сууж болохгүй, онгодыг өөрийн хөдөлмөрөөр урьж авчрах хүчтэй, дуртай цагтаа он годыг оруулдаг чадалтай болох хэрэгтэй. Хөгжмийн зохиол бол их нарийн хийцтэй шүү дээ. Уран барилга, уран зургийн зохиомжтой л адилхан.
-Санаандаа хүрсэн сайн бүтээлийн ард гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бүтээлээ бичиж дуусгана гэдэг нэг хэрэг. Үүнээс гадна бүтээлээ тоглуулна гэж айхтар даваа бий. Бүтээлээ тоглуулаад “Энэ бүтээл болжээ” гэж үзвэл сая нэг баяр баясгалан төрнө шүү дээ. Хийсэн бүхэн сайн бүтээл болно гэж байхгүй. Ямархуу бүтээл болсон нь анх тоглуулахад л мэдэгддэг. Сайн дуу болсон бол дуучид дуундаа орж, баярлаж байгаа нь илт харагддаг. Хөгжимчид бол хамгийн мэдрэмжтэй хүмүүс. Зохиол өгөөд тоглуулахад л болсон, болоогүй нь шууд мэдэгддэг. Би хөгжимчдийнхөө царайг хараад л суудаг юм. Тэд маань хөгжимдөө ороод, урамтай тоглож байвал миний дотор гийгээд л явчих нь тэр. Уран бүтээлээ сайн болжээ гэдгийг мэдрэх шиг жаргал хаа байх вэ. Хүмүүс миний бүтээлийг сонсож, миний бүтээлд дурлахыг харах, бусдын амнаас бүтээлийнхээ тухай сонсох сайхан шүү дээ.
-Бүтээл бүхэн сайн болно гэж үгүй гэсэн. Өчнөөн цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан бүтээл амжилтгүй болоход ямар мэдрэмж төрөх вэ?
-Амжилтгүй болсон бүтээл ганц хоёр тоглогдоод, ганц хоёр дуулагдаад л мартагдана. Би уран бүтээлийг хүнтэй адилхан гэж боддог. Сүнстэй, амьдрах цаг хугацаа, мандах, буурах үетэй. Тийм учраас уран бүтээлийн хувь заяа хүнийхтэй адилхан. Би өөрөөсөө шүншиглээд, сэтгэлээсээ таслаад бичсэн бүтээл цаашид амьдрах эсэх нь надаас шалтгаалахгүй, түүний хувь заяагаар шийдэгдэнэ. Хувь заяа сайтай нь олон тоглогд дог. Өчнөөн цаг, сэтгэл зарцуулж хийсэн ч явж өгөхг үй бүтээл байдаг. Тэднийг хувь заяа муухантай юм байлг үй гэж боддог.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Оюутан байхдаа ханьтайгаа учирч, төгсөж ирээд гэр бүл болсон. Эхнэр маань орос, англи хэлний багш, насаараа л түмний хүүхдэд эрдэм зааж явна. Манайх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд амьд ралын захад хүрсэн. Дунд хүү маань СУИС-д багшилдаг. Түүнийг уран бүтээл хийх болов уу гэж хараад байгаа.
-Та бас багшилж байгаа. Шавь нартаа юуг голчлон захидаг вэ?
-Уран бүтээл хийхийн хажуугаар багшилж байна. Шавь нарын маань түрүүч Төрийн шагнал авлаа. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд миний ууган шавь нарын нэг. “Хөгжмийн зохиол бичнэ гэдэг санаагаар болдог зүйл биш. Асар их авьяастай байх, зөвхөн хөгжим бичихийн төлөө төрсөн байх ёстой. Дээрээс нь асар их хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж шавь нартаа хэлдэг юм
Х.УЯНГА

No comments:

Post a Comment