Monday, December 3, 2012

Үзэсгэлэнт бүсгүйн урхи үхлийн аюулд хөтөлнө

Эрчүүд үргэлж л бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн үнэнч шүтэн бишрэгч байсаар ирсэн. Гоо төрх, ялдам аашаараа эрчүүдийн сэтгэлийг татаж, бүхий л хүслээ биелүүлж чадсан бүсгүй олон. Тэдний дунд хэний ч санаанд багтамгүй аймшигт хүслээрээ түүхийн хуудсыг цусаар будсан хорон санаатан ч бий. Ийм бүсгүйн арганд орсон эрчүүд түүнийг “там”, “чөтгөр”, “цус сорогч” хэмээн янз янзаар л нэрлэж, үзэсгэлэнт бүсгүйн урхи үхлийн хор гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл үзэсгэлэнтэй хэрнээ хамгийн хэрцгий бүсгүйчүүдийн түүхээс танд сонирхуулья. Магад энд өгүүлсэн бүхэн аман яриа, домог байж болох юм.
СОЛОМОНЫ ХАЙР БА АЙДАС
Соломон хаан Египетийн цөлд ан хийж байхдаа нэгэн нүцгэн бүсгүйтэй таарсан нь Карина юм. Карина ан хийж явсан бөгөөд “Ямар ч эрэгтэй хүн намайг дийлэхгүй” гэж хэлжээ. Түүний харц ер бусын сайхан боловч мал адгууст төллөх боломж өгдөггүй байсан тул түүний байгаа газарт мал аж ахуйн хөгжил зогсдог байжээ. Туяарсан царай эрчүүдийн сүр хүчийг дордуулдаг байсан бол эмэгтэйчүүдийн үр удмыг тасалдаг байсан гэх яриа бий. Эцэст нь Карина Соломонд хандаж, “Намайг зөвхөн архангел Михаил үгүй хийж чадна” гэж хэлжээ. Соломон тэр даруй Михаилийг дуудахад айдаст автсан Карина тэр дороо хөгширч, үс нь бууралтаж эртний өвгийнхөө дүрд хувилсан гэдэг. Тэгэхээр Карина хүн биш юм. Тэрбээр хүн байх үедээ шидэт хүчийг олж авахын тулд хоёр хүүхдээ иджээ. Үүнээс хойш зөвхөн амьгүй хүүхэд төрүүлдэг байсан бөгөөд түүний бэлэг эрхтнийг харсан эмэгтэй хүн бүрийг мөн л ийм хувь заяа хүлээж байсан аж. Харин Карина энэ бүхнийг хувь тавилан хэмээн тайлбарладаг байжээ.
ХАЙР ЭНЭРЛИЙГ МАРТСАН КАЛИ БУРХАН
Индиустын энэхүү бурхан нэг талаас сайхан, нөгөө талаас үнэхээр аймшигтай нэгэн билээ. Энэ бурхан бүх зүйл хувьсан өөрчлөгдд өг гэдгийг үзүүлсэн юм. Түүний гурван нүднээс цусан нулимс дусалж, хүзүүгээр нь могой сүлжилдэж, биеэр нь хүний гавал бүхий чимэглэл унждаг. Бас тэр үргэлж хүний цусаар ундаасч явдгаа хэлээ гаргаж байгаагаар илэрхийлжээ. Кали бурхан 10 гартаа зэвсэг барих бөгөөд өдрийн хоолондоо хүний мах зооглодог байна. Кали өршөөлийг үл хамааран бүх хүнийг хороодог байсан юм. Нэгэн өдөр тэрбээр өөрийн нөхрөөр зоог барьсан аж. Түүний дүрийг одоо нөхрийнхөө толгойг тасалж, бие дээр нь бүжиглэж байгаагаар дүрсэлсэн байдаг.
ӨӨРИЙГӨӨ ИДСЭН СФИНКС
Эртний Грекийн домогт Ортус, Химерийн охины талаар өгүүлсэн нь бий. Энэхүү нууцлаг мангас нь бүсэлхийнээс дээш эмэгтэй хүн шиг хэрнээ арслан биетэй, могой сүүлтэй, бүргэдийн далавчтай байж. Гера бурхан түүнийг Фив хүмүүсийг шийтгэ гэж дэлхий рүү явуулсан домогтой. Тэрээр Фичум уулын дэргэд амьдарч, уулын хажуугаар өнгөрсөн хүн бүрээс хэзээ ч таашгүй таавар таахыг шаарддаг байжээ. Буруу хариулсан хүн Сфинксийн хоол болно. Нэгэн удаа Фивын тэргүүн үй олон хүн үхсэн байхыг үзээд санаа зовниж, бүсгүйг алж чадсан хүнд өөрийнхөө хаан ширээг өгөхөө амлажээ. Төд удалгүй алдарт Эдип хэмээх эр Эдипийг бүх асуултад зөв хариулж, Сфинкс тэр нутгийг орхин явсан аж. Үүнээс хойш Эдипийг Грекийн ачлагч хэмээн өргөмжилсөн бол Сфинкс өлсөхийн эрхэнд өөрийгөө идсэн гэдэг. Египетэд байх Сфинкс хатны баримлын тухай өөр олон түүх бий.
ЯРУУХАН ХООЛОЙТ ЛУСЫН ДАГИНАС
Лусын бурхан Ахелагийн охид лусын дагина байсан гэдэг. Домогт өгүүлснээр тэдний нэр яруухан дуу хоолой, гайхалтай хөгжим, шидэт царай гэсэн утгыг илэрхийлдэг. Нэг л өдөр лусын дагинас хөгжмийн гоо сайхныг орхиж, Италийн голын эрэгт суурьшжээ. Тэр цагаас хойш далайчдыг өөрсдийн гайхалтай дуу хоолой, царай зүсээр татаж дурлуулаад, үхэл рүү түлхдэг байжээ. Одиссей шидтэн гэртээ харих замдаа Цирцеитэй тааралдахад, тэрбээр Одиссейд гол гатлахдаа чихээ бөглөхийг сануулжээ. Харин Одиссей лусын дагинасын үлгэр мэт дуу авиаг сонсохыг хүссэн аж. Тиймээс өөрийгөө хөлөг онгоцны шурганд бат бөх уяхыг усан онгоцны багийнханд тушаасан байна. Хэдийгээр лусын дагинас Одиссейг дуудсан боловч шурганд уяатай байсан тэрбээр амьд үлдсэн гэдэг.
ХАЙР ДУРЛАЛДАА МАНСУУРСАН МЕДЕЙ
Грекийн алдарт домог болох “Аргонавт” буюу Медейн түүхийг та сонсож байв уу. Эта хааны охин Медей үзсэглэнт бүсгүй хэдий ч Ясон хэмээх залууд эргэлт буцалтгүй дурлажээ. Ясонд итгэл алдсан хаан түүнийг алуулахаар цэргээ явуулахад охин Медей нь хайрт залуугаа аврахын тулд төрсөн ахынхаа амийг хороосон гэдэг. Үүний дараа Медей хаан эцгээ ч хөнөөж чадна гэдгээ Пелийн охидод амласан гэнэ. Үнэн хэрэгтээ энэ бүхэн өөрийнхөө залуу насыг уртасгахын тулд л хийж буй зүйлс байсан аж. Гэсэн ч түүний дурлалт залуу Ясон өөр эмэгтэйд дурлан Медейгээс салж одсон юм. Медей Ясоны шинэ эхнэрт нөмрөг бэлэглэсэн бөгөөл тэрхүү нөмрөг эргэн тойронд байсан бүх хүнийг түймэрдсэн аж. Эдгээр хүмүүсийн тоонд Медейн эцэг ч багтаж байжээ. Энэ харамсалтай хэрэг явдал дөнгөж эхлэл нь байсан юм. Медей гүнж хайрт Ясоныхоо 14 хүүхдийг толгой дараалан хороосон гэдэг.
САЛОМЕЙН НҮЦГЭН БҮЖИГ
Евангилд адислагч Иоанн эмэгтэй хүний заль мэхэнд хууртаж, амиа алдсан талаар домогт өгүүлсэн байдаг. Үнэн хэрэгтээ Иород хаан түүнийг Христийн шашинтныг адисласан хэмээн шоронд хорьсон боловч түүнийг хүндэлж, бага зэрэг жийрхдэг байжээ. Харин Харин түүний эхнэр Иродиада адислагч Иоанныг үзэн яддаг байсан гэнэ. Учир нь адислагч Иоанн тэдний гэрлэлтийг албан ёсны бус хэмээн хэлсэн байжээ. Өс санасан эхнэр Иродоор адислагчийг хороолгохыг хүссэн боловч энэ хорон санаа нь бүтгээгүй юм. Ингээд Иродиада өөрийн охин болох Саломейд хандсан байна. Саломей нь адислагч Иоаннд ихэд таалагддаг байсныг охин овжин ашигласан аж. Ингээд Саломейн адислагчийн өмнө нүцгэн бүжиглэж, хариуд нь толгойг нь авсан гэдэг. Албатууд нь адислагчийн толгойг тавган дээр тавьж Саломейнд өгсөн юм. Энэхүү дүр зургийг олон арван зурагт дүрсэлсэн байдаг билээ. Саломейн адислагч Иоанний толгойг ээждээ өгсөн тул хорон санаат Иродиадагийн хүсэл биелсэн аж. Хэдийгээр адислагч Иоанн татгалзаж болох байсан ч хайр сэтгэлдээ бууж өгчээ. Түүхэнд Саломейний хэрцгий сэтгэлээс илүүтэй Иоанны агуу хайр сэтгэл илүү тодоор үлдсэн билээ.
ГЕРКУЛЕС БОЛ САМСОНЫ ХУУЛБАР
Самсон бол еврейчүүдийн хувьд домогт баатар юм. Бурхнаас ер бусын хүчийг олж авсан тэрбээр, “Миний үсийг тайрч, сахлыг хусаж болохгүй” гэсэн тушаал, гуйлт хоёрыг эцэг эхдээ хэлсэн нь бий. Учир нь түүний үс, сахалд хамаг л хүч чадал нь оршиж байсан юм. Еврейчүүдийн дайсан болох Филистимляныг Самсон цор ганцаараа хэд хэдэн удаа ялж байсан бөгөөд нүцгэн гараараа арслан алж байжээ. Тэрбээр дийлдэшгүй байсан боловч нэгэн удаа Далила хэмээх бүсгүйд дурлажээ. Харамсалтай Далила Филистимляных байсан тул Самсоныг унтаж байхад түүний үсийг нь тайрч, хүч чадлыг нь үгүй хийжээ. Сул дорой болсон Самсоны дайснууд нүдийг нь ухаж, боолчилжээ. Харин Далила аймшигтай мансууруулагч хэмээн ад үзэх болсон байна. Учир нь түүний ятгалгад орж амь нас, эд хөрөнгөө алдсан олон эр байсан гэдэг.
ЗҮГЭЭР Л КЛЕОПАТРА
Олон хүн түүнийг Египетийн хатан хаан хэмээн үздэг боловч үнэн хэрэгтээ тэрээр Македоны хатан хаан ажээ. Эцгээ нас барсны дараа хаан ширээ залгамжилж чадаагүй тэрбээр гоо сайхнаараа далимдуулан төрийн эрхэнд гарсан гэдэг. МЭӨ 48 онд Юрий Цезарийг Александрт ирэхэд Клеопатра түүнд хүү тө рүүлж өгсөн аж. Гэсэн ч Цезарийн араас Рим рүү явж түүнийг хороосон байна. Египетэд буцаж ирээд тэрбээр римийн баатруудад тусалсан гэдэг. Харин Марк Антоний Клеопатратай байхын тулд Римийн хаан ширээнээс татгалзсан аж. Клеопатра харин Антонид гурван хүү тө рүүлж өгсөн юм. Антоний далайн тулалдаанд Римийн баатруудын нэг Августад ялагдсаны дараа Клеопатрагийн хамтаар энэхүү тулалдаанаас зугтжээ. Гэсэн Августын анхаарлыг татаж чадаагүйдээ хорссон Клеопатра хорт могойнд хатгуулж амиа алджээ. Харин Клеопатраг нас барсан хэмээх яриаг сонссон Антоний түүнгүйгээр амьдарч чадахгүй гээд амиа егүүтгэсэн байна.
ИЗАБЕЛЛИЙН СҮНС
Энэ бол Финикийскийн лам болох Еф ваалын охин бөгөөд Еврейн хаан Ахаватай гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа тэрбээр Ахаваг еврейн бурхан Яхвегаас татгалзуулж, Трион Ваалыг шүтээн болгож чадсан байна. Изабеллийн тушаалаар бүх Яхвегийн номлогчийг устгахад Илия номлогч “Биднийг ингэж хороосныхоо төлөө чи хүнд шийтгэл амсах болно” хэмээн хэлж байжээ. Өөрийнхөө амийг аврахын тулд тэрээр Илия номлогчийг зугтахыг зөвшөөрчээ. Илия номлогч хаан Ахавад хандаж, “Чиний үр удам бүгд үхэх болно. Харин гэргийг чинь нохойны хоол болгож өгнө” гэж хэлжээ. Өөрийн нөхөр Ахавын үхлийг даван туулсан тэрбээр Илия номлогчийн хэлсэн үгийг санаж ихээхэн болгоомжтой байсан боловч амиа алдсан байна. Түүний биеийн ихэнхи хэсгийг нохой идсэн байжээ. Изабелл хэмээх нэр одоог хүртэл харгис, хэрцгий бүсгүйчүүдийн тоонд ордог байна. Учир нь тэрбээр хааныг ятгаж, олон мянган гэмгүй иргэнийг шашин шүтлэгээр ялган хороож байжээ.
ЕЛЕНА ТРОНСКАЯ
Домгоос харахад Зевс бурхан түүний ээж Ледийн анхаарлыг татахын тулд хүн болж олимпоос бууж ирсний дараа Елена төрсөн хэмээн үздэг байна. Арван настай байхад нь Еленаг Тесеечүүд хулгайлсан боловч ах нар нь түүнийг аварч чаджээ. Еленагийн болох Тиндарей нь охиндоо сүйт залуу Менелаяг сонгож өгсөн бөгөөд хүргэндээ тус хотын дээд гаралтай сүйт залуучуудаар өөрт нь үнэнч байна гэсэн тангарага өргүүлсэн байна. Тройн ханхүү Парис түүнийг хулгайлахад тангараг өргөсөн бүх залуу Менелаяг дэмжиж түүнд туслахаар мордсон байна. Тройн ханхүүтэй 10 жилийн туршид тэмцсэн бөгөөд Еленаг эргэн Менелаягийн гэргий болгон авчирч чаджээ. Харин бидний мэдэх “Трой” кинонд энэ түүх арай өөрөөр гардаг билээ. Түүний амийг хорлох гэсэн оролдлогоос болж Аполлон бурхан Еленаг олимп уул руу явуулсан бөгөөд тэрбээр мөнх амьтай болсон аж. Нэг бүсгүйн төлөө 10 жил дайтсан байна.

No comments:

Post a Comment