Sunday, June 10, 2012

Т.Аззаяа: Сахилгагүй хөшиг

(print image)
Саваагүй зан нь хөдөлсөн
Сахилгагүй охин хөшиг
Сарвагар хормойгоо сөхөгдөж байгааг ч тоолгүй
Салхиар дээс хийгээд үсэрч тоглоно
“Түүнтэй цуг тоглож болох уу” гээд
Түрүүнээс хойш нарийхан зүү барьчихаад
Түлээ хагалах гэж оролдсон өвгөн цагнаасаа асуухад
Оройтчихжээ охин минь
Одоо унтаж амар гэж хариулахад нь
Орныхоо өвөрт дурамжхан ороод хэвтэж байтал
Эрээ цээргүй сар шуналтай хөх гараараа
Хэцэн дээр айлгүйтэн савлаж суугаа
Эрээн цэцэгтэй хөхөвч эгч нарын биеийг
Илж таалж байгааг нь ховч толь надад харуулахад нь
Ичсэндээ нүүрээ дараад хэсэг хэвтэхүйеэ
Бүдэг гэрлээр нөмрөг нэхэх эмгэн дэнлүүний
Бүүвэй бүүвэй гэж удаанаар аялах нь
Бүүр түүрхэн сонсогдсоор, улам алсраад
Би сая л нэг юм гүн нойрондоо автлаа
2011.04.23

No comments:

Post a Comment