Sunday, June 10, 2012

О.Дашбалбар

 
Оройтсон сар нэг ил гарч, нэг далд орно
Ойртсон хөлийн чимээ сонсогдон, ус авсаар эргэх бүсгүйн
Орь залуухан цогцос харанхуйн дунд
Одод хувинтай усанд нь уралдан бууж, жараахай шиг сэлнэ
Орчлон хорвоо бүрэнхийн дунд хөлөг онгоц дайвалзах шиг
Очиж хувинтай усыг авах зуур гарыг нь атгахад бүлээн
Ондоон гаригийн хүн шиг бишүүрхэн мэндлэх бүсгүйн гарт
Одоо хувь заяа минь цэцэг шиг атгаастай байна...

No comments:

Post a Comment