Sunday, June 10, 2012

Э.Сударчулуун



***
Хүмүүс мөн чанараа гээхийг
Сайхан сэтгэл салхинд хийсэхийг
Өчигдөр харсан нэгэн
Өнөөдөр танигдахаа болихыг
Өнөөдөр уулзсан сэтгэл
Маргааш алга болохыг
Зөндөө харлаа, хангалттай
Нүдээ ухаад өгье
Нөгөө ертөнцөд би нүгэлгүй очмоор байна
Нүгэлгүй бас нүдгүй намайг диваажин угтана
Тэгэхдээ би сохор болохоор үл олно.
Диваажингаа ч, тамаа ч олоогүй би
Нүдээ, нүглээ тэвэрсээр буцаад л ирэх байх даа
Үйлийн үр минь юм хойно...

2011.04.10-11

No comments:

Post a Comment