Sunday, June 10, 2012

Э.Сударчулуун

Энэ яг л...

Энэ яг л удаан хүлээсэн мөрөөдөл биелэх шиг Энэ яг л уул өөдөө амьсгаадан мацах шиг
Энэ яг л гайхамшгийг нүдээр үзэх шиг
Энэ яг л хар дарж зүүдлэх шиг
Энэ яг л салаа замын уулзварт зогсох шиг
Энэ яг л амгалан бодолдоо удаан суух шиг
Энэ яг л эдгээрийг нэгтгэсэн утасны үзүүрийн чичиргээ шиг
Энэ яг чамайг дандаа хардаг атал харах бүртээ мэдэрдэг мэдрэмж.

2012.02.06 23:18

No comments:

Post a Comment