Sunday, June 10, 2012

Нэрт зохиолч Сормууниршийн Дашдооров


Ардын уран зохиолч тэрээр Монгол найраглал, Говийн өндөр роман, Дуут хонгор манхан роман, Гурван найз. Нар хиртсэн жил. Өндөр ээж, Эх бүрдийн домог зэрэг 10-аад кино бүтээж башүү их багаар хэлмэгдэн эрхээ хасуулж явжээ. Яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн анд тэрээр 21 настайдаа хэлмэгдэн 18 жил шоронгоор явсан их зохиолч Нацагдоржийн хамт германд сурсан, анхны кино зохиолч, загалмайлсан эцэг, бага Нацагаа буюу Төмөрин Нацагаатай таарч олон сайхан дурсамжийн гэрчилэн бичин үлдээж, тэр хүний амьдрал эх оронч үндэсний үзэл ихэд төлөвших шалтаг болжээ.
1936 оны 03 сарын 07-нд С.Дашдооров Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт дэлгэрхангай уулын бараанд Шорвогын овоо нутагт мэндэлжээ. Хулгана жил төрсөн. 1935 он гэж тогцон нь буруу. Ээжийг Даш, аавыг Сормуунирш. Энэ нэр монголд бараг ховор байх. 13-р Далай лам монголд ирээд говь нутгаар явж байхад аав өлгийтэй байж. Өвөө эмээ адис аван мөргөж, нэр асуухад Далай лам Хүү энэ чинь миний багшийн сүнс байна гэж билигшээн Сормуунирш гэж сонин нэр өгчээ.
1940 онд (4 нас) өвлийн эхэн сард хүү алга болжээ. Шөнэ болтол хайгаад олсонгүй өглөө айлын эмээ бутны ёроолд үс хийсэхийг хараад очтол хүү амьд унтаж байжээ. Ардын аргаар гэсгээх аргыг хэрэглэж ганц хуруу хөлдөөгүй амьд гарах азтай байжээ. 6 настайд Тоорой бандийн домгийг сонсож ихэд сонирхдог болжээ.
1944 онд (8 нас) Цог сэтгүүл анх гарчээ.
1943-1947 онд (7-11 нас) Дэлгэрхангай суманд анх сургуульд 1-4 ангид сурсан.
1947-1951 онд (11-15нас) АЙАмгийн төвд дунд сургуульд орж төгсчээ. Говьд 10 жилийн сургууль байгаагүй тул хотод ирж сурсан
1951-1955 онд (15-19 нас) Багшийн сургууль монгол хэл уран зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн. Л.Түдэв, яруу найрагч М.Цэдэндорж гурав найзууд болж бие бие гишүүн гэж нэрлэдэг байв. Сургуульд байхдаа хичээл дээрээ шүлэг бичин хасагдан нутаг буцаж мал хариуалж байв. Захирал дуудан ахин ирж сурчээ.
 1954 онд Шинэ сурагч анхны номоо гаргажээ.
1955 онд (19 нас) Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсссэн. Энэ онд Утга зохиол сонин анх гарчээ.
1955-1958 онд (19-22 нас) Багшийн сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн бага сургуульд томилогдон ажиллав.

бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж
1957 онд (21 нас) бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж шоронгоос хилс хэргээсээ мултарч С.Дашдооровтой уулзжээ.
Түүнийг Зүүнхараагийн шоронд Гётегийн “Фауст”- ыг орчуулж байхад хожмын Төрийн шагналт зохиолч С.Дашдооров бага ангийн багшаар очиж байлаа. Тэрээр энэ хүний тухай үнэн сайхан дурсамж түүхийг бичин үлдээсэн.
Зүүнхараагийн Спирт заводын галчаас манаачийг хийсэн Т.Нацагдорж, үндэсний бахархалыг нь бадраан, тэрхүү дөрвөн жилийн хугацаанд олон шүлгүуд бичжээ.22 хон насандаа 1937 оны их хэлмэгдэлийг мах цусандаа хүртэл шингээж ойлгосон тэрээр эх оронч үзлээр амьсгалах болжээ.
1957 онд монголын анхны хүүхдийн кино болох Гурван найз киног Т.Нацагдорж,, Мишигийн Цэдэндорж, С.Дашдооровын хамт бичсэн
1958 онд Талын гэрэл ном гарсан.

1958 оны 4-р сарын 23-ны өдөр Т.Нацагдоржийн Монгол хүү номыг С.Дашдооров хянан хэвлэлтэнд оруулжээ.

1958 онд (22 нас) Т.Нацагдорж, М.Цэдэндорж хамтран Эрдэнэ хайрханы эзэн хэн бэ кино зохиол бичиж Монгол кино үйлдвэр өгчээ.Кино кино их гацаанд оржээ.

1958 онд (22 нас) Зохиолчдын хороонд 1 жил ажилласан. Энд ажиллахыг сургуульд явахд зохиолч Д.Сэнгээ тусалжээ.Тэрээр үргэлжилсэн үгийн зохиолч болохыг хүссэн.

1959-1960 онд (23-24 нас)Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 2-р ангийг төгшээ. Халимагийн зохиолч Давид Кугултиновыг (Хөхөлдэй гэдэг монгол нэр) алгадснаас болж үндэсэрхэг узэлтэн болж Намаас хөөгдөв.

1960 онд (24 нас) Монгол хэмээх найраглал нь эх орноо гэх үндэсний бахархал төрүүлж Монголын радиогаар нэвтрүүлж байв.
Монгол хэмээх нэртэй 24 настай бичсэн найраглалд нь
Гэгээн сайхан жаргал
Гэр бүхэнд ирсэнийг
Дуу хуурынхаа манлайд
Дуулж би магтах юм
Дуулим талаа дүүртэл
Хуур югаан татах гэсэн юм гэжээ
Соёл утга зохиол сонины 1963 оны 11 сарын 22-ний өдрийн 48-рт шүүмжлэгч Г.Жамсранжав Уран сайхны эрэл өгүүлэл бичиж С.Дашдооровын Монгол гэдэг найраглал нь Д.Нацагдоржийн Хуучин хүү-н хэлбэрээр утгыг илтгэжээ гэж тэмдэглэсэн байна.
Д.Төрбат, С.Дашдооровын намтар уран бүтээл номын 24-р тал.
Алдарт хүрээгүй хэлмэгдсэн Т.Нацагдорж  буурлаас хичнээн ихийг сурсаныг харж болно. Тэр хүний зохиол номыг (1958 онд) хянан хэвлүүлсэн гавьяатай үйл бүтээсэн, бас дурсамждаа энэ хүний талаархь маш үнэтэй мэдээлллиг бичиглэн үлдээсэн зоригтой зохиолч байжээ.

1960-1963 онд (24-27 нас) сургуулиас татагдан ирж Өмнөговь, Дундговь аймгииг хариуцсан зохиолчдын хорооны төлөөлөгчөөр 3 жил ажиллав. Говийн өндөр романаа энд бичжээ.
1961 онд 2 сарын 5-нд  Талд татсан солонго яруу найргийн ном, Б.Явуухулан хянан хэвлүүлсэн
1963 онд (27 нас) Монголын зохиолчдын 3-р их хурлаас ихэд үнэлж хорооны дарга С.Удвал татан авчирч үргэлжилсэн үгийн тасгийн эрхлэгчээр томилов.
1963 оны 11 сарын 12-нд Говийн өндөр роман хэвлэлэнд шилжив.
1966 онд бага Нацагаа таалал болжээ.
1967 онд Гурван найз киноноос хойш 10 жилин дараа кино урлагт даагаа нэхэн Өндөр ээж киног бүтээв.
1967-1969 онд (31-33нас) Горькийн сургуулидаа буцан очиж дээд ангийг төгсчээ.

1971-1979 онд (35-43 нас) Монгол кино үйлдвэрийн редактороор ажиллан уран сайхны бүх кинонд оролцов. Нар хирцэн жил, С.Эрдэнэтэй хамт Эх бүрдийн домог, Өндөр ээж, Их замын эхэнд Тэнгэрийн муухай арилдаггуй, Саруул талын ерөөл зэрэг 10аад кино бичсэн. Кино үйлдвэрийн дарга Донров, уран сайхны удирдаач Доржпалам бую гурван хэцүү До гэж сайн муугаар дуудуулах болов.
1974 онд Нар хиртсэн жил кино
1975 онд Монгол киноны алтан санд орсон Эх бүрдийн домог киног бүтээлцэв.
1978 онд Хайрхан өндөр хаа байна амилав, 1958 онд бага Нацагаатай хамтран бичсэн энэ кино гаралгүй удсаар эдий хүрчээ. Энэ тухай Т.Нацагдоржийн 1959 онд гарсан Монгол хүү номд дурдсан бий.

1979 онд (43 нас) хавар Зохиолчдын их хурлаар МЗЭ-н нарийн бичгийн даргаар томилогдон алтан гадас одонгоор шагнуулжээ. Удалгүй ахин намаас хөөх шийд гарч Кино үйлдвэрээс гарч зохиолчдын хороонд эргэн иржээ.

1980-1982 онд (44-46 нас) Батлан хамгаалах ямны сайд Ж.Авхиа цэрэг армийн сэдэвтэй зохиол бичүүлэхээр ямандаа авч зохиолч Б.Нямаа хамт ахмад цол өгч ажилд авав. Цэрэг эрийн жирин түүх уран сайхны кино хийв.
1982 онд (46 нас) МЗЭ-д буцан ирж Утга зохиол сонинд ажилд орсон.
1983 онд (47 нас) дөрвөн жилийн дараа Намын шийтгэл хүчингүй болов.

1997 онд (61 нас) Ардын уран зохиолч цол хүртэв. Германы эрдэмтэн Ренате Баувегийн захианд харуй бичин намтараа дурсчээ.


МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, Монгол киноъ үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, Цог сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
С.Дашдооров 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж Сэргэлэн багачууд, Талд татсан солонго,”Говийн магтаалъ, Миний ард түмэн”, “Улайран байгаа тэнгэрийн хаяа, Хүлэг Айлын хүүхэн Алгирмаа, Тал бид хоёр, Миний нутгийн алаг толгод, Монгол, Энх улирал ханхлахад зэрэг яруу найраг, өгүүллэг тууж, хүүхдийн зохиолын ном болон Говийн өндөр, Дуут хонгор манхан роман, Гурван найз. Нар хиртсэн жил. Өндөр ээж, Эх бүрдийн домог, Хайрхан өндөр хаа байна. Их замын эхэн, Тэнгэрийн муухай арилдаг, Саруул талын ерөөл”, Талын цуурай кино, жүжиг, дуурийн зохиол туурвин нийтийн хүртээл болгосон байна.
Шуурганаар төрөгсөд (Бүргэдийн үхэл нэрээр) жүжиг бичсэн ч тайзнаа гараагүй аж.хожим Талын цуурай кино болсон



Элдэв учрал дурсамж номоос
хуудас 28
Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпаламын яриа 1979 он

Гацаа
Чи бид хоёрын нэр холбогдсон уран бүтээлд цаанаасаа нэг отоотой юм шиг гацаанд орчих юм даа. Санаж байна уу. Аль 1958 онд та нарын Эрдэнэ хайрханы эзэд хэн бэ зохиолоор хийсэн кино яаж гацаанд орсон билээ. 13 бүлэг киноны зураг авчихаад яг бүрэн хэмжээний хүүхдийн кино хийгээд овоо болно доо гэж бодож байтал энэ нь ч амьдралд нийцэхгүй, тэр ч үзэл сурталд таарахгүй гэж хасуулсаар байгаад 5 бүлэг болоод, сүүлд нь энэ ч арай дэндлээ Энэ ч арай дэндлээ орчин үеийн хөгжил дэвшил харуулсан зураг нэмж аваад гарга гээд хөөрхий минь Гурван найз нэртэй дэлгэцэнд гарсан даа...
Элдэв учрал дурсамж номоос
хуудас 48
Яруу найрагч М.Цэдэндорж 1963 он
ХУЗХГ-н даваа
Би чиний Говийн Өндөр романыг хянаад Хэвлэл утга зохиол хянах газрын давааг яаж давсан гэж санаж байна. Ялихгүй юмаар шалтаг заагаад хэвлэлд явуулдаггүй, зөрөөд ч нэмэргүй. Тэгээд аяы нь дагах болов. Нэгд чамайг залуу болохоор эргэлзээд, хоёрт зарим үг өгүүлбэр дүрслэлийг шууд буруутгаж мушгиад. Нэгдүгээр шалтаг ч яхав, Зохиолчдын хороо нэгэнт баталсан тул гайгүй өнгөрөв. Харин хоёрдугаар саады би өөрөө аргалав. Чи яасан гэж бодож байна. Би авч яваад аажуу засаад ирнэ гэж хэлээд, гэртээ ирээд арваад хоног өнгөрлөө. Тэгээд өнөө элдв тэмдэг тавьж доогуур зурсан үг өгүүлбэрийг уншиж үзлээ. Бүгдээрээ зөв байх юм. Тэгээд тэр үг өгүүлбэрийг гаргахын аргагүй болтол баллачихаад би гараараа хуучин хэвээр нь дахиж сэргээгээд бичлээ. Тэгээд аваад очлоо. Маш сайн заслаа гэх хэллээ. Тэгсэн За шалгаж үзнэ гэж байна. Би хуудас дараалан үзүүллээ. Тэгсэн нь ингээд л засчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Сайн байна. Ёстой нэг редакторлажээ гээд л намайг магтаж байна. Тэгээд хуудас бүрд тамга дарж хэвлэлд оруулах зөвшөөрөл өглөө шүү дээ.
Ингэж л чиний романыг тэр хэцүү давааг давууллаа шүү дээ. ХУЗХГ-н даваа гэж.
Зохиолч Р.Ганбат: Р.Чойном найрагч “Ах нь хот орно. Над руу битгий ирээрэй, төвөг болно” гэж билээ
МЗЭ-ийн шагналт зохиолч Мэргид овогт Ричиний Ганбат Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, бага дунд сургууль төгсчээ. 1968 онд Зөвлөлтийн Москвагийн Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд Монгол телевизэд арав гаруй жил ажиллаад, дараа нь “Новости Монголия”, “Монголия” сэтгүүлийн нэгдсэн редакцид олон оныг үджээ. 1972 онд “Сүүлчийн галт тэрэг” анхны номоо гаргаж байсан эл уран бүтээлч бүр хожим МЗЭ-д гишүүнээр элссэн нь 1990 оны цагаан морин жил байлаа. Түүний “Хараагийн туужууд” бүтээл нь олноо ихэд алдаршиж, үлэмж нэр хүндийг авчирсан гэдэг. Түүний араас “Алаг морь”, “Ботгон нүд”, “Хужир нугадаа очих юмсан”… зохиолуудаас гадна орчуулгын бүтээлүүд нь ч хэвлэгджээ.
-Ардчилсан Монголын утга зохиолын ирээдүйн тухай таны бодол…?
-Хүмүүс юу ч уншихгүй байна. Одоо сайн зохиол гарсан ч хэн ч анзаарахгүй өөрийн онцлогтой цаг үе ирж л дээ. Соц нийгмийн үед өөр байж. Тэр үед шинэ зохиол гарахад бүгд л дамжуулж уншина. С.Эрдэнийн үгүүллэг, Лувсанцэрэнгийн “Нар шингээгүй”… энэ тэрийг гарахад бүгд л дуу алдаад сүйд болно. Өнөөдөр арав гаруй телевиз байна. Хичнээн ч FM байдаг юм, хэн мэдэхэв. Маш олон сонин гарч байна. Унших, үзэх юм нь их болжээ.
-Ард түмэн сайн дураар уран зохиолоос хөндийрөв үү, эсхүл соёлын тухай төрийн бодлогод алдаа гарав уу?
-Олны амьдрал хүнд байна. Номоо больё. Шинэ хуучин сонин авснаас талх авсан нь дээр л дээ. Харин ч одоо ном унших нь сэргэж байх шиг. Театрт хүртэл шинэ жүжиг тоглоход суудал нь дүүрэн байна лээ. Нэг хэсэг хүмүүс нэг ТҮЦ-тэй бол хоёр ТҮЦ-тэй болохын төлөө, нэг тэрбумтай хүн хоёртой болохын төлөө яваад амьдралын утга учрыг мөнгө болгочихож.
-Боловсролын яам уран зохиолын хичээлийг монгол хэлний хавсарга болгочихлоо. Маш олон зохиолч, уран бүтээлчид, эрдэмтэд үүнийг хилэгнэн эсэргүүцэж байгаа. Та ч бачимдаж л яваа биз?
-Монгол соёл, цаашилбал үндэстнийг нь устгахад эн түрүүнд хойч үеийг нь хэл, соёлоос нь салгах хэрэгтэй. Энэ бодлого нөгөө М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед гэнэт асуудал болж орж ирээд, шууд хэрэгжүүлж эхэлсэн санагдана. Хэл үгүй бол соёл үгүй болно. Тэгээд л үндэстэн мөхнө дөө. Боловсролын яамны нэг хүүхэн “Хүмүүс ээ, сургалт 12 жил болохоор нийт цаг нь нэмэгдэж байгаа юм” гэж байна лээ. Юу ярина вэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Миний багад “Үг хөгжил” гэдэг хичээл ордог байлаа. Уг хичээлээр үлгэр домог хэлэлцэж, дайралцаж, шүлэг зохиол уран уншина. Одоо хар, жирийн хүн нь дүүрч. Энэ телевизийн сэтгүүлчид, улс төрчид нэг үгүүлбэр хэлэхийн тулд гурван удаа “одоо” гэх юм. Энэ нь үг ярианы хөгжлийн хичээл үгүй болсонтой шууд холбоотой. За, үг хөгжил нь ч дүүрч, уран зохиолын хичээл байхгүй болчихвол яахав таминь. Уран зохиол гэдэг чинь
хүсэхгүй байна.
-Сайн зохиолууд энэ цаг үед төрж байна уу?
-Сайн бүтээлүүд их гарч байна. Харамсалтай нь Монголд номын худалдааны сүлжээ үгүй болсон. Яахав, шуудангийн компаниуд энэ сүлжээг сэргээх гэж оролдож байгаа ч тэд хэзээ ч төгс байлгаж чадахгүй.
-Таны сэтгэлд үлдсэн зохиолч гэвэл…?
-Төри^н шагналт зохиолч агсан Ч.Чимид гуай шиг дайчин, хурц, тэгсэн атлаа сайхан хүн одоо хүртэл зохиолчдын дунд үгүй байна. Миний багш чинь С.Дашдооров шүү дээ. Намайг Зүүнхараад гуравдугаар ангийн сурагч байхад каракул малгай хэлтгий тавьсан 19-тэй Дашдооров 16-тай Жавзмаа охиныг гэргийгээ болгочихсон очиж байлаа шүү дээ.
-Дорнын их найрагч Р.Чойномтой та нүүр тулан уулзсан удаа бий юу?
-Байлгүй дээ. 1978 он санагдана, миний бие Эвлэлийн Төв хорооны үзлэг шалгалтын группт багтаж, Хэнтийд очсон. Нэг орой Батноров суманд очлоо. Би группыг ахалж явсан Базаррагчаа сэтгүүлчид хэллээ. “Орой ажил дээр би ирж чадахгүй нь. Энд ганц хоёр ах дүүстэйгээ уулзмаар байна” гэсэн л дээ. Тэгээд яахав, гаруутаа нэг шил архи аваад, хүнээр Чойномынхыг заалгуулж аваад очлоо. Яваад орлоо. Жижиг модон амбаарт зураач гэлүү Нармандах гэдэг нөхөртэй Чойном байж байна аа. Тэр үед миний “Сүүлчийн галт тэрэг” тууж маань хэвлэгдээд байсан үе л дээ. Өөрийгөө танилцууллаа. Нэг лонх архиа хувааж уугаад, баахан л уран зохиол, шүлэг ярилаа. Уулзалтын төгсгөлд мань хүн миний дэвтэр дээр над зориулж, казак монголоор шүлэг бичиж, хэд хэдэн чимэг зураг таталж өгсөн дөө. Тэр үед цонхон дээр нь “Гөлөг” тууждаа зориулсан хоёр гөлөгний сийлбэр байсан юм. Р.Чойном тэрийгээ аваад сахлын бритвагаар “Р.Ганбатад. Чойномоос” гэж сийлээд өгсөн нь одоо ч над хадгалагдаж байдаг юм. Тэднийхээс гарахын өмнө Р.Чойном “Ах нь мөдхөн хот орно. Тэнд тааралдаж магадгүй. Би л чам руу сураглаж очихгүй бол над руу битгий ирээрэй. Араас элдвийн юмнууд дагаж тагнаад байдаг юм. Чамд төвөг болно” гэж билээ. Түүний өвийг хамгаалах сан байгуулагдаж, тэргүүнээр нь Ганболд гэж залуу ажиллаж байгаа юм билээ. Над дээр нэг ирсэн. Би тэр шүлэг, сийлбэр энэ тэрийг өгдөг ч юм билүү гэж бодсоноо үрчих болов уу гэж тээнэгэлзээд гайхсан байдалтай байж л байна.
-Өөр сонин дурсамж юу байна?
-Төмөрийн Нацагдорж гэж мундаг хүн манай Зүүнхараагийн спирт заводын даргаар шоронгийн хоригдол байхдаа томилогдон очиж байлаа. Өөрөөр хэлбэл заводын дарга бөгөөд хоригдол. Нэг хэсэг Германд сурсан улсуудыг бүгдийг нь толгой дараалан шоронд хийдэг байлаа. Тэр хүнийг манай сэхээтнүүд “Бага” Нацагдорж гэж авгайлдаг байлаа. “Монгол хүү”, “Идэр жинчин” зэрэг алдар дуунуудыг зохиосон хүн шүү дээ. Түүнийг Зүүнхараагийн шоронд Гётегийн “Фауст”-ыг орчуулж байхад хожмын Төрийн шагналт зохиолч С.Дашдооров бага ангийн багшаар очиж байлаа.
-Саяхнаас та бүтээлээ ботилж эхэлсэн сураг сонсогдсон. Хөлгөн судрууд чинь хэзээ уншигчдад очих гэж байна вэ?
-Нийт хамж шимээд найман ботийг хэвлэлд шилжүүлсэн. Бичсэн зохиолуудаа бүгдийг оруулна гэвэл үүгээр тогтохгүй л дээ. 40 жил бичсэн зохиолууд гэдэг чинь дор хаяхад 20-иод боть шүү дээ. Залуудаа шүлэг их бичдэг байлаа. Өөрийгөө яруу найрагч биш гэдгээ Москвагийн их сургуульд очоод мэдэрсэн минь том аз гэлтэй.
-Мартсанаас тэр үед Москвад томчуулаас хэн сурч байв?
-”Мөнгөн завъяа” хэмээх алдарт түүврийг зохиогч Дарь.Нацагдорж гэж байлаа. Надтай цуг нэг сургуульд очсон. Бие нь муудаад Монголдоо буцсан даа, зайлуул. Горькийн сургуульд нэлээд хүн байсан. Би тийшээ зүглэж байгаагүй ээ.
-Таны хайртай зохиолууд гэвэл…?
-”53 оны хавар”, “Амьд явах эрхтэй”, “Хужир нугадаа очих юмсан”… Бүгдэд нь хайртай. Романуудаас гадна олон тууж бий дээ. Таван ч уран сайхны кино бий.
-Та их хожуу МЗЭ-ийн гишүүн болсон. Тэгтлээ их дарагдаж байсан хэрэг үү?
-МЗЭ-ийн IV их хурлаар Ч.Лхагваа мань мэтийн хэдэн залуусын нэр орсон юм. Тэгээд бүтээгүй. Өнгөрсөн зууны 80-аад онд одоо энэ СУИС-ийн захирал Цэдэвийг дарга байхад өргөдөл өгсөн чинь “Чамайг элсүүлэхгүй. Чи их буруу, зөв ярьдаг хүн гэл үү, хүлээх л болж дээ” гэж тавласан санагдана.
-За тэр ч яахав, үргэлж хүйтэн салхи сэвэлзэж, шороо босоод Төв Азийн өндөрлөг хаашаа нүүж явна даа?
-Мөдхөн дэлхий ертөнц, хүн амьтан сүйрнэ. Байгалийн жамыг, дээрээс нь хүний хар нүглийг хэн ч өөрчилж чадахгүй. Цэцэг таслахаас эмзэглэх бүү хэл, зулзаган улиангарыг тас цавчиж авчраад түлчихэж байна.
-Хүний мөс хэт цэвдэгшиж байна. Тэр том том сэтгэлийн мөсөн уулсыг дэлхийн дулаарал мэт хайлуулах эрчим хүч хаана оршино?
-Хүн бурхан биш юм аа гэхэд ямар нэг зүйлийг шутэх хэрэгтэй. Огт шүтлэггүй хүн бол хамгийн аюултай. Миний бодлоор ямар үед хүмүүсийн сэтгэл зөөлрөх вэ гэвэл амьдрал сайхан болсон тэр цагт. Гэдэс нь өлөн хүүхдийг яаж ч аргадаж сургаад, бурхны сургаал ч номлоод яах юм. Ямар ч үр дүн гарахгүй. Ухаантан ч гэсэн гэдэс нь өлөн бол арга буюу хулгай хийнэ. Би Япон, Америк, Арабын орнуудаар бишгүй явсан. Тэнд нэг алтадсан хүндага халаасандаа сэм хийе гэсэн санаа хэнд ч төрөхгүй. Амьдрал сайхан цагт оюун санаа ч сэргэнэ. Уул нь их энгийн ойлголт л доо.
-Таны улс төрийн талаарх хувийн бодол?
-Түүхээс үзэхэд жинхэнэ зохиолчид хэзээ ч улс төр сонирхож байгаагүй нь сонин. Харин тэд эрх чөлөөт орчин, оюун сэтгэлгээний төлөө эцсийн дусал цусаа дуустал тэмцдэг байж. Нөгөө талаар жинхэнэ яруу найрагчид үзэл бодолдоо үнэнч байдаг шигээ эх орноосоо хэзээ ч урваж байгаагүй. Гэтэл өнөөдөр манай ихэнх зохиолч, уран бүтээлчид ард түмнийг гэгээрүүлэх байтугай, амьдралын үнэн нүүр царайг ч түүхэн талаас нь уран бүтээлдээ тусгах чадваргүй мэт болжээ. Яахав иргэн хүнийхээ хувьд сонгуульд саналаа өгнө. Надад намын улаан, шар, хөх нь хамаагүй, хувь хүн чухал. Чамд нэг сонин юм хэлье. Өнөөдрийн ардчилагч нар өчигдөр улаан коммунистууд байлаа шүү дээ. Хүний үзэл бодол, төлөвшил зуун хувь эргэнэ гэж байдаггүй юм. Зүгээр инээдтэй л байхгүй юу. Манай зарим ахмад зохиолчид юу ярьдаг байлаа. Бүгд л нэгнээ тагнаж байснаа мартаж, одоо шал өөр юм ярьцгаадаг болж. Монголын зохиолчдын өнгөрсөн түүхийг харсан ч их гутамшигтай. 1930-аад онд манай утга зохиолыг үндэслэгчид болох Ши.Аюуш, С.Буяннэмэх хоёр л гэхэд нэг нэгнийгээ матсаар байгаад, нэг машинд ачигдаад, нэг газар буудуулж үхсэн шүү дээ. Азаар С.Буяннэмэх нь цаазлахаар авч явах үед зүрх нь хаагдсан ч цогцсыг нь буудсан байх жишээтэй. 50, 60-аад оны сэхээтний төөрөгдлийн үеэр нэг нэгнийгээ хайр найргүй гүвсэн байдаг. Тэр Д.Намдаг, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ч.Чимид, Р.Чойном… Хэн эднийг шоронд хийсэн юм. До яам аваачаад хийчихсэн хэрэг үү. Тэгвэл Дотоод яаманд хэн матсан юм. Зүгээр дээрээс нь Намын Төв Хороо ч юм уу, Дотоод яамны нэг дарга “За зохиолчдоос тэрнийг нь гүвнээ” гэх нь үгүй л байхгүй юу. Зохиолчид аль олигтойгоо дотроосоо л цааш нь харуулж, дундаж саарал юмнууд нь үлдээд өндөрлөгийг эзэлж өөрсдийгөө тунхаглах гэж оролдсон байдаг байхгүй юу. Та нар залуу улс МЗЭ-ийн хорооны дэргэдэх намын үүрийн хурлын протоколуудыг архиваас авч “Утга зохиол, урлаг” сонин дээрээ нийтлэх хэрэгтэй.
Авгаржин Жа.Баяраа
Д.Нямаа: Би автобусанд “сууж” vзээгvй
"Алаг шагай"-н энэ удаагийн зочноор Тєрийн шагналт, яруу найрагч Долгорын Нямаа гуайтай ярилцлаа. Намрын урт шаргал єдрvvдийн нэгэнд их говиос тєрсєн энэ найрагчтай хєврvvлсэн энгvvн яриа уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.
ХVVХДЭЭС ЗУГТАЖ, VХРЭЭС АЙДАГ ЖААЛ
-Таныг Ємнийн говийнхон ємчирхдєг гэл vv. Тєрсєн нутгийнхаа талаар цєєн vгээр дурсвал сонин байна?
-Дундговь аймгийн Єлзийт сумын Хирст таван толгой гэдэг газрын Vvдэн бууцанд мэндэлсэн гэдгийм. Тэгэхээр энд бас зєрvv гардаг юм. Энийг ярихгvй бол юм мэддэг хvн Дундговь аймаг гэж тэр vед байгаагvй шvv дээ гэж хэлж болохоор. 1939 онд намайг тєрєхєд Дундговь аймаг гэж байгаагvй юм. 1942 онд Ємнєговь аймгийн Єлзийт сумын таван багийг шинээр байгуулсан Дундговь аймаг руу нvvлгэж би гурван настайдаа шилжиж ирсэн. хэрэг. Манай сумын нэг багийг Ємнєговийн Манлай сум гэдэг рvv тасдаж єгсєн байдаг. Тэр багт Гомбо-Аюушийнх гэдэг айл яваад єгч. Тэгсэн чинь тэр гэр бvлд улсын арслан Дэмvvл тєрсен байгаа юм. Єєрєєр хэлбэл ингээд нэг сайн ? бєхєє шилжvvлээд алдчихсан. Улсын баатар Т.Борыг бас булаацалддаг. Цєєхєн хvн амтай говьд терсєн хvн, би. Тэр vед хvvхэд тєрне гэдэг ховор vзэгдэл байлаа. Энә их тєрєлт чинь 1960-аад оноосэхэлсэн юм шvv дээ. Учир нь тэр vед улс орныг нэлэнхvйд нь хамарсан нийгмийн халдварт євчин их гардаг байлаа. Тэр нь одоо яриад байгаа нєхєн vржихvй гэгчид нєлєєлдєг байсан болов уу.

-Хvvхэд харьцангуй цєєн байсан гэлээ. Цєєн хэд маань томчууд дундаа эрх, энхрий байсан биз?
-Эрх гэхээсээ илvv их бvрэг байдаг юм. Хvvхдvvдтэй нийлж, бужигнаж сураагvй болохоор би хvvхдээс айж, дайжиж явдаг байсан шvv дээ. Бараг зугтах шахуу.

-Яагаад?
-Шоглох зодох л юм бодоод байхгvй юу. Ичнэ, айна. Тэр бєглvv газар бvрэг єсч байгаа амьтан чинь ээж аавдаа ч эрхэлж ч чадахгvй. Тэр vеийнхэн их хатуу. Юм бvхэнд нь хяналт тавина. Vгийг нь хvртэл цэнэж, "тэгж хэлдэггvй юм, нугэл" гэх ч юмуу. Энэ нь ч нєлєєлсєн байх. Их дуугvй. Манайд хvн ирээд "танай єнєєх дуугvй хvv хаачив" гэж асуух жишээтэй.

-Эхээс хэдvvлээ єссєн бэ?
-Уг нь миний ээж гурван хvv тєрvvлсэн. Би отгон нь. Том ах 1932 оны vед Дэлэгсамбын vймээн гэгч улстєрийн vймээн самууны vеэр нааш цааш нvvж явахад салхинд цохиулж нэгхэн настайдаа vрэгдсэн юм гэнэ лээ. Ингээд хоёулаа л єссєн. Гэхдээ ах бид хоёр эцэг тусдаа. Манай говьд гэрлээд суухаасаа илvv одоогийн залуусын ярьдагаар хамтран амьдрах маягаар амьдарч байсан. Энэ чинь бvр анх говьд vvссэн юм гэж би хошигнодог юм.

-Амьдралын ийм хэв маяг яагаад vvссэн юм бол. Говийн ганц айл гэдэг ер нь ямар учиртай юм?
-Говьд эрчvvд цєєн, бvл чадал муутай. Хvvхнээ аваад ирэх гэхээр цаад ахуй нь бас хэцvvднэ. Хоёулаа айлсаад буучихъя гэхээр ус ховор. Тэмээ чинь ус их ууна, ханахаас нааш явахгvй. Єнєєх худгийн ус дуусчихна. Тэгэхээр нь худаг дээрээ хрнож, усны ундаргыг хvлээнэ. Говийн хэлээр "ус дугших" гэдэг. Ийм байгалийн нєхцєл байдлаас шалтгаалж говийн айлууд ганц гэрээр амьдарч байсан. Тvvнээс биш говийнхон завхай зайдандаа байгаа юм биш.

-Гэхдээ Та тєрсєн аавыгаа мэднэ биз дээ?
-Манай нутгийн Хєнхєр гэж хvн байсан, уржнан нас барсан. Нас барахынхаа ємнє ярихдаа "Би Долгорыг /ээжийг хэлж байгаа юм/ мал услахад бvснээс нь татаж зогсдог байсан гэж. Шєнє vvрэглээд худаг руу уначихаж магадгvй гээд ярьсан. Тэгж байж л хvн мал нь амьдардаг хvнд нєхцєлтэй. Аавыгаа яаж мэдсэн минь бас л сонин. Хvvхнvvд, нутгийн илvv vгтэй зарим улс ярьдаг байлаа. Намайг "энэ яг Хєнхєр шvv" гээд. Тэрнээс болоод аяндаа би энэ хvний хvvхэд юм байна гэж гадарладаг болсон. Гэхдээ би гар дээр нь єсєєгvй ч гэсэн ойр нутагладаг. Аав гэхгvй, Хєнхєр л гэж дуудна.

-Хэр ойр дотно, єєриймсєг байх вэ. Єнєєх л мал ахуйд нь тусалдаг хэвээрээ юу?
-Нэг удаа намайг ээж минь морио услаад ир гээд Хєнхєр гуайг дагуулаад нуур руу явууллаа. Яагаад хvн дагуулж явуулав гэхээр би нуурнаас айдаг. Нуур гэдэг нь тойром дээр нимгэн тогтсон борооны ус л даа. Тvvн дотор тэнгэр, vvл харагдах нь эвгvй санагдана, Тэрийг харах их дургvй. Ингээд Хєнхєр ахыг /аавыгаа/ дагаад явлаа. Гэтэл морь минь нуурын дундах цэнгэг уснаас уух гээд явтал Хєнхєр "морио тат, битгий хол яв" гэдэг юм. Хєєрхий, намайг мориноосоо ойчно л гэж бодоо биз. Тэгээд би "Хєнхєр, улаан vхэр /би тэгж хараадаг байв/ морь олигтой услуулсангvй" гээд бєєн уур гэртээ ирж билээ. Аавыгаа тэгж хэлдэг хvн гэж байх уу даа.

-Яагаад нуурын захаас усалж болоогvй юм бэ?
-Говийн мал нуураас уухдаа шээчихдэг байхгvй юу. Ууж л байна, шээж л байна. Дараа нь шивтэр, шээс амтагдахаар нь голоод байдаг. Тэр уснаас чинь бид ч цайгаа чанаад ууна шvv дээ. Сvvлдээ бvр уух аргагvй шорвог болоод ирэхээр нь уухаа больдог. Ингэж усанд ойсон тэнгэрээс хvртэл айна гэдэг хангайнханд сонин байгаа биз.

-Уучлаарай, Таныг яагаад ээжээрээ овоглох болсныг сонирхож болох уу. Сургуульд орохдоо тэгж овоглож эхлэв vv?
-Энэ бас намтартай. Биднийг сургуульд оруулж, бvртгvvлсэн хvн бол эмэг ээж Пагма. Ахыг Пагмын Давааням, намайг Пагмын Нямаа гэж бvртгvvлээд, ийм овогтой бага сургууль тєгссєн. Дунд сургууль тєгсєх vед гэнэт надад бодогдоод. Аав ээжээрээ биш, эмэг эхээрээ овоглоно гэдэг хачин юм. Ээж бол байгаа, ээжээрээ овоглох нь зєв юм биш vv гэсэн бодол тєрєєд єєрєє овгоо солиод, Долгорын болгосон. Ах бол тэгж солиулаагvй. Одоо хvртэл Пагмын хэвээрээ яваа. Ингээд тєрсєн ах дvv хоёр мєртлєє овог нь зєрєєтэй байдаг юм. Тэрний будлианыг vvсгэсэн хvн нь би байхгvй юу.

БЄДЄЄН ШVЛЭГ БИЧЭЭД БАЙХАД БИ ЯАГААД ЧАДАХГVЙ ГЭЖ
-Говийн хvн байна, айрганд лут биз?
-Манайх vхрээс бусад малтай айл байлаа. Vхэр говьд цєєн. Цєєн учраас би vхрээс айдаг юм. Хааяа таарахаар айхтар сvрхий нvдтэй, тэгээд эвэртэй. Айраг ууж л байсан. 1944 оны мичин жилд манайх Галбын говь руу нvvж яваад хэдэн сум нийлээд Сvмийн гvнгийн наадам гэгчийг хийлээ. Тэр vед ундаа байх биш. Ам цангаад айраг ууна. Хахарч хатуурсан айраг байж. Бєєлжєєд, тvvнээс хойш жигшчихсэн бололтой. Одоо бол хааяа уулгvй яахав, гэхдээ их хэмжээгээр ууж чаддаггvй. Эмээ минь айраг сайн бvлнэ. Гурав дєрвєн мянга хvргэдэг байв. Айраг тааруухан бол санаагаар их унана, сэжиглэнэ. Нєгєє талаар би огт мах иддэггvй хvvхэд байсан. Дараа нь хуушуурны мах, толгой шийрний хуйх иддэг боллоо. Хожим нь дотуур байранд суугаад, єлсєж цангаад мах иддэг болсон доо. Одоо бол иддэггvй байсан гэж хэлэхээргvй, гэхдээ учиргvй махсаад байдаггvй. Хvvхдvvд маань ч тийм.

-Та чинь эмч мэргэжилтэй байх аа. Яагаад зохиолч болсон юм бэ?
-Багаасаа л vг хєгжлийн хичээлд дуртай. Гуравдугаар ангид байхад багш бидэнд шvлэг бичиж ирэх даалгавар єгдєг юм. Их сонин даалгавар юм гэж бодлоо. Нєгєє талаар манай ангид Бєдєєн гэж хvvхэд байлаа. Хичээл дээр шvлэг их бичнэ. Тэгээд бас бодлоо. Шvлгийг Нацагдорж, Дамдинсvрэн, Лермонтов, Пушкин л бичдэг байх гэтэл Бєдєєн хvртэл шvлэг бичиж болдог юм бол яагаад би бичиж болдоггvй юм. Ингээд даалгавраа биелvvлж, "Хулгайч" гэдэг шvлэг бичсэн. Хулгай хийсэн юмных нь тухай ямар ч утга байхгvй, зvгээр л толгой холбоод бичээд байв. "Галын хайч, гаргvй хvрз ч гэх шиг. Багш тvvнийг "их сонин шvлэг болж" гэж дvгнэсэн. Дахин шvлэг бичээгvйч гэсэн шvлэг их цээжилнэ, уран уншина. Ингээд ирэхээр шvлэг зохиох сонирхол улам нэмэгддэг байлаа, Техникумд сурах, Дундговьд ажиллах vедээ л утга зохиолын хvрээнд ойртож шvлгийн тоо олширсон.

-Мундагчуудад шvлгээ уншин тоогдож, гологдож явсан vеэ дурсаач?
-С.Эрдэнээ гуайд шvл¬гээ уншиж єгч байлаа. Ойшоосонгvй, жаахан голоод єнгєрлєє. Хамгийн гол нь Дундговьд бага эмчээр ажиллаж байхад С.Дашдооровтой танилцсан. Зохиолчдыг амьдрал судлуулахаар томилсон нь тэр. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд хоёр жил хэртэй сурахдаа тэнд зодоон хийгээд, хєєгдєєд, арга хэмжээ авахуулж, бараг цєлєгдєєд ирсэн. Ингэж цєлєгдсєн нь надад азтай тєдийгvй С.Дашдооровт ч олзтой явдал болсон. Яагаад гэвэл тэндээс алдарт "Говийн єндєр" романаа олсон, Горькийн сургуульд сурч байсных, миний сонсоогvй сонин, мэдрэмж, анирыг тээж ирсэн байсан. Энэ л vедээ"Дуулим талын цэцгэрхvv хєєрхєн хvvхэн болж уу, би" гэдэг шvлгээ бичсэн. Миний хамгийн нэрд гарсан шvлэг тэр л байх шив дээ.

-Энэ шvлгээ бичихэд хэдэн настай байсан бэ. Эзэнтэй биз?
-Хорьтой байсан. Хvн эмнэлгийн техникум тєгсєхєд манай сургууль дандаа охид. Нэг ангид 3-4 эрэгтэй оюутан сурч байсан. Дандаа хєдєє долдугаар анги тєгсєєд ирсэн. Суралцах хугацаанд бидний нvдэн дээр л тэд маань єсч торниод, хvнтэй сууж, хvvхэн болж байлаа. Vvнээс л vvдсэн хэрэг.

-Та тvрvvнд олон газар дамжиж ажилласнаа ярьсан. Энэ их ажлын аль заваар нь гэрлэж амжив аа?
-Хvн эмнэлгийн сур¬гуульд сурч байхдаа "Одоо хорь хvрэх нь. Дахиад ийм олон сайхан охидтой хамт байх боломж байхгvй болов уу гэж бодож байв. Гэхдээ би хєдєєний хvн учраас хотын хvvхэд дэмий байх. Араншин, амьдралын хэвшил таарахгvй болов уу гэж боддог. Сургууль дээр нэгэн vдэшлэг болсон юм байна. Маргааш нь манай ангийн хvvхэд намайг нэгдvгээр курсийн Отгонбаяр гэж охинтой бvжиглээд гэж залж байна. Худлаа байхгvй юу. Би чинь эсгий гутлаас салахгvй. Тэр нь цоорчихсон, жийрэг цуваад. Засчихаад л гvйж явдаг хvнд чинь юуных нь бvжиг байхав. Тvvнээс хойш єнєєх Отгонбаяр гэгчтэй холбож дооглоод болдоггvй. Сvvлдээ би тэр хvнийг нь нэг харахсан гэж бодлоо. Уран сайханд явдаг, авьяастай охин бололтой. Захиа єгєх гэсэн авдаггvй. Гэтэл уран сайхны бvлгэмийн дарга хєвгvvн "Чи Отгонбаярт захиа єгєх гэсэн юм уу" гэж байна. Ичээд “Vгvй, таньдаг хvн єгvvлсэн юм” гэж худал хэллээ.

Тэгсэн "Чи бичээд надад єгчих" гэж байна. Євєрт явсаар байгаад урагдаж vнгэгдсэн захиагаа сийрvvлж дахин хуулаад єглєє. Нєгєєх чинь гvйж ирээд "Би єчигдєр байранд нь ярьж суугаад сэмхэн орон дээр нь шидчихсэн. Алчуураараа дараад авна билээ" гэж байна. Шувуу нисчих гэж байгаа юм шиг. Ингээд захиа эзэндээ хvрчээ. Хариу нь ч ирлээ. "Амьдрал мэдэхгvй, єнчин єрєєсєн хvн. Ховдын Эрдэнэбvрэнгийнх энэ тэр гээд л. Тэгээд захидлаар харилцаад байгаа хэр нь ойртож уулзаж чаддаггvй, ичээд. Тэгсээр байж хоёр жилийн дараа багш шинэ жилийн євлийн євгєний vг бичих даалгавар надад єглєє. Vгээ биччихлээ. Хэнээр євгєн болгодог юм билээ гэхэд нь "би тоглох уу" л гэлээ. Амихандаа концертийнхонд ойртох гээд байгаа арга нь тэр. Жаахан биетэй болохоор олигтой євгєн болохгvй байгаа юм л даа. Тvvнийгээ мэдээд байлаа. Тэгээд "Отгонбаяр миний хvv бэлгээ ав" гэж дуудаад, тvvнээс хойш ойртож vерхсээр тvvнтэйгээ ханилсан даа. Сургууль, ажил гэсээр долоон жилийн дараа суусан. Ирэх жил ханилсны маань 40 жилийн ой болох гэж байна. Одоо дєрвєн хvv, нэг охинтой, сайхан амьдарч байна.

АМЕРИКААС АВЧИРСАН ГVРИЛЫН ГАНЖИН
-Та нэгэн vе Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан. Тэр тусмаа хамгийн эгзэгтэй vед?
-Яагаад vvнээс нэрээ татаж авч болоогvй юм бэ гэхээр би энэ байгууллагын нэр дээр эрдэм боловсрол, мэргэжил эзэмшиж, бvх насаараа тvvгээр амьдарч яваа хvн. Нэг єдєр "Чи одоо л нэг ирэх хэрэгтэй байна. Ирээд энә гал тогоог аялуулж аваад яваач" гэхэд нь vгvй хэмээн татгалзах бvдvvн зvрх надад байгаагvй. Тvvнээс биш цаг vе хvнд байсныг бодвол бултах ёстой байсан юм, уг нь. Тэглээ гээд хороогоо хохироосон ч юм уу, єєрєє хохирсон юмгvй. Ямар ч байсан тэр байшинг нь хадгалаад, 108 ботийг эхлvvлээд байж байсан.

-Сайд нарын зєвлєлийн референтээр ажиллахдаа улстєрд орчих санаа тєрж байв уу. Энэ чиглэлд хэр элэгтэй вэ, Та?
-Тэр vеийн тухай одоо эргээд бодоход нэг их улс тєржєєд байдаггvй байсан юм шиг. Жагсаал, цуглаан гэх биш, маш тайван. Тэгсэн мєртлєє эх орноо хайрлах, vзэл суртлын хувьд жигтэйхэн улс тєржєєд байсан ч юм шиг. 1970 онд би МАХН-д элссэн. Энә vеэс л улс тєрийн гал тогоо руу ойртож ирсэн.

-Харин одоо?
-Одоо улс тєр сонирхдоггvй гэвэл худлаа болчихно. Сонин уншихгvй байж чаддаггvй. Яг єєрєє оролцоод, манлайлаад, зохион байгуулаад явах нас, цаг таарсангvй. Таарсан бол оролдоод vзэж мэдэх л байсан байх.

-Сонин хэвлэлд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж, vзэг нэгтэй байсны хувьд одоо гарч буй сонинуудын талаар ямар бодолтой явдаг бол?
-Надад хамгийн таалаагддаггvй юм гэвэл рекламтай сонин. Би рекламч хvн биш. Тийм цаг vєд єсч торнисонгvй. Хувь хvнийхээ хувьд ч тийм, нєгєєтэйгvvр их реклам сониныг нийтлэлийн хувьд ядууруулдаг. Нийтлэлдээ хуудсаа зориулсан, реклам багатай сониныг л сайн сонин гэнэ. Хэлний хувьд ярих юмгvй, их ядуурсан. Эх хэлнээсээ єдєр ирэх тусам холдоод байна. Єдєр тутмын сонин уншина уу гэхээс шар хэвлэлийг бол сєхєж ч хардаггvй.

-Зохиолчид билэг танхай, євєрмєц араншинтай хvмvvс байдаг. Харин Та их дєлгєєн, намуухан?
-Хvний єєрийн тєрх гэж байна. Уран бvтээлч л бол билэг танхай байж чадахгvй. Жишээ нь би С.Дашдооровтой хориод настайдаа танилцсан. Тvvн шиг ханхалзаж явахсан гэж боддог байлаа. С.Дашдооров чинь том биетэй, єргєн цээжтэй, сайхан эр. Тэгээд тvvн шиг ханхалзах гэхээр надад тийм цээж байхгvй, жижигхэн хvн чинь инээдэмтэй харагдана биз дээ. Тэр их сайхан аргил бvдvvн дуутай. Тийм дуутай болох сон гэж бодно. Надаас тэр дуу гарахгvй. Тэгэхээр эцэст нь єєрийнхєє хэмжээгээр дуугарч, єєрийнхєє хэмжээгээр ханхалзахаас єєр аргагvйд хvрнэ ээ дээ. Бас намайг яагаад таны шvлэг богино байдаг юм гэж хvмvvс их асуудаг. Би заавал богино шvлэг бичих гэж хичээгээд, эсвэл урт бичсэн шvлгээ хасч танаад байдаг юм биш. Аяндаа л хэлэх гэсэн санаагаа гаргахад тиим хэмжээтэй болоод байсан. Дээр хэлсэн єнєєх дуу цєєтэй маань явж явж шvлэгт хvртэл ингэжтуссан хэрэг байх гэж боддог.

-Гадаадын олон орноор явсан байлгvй. Дурсгал болгож юу авчирдаг вэ?
-Гэр ахуйн дэлгvvрээр орж, тэнд очсоны дурсгал болгож ямар нэг юм авдаг. Югославаас авсан халбага, Оросоос авчирсан хусуур, Америкаас авсан гурилын ганжин, цайны шvvр зэрэг бий. Гэртээ vргэлж хэрэглэж байх учраас дурсгалтай байдаг юм.

МЄНГЄ ХVНИЙГ ЭВДДЭГИЙГ БVР ЗАЛУУДАА МЭДСЭН
-Ажиглаад байхад эмч-зохиолч манайд цєєнгvй. Эмч гэдэг мэргэжил шvлэг бичихэд тань нєлєєлдєг vv?
- Нэг нь биеийг, нєгєє нь сэтгэлийг эмчилдгээрээ агаар нэгэн гэсэн vг. Хvнийг сайн талаас нь дэмжиж, гэрэл гэгээ рvv чиглvvлэх vvрэгтэй. Жишээ нь би оршуулгын газар руу явсан замыг хараад "Хvн бvр єєр єєрийн замтай хэрнээ эцэстээ нэг л зам руу очих юм гэж боддог. Гэхдээ би ингэж шvлэг бичиж боломгvй санагддаг. Хvнд тиим юм сануулаад яахав.

-Ахмад хvний хувьд шvтлэгтэй биз, Та?
-Эмэг эхийнхээ дэргэд єссєний хувьд байнга зул єргєдєг, мєргєж байж орондоо ордог байсан. Тэгээд бодохоор багаасаа л бурхны ойрын хvн баймаар. Гэтэл тэгээгvй, хєндийрєєд явчихсан. Харин монгол ёс заншил, олон зан vйл бурхан шашинтай, сvслэн хvндэтгэхтэй холбоотой байдаг. Шашны ёс надад хамаагvй гээд нар буруу эргэж болохгvй биз дээ.

-Зохиолчдыг ядуу гэлцдэг байсан. Энэ ойлголт одоо арилж байх шиг. Та мєнгєний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мєнгє хvнийг эвддэг гэдгийг би дэлхийн сонгодог зохиолуудаас бага залуудаа мэдчихсэн. Харин хэрхэн эвдэрдгийг нь амьдрал дээр євгєн болсон хойноо vеийнхнээсээ харж байна л даа. Гэр бvл, хамт олон, ах дvvсийн харьцаанд хvртэл нєлєєлж, эвгvй хvйтэн болгодог. Би автобусанд сууж vзээгvй. Бага насандаа ахмадыг хvндэтгээд суудаггvй, суух ёсгvй гэж боддог байв. Харин одоо суудаг цаг гээд суух гэтэл залуучууд суудлаа тавьж єгєхєє больсон. Ингээд автобусанд сууж vзсэнгvй.

-Єнєєгийн улс орны байдлыг хараад та юу боддог вэ?
-Єнєє єглєє Ардын жvжигчин, гавьяат Жамьяндагва телевизээр ярихдаа хэлсэн vг надад их содон сонсогдлоо. Юу гэвэл дээхнэ vед монголчууд бvрэг, ноомой учраас жvжигчин сонгож авахад их хэцvv байж. Авьяастай, авьяасгvй нь мэдэгдэхгvй. Одоо харин эсрэгээр нь хvн бvр ичихээ больчихсон. Хvн бvр "Би авьяастай, би жvжигчин" гээд жинхэнэ авьяастайг нь танихад бvр хэцvv болчихсон гэнэ. Энэ бол нийгмийн аль ч салбарт харж болно. Ерєнхийлєгч болъё, дарга болъё гээд л єрсєлдєх болж. Тэднээс хэн нь хэн бэ гэдэг нь танигддаггvй.

У.Оргилдулам
Дугаар 217 /2504/
Давс амттай гэвч дангаар нь идэж болохгүй
Бичгийн хүний хөдөлмөрийг хүндэтгэх наад захын соёл үзэг барьсан аавынхаа номын ширээг түшиж өссөн хүүд шингээгүй гэхэд санаанд нэг л багтахгүй байх чинь
Энэ үг санаанд орсны учир гэвэл “Утга зохиол, Урлаг” сонины сүүл үеийн нэг дугаарыг гартаа авч үзсэнээс үүдэлтэй билээ. Хэн нэгэн зохиолчийг нас барсны дараа аль нэг сайн бүтээлийнх нь нэрийг сонгож “Тэр бол миний юм, манай юм” гэж хэлэх гээд байдаг хуншгүй зан, бүтэлгүй хандлага 1990-ээд оноос хойш газар авах шинжтэй болж байгаа юмдаг уу.
XX зууны манай сонгодог яруу найрагч Б.Явуухулангийн “Сохор зоосны дууль” зэрэг шилдэг бүтээлийн тухайд хүртэл ийм золбин яриа ургаж, азаар сайн мэдэх судлаачид няцаалт хийж хариуг нь өгснөөр хэн нэгний өдөөсөн бүтэлгүй цуурхал чимээ тасарсан билээ.
Түүнээс өөр хэд хэдэн иймэрхүү явдал гарсныг утга зохиолын хүрээнийхэн мартаагүй байх учиртай.
Харин энэ удаа Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, жүжиг киноны ахмад зохиолч Чойжамцын Ойдов агсны хүү Төмөрсүх “Утга зохиол, Урлаг” сонинд ярилцлага (2007. №018) өгч аавынхаа 90 насны ойн жил санаа бодлоо илэрхийлснийг нь хараад олзуурхан шүүрч авч анхаарал тавин уншлаа.
Бичиг номын их авьяастан аавынхаа тухай хүү нь ямар сонин баримт, мэдээлэл гаргаж ирэх бол гэж бас горьдох сэтгэл төрснөө ч хэлье.
Харин тэгтэл эрхэм О.Төмөрсүх аавынхаа тухай ярих дурсахын оронд хадуурч нэг хэсэг зохиолчийн нэрийг гаргаж Р.Чойномоос бусдыг нь илт басамжилсан өнгө аястай юм ярьж, наян жилийн түүхтэй Монголын утга зохиолын энд тэндээс шүүрч самардаад орхисноос цаашгүй. Ойдов гуайн бүтээлийг мэдэхгүй, судалж сурвалжлаагүй сэтгүүлч нь нэрт зохиолчийн хүүтэй уулзаад юу ярихаа багцаалж тоймлоогүй бололтой.
“Аав чинь “Ардын элч”-ийн хоёрдугаар ботийг биччихсэн байсан гэл үү” гэсэн асуултаар яриагаа эхэлсэн сурвалжлагч Н.Энхбат уг кино зохиолын II анги гэж ярих санаатай байсан юм болов уу, уг нь тайз, дэлгэцийн бүтээлд боть гэсэн үг хэрэглэдэггүйг сурвалжлагч маань мэдсээр байгаад будилах гэж баймааргүй сэн.
Асуултын өнгөнөөс үзвэл, “Ардын элч”-ийг кино зохиол гэж ойлгоогүй, ямар нэг роман тууж гэж андуурсан юм болов уу гэж санагдахаар байв. За энэ ч яахав ингээд орхиё гэтэл нэг асуулт надад сүрхий гайхашрал төрүүлэхэд хүргэлээ.
Тэр нь “Өндөр ээж” кино зохиолыг мөн л танай аавынх гэдэг” хэмээсэн иш баримтгүй асуултыг сурвалжлагч маань гэнэт тавьж орхисон нь хачирхалтай. Хаанаас, хэнээс мэдээлэл аваад ийм асуулт тавих болсон нь ойлгогдсонгүй төдийгүй “Өндөр ээж”-ийг кино зохиол гээд ойлгочихсон юм уу даа гэж надад бодогдлоо.
Сурвалжлагчийн асуулт ийм битүү бүрхэг гарч ирснийг О.Төмөрсүх ч анзаарсан шинжгүй хариу барихдаа “Бүх ахмад зохиолчид, өнөө тэр Бааст гуайгаас авахуулаад цөм мэднэ. Аав МЗЭ-ийн хороонд ажиллаж байхдаа орос, уйгаржин бичиг хоёртоо гаргуун юм байна гээд Ложоо гэдэг хүнийг бичээчээр авсан юм билээ. Аав маань кирилл мэдэхгүй, зохиолоо дандаа монгол бичгээр буулгадаг байсан хүн шүү дээ. Ложоо гуай тэрнийг нь кирилл үсэгт буулгана. Тэгээд аавыг нас барсны дараа ээжтэй уулзаад “Ойдов гуай надаар “Өндөр ээж” зохиолыг бичүүлж байсан юм.
Тэгтэл одоо шал өөр хүн зохиосон гэгдэж, бүр кино бүтээгдлээ. Та хөөцөлдөөч гэсэн юм билээ” хэмээн ярьсан байх юм. Бидний оюутан байх 1963 оны үес Ч.Ойдов гуай нас барсан гэж дуулдаж байсан.

Хүүгийн ярианы өнгө аясаас үзвэл Ойдов гуайн нас барсны дараахан “Өндөр ээж”-ийн тухай яриа гарсан гэж ойлгогдохоор байх юм.

Гэтэл С.Дашдооров 1967 онд уран бүтээлийн нэг сарын чөлөө аваад гэртээ сууж энэ зохиолыг бичиж байсныг мэдэх цөөн хүний нэг нь би билээ. Тэр тухай хойно жич өгүүлье.

Юуны өмнө зохиолч С.Дашдооров “Өндөр ээжийг хэрхэн бичив ээ” (1970) гэсэн өгүүлэл бичсэнийг ямар ч гэсэн эргээд сөхөж үзэх хэрэгтэй болох нь.

Тэнд өгүүлснээр бол, 1960-аад оны эхээр С.Дашдооров цаг үеийн шаардлагыг харгалзан ажилчны сэдвээр нэг зохиол бичихсэн гэж боддог байсан юм билээ. Тэгээд хэний тухай бичих вэ гэж боддог болсон гэнэ.

“Үйлдвэрийн ажилчны тухай бичих үү, эсвэл өөр хүний тухай бичих үү гэж өөрөөсөө асууж, хариулж ядан явав. Ингээд бодож явж байтал жолооч нарын тухай бичвэл яасан юм бэ гэж бодлоо. Жолооч бол манай ууган ажилчдын нэг юм” (С.Дашдооров) гэхчлэн эргэцүүлдэг байснаа дэлгэрэнгүй өгүүлжээ.

“Үүний хамт хотын сургуулийн сурагч байхдаа сургуульдаа ирэх, зуны амралтаар нутаг буцахдаа шуудангийн тэргээр ч юм уу, замын машинд сууж нэгэн удаа дайрч гарсан Дундговь аймгийн захад байх Цахир суурин дээр байсан “Өндөр мээм” гэдэг хөгшин санаанд оров. Тэрбээр их өндөр нуруутай, зан сайтай, аян замынхныг юу л байгаагаараа дайлж, цайлж суудаг хүн байв. Жолооч нар ч Баянбараатын буудалд зогсохоосоо тэр “Өндөр мээмийн” гадаа очих нь олонтаа байдаг байв. Ингээд бичих зохиолын гол зангилаа бараг боловсорч ямар ч цалин хөлсгүй хэрнээ яндан муу байдлаасаа илүү олондоо үйлчлэн баясуулж байсан хийгээд одоо ч байгаа энэ авгайн дүрийг гаргая гэж бодов” хэмээн өгүүлсэн байх юм.

“Өндөр ээж” туужийн санаа ийм явц, дэс дараалалтайгаар зохиолчийн оюун санаанд бүрэлдэн боловсорч явсныг эндээс тод харж болохоор аж.

Тэгэхдээ зөвхөн өөрөө өөртэйгөө яриад явсангүй, нөхдөдөө ярьж, санал зөвлөлгөөг нь авдаг байсан бололтой. Өөрийнх нь дурссанаар “Энэ маань ямар болох нь вэ гэж туршин хэд хэдэн зохиолчид үлгэр мэт ярьж ч үзэв. Ялангуяа зохиолч Б.Бааст, Л.Ванган, Ч.Лодойдамба, Ц.Мөнх нарт ярьсан маань их сайн болсон” гэжээ. Үзэг нэгт нөхөд нь “Сонин зохиол болно”, “Аятайхан юм болно “ гэхчилэн зохиолчийг урамшуулаад байсан боловч шууд бариад авах гэтэл нэг л юм дутаад болж өгөхгүй байсан ажээ.

Чухам юу дутаад байгааг тэр үед өөрөө олж чадахгүй нэг хэсэг явжээ.

Гэтэл Бааст гуай “Чи нөгөө зохиолоо бичихгүй бол би биччихнэ шүү” гэж айлгаж эхэлсэн төдийгүй Ч.Лодойдамба гуай уулзахдаа “Чи нөгөө өндөр ээжийгээ яаж байна. Чиний ярьсан зүйл байн байн санаанд ороод байх юм” гэж шаарддаг болжээ.

Гэтэл зохиолоо эхэлж болдоггүй “Хоёр жил ийнхүү учир нь олдохгүй” эрэлд хатан явахдаа “Өндөр ээжийгээ” тархиндаа боловсруулсаар л явлаа. Бүр сүүлдээ таньдаг хүн шиг намхан биетэй, сайхан сэтгэлтэй авгайн царай харагдаад байдаг болов. Мөн жолооч Ойдов, сажлаа Дэмид, өндөр Жамбаа нар ч бүр ижилдэж, инээж хөхөрч байгаа нь хүртэл үзэгдээд л байв. (С.Дашдооров 1970)

Ингэж байтал 1966 оны есдүгээр сарын аравдаар шиг билээ, Шота Руставеллийн “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулж гаргаад байсан яруу найрагч Доржийн Гомбожав одоогийн Бөхийн өргөөний хойгуур өнгөрдөг зам дээр хурдтай явсан машинд мөргүүлэн зуурдаар нас эцэслэсэн билээ. Тэр үед зохиолч анд нөхөд, нутгийнхан, ах дүү нар нь цуглажээ.

Гомбожавын ээжийг хотод ирэхэд хүүгийнх нь найзууд очиж уулзан сэтгэлийг нь засах гэж оролдож байсан бололтой. Дашдооровыг очиход талийгаачийн ээж нь:

-Хүү минь ингээд л чамтай инээж, хөхрөөд ороод ирэх юм шиг санагдаад байх юм. Хөөрхий минь ер нь юу бодож явсан бол доо гээд уйлж суулаа. Энэ үг надад их юм бодогдуулсан юм. Хожим нь гэнэт “Өндөр ээж” маань нэг хүүтэй байх ёстой. Тэр нь цэрэгт яваад жолооч болоод дайнд оролцоод амь үрэгдсэн байх юм байна. Ер нь “Өндөр ээж” маань зүгээр нэг замын сахиул, жолооч нарыг цайлж ундаалаад суух биш хүүгээ амь үрэгдсэн гэдэгт итгэхгүй хүлээсээр байх ёстой юм байна. Ингэвэл дайны хор хөнөөлийг далимд нь хэлж болох талтай боллоо гэж бодов. Өнөө дутаад байсан юм маань энэ байна шүү. Түүнийгээ оллоо гэж баясав.

-Одоо цаасан дээр буулгахад саадгүй гэж баярласан ч нэг шинэ баатар нэмэгдсэний улмаас урьд өмнө нь бодож боловсруулсан зохиомж эвдэрч дахиад шинэ зохиомж бодох хэрэгтэй болжээ. Ийм байдлаар нэлээд хэдэн жил толгойдоо хадгалж явсан зохиолын санаа сая л нэг бүрдэл болох шиг санагдаад зохиолоо бичиж эхэлсэн юм билээ.

Үүнийг тэрлүүлэгч миний бие 1966 оны зун Москвад сургууль төгсөж ирээд зохиолч С.Дашдооровтой нэг өрөөнд орж 1967 оны наймдугаар сар хүртэл сууж байснаа дурсан санах шаардлагатай боллоо.
С.Дашдооров 1967 оны нэгдүгээр сарын 1-нээс уран бүтээлийн чөлөө авч бичгийн жижиг ногоон машинаа тожигнуулан зай завсаргүй сууж юм бичээд байдаг болов.
Түүний юу бичээд байгааг би нэг их сонирхсонгүй. 1967 оны нэгдүгээр сарын 5-ны өглөө эрт Булган аймгийн Могод суманд газар хүчтэй хөдөлсний улмаас үе үе чичирхийлэл мэдэгдээд байсан боловч Дашдооров ширээнээсээ боссонгүй. Тэр үед манай гэргий тулгар биетэй байсан учир газар хөдлөхөөс айгаад Дооровыг бараадан хажууд нь хааяа очиж суух үед ч нөгөө юмаа бичээд үг солих завдалгүй суудаг байсан гэдэг юм. Нэг өдөр шинэ зохиол гараас гаргаснаа хэлээд надад уншсан нь “Өндөр ээж” тууж байв. Сайхан гэдгийг хэлэлтгүй. Энэ туужийг сонсоод хүүхэд байх үеийн нэг явдал санаанд минь орлоо. Хүн эмнэлгийн техникумд суралцаж байсан 1956 оны үед би намар сургуульдаа явах гээд Дундговийн төвд замын унаа хайж байтал хотын дугаартай “Полу” тэрэг тааралдлаа. Түүн дээр сууж нар шингэхээс арай өмнөхөн аймгийн төвөөс хөдөлдөг юм байна.
Би тэвшин дээр ганцаархнаа суугаад кабины арын цонхоор харж явтал жолоочийн хөлийн тус хоёр гурван жижиг бидонтой юм харагдлаа. Сүүлд мэдэхнээ тэр нь монгол архи байжээ. Жолооч нэг удаа бууж “морь харахыг” анзаарвал хөл дээрээ тогтож чадахгүй гуйвагнаад байв. Ямар сүрхий амьтантай таарч орхив доо гэж бодоод миний сэтгэл түгшиж эхэллээ. Гэхдээ эзгүй хээр газар буугаад хоцролтой биш.
Шөнийн харанхуйд Дэлгэрцогт суманд хариугүй дөхөж явтал тэрэг маань нэг өндөр юман дээгүүр үсрээд гарах шиг боллоо.
Арай л савж ойчсонгүй. Буугаад үзэхнээ зам дээгүүр хөндөлсүүлж хаясан утасны модон дээгүүр харайгаад гарчээ.
Радиатор нь урагшаа бүлт үсэрсэн харагдав.Тэгээд аяархан салгалуулсаар яваад Дэлгэрцогт суман дээр очиж хонов. Өглөө жолооч машин хоёрын бие хоёулаа муудсан учир явах шинжгүй байлаа. Би өөр унаа хайж яваад Оросын эрлийз жолоочтой уулзаж нэг өвгөнтэй цуг “Монхор ногооны” кабинд сууж явах боллоо. Тэгээд Цахиуртын гэх суурин дээр ирээд ганц бие гэгдэх эмгэнийд бууж цай уулаа. Тэр суурин угаасаа ганцхан айлтай нь тэднийх ажээ.
Бид гуравт мөнөөх эмгэн борцтой сайхан хоол хийж өглөө. Замд хоол ундгүй ядарч явахад ивээл тусламж үзүүлсэн тэр эмгэн миний санаанаас гарсангүй.
“Өндөр ээжийг” сонсоод энэ түүхийг Дошдооровт ярьж өгвөл түүний зохиолын баатар мөнөөх авгай мөн болж таарлаа.
Тэгээд ийм том зохиолыг богино хугацаанд бичгийн машинаар шууд биччихэж болдгийг анх удаа хараад Дашдооровын авьяас чадварыг үнэхээр биширч хүндэтгэхэд багадмаар санагдаж байв. Хоёр долоо хоногийн дотор биччих шиг болсон гэж хожим нь оюутнуудад би ярьдаг байсан. Гэтэл зохиолчийн өөрийнх нь дурсамжид тэмдэглэснээр “Ийнхүү гурван жил шахам тархи толгойд минь эргэлдэн шаналгаж явсан зүйл гурван долоо хоногийн дотор цаасан дээр бууж нэг мэдэхнээ би “төгсөв” гэсэн үг тавьж суув” гэсэн байх юм билээ.
Өндөр ээжийн дайнд явсан хүү Гомбожав гэсэн нэртэй байдгийн цаад учрыг эндээс ойлгож болно. Үеийн нөхөр, яруу найрагч Д.Гомбожавын дурсгалыг хүндэтгэхийн хамт зохиолд нэг дутагдаад болж өгөхгүй байсныг өөрийнхөө амьдралаар “хэлж” мухардлаас гаргасанд буян санаж явсных биз.
Зохиолчийн шинэ тууж төдхөн “Цог” сэтгүүлд хэвлэгдэж, тэр үед Монголын радиод ажиллаж байсан миний бие уг зохиолоор радио зохиомж өргөн нэвтрүүлэгт оруулсан нь хэдхэн жилийн өмнөхөн хүртэл “Алтан фондоос” гэж явж байгаа нь радиогоос сонсогдсон.
Хэвлэгдсэн даруй уншигч, сонсогч олны анхаарал татсан нэгэн туужийг найруулагч Р.Доржпалам кино зохиол болгон төрөл зүйлийн хувьд өөрчилж 1968 онд уран сайхны кино хийсэн байдаг юм. Түүнээс биш С.Дашдооров эхлээд “Өндөр ээж” гэдэг кино зохиол бичсэн гэвэл тэрүүн шиг сүрхий эндүүрэл байхгүй шүү дээ.
Кино зохиол гэж буруу ойлгосны улмаас жүжиг киноны нэрт зохиолч Ч.Ойдов гуайн бүтээлтэй хольж хутгахад дөхөм болсон бололтой. Зохиол бүтсэн түүхээр оюутнуудад ярих юмаа баяжуулах үүднээс би Дооровыг бие нь тааруу байхад 1999 оны гуравдугаар сарын 27-ны өдөр эргэж очих зуураа “Өндөр ээж” зохиолын санааг яаж олсныг нь олон жилийн дараа дахин нэг нягталж тэмдэглэж авснаа энд сийрүүлбэл:
- 1950-аад оны дундуур бид Улаанбаатараас Дундговийн зүг хөдлөөд Баянбараатын буудал өнгөрч явтал манай жолооч нэг айлд буух тухай надад ярьсан.
Тэр айлд жолооч нэг билүү, хоёр билүү талх бариад орсон. “Өндөр мээм” гэж дуудсан шиг санагддаг.
Их сайхан цай чанаж өглөө. Айлаас хөдлөөд явж байхдаа жолооч ийм нэг сайхан хөгшин байдаг юм. Манай жолооч нар бараг ах дүү шиг болоод байгаа юм” гэж надад ярьсан.Тэгээд л би мартаж орхижээ. 1960-аад онд гэнэт санаанд ороод тийм нэг “Сүүмэлзсэн дөл” төдий юм Ч.Лодойдамба гуайд ярьж “Ийм юм зохиол болох болов уу” гэсэнд “Хөөе наадах чинь маш гоё зохиол болно” гэсэн. Түүнд нь би зориг ороод “Өндөр ээж”-ийг бичих болсон юм гэж ярилаа. Бид хоёрын тэр яриаг тэнд байсан нөхөд ч сонсож суув. Дээр өгүүлсэн ярилцлагадаа О.Төмөрсүх “Энэ тухай Бааст гуайгаас авахуулаад цөм мэднэ” гэж гэрч татсан болохоор энэ жилийн зуны дунд сарын 14-ний сар уулын хэцэд мандахыг зуслангийн байрны тагтан дээрээс харан харан сууж хуучлах зуур гэнэт санаанд ороод “Ойдов гуайн бичсэн зохиолыг Дашдооров авчихсан гэдэг үнэн үү? Таныг сайн мэднэ гэсэн байна.” гэж асуухад Бааст гуай илт түйсэж “Юу ярьж байгаа юм. Дооровыг арай ч тэгж болохгүй шүү, хөөрхийг” гээд дараахь хэдэн үгийг хэллээ.
- Дашдооров бид тэр үед зохиолчдын хороонд хамт ажиллаж Д.Пүрэвдорж, Д.Даржаа, З.Баттулга, Ц.Мөнх, С.Дашдооров гээд бүгдээрээ нэг өрөөнд хамт суудаг байсан юм. С.Дашдооров “Өндөр ээж”-ийг олон жил ярьсан хүн.
Би ч санаа оноо хэлж л байсан гэхлээр нь “Тэр байтугай, чи бичихгүй бол би биччихнэ шүү” гэж айлгасан юм байх чинь билээ гэсэнд:
- Үнэн, үнэн гээд хөхөрч байв. Үүнээс үзвэл “Бааст гуай мэднэ” гэсэн нь огт худлаа үг болж таарлаа. Тэгэхээр нь Ч.Ойдов, Ч.Лхамсүрэн нартай ойр дотно явснаа дурсаж ярьдаг бичиг номын нөхдийн нэг Санжмятавын Жүгдэрээс “Ойдов гуай энх тунх явахдаа “Өндөр ээж” маягийн зохиол бичсэн эсэхийг та мэдэх үү” гэсэнд хэлэх юм байсангүй. Ингэхэд зохиолч С.Дашдооров “Өндөр ээж”-ээр зогсохгүй “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог”, “Их замын эхэн”, “Талын цуурай”, “Саруул талын ерөөл”, Тэнгэрийн муухай арилдаг” гээд өчнөөн кино зохиол бичиж олны хүртээл болгосон нь бас л нэг баримт юм даа. Эцсийн эцэст сайн аавын хүү “Өндөр ээж”-ийн нүүрийг самардаж юугаа хийх гэсэн юм бол гэж гайхашрал тасраад үлдсэнээс хэтэрсэнгүй. Дашрамд өгүүлэхэд, О.Төмөрсүхийн ярилцлагад XX зууны Монголын утга зохиолыг бүхэлд нь үгүйсгэсэн, туйлширсан өрөөсгөл хандлага давамгайлжээ.
Тухайлбал, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Б.Явуухулан нарыг нэрлээд асууж байхад “Зуун хувь үгүйсгэх нь хааш. Гэхдээ тэд яах аргагүй социализмын бүтээгдэхүүн байсан шүү дээ. Зохиолуудыг нь дэлгээд үзэхгүй юу” гэснээс үзвэл “социализмын бүтээгдэхүүн” гэж цэрвээд аавыгаа ч авч хэлэлцэхгүй царайтай юм. Тэгсэн хэр нь аавынхаа ойн жил юу хэлэх гэж сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн нь огт ойлгомжгүй болоод явчихлаа. Анхдугаар таван жилийн төлөвлөгөөний дагуу зам барилгын их ажил орон нутагт өрнөж байгааг харуулсан “Зам” жүжгээс эхлээд шинэ үеийн ажилчин, малчин, сэхээтний дүр бүтээхэд чиглэсэн “Цолмон”, “Туяа”, “Солонго” зэрэг олон жүжиг бичиж байсан Ч.Ойдов гуайг социализмын бүтээгдэхүүн биш гэхийн аргагүй нь хэн бүхэнд тодорхой билээ. Гэхдээ ардын аман зохиолын өв уламжлалд тулгуурласан “Далан худалч” жүжгийг нь Монголын инээдмийн жүжгийн түүхэнд байр эзлүүлж ярьдаг шиг ахмад нөхдийн бүтээлд ялгаж салгаж үзэх юм их бий гэдгийг хэзээ ч мартаж болохгүй байх аа.
Бичгийн хүний хөдөлмөрийг хүндэтгэх наад захын соёл үзэг барьсан аавынхаа номын ширээг түшиж өссөн хүүд шингээгүй гэхэд нэг л санаанд багтахгүй байх чинь юу вэ.
“Өндөр ээж”-ийг Дашдооров хулгайлсан, “Чингис” шүлгийг Пүрэвдорж захиалгаар бичсэн (би тэр үед хамт оюутан байсан болохоор бас хэлэх юмтай Д.Н), Ванган шоронд суусан, Чимид “нэг муу хужаагийн эрлийз хүүхнийг хүчиндээд хаячихсан” гэх зэргээр аль хэр баримт нотолгоотойгоор “буу халсан” хэрэг вэ. Соёлын зүтгэлтнүүдийн тухай өнөө үеийн соёлтой нэгэн ярьж байгаа гэхэд зарим үед чихээ тагламаар үг хэллэг сонсогдож байгаа нь хачирхалтай.
1993-1997 онд бараг таван жил шахам МЗЭ-д М.Ложоо гуайтай хамт алба ажил гүйцэтгэж явахад ахмад зохиолчдын тухай ярьсан, дурссан юм зөндөө бий боловч “Өндөр ээж”-ийн талаар цухуйлгасан үг би олж сонсоогүй. Далимд хэлэхэд, Ложоо гуайг Сайншандаас шилжиж ирэхэд ажилд авсан хүн нь тэр үеийн дарга Д.Сэнгээ гэж ярьдаг байсан шиг санагдах юм.
Бүхэлд нь харахад энэ ярилцлага утга зохиолд хамаатай элдэв юмыг сүрхий “давсалж”, уншигчдын анхаарлыг татахыг хичээсэн юм биш байгаа даа гэсэн бодол төрүүлмээр байна.
Монгол Улсын төрийн шагналт зохиолч Чойжамцын Ойдов гуай “Далан худалч” жүжигтээ “Давс амттай гэвч дангаар нь идэж болохгүй” гэж бичсэнийг олон жилийн дараа хүүд нь нэг сануулахад гэмгүй юм шиг санагдсаны улмаас энэ хэдэн үгийг хэлхэж толилуулав.
Төрийн шагналт зохиолч Д..Нямаа

No comments:

Post a Comment