Sunday, June 10, 2012

Эйнштейнээс эш татах нь


  • Зальтай этгээд юмсыг нүсэр том, ээдрээтэй, сүрдмээр болгодог. Гагцхүү суут ухаантан л эсрэг зүгт нь чиглүүлдэг.
  • Төсөөлөл мэдлэгээс эрхэм.
  • Би бурхны бодлыг л мэдэхийг хүсч байна. Бүх зүйл түүний ердөө хэлтэрхий нь юм.
  • Хүний цор ганц үнэт зүйл бол зөн билэг.
  • Өөрийнхөө гадна амьдарч сурсан үед л хүн жинхэнэ утгаараа амьдарч эхэлдэг. 
  • Би ирээдүйн тухай огт боддоггүй. Учир нь тэр дэндүү хурдан хүрээд ирдэг юм.
  • Ертөнцийн туйлын ганц нууц нь түүний хэт ойлгомжтой байдал юм. 
  • Шашингүй шинжлэх ухаан үнэмшилгүй, шинжлэх ухаангүй шашин сохор байдаг.
  • Бүтээлч байхын гол нууц нь эх сурвалжаа нууж сурах чадвар. 
  • Суралцахад минь саад болдог нэг л зүйл байдаг нь миний боловсрол.
  • Шинжлэх ухааныг ерөнхийд нь дүгнэвэл өдөр тутмын бодлоо шинэчлэх үйл явц л юм.
  • Дэлхийн III дайнд ямар зэвсэг ашиглагдахыг би мэдэхгүй. Гэхдээ IV дайнд саваа мод, чулуу ашиглана гэдэгт эргэлзэхгүй байна. 
  • Сургуульд сурсан бүхэн мартагдсан хойно үлдэж хоцрох зүйлийг л бид боловсрол гэдэг.
  • Амжилтыг А-гаар төлөөлүүлбэл энэ нь X+Y+Z юм. Хөдөлмөрлөх нь X, хөгжилдөх нь Y. Харин Z нь амаа хамхих. 
  • Хоёр зүйлд л хязгаар гэж үгүй. Нэг нь огторгуй, нөгөө нь хүний тэнэглэл. Гэхдээ хоёр дахь нь илүү гэж би эмээж байна.
  • Бүх айдсаас хамгийн утгагүй нь үхлээс айх. Үхсэн хүн алзахгүй шүү дээ.
  • Хамгийн төгс төгөлдөр, гоо сайхан зүйл бол нууц. Нууцлаг байдал жинхэнэ урлаг, бүх шинжлэх ухааны эх болдог.  

No comments:

Post a Comment