Sunday, June 10, 2012

Анна Ахматова: Догдлуун, энхрийхэн, хартай нь дэндүү тэр минь...

Ахматова

 

































Догдлуун, энхрийхэн, хартай нь дэндүү тэр минь
Диваажингийн наран мэт намайг хайрладаг
Дурсамж сөхөж, өчигдрийг дуулуузай гэхдээ
Дууч цагаан шувуухайг минь хөнөөчихсөн юм аа, тэр.

Шингэх нартай хамт өрөөнд минь орж ирээд
"Шүлгээ бич, баяс. Намайгаа хайрла" гэсэн
Худгийн цаана хөгшин царсны ёроолд
Хөөрхий нөхөртөө би булшны нүх ухсан.

"Уйлахгүй" гэж түүнд амласан хэдий ч
Өр зүрх минь даруй чулуужин царцсан
Үргэлж, хаана ч гэсэн миний бяцхан шувуухайн
Уянгат дуу нь намайг дагаж явдаг болсон.

Д.Оюунчимэгийн "Шүлгүүд" түүврээс

No comments:

Post a Comment