Saturday, June 9, 2012

Ц.Дэлгэрмаа: Намрын баллад

 
Бүрхэг өдөр сэрүүн гудамжнаа
Бөгтгөр модод хайсан дотор эгнээд
 
Бүгдийн сонсож чадахгүй гайхамшигт аялгуу тоглох
Бөөн бөөн навчсынхаа дунд уйтгарлаад. . .

Эхний навч –Ми
Удаах нь –Соль
Тэгээд –До, Фа, Ре, Ля ля ля
Тэвчишгүй ямар их гуниг вэ? –Си си сий. . .

. . .Сийгэх салхин л тэдний удирдаач
Сэм чагнаж суугаа надаас өөр үзэгчгүй.

Бөгтгөр модод уйлсаар л. . .
Нулимс нь хотыг бүрхээд
Бүхий л эгшгийн найрал-
Хамгийн гунигтай дуу болно

Намхан хайс дахь театрт
Энэ найралыг сонссон би
“Намрын баллад”гэж амандаа шивнэвэл
Салхи толгой дохилоо. . .

No comments:

Post a Comment