Saturday, June 9, 2012

Э.Энхболд :Нүдэнд чинь би хайртай


Ертөнц шаналтал харах чинь чиний тунгалаг харцнаас
Ер бусын шувууд хичнээн ч удаа нисэв дээ
                                   /Өврийн дэвтэр /

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хун шувуу нуураа гэж андуурдаг
Тунгалаг намирсан хөмсгөнд чинь гөрөөс янзаглаж
Сормуусан доороос чинь солонго тасдаж
Зүг бүрт нисгэмээр болдог
Тас хар нүдэнд чинь би хайртай
Хөөрхөн харцанд чинь эрчүүд сөхөрч унадаг
Тэргэл сар мэт зовхин дор чинь үүлс хуралдаж
Санааны минь хязгаараас бороо цайраад
Зөрөг цэцэгсийг усладаг
Тас хар нүдэнд чинь би  хайртай
Хачин нам гүм намайг эзэмдэн
Түнэр өвс сүмийн хажууд ургах мэт хөмсөгтэй минь орооцолдож
Зүс гоо ертөнцийн төгсгөлд хагдардаг
Тас хар нүдэнд чинь л би хайртай

No comments:

Post a Comment