Saturday, June 9, 2012

Ч.Ууганбаяр:Усны чимээг уруул дээрээс минь


Өнөөдөр би чамтай бүжиглэсэн
Өөдөөс чинь эгцэлж харж чадаагүй ч
Өөрийн юм шиг тэвэрсэн
Өнгө будаг чинь ялгарч байсан
Өөрөөс чинь гэрэлтэх өнгө сарных байсан
Уруулын чинь хүрээ минийхтэй ижилхэн байсан
Магадгүй илүү сайхан байсан
Уруулд чинь миний уруул хүрвэл
Усны чимээ сонсогдоно доо
Уучлаарай
Учрахгүй байж магадгүй хоёулаа
Уудаг ус урсдаг нулимс чинь минийхээс ондоо
Уучлаарай
Үнэндээ чиний уруул надад буруугүй
Тийм сайхан уруул минийх болохгүй учраас
Тэвдэж чамайг зовоох ч хэрэггүй
Түрхэн зуур чамд догдолсон шигээ
Түргэн гэх ч нь мартахсан
Даан ч би чадахгүй
Далайн эрэг дээр даарч байхдаа
Чамайг бодохгүй байж чадахгүй
Дандаа хэлмээр байвч таарах болгондоо чимээгүй өнгөрнө
Харин миний харц чам дээр яаж эрхэлж байгааг
Харах болгондоо инээмсэглээрэй
Цас шиг мансууран агаарт хөвөх сэтгэлд минь
Цаг үргэлж инээмсэглээрэй
Гүн цэнгэг уруулт минь
Уруулаас минь усны чимээг сонсоорой


No comments:

Post a Comment