Sunday, June 10, 2012

Д.Нямсүрэн:

 Image
Саруулхан шөнө гадаа үүдэнд
хад сандайлж суухад
Сарны гэрэлд
Сархад уух
Сайхан байхдаа гэж
Санагдсан.
Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад
Цан хийсэн
Царгиа гарч
Цагаан бүгээн
Жаахан жороо морь
Чамайг хүлээн гол дотор
цулбуураа дүрэн зогсов доо гэж...


Үдшийн жүнзэнд
Сар тусахад
Өнөө чулуун дээр
Лаа асаасан мэт болоод
Өвс
Цаана нь зүүдэлсэн өдөр шиг
гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж...
Бөрт цагаан дэрсэнд
Бөднө шувуу бөөрөхөд
Бүрий барайд
Хучлага засах шиг
Нэг юм шурхийн хөдлөөд
Бүсгүй хүний үнэр
нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ.

No comments:

Post a Comment