Sunday, June 10, 2012

Б.Мөнхбат

 





















 I
Тэнгэрт нүүрээн тольдоход
Тэнд миний өтөл нас суух шиг
Төд удалгүй "Жажны үс садархуйяа"
Тэргүүнээ гудайлгаж толинд дүрсээ үзэхэд
Тэнд танихгүй дааман хаалга дархийх шиг
Тасам харанхуй ...
II
Тэнгэрийн хүрээлэнд мөөг шигээр үүлс цогцлоход
Тэнд миний хүүхэд нас гүйж явах шиг...
Төдөлгүй "Тэргүүний минь үс тэнгэрийн орноо
билэг болон одоход"Тархиа бариад ...
Тархинд дотуурх үрчлээт уулсынхаа дундуур тэнээд
Тархиан алдтал ...
Тэнд танхилхан нас минь гүйж явна
Тэнгэр яасан их гэрэлтэй вэ?
Тэнгэрт эцсийн шат гэрэлтэхэд
Тэнд би гишгэж үзэхийг хүсэмжилнэ.

No comments:

Post a Comment