Sunday, June 10, 2012

Л Ганзул: Харих гэтэл





















Харих гэтэл
Намар болж хяруу унаад
Даарсан өвснүүд
Ганцаардлын тухай
Найрал хөгжөөгөөд
Харих гэтэл
Өвөл болж ,цас ороод
Дагжсан модод
Миний ижий шиг
Бууралхан санагдаад
Харих гэтэл
Хавар болж ,шувууд жиргэлдээд
Хөөрхөн яргуй
Охины минь даашинз шиг
Өнгөөр нүдлээд
Харих гэтэл
Зун болж ,гол ус цэнхэртээд
Холын уулс
Аав шиг минь
Амгалан санагдаад
Харих гэтэл
Буга урамдаж
Навчис үймүүлээд...
Харих гэтэл
Цасан дээр
Гөрөөсний мөр үзэгдээд...
Харих гэтэл
Аяншсан торгууд
Явгалж алхаад...
Харих гэтэл
Голын ёроолд
Загас амарч харагдаад...
Харих гэтэл... Харих гэтэл...
                                          

No comments:

Post a Comment