Sunday, June 10, 2012

Pasternakiin


(print image)
Шинэ цас газар дэлхийг хучлаа,
Хаяа хярхаггvй хучлаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Зуны шумуул сvрэглэн хуйлраад
Дөл зvглэн нисэлдэх мэт,
Зуун тvмэн будраа хийсэлдэж
Цонхны хvрээнд буулаа.
Ширхэг ширхгээрээ цас шуурч
Шилэн дээр угалз мэтгэлээ.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Гэрэлтэж гийсэн адарт
Сvvдрvvд тусч сvлжилдэх нь,
Тэврэлдэж атгалцсан гарууд
vvрдийн заяагаа холбох мэт.
Хос мөнгөн шаахай
Шалнаа тvсхийн унав.
Тос мэлтрэх лаан нулимс
Даашинзны чинь хормойд дусав.
Шивтнэх цасны хаяа хярхаггvй
Цал бууралд бvгд төөрлөө.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Саваагvй дөлийг дальдраасхийгээд
Хvслийн салхи сэвэлзэхvйеэ,
Сахиусан тэнгэрийнх шиг хос далавч
Хаа нэгтэйгээс дэрвэсхийлээ.
Шинэ цасанд хавирган cap
vйрэх мэт цацарч буулаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.

No comments:

Post a Comment