Wednesday, October 10, 2012

Шүүмж

Чимээгvйн хязгаар дахь модон гvvрэн дээр...

Ертєнцийн хязгаар дахь
Модон гvvрэн дээр
Ер бусын том
Саран тусдаг.
Энэ эхлэл, энэ мєрvvдийг анх сонсоод зvрх бараг зогсч байсан юм. Яруу найрагт шунан дурлах болсон цагаас эхэлж “Эмэгтэй хvн єєрийн дотоод сэтгэл, гоо vзэсгэлэн, ердєє л байгаа байдлаа ингэж дvрслэн гаргаж болдог юм байжээ” хэмээн гайхан биширч байлаа.
Яруу найргийн амин сvнс, дотоод хєг найрал, утга учрыг анх Цэндийн Нямаа багш минь надад тайлбарлан хэлж байлаа. Тэр vед хувьсгалын улаан тугнаас хэсэглэн авч хvзvvндээ зvvсэн пионер, Горькийн сургууль дєнгєж тєгсч ирсэн исгэлэн залуу “Оростоо сайн” цолтой багшийнхаа дугуйланд бvртгvvлж нэг тийм усгал зєєлєн хорхойд ч хоргvй нvдээр шvлэг уншдаг байсан нь одоо ч нvдэнд харагддаг юм. “Эмэгтэй хvн яруу найраг бичдэггvй юм. Тэд бол тэр чигээрээ яруу найраг учраас амнаас нь зvгээр урсан гардаг” хэмээн хэлдэг байсныг нь ч тод санадаг юм.
Миний хамгийн анх биширсэн яруу найрагч бол Ксения Некрасова. Нэг тийм ногоон навч бvхий хавтастай жижигхээн ном байдаг даа. Нээгээд уншингуут

Би Оросын хэсэг
Удаан амьдрах ёстой гэж эхэлдэг.
Ерєєс тэнд
Євс усны чимээгvй
Гєрєєс хийгээд
Шувууны мєргvй

Найргийн амтанд нэг л орчихвол донтож орхидог. Байнга чихэнд сонсогдож нvдээ анихад нvдэнд vзэгдэж тєгсгєлгvй зvvд шиг шаналгадаг билээ. Нэг л тийм тааж хэлэхийн аргагvй ертєнцєд авааччихна. Явуулахгvй ээ? Тэгээд дєрєвдvгээр ангийн сурагч маань Нямаа багшийнхаа єгсєн гэрийн даалгаврыг хийж бичсэн дєрвєн мєр шvлгэндээ “хуял тачаал” гэсэн vг оруулж орхисон санагддаг юм. Тэр бол коммунизмын хаалттай vе. “Гэрлэсний ємнє ба хойно” гэдэг ном хэвлэгдэж гараагvй байсан цаг шvv. Миний хувьд ч бэлгийн бойжилт дєнгєж эхлээд эмэгтэй хvvхдийн нэр хэлэхийн тєдийд хацар улайдаг байсан vе.

-Ням-Очир оо, хуял тачаал гэж юу гэсэн vг вэ? Яг юу вэ? гээд асуугаад байдаг. Инээгээд л асуугаад байдаг. Мэддэггvй ээ? Хажууд байсан Нанзаддорж (Одоо лам), Батбаатар (одоо УИХ-ын гишvvн), Сvхээ (одоо зах дээр ємд зардаг) нараас асууж байна. Чибо (одоо орчуулагч) муухан мушийж байна. Бодвол арай ахмад байсан болохоор гадарлаж байсан байх л даа. Одоо бол захын хvvхэд л хариулах байх. Бид чинь ийм л хvмvvжилтэй байсан юм шvv дээ. Yнсэлцэх, эмэгтэй хvvхдийн тухай, хvvхэд хаанаас гардаг тухайд бол бvдэг бадаг л ойлголттой байдаг байлаа. Тэр бvv хэл охид кино театрт зєвхєн vнсэлцэж буй сценийг нь л харах гэж кино vздэг байсан гэж ярьдаг юм. Гэтэл нэг охин палхийтэл бичив ээ.

Арван хэдэн насны минь намар нэг л мэдэхэд ирж
Алиманхан хоёр эрхтэн цээжин газраа дэлбээлж
Тэр жилийн турш дуу алдан євдсєн ч
Тэгж байсан гэж санагдах юм одоо алга аа…

Ингээд л гvйцээ. Одоо ч гэсэн би ийм мєрvvдийг олж уншаагvй л байгаа юм даа. Энэ бол Цэндийн Нямаа багшийн минь Некрасоваг задлан тайлбарлаж єгсний дараа амьдрал дээр бодитой тааралдаж кайф авсан жинхэнэ эмэгтэй хvн бичиж єєрийн дуу хоолойгоор уншиж болох эр хvнд маш энгийн хэрнээ гvн гvнзгий хvрэх тийм л мєрvvд байлаа.
Гvн аниргvй л
Тэнд ноёлдог.
Дvн шєнєєр нь
Yvр цайдаг.


Дахиад л нам гvм. Би энэ мєрvvдийг анх нэгэн шvлгийн тэмцээн дээр нилээн дэгэн догон явахдаа сонсч зvрх зогсоод шууд эрvvл болж байсан юм. Дуурийн театрт болж байсныг хэлэх vv, мэдээж оюутан би “бельтаж”-д суусныг хэлэх vv? Яг л чихэн дээр шивнэж байгаа мэт тийм ойрхон тийм нам гvмд сонссон юм. Одоо бараг тэр цагаас хойш 15 жил лав єнгєрсєн байлгvй дээ. Би байнга боддог юм. Энэ шvлгэнд зориулж заавал юм бичнэ гэж. Эмэгтэй хvний дуу хоолой яагаад хvнд ийм их эрч хvч согтуу хvн эрvvл болох, эрvvл хvн согтуу болох увидастай байдгийг тайлна гэж. Аргагvй юм билээ. Бурхан багшаас нэг шавь нь асууж л дээ.

-Дээд зэргийн дvрс юу вэ гэж.
-Эрэгтэй хvний нvдэнд vзэгдэх эмэгтэй хvний дvрс, эмэгтэй хvний нvдэнд vзэгдэх эрэгтэй хvний дvрснээс илvv дээд нь vгvй гэж хариулж.
-Дууны дээд нь юу вэ? гэвэл,
-Эрэгтэй хvний чихэнд сонсогдох эмэгтэй хvний дуу, эмэгтэй хvний чихэнд сонсогдох эрэгтэй хvний дуунаас дээд нь vгvй хэмээн хариулсан гэдэг.
Он оны
Навчист даруулж гудайсан
Єнє эртний
Модод нь бєхгєр

Ер нь энэ хорвоо дэлхийд эцгийн эрхт ёс аажмаар эхийн эрхт ёс руу шилжиж байна гэж боддог юм. Сайхан баатар эрсийн хvч чадал оюун нь шавхагдаж, тархи толгойных нь эд эс ширхэг бvрийн долоон булчирхай найман найлзуурхайг нь тоочоод биччихэж. Тэд ч яваандаа бvсгvйчvvдийн нууцлаг учир битvvлэг соронзон мэт чанарыг нь нээхийг хvсч тvvнийг талархан дэмжинэ.

Би ч тэдний нэг нь. Жаахан солиотой ч гэмээр vг хэлэхэд урьд нь шvлэг бичигдээгvй, єнєєг хvртэл ч ийм шvлэг єндєр ёс суртахуунтай бичигдээгvй юм. “Зvлгэн дээр гэрээ бариад зvгээр нэг амьдрахсан”, “Хориглож байсан ч даашинзыг минь тайл” энэ тэр бол зvгээр л амнаас гарсан хий, туршилтууд юм. Тийм учраас эмэгтэй хvний нарийн нандин зvйлийн тухай ийм уран тод учир битvvлэг бичээгvй юм.

Чимээгvйн хязгаар дахь
Модон гvvрэн дээр
Чийгт vдшээр би
Хааяахан очдог.

Яагаад болохгvй гэж. Тєсєєлєх гээд vзье л дээ. Чив чимээгvй хязгаар, модон гvvр, vдэш, хааяа очих яагаад болохгvй гэж. Тэгээд цаашилбал
Чичигнэсэн бvдэг
Гэрлээр сvvмийсэн
Ичингvй ганц
Дэнлvvнд нь мэхийдэг.

Энэ бол vгийн ид шид, шvлгийг яруу найраг, сэрэл мэдрэмжийг утга уянга болгож буй илбэ жатга юм. Нарийн торгон утас намирч тvvгээр хєглєгдєн салхинд ганхах хонхон цэцгийн дон дон гэх дуу юм. Энэ бол… Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Энэ шvлэгнээс илvv тєгс тєгєлдєр утга уянга бvхий шvлэг монголын утга зохиолд бvтээгдэх нь бvтээгдэх л байх.
Дєлгєєн сарны
Гэгээ цалгиулсан
Бvлээн усанд нь
Харц урсгаж
Дєрвєн цаг
Таван улирлын
Дєрєєн чимээг
Анирдан суудаг.

Ганцхан энэ шvлгийнх нь л тєлєє тvvнд утга зохиолд єгдєг бvх шагналыг єгсєн ч чамлалттай. Аугаа их монголын утга зохиол, тvvний дээр мєнхєд салхинд дэрвэх яруу найргийг бvсгvйчvvд тулах цаг ойртсон дог. Хvмvvст чимээгvй байх тусмаа сvр дуулиан ихтэй, намбалаг байх тусмаа утга учирлаг, бага цомхон байх тусмаа гvн гvнзгий ертєнцийн тєгс тєгєлдєр єє гэж… Нэгэн шvлгийн жишээн дээр иймэрхvv л байлаа.

“Хvрээ хєвгvvн” Г.Ням-очир

No comments:

Post a Comment