Saturday, June 9, 2012

Л Ганзул: Намрын шөнөөр

Голын цүнхээлд сар живж
Холын ууланд чоно улина
Модны “нулимс” усанд хөвж
Эргийн өвсөнд салхи амарна
             Гоё ч намар юмаа
Модод сүүдрээрээ дамжиж
Газар дэрлээд
Одод гэрлээрээ дамжиж
Ус үнэрлээд
       Олдошгүй жаргал юмаа
Бухлын сүүдрийг сар шууж
Миний нууцад нэвтрэхийг хүсээд
Бурангүй салхи гэнэт дэгдэж
Магадын үзэсгэлэнг гэгээнд илчлээд
         Зүггүй ч хорвоо юмаа

No comments:

Post a Comment