Saturday, June 9, 2012

Ф.Шуберт





Дэлхийн хөгжмийг Ф.Шубертгvйгээр төсөөлөхгvй. Моцартын тансаг, гялалзсан өнгө аяс бvхий хөгжмийн дараа суут Бетховены тэмvvлэл, тэмцэл, ялалт өөд уриалан дуудсан хvчирхэг хөгжмvvд Европ дахинаа эгшиглэж байсан. Өөрийгөө соёлтой гэж vздэг хvн бvр Бетховены агуу урлагийг ойлгох гэж чармайж байсан vе 1875 оны францын хөрөнгөтний хувьсгалын ба тvvний дараах жилvvдийг хамардаг.

Дайн самуун намжсан ч хувьсгалын хөлд чирэгдсэн европчууд ядарч туйлдсан хэвээр байжээ. Энх тунх амьдралыг хvсэмжилж байсан ард тvмний сэтгэлийг Шуберт хөгжмөөр дамжуулахыг зорьж байв. Энх амгалан, тайван амьдрал гэдэг дуу хуур, дурлал хайр, сэтгэл хөдлөл, хvсэл мөрөөдөл буюу. Шуберт энэ бvхний дууч, уянгын их мастер байв.


Тэрбээр 1797 оны нэгдvгээр сарын 31-нд Австрийн нийслэл Вена хотод төрсөн. Багаасаа хөгжимд авьяастай болох нь тодорсон жаалхvvг 10 настайд нь гоц авьяастай болон өнчин хvvхдvvдийн тусгай сургуульд илгээжээ. Төгөлдөр хуур, хийл, орган хөгжмөөр тоглож бас эвлэгхэн дуулчихдаг тэрээр очингуутаа л сургуулийнхаа найрал хөгжимд тоглох болж.

Зөвхөн тоглооч байсангvй удалгvй хөгжим зохиож эхэлсэн байна. 1814 онд төгөлдөр хуурт зориулсан жижиг аяз, утсан хөгжмийн дөрвөлд зориулсан бvтээл туурвисан байв. Найздаа илгээсэн нэгэн захидалдаа “Надаас аялгуу хувингаар ус асгах мэт сад тавин гарах юм. Гагцхvv ноотолж амжих л хэрэгтэй байна. Би энэ сургуулиас гарахгvй бол тэр бvгдийг амжуулахгvй нь ээ” гэж бичиж байжээ. Цаг хугацааг зөвхөн хөгжим бичихэд зориулмаар байна гэсэн санаагаа аавдаа бичихэд нь бага сургуулийн захирлын ажилтай эцэг нь зөвшөөрөөгvй.

Шуберт сэтгэлдээ эгшиглэсэн аялгуу бvрийг тосож авч ноотлохоор сургуулиа орхив. Эцгийнхээ vгнээс зөрсөн тул гэртээ очих эрхгvй. Дотнын нөхрийнх нь хожим дурсан хэлснээр чийг vнэртсэн хөлсний өрөөний мухарт тэр ноорхой халаат нөмрөн өдөржин шөнөжин сууж хөгжмөө тэмдэглэдэг байжээ. Сууж бичнэ, vгvй бол өрөөн дотуур нааш цааш холхин явж дуулж vзнэ. Хичээлдээ явахгvй байгааг нь мэдсэн эцэг нь тvvнийг сургуульдаа ирж багшлах тушаал байн байн буулгана.

Залуу Шуберт хоногийн хоолгvй болохдоо аргагvйн эрхэнд эцгийнхээ сургуульд арифметик, цагаан толгой заах. Ингэж цаг дэмий vрж байгаадаа туйлаас харамсавч бор ходоодоо болгох орлого тvvнд олддоггvй байжээ.
Тэрбээр оюун сэтгэлээ зөвхөн хөгжим бичихэд зориулсаар амьдралынхаа туршид 600 дуу, романс зохиосны олонх нь одоо хvртэл дуулагдсаар. “Аве мария”- г нь л гэхэд хvн төрөлхтний vе vеийнхэн сайн мэддэг уянгын алдартай дуу. Шуберт уянгын дуунуудаа Шиллер, Гёте, Гейне нарын зохиолчдын шvлэгт тулгуурлаж бичнэ.

Тухайн vеийн Австри орон олны хөлийн газар байсан ч нэг талаар хаалттай улс байв. Эрх баригчид нь элдэв vзэл суртлаас цэрвэхдээ гаднаас сонин хэвлэл ч оруулдаггvй. Ийм нөхцөлд дэвшилтэт vзэлтэй, оюунлиг хvмvvс энд тэнд цуглаж улс орныхоо ирээдvй, хөгжлийн талаар ярилцан шөнө дөл болтол сууцгаадаг байжээ.

Хэдийнээс нааш нийгмийн оюун санаа, хvмvvсийн сэтгэлгээнд өөрчлөлт гаргахсан гэж хvсэн тэмvvлдэг байсан Шуберт ч ийм нэгэн дугуйлан байгуулжээ. Гишvvд нь тvvний бишрэн шvтэгчид, яруу найрагчид, зохиолчид, цөөн тооны худалдаачин байв. Улс vндэстнийхээ оюуны хөгжилд шинэ гарц хайж байсан тэд бие биеийнхээ бvтээл туурвилаас сонсонгоо хvмvvст ямар мэдлэг, мэдээлэл хэрэгтэй байгаа тухай шvvн ярилцана. Цуглааны vеэр яруу найрагч бvрээр шvлэг хэлvvлж, Шубертын шинэ бvтээлээс хоёрыг заавал сонсох. Энэ дугуйлан австричуудын оюун санаа шинээр бvрэлдэн тогтоход маш чухал vvрэг гvйцэтгэсэн гэж vе vеийн хөгжим судлаачид дvгнэсэн байх юм билээ.

Уран бvтээлийн хувьд олз омогтой байсан ч хөрөнгө чинээний хувьд хөл дээрээ зогсож чадахгvй л байж, тэр. Хөгжмийг ёстой нэг “vйлдвэрлэх” ч тэр бvр нь мөнгө болохгvй. Амжиргаа нь төдийлөн дээрдэхгvй байсан шалтгааныг судлаачид гэрт нь эгээ л буудалд байрлаж буй мэт хоноглож өнждөг байсан найз нөхдvvдтэй нь холбодог. Зарим нь бvр хэдэн сараар орогноно. Шуберт vеийнхээ бvсгvйчvvдэд сэтгэл татагдаж байсан нь бий ч гэр бvл зохиож тайван амьдрах нөхцөл ер бvрддэггvй байжээ.

Энэ бvхэнд сэтгэл дундуур байсан, дээр нь хааны ордон эсвэл аль нэг вангийн өргөөнөө байнгын ажилтай байх хvсэл нь vргэлж талаар болдог байсанд байсхийгээд гутарна. Ерөнхийдөө амьдралдаа сэтгэл хангалуун бус байсан хөгжмийн зохиолч нэг л зvйлээс маш их эрч хvч, энерги авсан нь тvvний бvтээлvvдийг суут Бетховен vнэлсэн явдал байв. Амьдралдаа хийж бvтээсэн нь өөрөөр хэлбэл, хөгжим зохиохыг эрхэмлэсэн нь буруу сонголт байгаагvй гэдэг нь Бетховены vнэлгээгээр батлагдсанд дахин хvч сэлбэжээ.

Тэрбээр улам өөдрөгөөр бvтээн туурвисан зохиолуудынх нь оргил “Төгсөөгvй” симфони бөгөөд хамгийн алдартай. Сонирхолтой нь Шуберт нэлээд хэдэн симфони бичсэн хэдий ч ганцыг нь ч өөрөө сонсоогvй. Ид бvтээж байсан 31 насандаа өөд болсон болохоор тvvнд том хэмжээний зохиолуудаа найрал хөгжимд тоглуулж сонсох боломж олдоогvй байна.

Тvvнийг нас барснаас хойш бvр тавь гаруй жилийн дараа Шубертын vйл хэргийг vргэлжлvvлэгчид симфониудыг нь анхлан хөгжим сонирхогчдын хvртээл болгож эхэлсэн байна. Энэ цаг vеэс хөгжим судлаачид Шубертын дуунууд нь л уянгын байдаггvй, том хэмжээний зохиолууд нь бас утга, уянгынх юм гэдэг дээр санал нийлж тvvнийг тухайн vедээ Европын хөгжмийн ертөнцөд шинэ урсгал буюу романтизмыг vндэслэсэн уран бvтээлч хэмээн тодорхойлжээ.

No comments:

Post a Comment