Saturday, June 9, 2012

Философи

Урлагийн философи
Image Detail


Гоо зүй нь сайхны тухай сургаал буюу гоо сайхан ба түүний оногдохуун хууль, хэм хэмжээ төрөл хэлбэрүүдийг авч үздэг философийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг юм. Гоо зүй ба урлагийн философи хэмээх ойлголтуудыг философийн ном зохиолуудад ижил болон ялгаатай янз бүрийн утгаар авч үздэг. Тухайлбал шинэ үеийн гоо зүйн нэрт онолч Готлиб Баумгартен \1714-1762\ урлаг бол сайхны биежин хэрэгжих дээд хэлбэр мөн бөгөөд гоо зүй нь эцсийн дүндээ урлагийн философи мөн гэжээ.

Урлагийн философийн үүсэл хөгжил
Урлаг бол хүн төрлөхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд чухал хэсгүүдийн нэг юм. Тийм учраас философчид энэхүү амьдралын гайхамшигт үзэгдлийг танин мэдэхийг тайлбарлаж суртчилахыг зорьж иржээ. Тухайлбал:
Эртний грекийн эрдэмтэн Гераклит:
“ урлаг бол сайхныг дуурайхуй юм”.
Платон:
Юмс үзэгдлийн санааны сүүдэр төдий байдаг тул  мэдрэгдэгч юмсыг дуурайж байдаг урлаг нь сүүдрийн сүүдэр буюу тусгалын тусгал, иймээс доод ертөнцийн үзэгдэл билээ.
Аристотель:
Тэрээр урлагийн үүсэл гарлыг хүний уг чанарт анхнаас өгөгдмөл бодит байдлыг дуурайх гэсэн эрмэлзлэлтэй холбон тайлбарласан байна. Түүний онцлон тэмдэглэснээр дуурайхуй нь хүний ургуулан бодохуйтай салшгүй холбоотой байж бодит ертөнцийн үзэгдлүүдийг бус харин боломжит зүйлүүдийг дүрсэлсэн байна. Тэгээд дуурайхуйн гурван хэв маягийг онцлон илэрхийлжээ. Үүнд:
1.    Юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь
2.    Юмс үзэгдлийг бидний буюу ярьж байгаагаар нь
3.    Тэдгээрийг байх ёстойгоор тус тус дуурайн дүрслэх хэрэгтэй гэсэн юм.
Юмс үзэгдлийн жинхэн уг чанарыг таних явдал бол урлагийг хүртэх үндэсийг бүрдүүлж өгдөг тул уран зураач дүрслэх гэж байгаа зүйлийг нь уран зургаас таних болно гэж Аристотель үзэж байв.
 Мөн урлагийн өвөрмөц шинж нь түүний дүрслэн үзүүлэх хэлбэрээс илүүтэйгээр урлагийн бүтээлүүдийн агуулгаар илэрч байдгийг Аристотель тодотгож өгсөн. Жишээлбэл: Эмпедоклын зохиолууд нь бичлэгийн өвөрмөц хэм, хэмжээтэй боловч түүнийг нь урлагийн бүтээл гэж үнэлж болохгүй гэж тэр үзсэн. Тиймээс урлагийн онцлог шинжийг ойлгохийн тулд түүний агуулгын өвөрмөц шинжийг нь харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Тийнхүү Аристотель гоо зүйн ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.
Шинэ үеийн гоо зүйн онолын төлөөлөгчид дотроос германы филисофич А.Г.Баумгартенийг онцлох шаардлагатай юм. Тэрээр гоо сайхны ухамсрыг шинжлэх ухааны танин мэдэхүйгээс ялгаатай хэмээн тодорхойлохдоо тэр нь логик сэтгэхүйг бодвол доод түвшний буюу мэдрэхүйн хэлбэртэй мэдлэгйиг илэрхийлдэг гэж үзжээ. Энэ санаа нь хожим нь германы сонгодог гоо зүйн ухааны хөгжилд, тухайлбал И.Кантын холбогдох сургаалд үлэмж нөлөө үзүүлсэн.
И.Кант урлагийг үндсэн 2 хэсэг хуваасан юм. Үүнд:
1. Тааламжит урлаг: Урлагийн арай доод түвшний, төгөлдөр бүрэн бус хэлбэр нь бөгөөд тэр нь зөвхөн хүний практик ашиг сонирхолтой холбоотой байдаг.
2. Сайхан урлаг: Хүний танин мэдэхүйн ур чадварын чөллөт тоглоом, иймээс хүний практик ашиг сонирхолоос дээгүүр ангид оршиж байдаг гэж тэрээр үзжээ.
Германы нэрт гоо зүйч, яруу найрагч Иоганн Готфрид Гердер \1744-1803\-ийн үзлээр бол урлаг нь цаг уурын хувиралын нөлөөн дор өөрчлөгдөж, тухайн ард түмний үндэсний зан араншингаас ихээхэн хамаардаг ажээ.
Мөн германы гарамгай философич, түүхийн философийн нэрт төлөөлөгч Г.Гегель урлаг бол гурван шатыг дамжин хөгждөг гэж ангилсан байна. Тэр нь:
1.    Бэлгэдэлийн үе: эртний дорно дахины архитектурийг түүний жишээ болгон тайлбарласан
2.    Сонгодог үе: эртний грекийн уран барималууд
3.    Романтик үе: эртний үеийн яруу найраг, уран зураг хөгжимөөр дамжин илэрсэн.
Түүний ойлгож байснаар танин мэдэхүй бол хөгжлийн 2 үеийг дамжин өнгөрдөг. Үүнд:
1. Доод буюу туйлын санааны гоо сайхны тусгал
2.    Дээд буюу философийн болон шашны ухамсар юм. Тэрээр Баумгартений адилаар гоо сайхны ухамсарыг филисофи болон логикоос доогуур үнэлж, урлан бүтээх явц бол байгалийг дууриахуй бус, харин өдөр тутмын болон санамсаргүй ахуйгаар бохирлогдсон зүйлийг цэвэрлэн ариусгах үйл явц мөн гэж ойлгож байжээ.
Гэтэл урлагийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлс бол эдийн засгийн хүчин зүйл мөн гэж марксизм үздэг. Харин марксизмийг үндэслэгчийн нэг Имполит Адольф Тэн марксизмийн эсрэг гэмээр үзлийг илэрхийлсэн байна. Түүнийхээр нийгмийн үзэл бодол болон шинж байдлын гоо сайхны догдлон мэдрэхүйд нөлөөлөх нөлөөлөл нь урлагийн хөгжлийг тодорхойлдог ажээ.
Гоо сайхан ба үнэлэмжийн бусад хэлбэрийн харилцаа холбоо
Урлагийн өвөрмөц шинжийг ойлгохын тулд түүнийг үнэлэмжийн бусад хэлбэртэй хэрхэн холбогддогийг авч үзэх шаардлагатай юм. Урлаг нь нэн түрүүнд ёс суртахуун, филисофи, шашинтай салшгүй холбоотой хөгжиж ирсэн юм. Түүхэн нөхцлийн үүднээс авч үзвэл хүн төрлөхтний үнэлэмжийн эдгээр хэлбэр нь хоорондоо маш ойртох, эсвэл бие биеэ үгүйсгэх чиг хандлагатай хөгжиж байсан хэрнээ хэзээ ч бие биедээ уусаж байгаагүй ажээ.
Гоо сайхан ба ёс суртахуун: энэ 2 нь хоорондоо салшгүй холбоотой боловч уран бүтээлч хүнийг зөвхөн ёс суртахууны үзэл санааг хэрэгжүүлэгч, дамжуулагч гэж ойлгож болохгүй юм. Уран бүтээлийн аливаа илрэл нь ёс суртахууны тодорхой үзүэл санааг өөртөө агуулдгын сацуу тухайн бүтээлийн уран сайхны агуулгын өвөрмөцийг бидэнд нээж өгч байдаг. Мөн урлаг ёс суртахуун 2н харилцааг ойлгох үйл явцад гарч байдаг өөр нэг асуудал бол урлоаг нь хүний сэтгэлийн догдлолт талуудыг илүү их сонирхон судалж байдгийг ухаарах явдал юм.  Жишээлбэл: зөрчил ихтэй эсрэг дүрүүд уран сайхны бүтээлд илүү их ач холбогдол өгдөг. Үүний татах хүч юунд оршдог вэ? Ингээд үзэхэд ёс зүйн үүднээс негатив\эсрэг\ гэж үнэлэгдэх боловч урлагт томоохон байр суурь эзэлдэг догдлолт дүрүүд ахуйн өнгө төрхийг нээхийн сацуу нийгэмших үйл явцад багагүй нөлөө үзүүлдэг.
Урлаг ба шашин: шашин болон урлагийн өвөрмөц шинжийг ойлгоход германы сэтгэгч Иоганн Вольфранг Гёте\1749-1832\ ийн дэвшүүлсэн санаа чухал ач холбогдолтой юм. Түүний ойлгож байсанаар урлаг өөрийнхөө төсөөллүүдийн бодитой оршихуйг батлахыг шаарддаггүйгээрээ шашнаас ялгаатай юм. Гоо сайхны мэдрэмж нь тоглоом болон чөллөт холбооны элемэнтийг өөртөө зайлшгүй агуулдаг. Гэтэл шашин сүсэг бишрэл нь гоо сайхны догдлон мэдрэхүйтэй харьцуулбал шашны дэг жаяг, дүрэм журамд их захирагдсан байдаг юм.  Хэдий тийм ч гэсэн шашин, урлаг хоёрт нийтлэг төсөөтэй тал бий. Тухайлбал: аль, аль нь ертөнцийг төгөлдөржүүлэх аугаа их арга хэрэгсэл болдог. Тодруулж хэлбэл, урлаг, шашин хоёрын ертөнцийн төгс бус, муу муухай бүхнийг даван туулахад, мөн амьдралын бэрхшээл ихтэй, хэцүү, дарамттай нөхцөлүүдээс гарахад хүмүүст дэм тус болдог ажээ. Шашны болон урлагийн харилцан хамаарлын талаар оновчтой шийдвэр гаргасан философич бол Н.А.Бердяев юм. Түүний үзлээр элгээр нь энэхүү хязгаарлагдмал прагматик ертөнцөөс чинагш гарах чадвартай байдгаараа хоорондоо төсөөтэй.
Урлаг ба философи: урлаг философи 2 нь ахуйн туйлын мөн чанарыг ойлгож ухамсарлахыг эрмэлздэгээрээ нэг зорилготой гэж үзэж болно. Ялгаатай тал нь гэвэл философи чиглэлүүдийн зарим нь үнэнрүү, зарим нь утга илэрхийлэхрүү тэмүүлдэг байхад урлагйин бүтээл нь үнэнигй нь ба өөртөө агуулдаг. Философи нь орчин үед хүнийг түүний сэтгэл хөдлөлийноюун санааны ба ухамсарлахуйн илрэлүүдийн нэгдэлд, цогц байдлаар судлахыг эрмэлзэж эхэлсэн билээ. Энэхүү чиг хандлагын төлөөлөгчид бол Х.Ортега-и-гассет, Ж-П.Сартр, А.Камю, У.Эко нар юм. Үүнйи зэрэгцээ орчин үеийн уран зохиолд философийн рефлекси үүсэж хөгжих чиг хандлага нэлээд ажиглагдах болсон. Үүнд Т.Манн, Г.Гессе нарыг дурдаж болно. Үүнийг урлаг, үнэлэмжийн бусад хэлбэрийн хооронд явагдаж буй солилцооны үйл явц агуулгын аль альных нь агуулгыг баяжуулж байдаг.
20-р зууны соёл дахь урлагийн хөгжлийн замууд
20-р зуун бол урлагийн хөгжилд цоо шинэ нөхцөл байдлыг үүсэн буй болгосон эрин юм. Хэрвээ өмнөх үеийн урлагийн янз бүрийн урсгал чиглэлүүд ямар нэгэн хязгаарлагдмал гоо зүйн зарчим дээр тулгуурлан үүсэж байсан бол 20-р зуунд урлаг нь ирээдүйн хөгжлийнхөө замыг өөрөө гаргаж, урлагийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн. Иймээс орчин үеийн гоо зүйн онолууд өмнөх үеийн уламжлал дээр тулгуурлахаа бараг болж, нэг нь нөгөөгөө үгүйсгэх юмуу өөр хоорондоо огт холбоогүй юм шиг маш олон төрөл, олон хэв маягаар зэрэгцэн орших боллоо.
Гносеологи  асуудлаас илүү онтологи  асуудлыг судлах эрмэлзлэл бол 20-р зууны урлагийн онолын  нэгэн өвөрмөц онцлог болж байна. Эдгээр онцлогийн уялдааны үр дүнд орчин үеийн урлагйин онолд дараах хэдэн чиглэл өрсөлдөх, зэрэгцэх байдлаар оршдог.
Нэг. Модернизм
Модернист гоо зүйн онолоос нэлээд нөлөө бүхий нь интиутивист ба экзистенциалист урсгал юм. Интиувист гоо зүй нь уран бүтээлийн рациональ буюу урьдач нөхцлүүдийг боловсруулах явдлыг онцгой анхаардаг. 20-р зууны интуивист гоо зүйн нэрт төлөөлөгч бол францын философич А.Бергсон юм. Хүний гоо сайхны мэдрэмж нь домог бүтээх чадвартай байдаг ба энэхүү чадвар нь хүнд нүүрэлсэн байдаг үхлийн айдсыг даван туулахад туслаж, түүний авралын арга зам нь болж өгдөг гэж тэрээр үзжээ. А.Бергсоны үзлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, өөрийн гэсэн өвөрмөц үзлийг бий болгосон хүн бол францын зохиолч, нийгэм улс төрийн зүтгэлтэн А.Мальро юм. Урлагийн уг чанар болон түнийн эрхэм дээд зорилго бол хүнийг хүнлэг болгох явдал мөн гэж тэрээр үзсэн. Эрхэм дээд зорилгодоо хүрэхийн тулд бидэнд нэгэнт өгөгдсөн ертөнцийг танин мэдэх бус харин бодит ертөнцийг түүхий эд мэтээр ашиглах үндсэн дээр жинхэнэ хүний ертөнцийг буюу урлагийг ертөнцийг бүтээн байгуулах хэрэгтэй гэж тэр үзсэн. Тийнхүү урлаг бол бодит байдлын эмх замбараагүйн дунд шинэ ахуйг бүтээн байгуулах өөрөөр хэлбэл ертөнцийг өөрчлөн шинэчлэх үйл явц юм. Ийм үзлийнхээ үүднээс тэрээр сэргэн мандалтын үеэс эхээ авч 19-р зууны сүүл хүртэл хөгжиж ирсэн урлагийн сонгодог онолуудыг үүрэг хүлээсэн урлаг гэж шүүмжилжээ. Тэгээд буй бусаас буйг бүтээж эмх замбараагүйг эмхлэн цэгцэлж эмх журамгүй амьдралыг уран сайхны хэлбэрт оруулах явдал бол уран бүтээлч хүн болон урлагийн жинхэнэ зорилго гэж тэр үзсэн.
Орчин үеийн урлагийн зорилгыг түүний нийгэмд эхлэх байр суурийг ойлгон ухаарахад багагүй хувь нэмэр оруулсан философийн өөр нэг урсгал бол экзистенциализмын гол төлөөлөгч Ж-П. Сартрын үзсэнээр хүн эхээс төрөхдөө хэн болохоо мэдэхгүй байдаг энэ нь тэр хүүхэд эхлээд оршин байна. Харин мөн чанараа өөрөө сонгох болно гэсэн үг. Хүн эхлээд оршин байж өөрийгөө төсөөлдөг ба энэ үеэс л хүсэл эрмэлзэлээ илрүүлж эхлэдэг. Оршихуйруу тэмүүлсэн энэ хүсэл эрмэлзлэлийн дараа хүн өөрөө хэнийг бий болговоо гэдэг нь гарч ирнэ. Ингээд түүнийхээр хүн сонголт хийнэ гэдэг нь өөрийгөө төдийгүй бусдыг сонгоно. Өөрийгөө би сонгосноороо нийтлэг байдлыг бүтээж, түүний дүнд аливаа хүмүүсийн ахуйн төлөвлөгөөг бий болгодог.
Ж-П:Сартрын энэхүү үзэл нь гоо зүйн сургаалд нөлөөлсөн юм. Тодруулж хэлбэл, Ж-П. Сартер болон бусад экзистенциалистууд филисофийг урлагийн нэгэн төрөл болх уран зохиолынхэлбэрт оррулж чадсан юм. Үүний нэг тод жишээ бол түүний зохиол бүтээлүүд. Сартер олон тооны тууж, роман, жүжгийн зохиол бичжээ. Ийнхүү Ж.П.Сартрыг нэг талаас филисофич, нөгөө талаас урлагийн нэгэн нөлөө бүхий урсгал болох модернизмийн сонгодог төлөөлөгч гэж үнэлдэг.
Ж-П:Сартрын үзэл санаа нь францын филисофич, улс төрийн зүтгэлтэн Альбер Камюгийн үзэлд багагүй нөлөө үзүүлсэн. Тэрээр хүн оюун ухаанаараа хувь заяагаа ухаарч амьдралын дарамттайгаа эвлэрэхгүйгээр үр өгөөжтэй бүрэн дүүрэн тэмцэж амьдарснаар амьдралын утга учир нь төгөлдөрждөг гэжээ. Тийнхүү хүний амьдралын утга учир нь эрх чөлөө тэрсэлдээнд оршдог аж.
Модернизм гэсэн нэгэн ерөнхий ойлголтын доор футуризм, кубизм, сюрреализм, экспрессионизм зэрэг авангард чиглэлийн урлагийн олон урсгал бий болсон.
Социалист реализм
20-р зууны урлагийн хөгжилд багагүй нөлөө үзүүлж, социализминй замаар замнаж байсан орнуудад ноёрхож байсан урлагийг ойлгох арга нь Социалист реализм юм. Энэхүү урсгалын эх үүсвэрийг К.Маркс, Р.Энгельс нар юм. Эдгээр сэтгэгчид өөрийн гоо зүйн үзлээ боловсруулсан.
            Маркист гоо зүйн үзлийн цөмийг дараах хэдэн зарчим бүрдүүлдэг юм. Үүнд:
-Урлаг, гоо зүйн сэтгэлгээнд материалист диалектикийн үндсэн зарчмыг гол арга зүй болгосон.
-Түүхийг материалист ёсоор ойлгох ойлголтын үүднээс урлагт хандсан
-Урлаг, гоо сайхны үзлээ боловсруулахдаа эцсийн эцэст зөвхөн пролетари ангийн тэмцэл, түүний үйл ажиллагаа, пролетари ангийн тэмцлийн ирээдүйн зорилготой уг асуудлыг холбож үзсэн.
Реалист арга барилын тухай илүү нарийн арга боовсруулсан хүн бол Ф.Энгельс юм. Тэрээр реализмийн гол утга агуулга бол жинхэнэ амьдралын үнэнийг нээх явдал мөн гэсэн.
Социалист реализм гэж нэрлэгдсэн энэхүү арга нь урлаг дахь ангич, намч байдлыг хэт дөвийлгөж, үзэл сурталжсан, амьдрал дахь объоктив  үнэнийг нэг намын үйл хэрэгт захируулж үзүүлэх гэсэн туйлширсан арга байв.
Структурализм \бүтэцчилэх үзэл\
Урлаг, гоо зүйг ойлгох модернист хэв маягаас өөр хандлагыг илэрхийлсэн 20-р зууны филисофийн урсгал бол Структурализм юм. Структуралистуудын судалгааны гол объект нь хүмүүсийн соёлын үйл ажиллагааны үр дүнд үүсэж бий болсон текст юм. Структурализмын гол ойлголтууд бол бүтэц, тэмдэг, утгат чанар, элемэнт, үйл хэрэг ажээ. Структурализмын арга зүйн үүднээс судлагдах ёстой зүйл бол урлагийн болон хүний мөн чанарын асуудал биш харин урлагийн үйлийн тухай буюу соёлын орчин дахь хүний байр суурийн тухай асуудал байдаг.
19-20-р зууны зааг дээр Роман Якобсон, Ян Мукаржовский, Алиос Ригль, Клод Леви-Стросс нар хожим структурализмын үндсийг бүрдүүлсэн хэд хэдэн үндэслэлүүдийг дэвшүүлсэн байна.  Эдгээр сэтгэгчид бүгд домгийн уг чанарыг судлах явдал бол текстийн тогтвортой бүтцүүдийг судлахад тус дэмтэй гэсэн байна . Структурализмын өөр нэг гол төлөөлөгч бол францын онолч Ролан Барт юм. Тэрээр аливаа текст нь улс үндэстний соёлын ялгааг үл харгалзсан тогтвортой бүтэцтэй байдаг ба текстийн тэрхүү тогтвортой бүтэц нь хүний сэтгэц, ухамсарын уг чанартай салшгүй холбоотой гэжээ.
Постструктурализм ба постмодернизм
Структуралист аргыг халах замаар орчин үеийн өрнө дахины урлаг, уран зохиол шинжлэлд гарч ирсэн философи арга зүйн баримтлалуудын цогц бол Постструктурализм юм.
Постструктурализмын нэгэн томоохон төлөөлөгч бол францын эрдэмтэн, философич Жак Деррида юм. Тэрээр бүтэцзүйн аргыг герменевтик бол психоанализтай холбох зорилт тавьж, улмаар бүхнийг оюун ухаанаар шүүн тунгаах гэсэн лого-центрист уламжлалыг болон текстийн тогтвортой, статик бүтцийг эрж хайхыг зорьж байдаг бүтэцчилэх аргыг шүүмжилж, үүнийхээ үндсэн дээр Постструктуралист баримтлалууд боловсруулсан. Урлаг, утга зохиолын бүтээлүүдийг судалдаг Постструктуралист арга бол деконструкци юм. Энэ аргын гол зорилго нь уран зохиол дахь өгүүллэгдэггүй болон уншигчдад зохиолын аль алины өртөхгүй үлддэг ”үлдэц утгуудыг” олж нээх явдал юм. Сэдвийн далд утга, эсрэг үзэл бодол зэргийг илрүүлэх явдал бол деконструкци аргын гол зорилго гэж ойлгож болно.
Урлагийн филисофи онолд хамрагдах постмодернизмын хамгийн гол шинжүүд:
-Хүн төрлөхтний уран сайхны бус үйл ажиллагаанд \улс төр, шашин, мэдээлэл зүй\  урлагийн үзүүлэх нөлөөг онцлон тэмдэглэх
-Бичлэгийн плюрализм эрхэмлэх
-Өмнөх үеүдийн урлагийн бүтээлүүдээс их хэмжээний ишлэл авч, өөрийн бүтээлдээ хэрэглэх,
-Өмнөх үеийн соёлын гоо сайхны уламжлалыг егөөдөх
-Урлагийн бүтээлүүдийг бүтээн туурвихдаа тоглоомын аргыг хэрэглэх зэрэг болно. Иймээс өмнөх үеийн урлагт “уран бүтээлч-урлагийн бүтээл” гэсэн тогтолцоо үйлчилж байсан бол постмодернизмын үед “урлагийн бүтээл-үзэгч”хэмээх өөр нэг тогтолцоо үүсэх болсон юм.
Орчин үед поп-арт, сонористик, алеаторик, хөгжмийн паунтилизм, гипперреализм, хепенинг зэрэг постмодернизм урлагийн олон  урсгал бий болоод байна.
 Ийнхүү 20-21 зуунд урлагийг ойлгох янз бүрийн урсгал бий болж, хоорондоо өрсөлдөн оршиж ирсэн юм.

No comments:

Post a Comment